Ирэх оны улсын төсвийн төслийг УИХ-д өргөн бариад байна.
Ирэх оны төсвийн орлогын төсөөллийг 27 их наяд байхаар оруулжээ.
Төсвийн төсөлд ирэх жилд нэг удаа зохион байгуулагдах арга хэмжээний төсвийг дараах байдлаар тусгасан байна.
Ирэх оны улсын төсвийн төслийг УИХ-д өргөн бариад байна.
Ирэх оны төсвийн орлогын төсөөллийг 27 их наяд байхаар оруулжээ.
Төсвийн төсөлд ирэх жилд нэг удаа зохион байгуулагдах арга хэмжээний төсвийг дараах байдлаар тусгасан байна.
Сүүлийн үед хүүхэд алга болсон талаарх мэдээлэл маш их гарах болсныг та анзаарсан байх.
Хэвлэл мэдээллийнхэн энэ чухал асуудалд анхаарал хандуулж, дэмжлэг үзүүлж байгаа нь сэтгэл хөдөлгөм ч гэсэн цахим орчинд маш олон ташаа мэдээлэл эргэлдэж байна.
Тиймээс Алетиа Бэлгийн мөлжлөгийн үндэсний төвийн Корпораци, стратегийн санаачилгын захирал, бэлгийн худалдаатай тэмцэх үндэсний удирдагч Лина Неалонд хандаж, хүний наймааны салбарын талаар баримт болон зохиомол зүйл гэж юу болохыг тодруулахаар хандав.
Энэ нь таны бодож байгаагаас өөр юм.
Неалон эцэг эхчүүд юунд хамгийн их санаа зовдог, юунд санаа зовох хэрэггүйг тайлбарлажээ. Эцэг эхчүүд хүүхдээ аюулгүй байлгахын тулд дараах 3 арга хэмжээг авч болно.
1. Хүний наймааны хэрэг бодит амьдрал дээр ямар байдаг талаарх мэдээллийг олж ав
Хүн худалдаалах гэмт хэргийн талаарх ташаа мэдээлэл газар авч, яг хийх ёстой бодит ажлыг самгардуулж байна. Хүн худалдаалах гэж юу болох талаар маш буруу ойлголт байдаг. Хүмүүс Такен гэх мэт кинонуудыг үзээд хүүхдүүдийг гудамжнаас хулгайлах эрсдэлтэй гэж боддог. Гэхдээ энэ нь маш ховор тохиолддог аж.
Хүн худалдаалах гэмт хэргийн хэвшмэл ойлголт нь гинжлэгдсэн, түгжигдсэн, гэр орноосоо хол газар хүчээр очсон мэтээр харуулж байна. Гэхдээ та холбооны улсын хүн худалдаалах статистикийг харвал ердөө 5 хувь нь цоожтой өрөө эсвэл гинжээр бэхлэгдсэн байдаг. Мөн хүн хулгайлах нь ховор тохиолддог.
Бэлгийн наймаачид хүүхдүүдтэй найзалж нөхөрлөдөг. Хүний наймаачид эмзэг бүлгийн хүүхдүүд, насанд хүрэгчид болон ихэвчлэн хүчирхийлэлд өртөж ямар нэгэн анхаарал дутагдаж эцэстээ эдгээр нөхцөл байдлаас зугтахын тулд гэрээсээ зугтсан хүмүүсийг олзолдог байна. Хүн худалдаалагчид мөн нийгмийн хязгаарлагдмал хүмүүсийг хайж байдаг бөгөөд энэ нь АНУ-д өнгөт арьст эмэгтэйчүүд, охид, ЛГБТ залуучууд харьцангуй олон тооны бэлгийн мөлжлөгт өртдөг гэсэн үг юм.
Хамгийн гол нь хүн худалдаалах гэмт хэрэг хаана ч, тэр байтугай аюулгүй мэт санагдах эрүүл нийгэмд ч тохиолдож болно гэдгийг эцэг эхчүүд мэдэх хэрэгтэй. Гэхдээ таны хүүхдэд хамгийн том аюул бол гудамжин дахь танихгүй хүн биш интернет юм.
2. ХҮҮХДИЙНХЭЭ ИНТЕРНЭТ ХЭРЭГЛЭЭГ САЙТАР ХЯНА
Ихэнх хүүхдүүдэд хамгийн их аюул заналхийлж байгаа зүйл бол бидний бодож байгаа шиг энд тэндээс хүүхдийг тань булааж, хулгайлж зугтах биш юм. Энэ аюул тэдний гэрт, унтлагын өрөөнд, утас, таблет дээр байдаг. “Нийгмийн сүлжээний программууд хүний наймааны онлайн зах зээл болж байна” гэж Неалон хэлэв.
Тэрээр энэ жил Вашингтон ДС-ийн чинээлэг гэр бүлийн 16-18 насны залуучуудтай хийсэн фокус бүлгийн талаар дурдаад “Тэдгээр хүүхдүүдэд бүгдэд нь огт танихгүй хүнээс онлайнаар секс хийх санал ирсэн” гэв.
Хүүхдүүдийг өөртөө итгүүлэхийн тулд хүний наймаачид хүүхдийн дүрээр тэдэнтэй дотносдог. Тэд мөн хүүхдүүдтэй харилцаа холбоо тогтоож, садар самуун сурталчилсан материал илгээх, эсвэл хүүхдүүдийг өөрсдийнхөө ил тод гэрэл зургийг явуулахад уруу татах зэрэг мессежийг өгдөг.
“Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ онлайн амьдралын талаар маш сонор сэрэмжтэй, мэдээлэлтэй, мэддэг байх ёстой” гэв.
Сонор сэрэмж, болгоомжлол нь видео тоглоомуудад ч хамаатай. Учир нь тоглоомоороо дамжуулан огт танихгүй хүнтэй яриа өрнүүлж эхэлснээр цааш гүнзгийрэх эхлэл тавигддаг байна.
3. ХҮҮХДҮҮДИЙГ БАГА НАСНААС НЬ ХҮМҮҮЖҮҮЛЖ, ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛАХ АРГА ТЕХНИКД СУРАЛЦУУЛ
Энэ тал дээр эцэг эхчүүд хүүхдээ интернетэд байх гэмт хэрэгтнүүдээс хол байлгахын тулд маш их зүйлийг хийж чадна. Хүүхдүүдээ аюулгүй байлгах хамгийн чухал алхам бол тэдэнд бэлгийн харилцаа, порно кино, бэлгийн мөлжигчид болон бусад аюулын талаар ярьж, сургах явдал юм. Тэдэнтэй бодит, жинхэн амьдралын талаар ний нуугүй ярилцсанаар та хүүхдүүдээ ухаалаг шийдвэр гаргаж, өөрсдийгөө хамгаалахад бэлтгэж байна гэсэн үг.
Эдгээр яриаг эхлүүлэхэд хэцүү байж болно! Хэрэв таны хүүхэд урьд өмнө нь сонсоогүй эсвэл энэ сэдэвт хэрхэн хандахаа мэдэхгүй байгаа бол та ийм хар бараан сэдвүүдийн талаар ярихгүй байсан нь дээр гэж бодож магадгүй юм.
Ихэнх эцэг эхчүүд бага насны хүүхдүүдтэй садар самуун, интернетийн аюулгүй байдлын талаар ярилцах нь үнэхээр хэцүү гэж боддог.
Гэвч хүүхдүүд чинь чамаас өөр ертөнцөд өсөж байна. Тэдний үзэж, харж буй бүхэн тэднийг эрт бэлгийн харилцаанд орох, найз нөхөдтэйгөө буруу зам руу уруу татагдахад чиглэж байна.
Хүүхэд өсгөн хүмүүжүүлэх нь хэзээ ч амар байгаагүй ч өндөр хурдны интернет болон хөдөлгөөнт төхөөрөмж болох гар утас зэрэг нь үүнийг улам хүндрүүлж байна.
Ганц үнэн бол интернэт дахь гэм хэрэгтнүүд залуучууд, хүүхдүүтэй онлайнаар холбогдох шинэ зальт аргуудыг байнга хайж байдаг. Тэгэхээр та ч бас оролдлогоо үргэлжлүүлж, хүүхдүүддээ онлайн дахь муу бүхнээс өөрийгөө хамгаалахад шаардлагатай хэрэгслийг мэдээллүүдийг өг. Тэгэхгүй бол тэд өөрсдөө иймэрхүү мэдээллийг олж уншина гэдэг юу л бол.
Неалоны хэлснээр порнографт анх өртсөн хүний дундаж нас 11 байна. Энэ програм болон сайтуудыг хүүхдүүд олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, тэр ч байтугай сургууль дээрээ ч үзэх боломжтой. Хүүхэд санаатай, санамсаргүйгээр ч харж магадгүй юм. Хамгийн харамсалтай нь эдгээр порнографуудыг олоход маш амархан.
Эцэст нь чөмгөө дундартал зүтгэнэ гэдэг шиг хар нялхаас нь бөөцийлөн өсгөсөн үрээ хэн нэгний тоглоом болгож, эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдэлд оруулсанд орвол эртнээс хүүхдүүддээ шаардлагатай мэдлэг, чадварыг нь эзэмшүүлж байсан нь дээр юм.
Эх сурвалж: Aleteia
Азийн АШТ-ий хүрэл медальт С.Жамбалжамц Азийн Наадмаас хүрэл медаль хүртлээ.
Манай дугуйчин 4:31.11 секундээр замаа дуусгав. Энэ төрөлд Казахстаны дугуйчид болох Евгени Федоров, Алексей Луценко нар 4:25.29 цагаар алт, мөнгөн медаль зүүлээ.
Манай бусад дугуйчдын хувьд Б.Тэгшбаяр 4:36:16 цагаар барианд орсноор 35-д жагслаа.
“Ханжоу 2022” Азийн XIX наадмын жюү жицүгийн тэмцээнийг Олон улсын жюү жицүгийн холбооны шүүгчид дэнсэлж байгаагийн дунд Монгол Улсаас олон улсын шүүгч О.Болд-Эрдэнэ ажиллаж байна.
О.Болд-Эрдэнэ нь Монголд жюү жицүгийн спортын холбоог үүсгэн байгуулж, өөрөө энэ спортоор хичээллэж ирсэн хар бүстэй тамирчин. Мөн олон улсын шүүгчээр тив, дэлхийн тэмцээнүүдийг дэнсэлдэг шүүгч юм.
УИХ-ын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж байна.
Гадаад орчны амаргүй нөхцөл байдал шууд болон шууд бусаар нөлөөлж байгаа хэдий ч манай улсын эдийн засаг энэ оны эхний хагас жилд 6.4 хувиар өссөн байна. Нүүрсний экспорт эрчимжиж, тээвэр, үйлчилгээний салбаруудын үйлдвэрлэл сайн байсан нь нийт өсөлтийг голлон тэтгэсэн аж. Өөрөөр хэлбэл, эдийн засгийг энэ онд уул уурхайн салбар голлон тэтгэж, өсөлт 6 орчим хувьтай байх, экспорт саадгүй үргэлжилбэл ирэх онд энэхүү өсөлтийг хадгалах бололцоотой гэсэн тооцоолол гарчээ. Инфляцыг дунд хугацаанд 6 хувийн интервалд тогтворжуулах мөнгөний бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр тус тогтоолд тусгажээ. Энэ нь Монгол Улсын эдийн засаг дунд хугацаанд тогтвортой өсөх, хувийн секторын хэрэглээ, хөрөнгө оруулалтыг дэмжих үндсэн хөшүүрэг болох юм. Цаашид Монголбанкны Мөнгөний бодлогын хороо инфляц зорилтот түвшинд тогтворжих хүртэл шаардлагатай мөнгөний болон макро зохистой бодлогын арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх аж.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг тодруулсан юм. Түүний асуултад Монголбанкны зүгээс “Ипотекийн зээлийн хөтөлбөр нь 2013 оноос эхлэн хэрэгжсэн. Өнгөрсөн хугацаанд 115 мянган өрхөд 7.2 их наяд төгрөгийн зээлийг олгосон байна. Үндэсний орон сууцны корпорацийг байгуулах хүртэл уг хөтөлбөрийг төв банк хэрэгжүүлж явах шийдэлд хүрсэн. Иймд УИХ-аас тус банканд энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрх олгосон тогтоол, түүнтэй адилтгах түвшний эрх зүйн шийдвэрийг гаргаж өгөх шаардлагатай.
