“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.
Тун удахгүй улсын их баяр наадам болох гэж байна. Наадмын бэлтгэл ажил аль хэдийнэ эхлээд бараг жигдэрч байгаа бололтой. Энэ удаад төрийн өсөн хөлт цагаан тугийг залах торгон цэргүүдийн бэлтгэл дээрээс “Наадам айсуй” булангаа бэлтгэлээ. Тэдний бэлтгэл бараг л хангагджээ.
Өчигдөр НИТХ-ын долоо дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан өчигдөр болж нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх хүнээ тус хуралдаанаар хэлэлцсэн. Ингээд Су.Батболдыг нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэн 100 хувийн саналаар дэмжсэн юм. Энэ талаар улс төрийн хоёрдугаар нүүрнээс унших боломжтой.
“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч гуравдугаар нүүрэнд нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Сонгуулийн медаль: “Бид ялав” ба “Тэд ялав” нийтлэл хэвлэгдэн уншигчдынхаа гарт хүрлээ.
АНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ АСЕМ-ын уулзалтад оролцсоныхоо дараа буюу энэ сарын 17-18-ны өдрүүдэд манай улсад албан айлчлал хийхээр болжээ. Энэ тухай болон хамгийн залуу УИХ-ын гишүүн Д.Гантулгатай хийсэн ярилцлагыг тавдугаар нүүрнээс уншаарай.
Баримт, үйл явдлын долдугаар нүүрэнд Оросын алдарт зураач Николай РЕрихийн “Шамбалын хаан Рэгдэндагва” гэх зургийн эх алга болж, хуулбар нь үлдсэн үү нэртэй сурвалжлага нийтлэгдлээ.
Дипломат болон албан паспорттой иргэд Мальта улс руу үнэгүй зорчихоор болжээ. Энэ тухай 18 дугаар нүүрнээс уншина уу.
Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.
“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920, 88085029, 90191890 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.
“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХА