Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Номин автобуудлын замыг бүрэн хааж, хучиж байна.
Иймд Номин автобуудлаас
- Архангай
- Баян-Өлгий
- Баянхонгор
- Говь-Алтай
- Завхан
- Өвөрхангай
- Увс
- Ховд аймгийн чиглэлд явдаг байсан хот хоорондын автобуснууд 2024 оны наймдугаар сарын 25-ны 08:00 цагаас эхлэн есдүгээр сарын 1-нийг дуустал хугацаанд Драгон төвөөс хөдөлж байгааг Автотээврийн Үндэсний Төвөөс мэдээллээ.