Хэрэв тус шийдвэрийг гаргасан тохиолдолд төв банк ипотекийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой. Одоогийн байдлаар арилжааны банкуудад ойролцоогоор 17 мянга орчим зээлийн өргөдөл хүлээгдэж байна. Уг зээлийн хөтөлбөр хэвийн хэмжээнд хэрэгжсэн тохиолдолд нэг жилд 600-700 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгогдох юм. Ингэснээр нийгэмд үүсээд буй хүлээлт тодорхой хэмжээнд шийдэгдэх бололцоотой” гэсэн тайлбарыг өглөө.
ХНХЯ, ГБХЗХГ, ЦЕГ хамтран бага насны хүүхэд алга болсон асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр ХНХ-ийн сайд Х.Булгантуяа дараах мэдээллийг өглөө. Тэрбээр,
“ХНХЯ-ны зүгээс хүүхэд хамгааллын асуудал дээр төрийн байгууллагуудтай хамтран ажилладаг. ХНХЯ, ГБХЗХГ-ын зүгээс хэрэг мөрдөн шалгах явцад прокурорын зөвшөөрөлгүйгээр мэдээлэл өгөх боломжгүй.
Бидний зүгээс хүүхдийг эсэн мэнд олдоосой, эрүүл саруул байгаасай гэж хүсэж байна. Тиймээс аймгийн ОБГ-тай хамтран ажиллаж, нисдэг тэргийг эрэн хайх ажиллагаанд гаргасан. Улсын хэмжээн 1,2 сая хүүхэд бий. Тиймээс хүүхдийн асуудалд бүх хүн гар бие оролцох нь зүйтэй байна. Он гарснаас хойш 108 утсанд 70 мянга гаруй дуудлага ирсний 70 орчим хувь нь зорилтот бүлэг байна.
Цаашид хүчирхийллийн гэмт хэргийн хуулийн санкцыг чангатгах хэрэгтэй гэж үзэж байна. Мөн бэлгийн хүчирхийлэл гэмт хэрэг үйлдсэн хүнийг зураг, нэртэй нь олон нийтэд зарлана” хэмээв.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам (ХНХЯ), Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар (ГБХЗХГ) болон Цагдаагийн ерөнхий газраас (ЦЕГ) хамтран цаг үеийн болон хүүхдийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Мөрдөн байцаах албаны дарга, хурандаа Н.Мишигдорж “Хэргийн талаар мэдээлэл өгөх боломжгүй. Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3.5-д мөрдөн байцаалтын явцын талаар прокурорын зөвшөөрөлтэй олон нийтэд мэдээлнэ гээд зүйлчилсэн байдаг. Алга болсон 12 настай охиныг эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байна. Дорноговь аймгийн Мандах сумаас Өмнөговь аймгийн Манлай сумын хооронд өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулж байна. Эрэн сурвалжлах ажиллагаагнд Өмнөговь аймгийн цагдаагийн газрын даргаар ажилласан ажлын хэсэг, Дорноговь аймгийн цагдаагийн ажлын хэсэг, Онцгой комиссын гишүүд нэгдэн эрэн хайх ажиллагаа явж байна. Онцгой байдлын газраас өнөө өглөө Дорноговь аймгийн Мандах сум руу хөөрч, нисдэг тэргээр хайх ажиллагааг зохион байгуулж байна. Мөн газраар автомашинаар хайж байна. Эрэн хайх ажиллагааг тус аймгуудын зэргэлдээ сум, аймгаар хайж байгаа. Сэтгүүлчид хүүхдийн асуудалтай холбоотойгоор батлагдаагүй эх сурвалжаас авсан мэдээллээ олон нийтэд цацаж, төөрөгдөл оруулж болохгүй гэдгийг хэлмээр байна. Энэ байдлаас үүдэн мөрдөн шалгах ажиллагаанд саад учирдаг” гэв.
Хөнгөн атлетикийн марафон гүйлтийн төрөлд манай дөрвөн тамирчин хурд сорилоо.
Эрэгтэйчүүдийн ангилалд 18 гүйгч замд гарснаас 16 нь барианд орсон юм. Манай тамирчин Д.Гантулга эхний 35 км-д түрүүлж явсан ч 2:18:03 цагаар барианд орсноор 10-т жагслаа. Харин Ж.Олонбаяр 2:23:54 цагаар 15-д орсон юм.
Эрэгтэйчүүдийн мафаронд БНХАУ-ын Хе Жие түрүүллээ. Тэрбээр 2:13:02 цагийн амжилтаар замаа дуусгасан. Хятадууд Азийн Наадмын түүхэнд хамгийн олон алттай ч марафоны төрлөөр анхны түрүүгээ авсан нь энэ юм. Мөнгөн медалийг БНАСАУ-ын Хан Ил Рён 2:13:27 цагаар, хүрлийг БНХАУ-ын Шао Хуй Ян 2:13:39 цагаар хүртлээ.
Эмэгтэйчүүдийн марафонд нийт 17 гүйгч бүртгүүлсэн. Г.Хишигсайхан 2:35:34 цагаар 7-д орсон бол Б.Мөнхзаяа 2:37:07 цагаар 9-д жагсав.
Энэ төрөлд Бахрейний гүйгч Чебичий Чумба 2:26:14 цагаар түрүүлж, БНХАУ-ын Де Шун Жан (2:27:55) мөнгө, Киргизийн Сардана Трофимова (2:28:41) хүрэл медаль зүүлээ хэмээн МҮОХ-оос мэдээллээ.
Өмнөговь аймгийн Цогтцэций суманд зогсож байсан ачааны автомашины хойд талаас суудлын автомашин мөргөж, суудлын автомашины төмөр хийцэд нэг хүн хавчуулагдсан тухай дуудлага 10 дугаар сарын 04-ний өдрийн 23:28 цагт ОБЕГ-т иржээ.
Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын алба хаагчид очиход “Цагаан хад” гэдэг газраас “Эрдэнэс таван толгой” ХХК-ийн чиглэлд осол болсон байжээ. Тухайлбал “Норд бенз НД4250” загварын ачааны автомашины хойд талаас “Приус-20” загварын суудлын автомашин мөргөж, тус суудлын автомашины бүхээг дотор Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат, иргэн Н/29 настай, эмэгтэй/ хавчуулагдсан байжээ. Улмаар алба хаагчид тухайн эмэгтэйг эсэн мэнд гаргасан байна. Харин Цогтцэций сум дахь Сум дундын эмнэлэгт, суудлын автомашины жолооч нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат Г/34 настай, эрэгтэй/, зорчигч Өмнөговь аймгийн харьяат иргэн С /37 настай, эмэгтэй/, Б /35 настай, эмэгтэй/ нарын цогцсыг гаргаж, Цагдаагийн байгууллагад тус тус шилжүүлэн өгчээ.