Categories
мэдээ улс-төр

Беларусийн Ерөнхийлөгч А.Лукашенко Ерөнхийлөгч Х.Баттулгад захидал илгээжээ

Холбоотой ЗурагБүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Лукашенко Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад баярын захидал илгээжээ. Захидлыг дор хүргэж байна.

Минск хот, 2017 оны 7-р сарын 8-ны өдөр

Эрхэмсэг ноён,

Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалд сонгогдсон Танд баяр хүргэе.

Таны ажил хэрэгч ба хувийн шинж чанар, мэргэжлийн өндөр туршлага, аливаа ажилд ухаалаг, ажил хэрэгч ханддаг нь Төрийн тэргүүний хувьд Таны үр ашигт үйл ажиллагааг дэмжиж, олон улсын тавцан дээр амжилттай хөгжүүлж, байр суурийг тань бэхжүүлэх болно гэдэгт итгэлтэй байна.

Беларусь, Монголын харилцаа нь үе шаттайгаар хөгжиж, улс хоорондын байгууллагуудын харилцаа өргөжиж байна. Хүндрэлүүд байгаа хэдий ч, бид харилцан хүндэтгэл, нээлттэй байдал ба итгэлцэл зэрэг хамтын ажиллагааны гол зарчмуудыг хадгалж ирсэн. Таныг Ерөнхийлөгчөөр сонгосон явдал нь энэ яриа хэлцэлийг цаашид бэхжүүлэх, идэвхижүүлэхэд шинэ түлхэц болно гэж итгэж байна.

Энэ завшааныг ашиглан Танд болон Монголын нийт ард түмэнд үндэсний баяр Наадмын мэндийг дэвшүүлье.

Эрхэмсэг ноён Танд эрүүл энх, аз жаргал, хариуцлагатай албан тушаалд чухал асуудлуудыг шийдвэрлэхэд амжилт хүсч, Монголын ард түмэнд амар амгалан, хөгжил цэцэглэлт, сайн сайхан бүхнийг ерөөж байна.

Александр Лукашенко

Шинээр сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгч

Эрэмсэг ноён Халтмаагийн Баттулга Танаа

Улаанбаатар хот


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *