Categories
мэдээ спорт

Азербайжаны жүдочид Монголд ирлээ

Монголын жүдо бөхийн холбооны урилгаар Азербайжаны жүдо бөхийн эрэгтэй шигшээ баг Улаанбаатар хотноо өнөөдөр хүрэлцэн ирлээ.

Азербайжаны нэгдүгээр шигшээ багт дэлхийн чансааг тэргүүлэгч Рустам Оружов тэргүүтэй бөхчүүд хүрэлцэн ирлээ.

-100 кг-ын жинд барилддаг дэлхийн аварга Илхан Маммадов болон дэлхийн чансааг тэргүүлэгч Элмар Гасимов нар Токиогийн “Их дуулга” тэмцээнд оролцоод манай улсад хамтарсан бэлтгэл хийх юм.

Чиндаогийн Гран Прид манай ОУХМ Д.Төмөрхүлэгийг ялсан 66 кг-ын шилдгүүдийн нэг Нижат Шихализада гэмтлийн улмаас манай оронд ирж амжаагүй байна.

Өнөөдөр ирж буй Азербайжаны шигшээ багийг Бээжингийн олимпийн хүрэл медальт Мовлуд Миралиев /-100 кг/ ахлан ирсэн.

  • -60 кг Орхан Сафаров дэлхийн чансааны гуравт бичигдэж яваа
  • -60 кг Илгар Мошзиев ДАШТ-ий хүрэл медальт
  • -73 кг Рустам Оружов дэлхийн чансааг тэргүүлэгч
  • -81 кг Абдулхагг Расуллу Европын залуучуудын АШТ-й хүрэл медаль
  • -90 кг Рамин Гурбанов Залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт
  • -90 кг Мехдиев Маммадали
  • +100 кг Ушанги Кокаури Европын залуучуудын АШТ-ий мөнгөн медальт

Дасгалжуулагч Мовлуд Миралиев, Фархад Маммадов, Рахими Хусейн, Рашад Алакбаров нар Монголд ирлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *