Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон БНХАУ-д гурван өдрийн айлчлал хийхээрБээжин хотод хүрэлцэн иржээ. Мөн Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайен БНХАУ-д айлчлах юм. Макроныг Францын бизнесийн салбарын 50 гаруй төлөөлөгч дагалдаж байгаа бөгөөд хоёр улс эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх олон гэрээ, хэлэлцээрийг хийхээр төлөвлөжээ. Гэхдээ Макрон, Урсула нар БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй Украины дайны талаар хэлэлцэх асуудал олон улсын анхаарлыг хамгийн ихээр татаж байна. Тэд Хятадыг Украины дайнд Оросын талд орохгүй байхыг ятгахаар төлөвлөж байгаа аж. БНХАУ Украины дайнд төвийг сахисан байр суурьтай байгаа ч барууны хориг арга хэмжээний эсрэг ОХУ-д эдийн засаг, дипломат аргаар дэмжлэг үзүүлсээр байгаа юм. Тэгвэл Макрон, Урсала нарын БНХАУ-д хийх айлчлалтай зэрэгцэн Украины ерөнхийлөгч Володимир Зеленский Польш улсад айлчлахаархүрэлцэн иржээ. Украинаас хамгийн олон буюу нэг сая дүрвэгч хүлээн авсан Польш улс нь барууны цэргийн тусламжийг Киевт хүргэхэд гол үүрэг гүйцэтгэж буй ойрын холбоотон нь юм.