Нэрт зохиолч Дарамын Батбаяр оюутан ахуйд хичээл заадаг байв. Тэрбээр “Инээж хөхрөлдсөн залуу хос автобусанд орж ирлээ. Бүсгүй “Би чамд хайртай” гэж бичихэд цонхон дээрх цан нүцгэн хурууных нь мөрөөр уур савсан хайлж харагдав. Харин залуу савхин бээлийтэй гараараа “Би ч бас хайртай” гэж бичлээ”. Энэ жишээг татаад багш тэдний хэн нь хайрандаа үнэнч байгаа тухай ярьдаг байв. Онцолж яриад буй тэр зүйлийн юу нь агуу гэдгийг тэр үед мэддэггүй байж. Залуу нь бээлийтэй, бүсгүй нь бээлийгүй байгаа л биз. Тэглээ гээд хэн нь үнэн сэтгэлээсээ хайртайг таах аргагүй мэт бодогддог байлаа. Одоо бол энэ тухай эргэцүүлдэг болж. Хайрыг халуу дүүгсэн гар, ханцуй доторх гар хоёроос хэрхэн мэдрэхийг энэхүү энгийн жишээгээр их зохиолч бээр амьдралд хөл тавьж буй оюутан бидэнд ойлгуулахыг хичээсэн нь өчигдөрхөн хэлсэн мэт сэтгэлд тод үлджээ. Хос хоёрын хайр өчүүхнээс мэдрэгдэж байгаа биз.
Г.ДЭЛГЭРЦЭЦЭГ