Categories
мэдээ нийгэм

Авто тээврийн хэрэгслийн татвараа улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч төлнө

Монгол Улсын “Авто тээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд албан татвар төлдөг.
Хуулинд хувь хүн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн зургадугаар сарын 01-ний дотор төлөх үүрэгтэй бол албан байгууллага, аж ахуйн нэгж эхний хагас жилээр албан татварыг төлөх ба жилийн албан татварыг урьдчилан төлөх боломжтой гэж заасан байдаг.
Авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч төлөхөөр зохицуулалт хийлээ.
Тодруулбал, жолооч таны автомашины улсын дугаар :
  • 1, 6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард
  • 2, 7 тоогоор төгссөн бол хоёр дугаар сард
  • 3, 8 тоогоор төгсссөн бол гуравдугаар сард
  • 4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард
  • 5,0 тоогоор төгссөн бол тав дугаар сард албан татвар, төлбөр хураамжаа төлнө
Энэ жилийн хувьд нэг, хоёр дугаар сард төлөх жолооч нарын төлөлтийн хугацаа дууссан ч зургаадугаар сарын 1-нээс өмнө нөхөж төлөх боломжийг олгож байна. Бас та 4,5 сард төлөх ёстой бол өмнө нь буюу 3 сард ч татвараа төлөх бүрэн боломжтой.
Мөн Нийслэлд бүртгэлтэй, хөдөө орон нутагт уул уурхайд ажиллаж байгаа том оврын ачааны авто машинууд албан татвар, агаарын бохирдлын төлбөрийг нийслэлийн татварын холбогдох дансанд төлнө. Авто тээврийн хэрэгслийн эзэмшигч этгээд нь тухайн онд импортоор оруулж ирсэн тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ үлдсэн хугацаанд ногдох татвар,төлбөрийг төлсөн байх ёстой гэнэ.
Мөн энэ журмаар өмнө нь зөвхөн Улаанбаатар банк оношлогооны цэгүүд дээр байршин үйл ажиллагаа явуулдаг байсан. Одоо Ухаалаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг онлайн, интернет, мобайл банкаар шууд төлдөг тогтолцоонд шилжүүлснээр иргэд аль ч нөхцөлөөр төлөх боломжийг бүрэн хангалаа. Хэрэв заасан хугацаанд татвараа төлөөгүй тохиолдолд Замын цагдаагийн алба нь өөрийн эрх хэмжээ, хуулийн хүрээнд авто тээврийн эзэмшигчдэд хариуцлага тооцож, замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх хүртэл холбогдох хууль тогтоомжид заасны дагуу арга хэмжээ авна.

АТБӨЯХ-ИЙН АЛБАН ТАТВАР, АГААРЫН БОХИРДЛЫН ТӨЛБӨР, АВТОЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР ХУРААХНЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙРШИЛ

Д/д

Дүүргүүд

Байршил

Хугацаа

Цагийн хуваарь

1

Авто тээврийн үндэсний төвийн бүртгэлийн газар

Баянзүрх дүүргийн авто вокзалын ард Таван ган трейд ХХК-ийн байранд

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд 08.30-18.30

2

БГД-ийн хяналтын үзлэг оношлогооны байр

БГД-ийн 20 дугаар хороо Хөсөг трейд ХХК-ийн хашаанд

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд 08.30-20.30 Амралтын өдрүүдэд 09.00-19.00

3

БЗД-ийн хяналтын үзлэг оношлогооны байр

БЗД-ийн 8 дугаар хороо Чулуун овоо Авто вокзалийн байранд

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд 08.30-18.30

4

СХД-ийн хяналтын үзлэг оношлогооны байр

СХД-ийн 20 дугаар хороо Автобус-2 ХК-ий хойд талд

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд 08.30-20.30 Амралтын өдрүүдэд 09.30-19.30

5

Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэс

СБД-н 2 хороо АСА циркийн өргөтгөлийн байранд

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд 08.30-17.30

6

Хан-Уул дүүргийн татварын хэлтэс

ХУД-ийн 3-р хороо ЗДТГ-ын хажууд Татварын хэлтсийн байр

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд 08.30-18.30

7

Баянгол дүүргийн татварын хэлтэс

БГД-ийн 1-р дүгээр хороо, Татварын хэлтсийн байр /Хуучнаар хотын гаалийн байр/

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд 08.30-18.30

8

Баянзүрх дүүргийн татварын хэлтэс

БЗД-ийн 13 дугаар хороо, ЗДТГ-ын зүүн талд Татварын хэлстийн байранд

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд 08.30-18.30

9

Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтэс

СХД-ийн 18 дүгээр хороо Геологийн төв лабораторийн ард Татварын хэлтсийн байранд

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд 08.30-18.30

10

Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс

ЧД-ийн 4 дүгээр хороо Ж.Самбуугийн гудамж ЗДТГ-ын байр “Нэг цонхны үйлчилгээний танхим”

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд 08.30-18.30

11

Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс

ЧД-ийн 4-р хороо, Сангийн Яамны баруун талд Тод таур цамхагийн байранд

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд 08.30-18.30

12

Налайх дүүргийн татварын хэлтэс

Налайх дүүргийн Татварын хэлтсийн нэг цэгийн үйлчилгээний байранд

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд 08.30-18.30

13

Багануур дүүргийн татварын хэлтэс

Багануур дүүргийн Татварын хэлтсийн нэг цэгийн үйлчилгээний байранд

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд 08.30-18.30

14

Багахангай дүүргийн татварын хэлтэс

Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газрын байранд

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд 08.30-18.30

One reply on “Авто тээврийн хэрэгслийн татвараа улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч төлнө”

Monitoreo de condicion
Sistemas de balanceo: fundamental para el operación estable y productivo de las máquinas.

En el mundo de la innovación actual, donde la efectividad y la estabilidad del equipo son de suma trascendencia, los dispositivos de calibración desempeñan un rol vital. Estos equipos específicos están desarrollados para balancear y fijar partes dinámicas, ya sea en dispositivos productiva, automóviles de transporte o incluso en electrodomésticos domésticos.

Para los profesionales en reparación de dispositivos y los ingenieros, manejar con aparatos de balanceo es crucial para promover el operación fluido y estable de cualquier dispositivo móvil. Gracias a estas opciones avanzadas innovadoras, es posible minimizar considerablemente las movimientos, el sonido y la presión sobre los soportes, extendiendo la longevidad de piezas importantes.

Asimismo trascendental es el rol que tienen los equipos de calibración en la soporte al consumidor. El soporte experto y el soporte constante utilizando estos aparatos facilitan ofrecer asistencias de óptima excelencia, aumentando la agrado de los compradores.

Para los titulares de emprendimientos, la financiamiento en sistemas de balanceo y dispositivos puede ser clave para incrementar la efectividad y eficiencia de sus aparatos. Esto es sobre todo importante para los emprendedores que gestionan modestas y modestas empresas, donde cada aspecto cuenta.

Asimismo, los dispositivos de balanceo tienen una gran uso en el área de la seguridad y el gestión de calidad. Permiten encontrar probables defectos, evitando arreglos costosas y averías a los aparatos. Incluso, los resultados extraídos de estos equipos pueden aplicarse para mejorar procedimientos y mejorar la presencia en buscadores de consulta.

Las campos de implementación de los dispositivos de calibración cubren múltiples sectores, desde la fabricación de vehículos de dos ruedas hasta el monitoreo del medio ambiente. No interesa si se habla de enormes fabricaciones de fábrica o pequeños establecimientos domésticos, los sistemas de balanceo son indispensables para garantizar un funcionamiento eficiente y sin riesgo de interrupciones.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *