“Эрдэнэс Тавантолгой” компани баяжуулсан нүүрсний тээвэрлэлтийг эхлүүлэв. Тодруулбал, тус компани нүүрс баяжуулах үйлдвэрийн анхны бүтээгдэхүүний тээвэрлэлтээ эхлүүлээ.
Нүүрс баяжуулах үйлдвэрийн анхны бүтээгдэхүүн нь 12.8 мянган тонн баяжуулсан коксжих нүүрс болж, дээрх хэмжээний нүүрсээ энэ оны 10 дугаар сарын 25-ны өдөр Монголын Хөрөнгийн биржийн нээлттэй цахим арилжаагаар борлуулсан юм.
Нүүрс баяжуулах үйлдвэр жилд 10.0 сая тонн нүүрс хүлээн авч баяжуулах хүчин чадалтай бөгөөд олон улсын стандартын шаардлагад нийцсэн хоёр төрлийн баяжмал үйлдвэрлэж байна.