Categories
мэдээ нийгэм

Банк дээрэмдсэн ах дүүс өрөнд ороогүй ажээ

Худалдаа хөгжлийн банкны салбараас 424 сая төгрөг дээрэмдээд ах дүү хоёрыг Эрүүгийн хуулийн 147.3-аар буюу “Онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл, урьд нь шийтгүүлсэн этгээд үйлдсэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол, бусдын бие махбодид хүнд гэмтэл учирсан бол эд хөрөнгийг хурааж арваас дээш хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан зүйл ангиар шалгаж байна.

Тэд эхний мэдүүлэгтээ ажиллуулдаг байсан хүнсний дэлгүур нь дампуурсан тул зээлээ төлж чадахгүйд хүрч ийм үйлдэл хийсэн гэжээ. Тэдний хэлснээр бол зээлээ төлөхийн тулд машинаа ломбарданд тавьсан ч алдах дээрээ тулсан учир ийм үйлдэл хийсэн гэнэ. Гэвч тэдний дэлгүүр хэвийн ажиллаж байгаа төдийгүй тэд өрөнд ороогүй аж. Саяхан нэгэн хотхонд гурван өрөө байр худалдан авсан. Ломбарданд тавьсан автомашин нь “Ланд Круизер 105” байжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *