Categories
мэдээ нийгэм

Баянхошуу орчимд агаарын чанарын индекс маш их бохирдолтой буюу 675-д хүрчээ

Image result for гэр хорооллын утааУлаанбаатар хотын хэмжээнд агаарын чанарыг хянах 15 харуул ажиллаж байгаагийн 11 нь автомат станц бөгөөд 15 минут тутамд 3-6 үзүүлэлтийг хэмжиж, Agaar.mn цахим хуудсаар тасралтгүй мэдээлж буй.

Тэгвэл агаарын чанарын албанаас гаргасан мэдээгээр Улаанбаатар хотын хэмжээнд өнөөдөр 08.30 цагийн байдлаар Баянхошуу орчимд агаарын чанарын индекс маш их бохирдолтой буюу 675-д хүрчээ.

Харин Толгойт орчимд 07.30 цагийн байдлаар их бохирдолтой байгаа бол 100 айл орчимд дунд зэргийн бохирдолтой байгаа аж.

Агаарын чанарын индекс 501-ээс дээш буюу маш их бохирдолтой үед урт хугацаагаар гадаа байхад нийт хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрдэг байна. Харин 401-500-ын хооронд буюу их бохирдолтой үед удаан хугацаагаар гадаа байхад нийт хүн амын эрүүл мэндэд мэдэгдэхүйц сөрөг нөлөөлөл илэрдэг аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *