Categories
мэдээ нийгэм

БНСУ-аас 163 иргэн эх орондоо ирлээ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр 20:10 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус онгоцоор 163 хүн эх орондоо ирсэн бөгөөд бүгд “Covid-19” шинжилгээнд хамрагдсан. Өнгөрсөн оны гуравдугаар сарын 15-наас хойш Сөүл-Улаанбаатар чиглэлд хийгдсэн 40 орчим тусгай үүргийн онгоцоор 7000 орчим иргэн эх орондоо иржээ. Тэднээс хамгийн анхных буюу 2020 оны гуравдугаар сарын 15-ны тусгай үүргийн онгоцоор ирсэн хоёр хүнээс халдвар илэрч байжээ.

Улсын онцгой комиссоос баталсан хуваарийн дагуу 2021 оны хоёрдугаар сарын 03, хоёрдугаар сарын 26-нд Сөүл, хоёрдугаар сарын 10-нд Токио, хоёрдугаар сарын 24-нд Истанбул хот руу тусгай үүргийн нислэг үйлдэж 850 орчим иргэнээ татаж авна. Цаашид долоо хоног тутам доод тал нь нэг удаа нислэг хийж, сардаа 800-1000 иргэнээ авчрахаар төлөвлөж буй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *