Categories
мэдээ нийгэм цаг-үе

БОАЖЯ: Удирдах ажилтнуудын автомашинуудыг худалдаалж, орлогыг улсын төсөвт төвлөрүүлнэ DNN.mn

Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдааны шийдвэрийг өчигдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулсан. Тэрбээр “Төрийн албан хаагчид Улаанбаатар хотод том оврын, тансаг автомашинаар зорчихгүй, ашиглахгүй” хэмээсэн.

Тэгвэл уг шийдвэрийг үндэслэн Байгаль, орчин, аялал жуулчлалын сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, бүх шатны дарга нар болон харьяа байгууллагуудын дарга нарыг 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр буюу ирэх даваа гарагаас эхлэн хөдөө орон нутагт албан томилолтоор ажиллахаас бусад үед албаны машин ашиглахыг хориглов.

Удирдах албан тушаалтнуудыг хөдөө орон нутагт томилолтоор ажиллахаас бусад үед албаны автомашин ашиглахыг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн тушаалаар хориглолоо.

Тушаалд:

БОАЖЯ-ны эд хөрөнгийн бүртгэлд байгаа, удирдах ажилтнуудын ашигладаг автомашинуудыг зохих журмын дагуу дуудлага худалдаагаар худалдаалж, орлогыг улсын төсөвт төвлөрүүлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгосон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *