Categories
мэдээ нийгэм

Автомашины төмөр хийцэд хавчуулагдсан иргэнийг гаргажээ DNN.mn

Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороод автомашин осолдсон байна байна гэсэн дуудлага Онцгой байдлыг байгууллагад бүртгэгджээ.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход автозам дагуу зогсож байсан “Faw CA4250” загварын ачааны автомашины араас иргэн Н-ийн “Lexus HS 250h” загварын суудлын автомашин мөргөсөн байна.

Иргэн Н /25 настай, эрэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг алба хаагчид ажиллан гаргаж, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмч болон Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн зохицуулагч нарт хүлээлгэн өгчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *