Categories
мэдээ нийгэм цаг-үе

Бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн хохирогчдын 60 хувь нь 16 насанд хүрээгүй хүүхдүүд байна DNN.mn

Улсын Ерөнхий Прокурорын Газар(УЕПГ)-аас өнгөрсөн онд хүний зөрчигдсөн эрхийг сэргээх, байгууллагын үйлчилгээг иргэдэд хүргэх чиглэлээр хийсэн ажлаа танилцуулж байна.

Энэ үеэр прокурорын байгууллагаас гэмт хэргээс урьдчилан сэргийлэл чиглэлд сүүлийн хоёр жилийн хугацаанд хийсэн судалгааг УЕПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.Долгион танилцуулж, мэдээлэв.

Тэрбээр “Прокурорын байгууллагаас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд тодорхой төрлийн судалгааг тогтмол хийдэг. Уг ажлын хүрээнд өнгөрсөн онд бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийг сүүлийн хоёр жилийн байдлаар судалсан. Судалгааны дүнд анхаарал татахуйц нэг зүйл гарсан.

Бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн улмаас хохирсон хүмүүсийн 59.9 хувь нь 16 насанд хүрээгүй иргэд байна. Энэ дотроо 53.8 хувь нь бага насны хүүхдүүд байгаа нь судалгаагаар тогтоогдож, анхаарал татсан. Дээрх гэмт хэрэг үйлдэгсдийн

  • 70.3 хувь нь 18-44 насны мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй
  • 85.9 хувь нь хохирогчтой гэр бүл, төрөл садан, танилын харилцаатай
  • 46.8 хувь нь гэмт хэрэг үйлдэх үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь судалгаагаар тогтоогдсон.

Энэхүү судалгааны дүнг үндэслэж, бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зайлшгүй авах шаардлагатай байна гэж УЕПГ-аас дүгнээд ХЗДХЯ-ны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлд санал хүргүүлсэн” хэмээн мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *