Categories
гадаад мэдээ

Беларусьчууд Украины эсрэг тэмцэхээс татгалзаж байна || DNN.mn

Беларусийн нутаг дэвсгэр дээр тусгай ажиллагаа зохион байгуулагдаж байгаа ба энэ үеэр Беларусийн цэргийнхэн Украин руу довтлохдоо ОХУ-ын дүрэмт хувцас өмсөх ёстой гэсэн мэдээлэл байна. Энэ талаар Украины Үндэсний аюулгүй байдал, Батлан хамгаалах зөвлөлийн нарийн бичгийн дарга Алексей Данилов мэдэгджээ.

“Өнөөдөр Беларусийн нутаг дэвсгэр дээр ОХУ-ын тусгай ажиллагаа явагдаж байна. Харин Оросууд Беларусийн цэргийн хүчийг ОХУ-ын цэргийнхэн гэсэн дүрээр тус ажиллагаанд оролцуулах хүсэлтэй байна. Гэсэн ч, зарим Беларусьчууд Украины эсрэг тэмцэхээс татгалзаж байна” хэмээн Алексей Данилов мэдэгдсэн юм.

Түүний хэлснээр, энэ бүхэн эцэстээ Беларусьчуудад “Оросууд, Чеченүүдийн өмнө нь хүртсэн түүхийг авчирна” хэмээн үзэж байгааг онцолжээ.

Эх сурвалж: Unian

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *