Categories
гадаад мэдээ цаг-үе

БНХАУ гадаад харилцааны шинэ сайдынхаа нэрийг зарлав DNN.mn

ЭСЯ: БНХАУ-ын Гадаад Харилцааны Яамны мэдэгдэл DNN.mn

Хятад улс гадаад харилцааны шинэ сайдаараа тус улсаас АНУ-д суугаа элчин сайд Чин Ганыг томилж байгааг өчигдөр зарлажээ.

Одоо 56 настай тэрбээр 69 настай Ван Игийн сайдын суудлыг залгамжлах тухай Хятадын төв телевиз Баасан гарагт мэдээлсэн байна.

БНХАУ гадаад харилцааны шинэ сайдынхаа нэрийг зарлав

Ван И дипломат бодлого хариуцсан төрийн зөвлөлийн гишүүнээр үлдэх ажээ.

Аравдугаар сард болж өнгөрсөн Хятадын Коммунист Намын их хурлаар Чин Ган тус намын Төв Хорооны гишүүн болж байв. Энэ үеэс хойш түүнийг гадаад харилцааны шинэ сайд болох тухай таамаг яригдаж эхэлсэн юм.

Энэ хурлаар одоогийн сайд Ван И улс төрийн товчооны 24 гишүүний нэг болж, Хятадын гадаад бодлогыг тодорхойлогч гол хүн гэгддэг 74 настай Ян Жиченийг залгамжилж байжээ.

Америк-Хятадын харилцааны хамгийн хүнд үед буюу 2021 оны долдугаар сард Чин Ган АНУ-д суух элчин сайдаар томилогдож байв.

Өнгөрсөн хугацаанд тэр хүний эрх, Тайвань, Шинжааны зэрэг олон асуудлаар Бээжингийн хатуу байр суурийг илэрхийлдэг гол дуу хоолой болж байжээ. 2005-2010, 2011-2015 онуудад хоёр удаа БНХАУ-ын гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан Чин Ган сүүлд албан тушаал дэвшиж, Европын Холбоо, Их Британид атташегаас эхлээд элчин сайдаар хүртэл ажиллаж байсан юм.

Эх сурвалж: South China Morning Post

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *