Categories
гадаад мэдээ

“Боинг 737-500” онгоцны ослын шалтгааныг тогтоожээ

Улс хоорондын нисэх хүчний хорооноос одоогоос хоёр жилийн өмнө Казаний нисэх онгоцны буудалд сүйрсэн Татарстаны агаарын тээврийн “Боинг 737-500” онгоцны ослын шалтгааныг мөрдөн шалгаж дууссан байна. Энэ талаар “Известия”-д мэдээлжээ. 2013 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр Москвагийн Домодедово нисэх онгоцны буудлаас “U9-363” нислэгийн онгоц Казани чиглэн нисч, газардахдаа осолдсон байна.

Шинжээчид нисэгчдийн мэргэжлийн ур чадвар муу байсны улмаас онгоц газарт унаж осолдсон хэмээн дүгнэжээ. Улс хоорондын нисэх хүчний хороо баримт бичигтээ, Татарстаны агаарын тээврийнхэн ямар ч бэлтгэлгүй нисэгчдэд нислэг үйлдэхийг зөвшөөрсөн, мөн нислэгийн аюулгүй ажиллагааны дүрэм журмыг зөрчсөн гэж тэмдэглэсэн байна.

Ослын улмаас онгоцны багийн зургаан гишүүн, 44 зорчигч амь насаа алджээ. Тэдний дунд Татарстаны ерөнхийлөгч Ирек Миннихановын хүү, “Россия-2” телевизийн сувгийн тайлбарлагчийн эхнэр Скворцова Эллина охин Дарья Арташевын хамт, Холбооны аюулгүй байдлын үйлчилгээний албаны дарга Александр Антонов нар байжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *