Categories
мэдээ нийгэм

“Бид ирээдүйн хөрөнгө оруулагчид-2017” тэмцээн боллоо

Санхүүгийн зохицуулах хороо ШУТИС-ийн Санхүүгийн менежментийн сургуулийн оюутнуудын дунд болсон ‘Бид ирээдүйн хөрөнгө оруулагчид 2017” мэргэжлийн тэмцээн боллоо. Жил бүр зохион байгуулагдсаар ирсэн тус тэмцээн энэ онд 22 дахь удаагаа болж, оюутнуудын Martins, Cloud, Team Seekers, Shark Tank багууд мэдлэг оюун, авьяас чадвараа сорив.

Тэмцээнд багууд онолын мэдлэгээ сорьсон сэдэвт ажлуудыг гүйцэтгэх, танилцуулга хийх болон асуулт, хариултын өрсөлдөөн, мөн мэргэжлийн байгууллагуудаас ирүүлсэн бодит жишээ баримт бүхий даалгавруудыг гүйцэтгэх, хууль, эрх зүйн зохицуулалттай холбоотой асуудалд шийдэл эрэлхийлэх, олон өгөгдөл, хувьсагч бүхий бодлогын хариу олох зэргээр өрсөлдөж, нийлбэр дүнгээр Team Seekers баг тэргүүлэн, шилжин явах цомын эзэн боллоо.

Уламжлалт тэмцээнийг Хороотой хамтран Монголын хөрөнгийн бирж, Монголын үнэт цаасны бирж, Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Unitel компани, Хууль сахиулахын их сургууль зэрэг байгууллагууд ивээн тэтгэж, шүүгч, ажиглагчаар оролцов. Мэргэжлийн байгууллагууд тэмцээний даалгавруудыг төлөвлөх, гүйцэтгэлийг нягтлан шүүхээс гадна зөвлөгөө мэдээлэл өгөх, практик дээрх сорилт, туршлагын талаар тайлбар, танилцуулга хийх зэргээр багуудтай идэвхтэй хамтран ажилласан юм. Энэ нь тэмцээнийг илүү өгөөжтэй, үр дүнтэй болгож буйд оюутнууд талархал илэрхийлж байлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *