Аргын тооллын аравдугаар сарын 6, Сугар гариг. Билгийн тооллын 22, хэрцгий охин одтой, улаагчин тахиа өдөр. Өдрийн наран 06:58 цагт мандан, 18:23 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гаригийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.
Author: Админ
2023 оны 10 дугаар сарын 06-наас 10 дугаар сарын 10-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: |
6-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 7-нд баруун аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 8-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 9-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 7-нд нутгийн зарим газраар, 8-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Бага зэрэг хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -9…-14 градус хүйтэн, өдөртөө 0…+5 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +4…+9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +2…+7 градус, өдөртөө +13…+18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -4…+1 градус, өдөртөө +7…+12 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн баруун хэсгээр өдөртөө бага зэрэг дулаарна.
“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 8 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.
“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Сонгуулийн жилийн төсөв учраас ил далд сонгуулийн мөнгөө босгох, дахин сонгогдох зорилготой элдэв зардалыг гишүүд төсөвт суулгах гэж зүтгэдэг” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.
Хотын дарга Д.Сумъяабазарын бяр нь хүрээгүй барилгууд
баригдсаар, дүнхийсээр байна.
“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Авлигад идэгдсэн орон ямар болдгийг Улаанбаатарын утаа, түгжрэл, үнийн өсөлт харуулж байна” хэмээн өгүүллээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газар тусгай тогтоол гаргаж, нийслэлийн ужгирсан асуудлыг цогцоор шийдвэрлэхэд онцгой анхаарч ажиллана” гэв.
Охиныг хулгайлсан гэх сэжигтэн Г.Гантулга, түүнийг
барьсан тээврийн жолооч нарын дунд юу болов… гэв.
Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай. Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://dnn.nmma.co/plugi ns/news/login Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. “Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу
“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцууллаа.
Нэр дэвшигчийн талаарх танилцуулгыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг хийлээ.
Тэрбээр “Монгол Улсын Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт ШЕЗ, Улсын Дээд шүүхийн шүүгчдийг УИХ-д танилцуулснаар Ерөнхийлөгч томилно гэж, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 35-р зүйлийн 35.1 дэх хэсэгт Ерөнхий зөвлөл, Улсын шүүгчид нэр дэвшигчийг УИХ-д танилцуулснаар томилуулах саналыг Ерөнхийлөгчид хүргүүлнэ гэж УИХ-ын Чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийн 104-р зүйлийн 104.2 дэх хэсэгт нэр дэвшигчийг ШЕЗ-ийн дарга, Хууль зүйн байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд танилцуулна гэж тус тус заасан.
Үүний дагуу Улсын дээд шүүхийн шүүгчийн Иргэний хэргийн танхимын шүүгчийн сул орон тооны шалгаруулалтад нэгдүгээрт эрэмбэлэгдсэн нэр дэвшигч Намсрайн Батзоригийг УИХ-ын нэгдсэн хуралдаанд танилцуулж байна.
Товч намтар
Намсрайн Батзориг нь 1975 онд Хэнтий аймгийн Цэнхэр мандал суманд төрсөн. 48 настай, эрэгтэй, ам бүл тав. Эрх зүйч мэргэжилтэй.
- 1992 онд Хэнтий аймгийн нэгдүгээр арван жилийн дунд сургууль
- 1993-1994 онд Дотоодын цэргийн 805 дугаар ангид хороонд байлдагч
- 1995-1999 онд “Шихихутаг” дээд сургуульд эрхзүйч, бакалавр
- 2016-2018 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургууль, хуул зүйн ухааны магистрын зэрэг тус тус хамгаалсан.
Ажилласан байдал
- 1992-1993 онд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын сургуульд биеийн тамирын багш
- 1993-1994 онд Дотоодын цэргийн 805 дугаар хороонд байлдагч
- 1999-2005 онд Багануур дүүргийн шүүхийн шүүхэд төлөөлөгч
- 2005-2007 онд Улсын дээд шүүхийн Тамгын газарт танхимын тэргүүний туслах;
- 2007-2012 онд Орхон аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчээр
- 2012-2013 онд Орхон аймгийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр
- 2013 онд Нийслэлийн шүүхийн шүүгчээр
- 2013-2015 онд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр
- 2015 оноос одоог хүртэл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байна.
Нэр дэвшигч Н.Батзориг нь 2023 оны аравдугаар сарын 23-ны байдлаар төрийн албанд 26 жил шүүгчээр, 16 жил дөрвөн сар, үүнээс давж заалдах шатны шүүгчээр 11 жил долоон сар ажиллаж байна.
Нэр дэвшигч Н.Батзориг нь хууль зүйн мэдлэг чадварын шалгалтад 53.03 оноо, мэргэшил ёс зүй, зан төлөвийн шалгалтад 26.53 оноо авч хяналтын шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн” гэв.
Нэр дэвшигчийн хөрөнгө орлогын мэдүүлгийг харвал:
Дорнод аймгийн хэмжээнд 2023 оны аравдугаар сарын 4-ний өдрийн байдлаар малчдын түвшинд 120.253 тн өвс бэлтгэхээс 45027 тн буюу 37.4 хувь, 495 тн тэжээл бэлтгэхээс 17.5 тн буюу 3.5 хувьтай байна.
Сумын аюулгүйн нөөцөд 1400 тн өвс бэлтгэхээс 409 тн буюу 29 хувь, 420 тэжээл тн бэлтгэхээс 62.3 тн буюу 14.8 хувьтай, аймгийн аюулгүйн нөөцийн өвс 150 тн бэлтгэхээс 20 тн буюу 13.3 хувийг бэлтгээд байна
Америкийн Apple компанийн хамгийн сүүлийн үеийн iPhone 15 загварын ухаалаг гар утаснуудыг хэт халахад нөлөөлж буй шалтгааныг шийдэх iOS үйлдлийн системийн 17.0.3 шинэчлэлийг лхагва гарагт гаргалаа.
“Энэхүү шинэчлэл нь зарим алдааг засах чухал шийдлүүд, аюулгүй байдалтай холбоотой шинэчлэлүүдтэй бөгөөд iPhone гар утсыг тооцоолж байснаас илүү халахад нөлөөлж байх магадлалтай асуудлыг шийднэ” гэж үйлдлийн системийн өөрчлөлтийн талаарх мэдээлэлд дурджээ.
Apple компани шинэ iPhone гар утаснууд нь хэт халж байгаа тухай олон нийтийн сүлжээнүүдээр гарсан мэдээллийг өнгөрсөн амралтын өдрүүдэд хүлээн зөвшөөрсөн юм. Тус компанийн мэдээлснээр, уг асуудал нь зөв тохируулаагүй зарим аппликейшн, iOS дэх алдаанууд болон илүү ачаалал шаарддаг тохиргоо зэрэгтэй холбоотой байжээ.
Лхагва гаргийн шинэчлэлт нь iOS дэх асуудлуудыг шийдэх ажээ. Аппликейшн хөгжүүлэгчид ч мөн шинэ iPhone-ы халалтад нөлөөлөх хэмжээний ачаалал үүсгэж буй аппликейшнүүдийг засаж сайжруулах шинэчлэл хийж эхэлсэн байна.
Apple-ийн мэдэгдсэнээр, хэт халж байгаа шалтгаан илүү үнэтэй Pro, Pro MAX загваруудын титан болон хөнгөн цагаан хүрээтэй, мөн шинээр нэвтрүүлсэн USB-C цэнэглэх оролттой ч холбоогүй ажээ.
“Бүх iPhone гар утас хуучин мэдээллийг сэргээх, утасгүйгээр цэнэглэх, өндөр график дүрслэлтэй аппликейшн ашиглах, тоглоом тоглох үед, мөн өндөр чанартай дүрс бичлэг дамжуулах үед халж байгаа мэт мэдрэгддэг” гэж компанийн цахим хуудсанд бичжээ. Түүнчлэн температуртай холбоотой илэрхий анхааруулга гарч ирээгүй тохиолдолд iPhone-ыг хэрэглэхэд аюулгүй гэдгийг Apple мөн мэдэгджээ.
Намрын бүх нийтээр мод тарих өдрүүд өчигдөр эхлээд байна. Мод тарих өдрүүд аравдугаар сарын 16-ныг хүртэл үргэлжлэх юм. Мод тарих өдрийг хүн бүр байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцох нөхцөлийг бүрдүүлэх, ойн сан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг.
Энэ намар дараах найман байршилд мод тарих ажлыг зохион байгуулах юм.
Үүнд:
- Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо “IGM” цэцэрлэгт хүрээлэн
- Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Түргэний гол дагуух “Ногоон хэрэм” зурвас
- Налайх дүүрэг, 7 дугаар хороо, “Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэн”
- Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, “Баянгол цэцэрлэгт хүрээлэн”
- Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, “Инчон мөрөөдлийн төгөл”
- Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, дээд салхит “Хайрхан хөгжлийн төв”
- Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Айцын ам
- Баянзүрх дүүрэг, 20 хороо, Гачууртын зам-1, “УБЗАА-Мод үржүүлгийн газар” мод тарихаар төлөвлөжээ.
Улсын Их Хурлын Төсвийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр /2023.10.05/ хамтран хуралдаж, “Онцгой байдлын ерөнхий газрын гал унтраах тусгай зориулалтын машин нийлүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийн төсөл болон “Онцгой байдлын ерөнхий газрын агаараас аврах ангид нэмэлт сургалт явуулах төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийн төслийг хэлэлцлээ.
Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан дээрх төслүүдийн талаар нэгтгэн танилцуулсан.
Тэрбээр, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газраас 2019 онд авсан 58 сая еврогийн зээлийн хөрөнгөөр онцгой байдлын байгууллагад агаараас аврах нэгж байгуулах, нисдэг тэрэг, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд дөрвөн нисдэг тэрэг худалдан авч, нисдэг тэрэгний дэд бүтцийг байгуулж, нисгэгч, инженерүүдийг сургалтад хамруулсан бөгөөд 2023 оны есдүгээр сарын байдлаар 85 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, ослын улмаас бэртэж, гэмтсэн газраар тээвэрлэх боломжгүй нөхцөлд байсан 122 иргэний амь насыг аварч, анхан шатны тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэн дараагийн шатны эмнэлгийн байгууллагад цаг алдалгүй хүлээлгэн өгсөн хэмээлээ.
Түүнчлэн тусгай тоноглол бүхий 42 гал унтраах автомашиныг нийслэл болон орон нутгийн ОБЕГ-ын харьяа гал түймэр унтраах ангиудад хүлээлгэн өгч, албан хаагчдыг сургалтад хамруулан 2235 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэн, 853 хүний амь нас аюулгүй байдлыг хангаж ажилласнаас гадна 216.8 тэрбум төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг эвдэрч сүйдэхээс сэргийлэх үүрэг гүйцэтгэсэн гэлээ.
Төслийн II үе шатны хүрээнд онцгой байдлын байгууллагын 12 нисгэгчийг чадавхжуулах, аврах ажиллагааны мэргэжилтэн, аврагч, эмч, сувилагч нарын мэргэжлийн ур чадварыг сайжруулах, нисдэг тэрэгний засвар үйлчилгээ хийх инженерүүдийг бэлтгэх, холбогдох программ хангамж худалдан авах, гал түймэр, хөөсөөр унтраах автомашин, механик шатны автомашин, хөөс үүсгэгч бодис авч аюулт үзэгдэл гал түймэр унтраах үйл ажиллагааг хангана гэдгийг тодотгосон.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Франц Улсад 2023 оны 10 дугаар сард хийх төрийн айлчлалын үеэр төслийн II үе шатыг хэрэгжүүлэх Санхүүгийн хэлэлцээрт гарын үсэг зурахаар төлөвлөж байгаа бөгөөд жилийн 0.282 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай 38 сая евротой тэнцэх хэмжээний нэн хөнгөлөлттэй зээл авна хэмээн Сангийн сайд танилцууллаа.
Дээрх төсөл нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 75.3-д заасан шаардлагыг хангаж байгаа бөгөөд “Алсын хараа-2050”, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын 7.3.20, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.3.11-д туссанаас гадна төсвийн төсөлд тусгагдсан гадаад зээлийн хөрөнгийг авч ашиглах тохиолдолд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан Засгийн газрын өрийн тухай төсвийн тусгай шаардлагыг бүрэн хангаж байна хэмээсэн.
Төслүүдийн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулав. Тус байнгын хороо дээрх асуудлыг хэлэлцээд хэлэлцээрийн төслүүдийг зөвшилцөхийг дэмжээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ц.Анандбазар, Б.Жавхлан нар асуулт асууж, үг хэлсэн.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Ганбат Санхүүгийн хэлэлцээрүүдийг зөвшилцөхийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, онцгой байдлын албанд ашиглаж буй техникүүдийн баталгаат түвшин хэр байгааг, техникийн хангамж хүрэлцээтэй эсэхийг тодруулаад, төслийн хүрээнд нийлүүлэх техникүүдийг гал унтраах, аврах ажиллагааны үеэр ашиглах боломжийг судалж үзсэн үү хэмээн асуусан.
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Гал унтраах тусгай зориулалтын автомашин 42 ширхэгийг 1 дүгээр шатны төслийн хүрээнд нийлүүлсэн. Ер нь онцгой байдлын байгууллагад ОХУ, Беларусь, Польш, Австри, Франц, Япон зэрэг орнуудын гал унтраах тусгай зориулалтын автомашинуудыг ашиглаж байгаа. Эдгээр машинуудыг авахдаа байгаль цаг уурын нөхцөл, хүн амын төвлөрөл, гэр хорооллын нөхцөл байдалтай холбогдуулан бид техникийн шаардлагаа тусгайлан зааж өгдөг. Бүх улс орнууд гал унтраах автомашинуудыг нэг стандартаар үйлдвэрлэгддэг. Гэхдээ бид евро стандартыг илүү чухалчилж байгаа. Дэлхийн улс орнуудын туршлагаас харахад евро стандарт илүү найдвартай, техникийн хувьд эвдрэл гэмтэл багатай байна. Цаашид техник, тоног төхөөрөмжийн хувьд илүү сайжруулах шаардлага бий. Өнөөдөр гал унтраах аврах ангиудад ашиглаж байгаа машин механизм техникийн хангамжийг авч үзвэл улсын хэмжээнд 59 хувьтай, Улаанбаатар хотод 55 орчим хувьтай байгаа. Төслийн хүрээнд шинэ машинууд нийлүүлэгдсэнээр машин, тоног төхөөрөмжийн хангамж тодорхой хувиар өсч, иргэдийн аюулгүй байдлыг хангах, хот суурин газар, барилга байгууламж, уул уурхай, худалдаа үйлчилгээний салбаруудад яаралтай гал унтраах үйл ажиллагааг зохион байгуулахад ихээхэн дэмжлэг үзүүлнэ гэж үзэж байна гэлээ.
УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх “Онцгой байдлын ерөнхий газрын гал унтраах тусгай зориулалтын машин нийлүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийн төсөл болон “Онцгой байдлын ерөнхий газрын агаараас аврах ангид нэмэлт сургалт явуулах төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Малчид, иргэд, тариаланчид, тээвэрчдийн анхааралд:
Өнөө шөнө Хангайн уулархаг нутгаар, маргааш өдөр Хэнтийн уулархаг нутгаар ахиухан хэмжээний бороо, нойтон цас орохыг анхааруулж байна.
Энэ сарын 7-нд баруун аймгуудын нутгийн баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 8-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас, цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 7-нд нутгийн зарим газраар, 8-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -9…-14 градус хүйтэн, өдөртөө 0…+5 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +4…+9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +2…+7 градус, өдөртөө +13…+18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -4…+1 градус, өдөртөө +7…+12 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн баруун хэсгээр өдөртөө бага зэрэг дулаарна.