БЗД-ийн 26 дугаар хороон дахь Сентюри Ландмарк ХХК-ийн орон сууцны барилга барихаар төлөвлөсөн газраас 4000мкв талбай албадан чөлөөлж 240 хүүхдийн цэцэрлэгийн цогцолбор барина.
Энэ талаар Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хороонд 40,000 иргэн амьдардаг боловч нэг ч сургууль, цэцэрлэг алга. Түгжрэлийн гол шалтгаан нь хүүхдээ зөөх, дэлгүүр хоршоо орох, ажилдаа явах зэргээс болж байна. Сүмбэр орд компанийн эзэмшиж буй газраас 4,002 м.кв газрыг авч, сургууль цэцэрлэг барьж байгааг хэлье.
Олимп хотхоны урд талын Сэнчири ланд компанийн газраас 5,000 м.кв газар авч, цэцэрлэгийн цогцолбор барьж байгуулахаар төлөвлөж байна. Одоо тус компанийнхантай очиж, уулзана.
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд сургууль, цэцэрлэг барих газрын асуудлыг шийдэх үедээ танилцуулна. ААН-үүд газраа чөлөөлөх зөвшилцөлд хүрэхгүй бол сонсгол явуулах юм байна.
“Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хороонд шамбаарсан барилгууд буюу бетонон ширэнгэтэй болсон” гэв.