Categories
мэдээ нийгэм

​”Богд хааны ордон музей” өвлийн цагийн хуваарьт шилжлээ


“Богд хааны ордон музей” өвлийн цагийн хуваарьт шилжжээ.

Тодруулбал мягмар, лхагва гаигаас бусад өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд ажиллах бөгөөд сүүлийн үзэгчийг 16:15 цагт музей рүү нэвтрүүлэх юм байна.

Харин долоо хоногийн мягмар, лхагва гаригт амарна гэж тус музейгээс мэдээллээ.

Тасалбарын үнийн хувьд том хүн 8000, оюутан 3000 төгрөг бол 0-16 насны хүүхдүүд үнэгүй үзэх эрхтэй байна.

Музейн түүхээс товч дурдвал “Билгийг хөгжүүлэн бадруулагч” /Шаравпэлжээлин/ нэртэй энэ цогцолборыг 1893-1903 оны хооронд Монголын шарын шашны тэргүүн YIII Богд Живзундамбад зориулан барьжээ.

1928 он гэхэд 2,117 зүйлийн 3000-аад үзмэртэй болсон байжээ. Одоогийн байдлаар тус музей нь /2012-2013 оны улсын тооллогын статистик мэдээ/ 4,196 дэсийн 8,626 ширхэг үзмэртэй байна. Үүнээс үзмэр үзүүллэгт 465 дэсийн 1,146 ширхэг үзмэр буюу нийт үзмэрийн 13.8 хувь дэлгээстэй байж олон нийтийн хүртээл болж байгаа аж.

Үзмэрүүдийг хүндрүүлэгчтэй сейф/нууцлалын өндөр зэрэглэлийн цоож, кодтой, дохиололжуулсан/, хадгалах орчин, өрөө тасалгаа нь аюулгүй, нууцлалын байдлыг бүрэн хангажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *