Categories
мэдээ нийгэм

Б.Батзаяа нарын хэрэгт холбогдуулан дахин гурван хүнийг цагдан хорьжээ

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан “Монголын төмөр зам” компанийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа болон БНСУ-ын “Самсунг СТ” компанийн захирал Ли Жон Гёл нарт эрүүгийн хэрэг үүсгэн цагдан хориод байгаа юм.

Энэ хэрэгт холбогдуулан “МТЗ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан П.Бат-Эрдэнийг Интерполоор эрэн сурвалжлилж эхэлсэн. Тэгвэл тэрбээр хуулийнхан байгууллагынхан руу холбогдож, хэргээ хүлээнэ гэдгээ мэдэгдсэн гэх мэдээлэл байна.

Тодруулбал, “МТЗ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан П.Бат-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт хуулийн байгууллагын эх сурвалж руу утсаар холбогдож “Би хэргээ хүлээе. Хамгийн гол нь Улаанбаатар хотод байгаа миний болон ойр дотныхны минь нэр дээр байгаа хөрөнгийг битгий битүүмжлээч” гэх утгатай зүйлийг ярьсан аж.

Мөн энэ хэрэгт холбогдуулан нэр бүхий компанийн гурван удирдах албан тушаалтныг өнгөрсөн долоо хоногт цагдан хорьж, шалгаж эхэлжээ.

Б.Батзаяа нарыг хэдэн зуун сая ам.долларын хөрөнгө оруулалттай ажлыг ердөө 100 мянган долларын дүрмийн сантай компаниар гүйцэтгүүлэхээр болсон нь ашиг сонирхлын зөрчилтэй хэмээж, авлига хээл хахуулийн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *