Categories
мэдээ нийгэм

Багануур-Улаанбаатар чиглэлд 152 хүн зорчжээ

Улсын онцгой комисс (УОК)-оос нийтийн тээврийн хязгаарлалтыг цуцалж, ердийн цагийн хуваарь шилжүүлсэн. Үүнтэй холбоотойгоор сүүлийн үед нийтийн тээврийн ачаалал нэмэгдэж, иргэд зорчих нь нэмэгдсэн талаар Нийтийн тээврийн үйлчилгээний газраас өмнө нь мэдээлж байв. Хөл хорионы үед автобусанд 12-оос их хүн зорчихгүй байхыг УОК болон Нийслэлийн онцгой комисс (НОК)-оос анхааруулж буй. Улмаар мэргэжлийн хяналтын байгууллагаас тогтмол хяналт тавьж байгаа юм.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобусуудад хяналт тавьж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн дэглэмийг сахиулах чиглэлээр ажиллаж байгаа юм. Өнөөдөр (2020.12.06)-ийн байдлаар нийт 623 автобус 94 чиглэлд иргэдэд үйлчилж байна. Мөн өчигдөр (2020.12.05) 94 чиглэлд 19 аж ахуйн нэгж байгууллагын 623 тээврийн хэрэгсэл 4072 рейсээр, нийт 139.923 хүнд үйлчилжээ. Мөн Багануур-Улаанбаатар чиглэлийн буухиа үйлчилгээнд хоёр тээврийн хэрэгсэл гарч, 152 хүн зорчсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *