Categories
мэдээ нийгэм

Баярын ширээний амттан, өргөн хэрэглээний зарим хүнсний бүтээгдэхүүний үнэ

Шинэ жилийн баярын ширээний гол чимэг бол яах аргагүй амтат бялуу, оргилуун дарс. Үүнээс гадна мэдээж төрөл бүрийн амттан. Тэгвэл “Бөмбөгөр” худалдааны төвд дээрх хүнсний бүтээгдэхүүнүүд ямар үнэтэй байгааг хүргэе.

-Бидний өргөн хэрэглэдэг Оросын “Советски” оргилуун дарс 7000 төгрөг. Түүнчлэн хоёр гурван жилийн өмнөөс худалдаалагдаж эхэлсэн Германы “Crown” 6800 төгрөг. Харин дотоодын үйлдвэрийн шампанск 5200-6500 төгрөгийн үнэтэй байна. Хүүхдийн оргилуун дарс 3800-4500 төгрөг.

-Амтат бялуу хэмжээ, үйлдвэрээсээ хамаараад 9000-35000 төгрөгийн үнэтэй байна. Энэ жил Орос үйлдвэрийн технологиор Монголд үйлвэрлэсэн бялуу эрэлт ихтэй байгаа аж. Хэмжээгээрээ арваад хүнд хүрэлцээтэй энэ бялуу 15000-16000 төгрөг байна.

-Амтат нийслэл салатны түүхий эд болох нарийн годгор хиам 5600-6800 бол бүрэн утлагат нь 7200-9800 төгрөгийн үнэтэй байна. Төмс нэг кг нь 1000 төгрөг, лууван 1200 төгрөг.

-Ихэнх айлууд хиамаа өргөст хэмхтэй зүсч, тавагладаг шүү дээ. Тэгвэл нэг кг өргөст хэмх 4000-4500 төгрөг. Улаан лооль 5500-6800 төгрөг.

– Улаанбаатар майонез хагас кг нь 2000 бол нэг кг нь 3000 төгрөг.

Түүнчлэн 25 кг-аар шуудайлсан “Улаанбаатар” болон “Алтан тариа”-н нэгдүгээр гурил 23000 төгрөг бол будаа нэг кг нь 1800-2300 төгрөг. Харин нэг кг-аар савласан дээдийн дээд гурил 1200-1400 төгрөг бол нэгдүгээр зэргийнх 1000-1300 төгрөг, хоёрдугаар зэргийнх 760-1000 төгрөг. Хонины ястай нэг килограмм мах дунджаар 3800 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 5200 төгрөгийн үнэтэй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *