Categories
мэдээ нийгэм

“Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот” хөтөлбөрт арван есөн аймаг нэгдлээ

Сүүлийн арван жилийн хугацаанд дэлхий дахинд тохиолдсон гамшиг осолд нийт 700 мянган хүний амь нас эрсдэж, 1.7 тэрбум хүн өртөж, 1.4 их наяд ам.долларын хохирол учирсан гэсэн тоо баримт байна.Тэр дундаа дэлхийн хүн ам өсөж, хот суурин газрын төвлөрөл ихэссэнээс газар хөдлөлт, үер, гал түймэр, техникийн болон үйлдвэрийн осол зэрэг байгалийн болон хүний буруутай үйл ажиллагаатай холбоотой гамшиг ослоос шалтгаалсан нас баралт, эдийн засгийн хохирол буурахгүй байгаа юм.Тиймээс НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, гамшигтай тэмцэх чадавхыг сайжруулах үйл ажиллагааг дэмжих замаар хот суурин газрын тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн.Тус хөтөлбөрт Монгол Улс 2016 онд анх нэгдэн орж, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотууд дэлхийн бусад орнуудтай харилцан туршлага солилцож, аюулгүй хот бий болгох зорилт тавин ажиллаж байсан юм.Тэгвэл өнөөдөр үлдсэн 19 аймаг тус хөтөлбөрт нэгдэж, Засаг дарга нар батламжаа гардаж авлаа.Ингэснээр Монгол Улс НҮБ-ын “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот” хөтөлбөрт бүх хот нь нэгдсэн Азийн анхны улс болж байна.Энэхүү хөтөлбөрт нэгдсэнээр дэлхийн бусад орнуудтай гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлд харилцан туршлага солилцох, аюулгүй хотыг бий болгох үйл ажиллагаанд тусламж дэмжлэг авах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломж бүрдэх давуу талтай юм.

Дашрамд сонирхуулахад уг хөтөлбөрт одоогийн байдлаар дэлхийн 3828 хот нэгдэн ороод байгаа юм

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *