Categories
мэдээ нийгэм

Б.Цэрмаа: Саранзаяа 150 сая төгрөг авсан баримт, гэрч нь надад байна

УИХ-ын гишүүн Д.Гантулга 25 настай Н гэх эмэгтэйг хүчиндсэн талаарх мэдээлэл нэлээдгүй шуугиан тариад байгаа билээ. Тэрбээр энэ талаараа Төрийн ордонд уржигдар тайлбар хийсэн юм. Ингэхдээ тэрээр “Би зургадугаар сарын 11-ний орой “Энканто таун”-ы саунд найзуудтайгаа байсан. Орой нь үргэлжлүүлээд иргэн Ц-гийн гэрт байсан. Маргааш өглөө нь би шууд гараад явсан” гэж ярьсан билээ. Иргэн Ц гэгч нь Цэрмаа аж. Тэрээр МУУГЗ, хөгжмийн зохиолч Б.Бямбабаярын охин болох нь тогтоогдоод байгаа юм.

Тэгвэл Б.Цэрмаа ийнхүү ярилцлага өгчээ. “Өнөөдөр бид нар залуу хүмүүс ш дээ. Залуу хүмүүс хоорондоо уулзаад л инээж хөхрөөд байж байсан. Дэлхийн ертөнц дээр байдаг л асуудал. Найзууд хоорондоо уулзана, ажил хэрэг ярина. Ингээд бүгдээрээ манайд очсон. Уулзалтад Саранзаяа, Наранзаяа байсан. Бид гурав байр түрээслэж амьдардаг. Би Саранзаяаг бүтэн арван жил буруу хазайчих вий гэж бүх зүйлд нь хамт байсан. Үнэн. Миний найз. Саранзаяа уулзаагүй гэж яриад байгаа. Хамт уулзаж байсан өөр төрлийн сэтгүүлч ч байгаа. Наранзаяа бол ерөнхийдөө чимээгүй л байж байдаг. Олон таван үггүй. Гэхдээ нэг асуудал ярьсан. Эгч ээ болчихооч гэж Саранзаяад хэлсэн. Энэ асуудлыг ярихгүй, дуугүй л байя гэж. Саранзаяа гэдэг хүнд одоогийн нөхцөлд ижий аав, нутаг орон нь хэрэггүй юм байна. Найз нөхөд нь хэрэггүй юм байна. Бүр төрсөн дүү нь ч хэрэггүй юм байна. Би ингэж ойлгож байна. Учир нь энэ хүн өөрт байсан бүхнээрээ саяын сонгуульд дэнчин тавьж орж байна ш дээ. АН-аас 150 сая төгрөг авсан гэсэн баримт нь байна. Надад гэрч нь байна. Миний ижий аав, дүү нар минь үнэхээр уучлаарай. Би ч гэсэн хайртай хүмүүстэй. Саранзаяа уучлаарай. Би чиний үнэн мөнийг гаргаж тавихаас өөр аргагүй боллоо. Чиний энэ бүх худлай үгэнд чинь, худлай зүйлсэд чинь олон залуучууд үрэгдэх гээд байна. Эхнээсээ үрэгдээд байна. Би мессэжээр зөндөө хэлсэн. Миний найз одоо боль гэсэн. Намайг ерөөсөө ойлгоогүй” гэж ярьж байв.

Б.УРАНЧИМЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *