Шинэ жилийн баяр бол гэр бүл, найз нөхөд, хайртай хүмүүстэйгээ нэг доор цугларч, халуун дотно яриа өрнүүлж, амттай зоог барьдаг хамгийн сайхан уур амьсгалтай баяр юм. Тэгвэл өнөөдөр шинэ оноо угтаж, хуучин оноо үдэх гэж буй энэ цаг мөчид танай гэр бүлийн оройн зоогийн ширээний салат, хачирнууд ямар хэлбэртэй өрөгдсөн байвал гоё харагдах вэ гэдгийг та бодоод үзээрэй.
Он солигдоход хэдхэн цаг үлдээд байна. Тэрхүү мөчийг хүн бүхэн сэтгэл догдлон хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна. Бидний хүсэн хүлээсэн тэр үдэш бүх зүйл төгс байх ёстой. Тэгвэл шинэ жилийн баярын орой гэр бүлийн тань гишүүд эсвэл зочдыг тань гайхшруулах, гоёмсог чимэглэлүүдийг санал болгож байна. Зочид тань таны гоо зүйн өндөр мэдрэмжийг шүтэн бишрэх болно.
О.ӨНӨР