Categories
мэдээ цаг-үе

Баянхошуу, Налайх орчимд агаар хамгийн их бохирдолтой байна DNN.mn

Нийслэлийн агаарын чанарын индексийн 10:00 цагийн хэмжилтээр өнөөдөр МҮОНРТ, Баянхошуу, Налайх орчимд агаар “Маш их бохирдолтой” байгаа бол нэгдүгээр хороолол орчимд “Их бохирдолтой” байна.

Түүнчлэн Нисэх, Толгойт, Дамбадаржаа, Хайлааст, Шархад орчмоор агаарын чанар “Бохирдолтой” байгаа нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байгааг илтгэж байна.

РМ10 тоосонцрын хүлцэх хэмжээ 100, РМ2.5 тоосонцрын хүлцэх хэмжээ 50 байдаг. Гэтэл Баянхошуу орчимд РМ10 тоосонцор хүлцэх хэмжээнээс бараг тав дахин их, РМ2.5 тоосонцор 9 дахин их байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *