Шафик Рехман нь
өдгөө 81 настай бөгөөд Бенгалийн өдөр тутмын алдартай сэтгүүлийн эрхлэгч юм
байна. Ерөнхий сайд Шейк Хасинагийн хүүгийн аллагын хэрэгт түүнийг холбогдуулан
өнгөрсөн дөрөвдүгээр сард баривчилсан байна. Түүнийг суллахыг шаардан нэлээд
хэдэн чөлөөт хэвлэлийн байгууллагууд уриалга гаргажээ. Тэрбээр одоогийн байгаа
засгийн газрын хүчтэй шүүмжлэгч бөгөөд сөрөг хүчнийг дэмжин ажилладаг юм.