Categories
мэдээ нийгэм

Баянхонгор-Өвөрхангай чиглэлийн замыг 14:00 цагт нээнэ DNN.mn

Баянхонгор, Өвөрхангай аймгийн нутгаар их хэмжээний цас орж, авто замд халтиргаа гулгаа үүссэний улмаас Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар дөрөвдүгээр сарын 14-нөөс дөрөвдүгээр сарын 15-ны өдөр хүртэл дээрх чиглэлийн автотээврийн хөдөлгөөнийг зогсоогоод байсан.

Улмаар замын нөхцөл байдал хэвээр байсан тул дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 14.00 цагаас дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн 14.00 цаг хүртэл автотээврийн хөдөлгөөнийг түр хаах шийдвэрийг сунгасан.

Сунгасан шийдвэрийн хэрэгжилт 14.00 цагт цуцлагдах тул энэ чиглэлийг замыг нээх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *