Categories
мэдээ нийгэм

БНСУ-аас ирсэн зорчигчдоос сэжигтэй тохиолдол илрээгүй байна

ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс халдварт өвчний байдлын талаар мэдээлэл гаргажээ.

2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 10 цагийн байдлаар

Монгол улсын хэмжээнд:

Улаанбурхан өвчин:

-Улсын хэмжээнд 16573 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэний 773 хүн лабораторийн шинжилгээгээр, 3075 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ.

Эх сурвалж: ХӨСҮТ

Дэлхий дахинд:

Ойрхи-Дорнодын Коронавируст халдвар:

БНСУ-д нийт 150 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 16 хүн нас барсан байна. Нас баралтын түвшин 10.6%.

4,856 ойрын хавьтлаас 4,491 гэрийн хяналтад; 365 эмнэлэгт хянагдаж, 607 хүнийг хяналтаас гаргасан.-

Самсунг медикал эмнэлгийн үйл ажиллагааг хаасан-

Дэлхий дахинд 1304 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 461 хүн нас барсан (НБТ=35.3%)

Эх сурвалж: ДЭМБ, ГХЯ

6 дугаар сарын 15-нд БНСУ-аас 2 удаагийн нислэгээр 485 зорчигч ирж, эрүүл мэндийн асуумж судалгаанд хамрагджээ. Халуурсан болон ямар нэг эмнэлзүйн шинж тэмдэгтэй зорчигч байхгүй байна.

Эх сурвалж: МХЕГ

Эбола вируст халдвар:

2015 оны 06 дугаар сарын 07-ний байдлаар 27336 тохиолдол, 11222 (41.3%) нас баралт бүртгэгдсэн байна.

Эх сурвалж: ДЭМБ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *