БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёль өчигдөр орой онц байдал зарлаж буйгаа мэдэгдсэн билээ. Энэхүү гэнэтийн мэдэгдэл нь Умард Солонгосын коммунист хүчнээс улс орноо хамгаалах зорилготой гэсэн билээ. Тэгвэл Ерөнхийлөгч Юн Сок Ёль мэдэгдэл гаргаснаас хойш парламентын гишүүд цугларсаар дөрвөн цагийн дотор цугларан хуралдаж 190 гишүүн бүрэн дэмжсэнээр тус онц байдлыг цуцлах саналыг Ерөнхийлөгчдөө хүргэсэн юм.
Тэгвэл БНСУ-ын түүхэнд 1948 оноос хойш нийт арван удаа онц байдал зарласан байдаг. 1961 оны тавдугаар сарын 16-ны өдөр онц байдал зарлаж цэргийн эргэлт хийж байжээ. Мөн 1979 онд Пусан хотод том хэмжээний бослогын үеэр өмнөх эмэгтэй ерөнхийлөгчийн аав буюу Пак ЖонХы ерөнхийлөгч хүнд алуулж нас барахад улс даяар томоохон онц байдал зарлаж байжээ.