Categories
мэдээ улс-төр

Батлан хамгаалахын салбарын хоёр хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг батлав

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Батлан хамгаалахын салбарын хоёр хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, батлав.

Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд улсын болон цэргийн дайчилгааны үндсэн арга хэмжээг тодорхойлж, холбогдох байгууллагуудын эрх үүргийг нарийвчлан зохицуулсан байна. Хуулийн төслийг баталснаар Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичигт заасан дайчилгаатай холбоотой зорилтуудыг хэрэгжүүлэхэд ихээхэн түлхэц үзүүлнэ хэмээн Засгийн газар үзжээ.

Ажлын хэсгээс Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар нэг зарчмын зөрүүтэй санал боловсруулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Мөн хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад нийт гишүүдийн 71.4 хувь дэмжлээ.

Мөн хуралдаанаар Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төслийг хэлэлцэж, батлав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *