Categories
мэдээ нийгэм

“Азийн супер сүлжээ” санаачлагыг хэрэгжүүлэхэд БНХАУ-ын “Улсын цахилгаан сүлжээ” корпораци гол оролцогч байна

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн БНХАУ-ын Улсын цахилгаан сүлжээ корпорацид /State Grid Corporatian of China/ зочилж, тус корпорацийн ерөнхийлөгч Шин Баотай уулзлаа.

2020 байгуулсан “Улсын цахилгаан сүлжээ” корпораци нь БНХАУ-ын нийт нутаг дэвсгэрийн 88 хувьд цахилгаан түгээдэг бөгөөд улсдаа нэгдүгээрт, дэлхийд хоёрдугаарт ордог томоохон компани юм.

Энэ үеэр Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, “Нэг бүс нэг зам” санаачлагын хүрээнд эрчим хүчний түншлэлд нэгдсэн улс орнууд томоохон төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх боломжтой. Шивээ-Овоо эрчим хүчний экспортын цогцолбор, Азийн супер сүлжээ төслүүдийн ТЭЗҮ-ийг боловсруулж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын “Азийн супер сүлжээ” санаачлагын төсөл хэрэгжихэд БНХАУ-ын “Улсын цахилгаан сүлжээ” корпораци гол оролцогч байна” гэлээ.

БНХАУ-ын “Улсын цахилгаан сүлжээ”корпорацийн ерөнхийлөгч Шин Бао “Нэг бүс нэг зам” санаачлагын хүрээнд Монгол Улсын томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд таатай байх болно гэв.

Уулзалтад Монголын талаас ЭХЯ-ны Бодлого,төлөвлөлтийн газрын дарга Г.Энхтайван, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга П.Сарангэрэл, БНХАУ-ын талаас “Улсын цахилгаан сүлжээ” корпорацийн Эрчим хүчний хэмнэлтийн үйлчилгээний компанийн захирал Рэн Бэйли, Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга Жу Гуан Чао, Хөгжил төлөвлөлтийн газрын дарга Фен Кай нар оролцлоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *