2023 оны аравдугаар сарын 25-ны өдрийн байдлаар 269.7 мянган га-гаас 387.2 мянган тонн үр тариа, үүнээс 235.8 мянган га-гаас 347.6 мянган тонн улаанбуудай, 17.5 мянган га-гаас 171.6.0 мянган тонн төмс, 11.8 мянган га-гаас 153.9 мянган тонн хүнсний ногоо, 61.2 мянган га-гаас 169.6 мянган тонн тэжээлийн ургамал, 83.2 мянган га-гаас 35.8 мянган тонн тосны ургамал тус тус хураан авсан мэдээтэй байна.
Үр тариа хураалт 79.4 хувь, төмс хураалт 95.8 хувь, хүнсний ногооны хураалт 87.7 хувьтай үргэлжилж байна.
2023 онд улсын хэмжээнд 339.5 мянган га-д үр тариа, үүнээс 316.9 мянган га-д улаанбуудай, 18.3 мянган га-д төмс, 13.4 мянган га-д хүнсний ногоо, 101.7 мянган га-д малын тэжээл, 121.4 мянган га-д тосны ургамал, 7.0 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 601.3 мянган га-д тариалалт хийсэн гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.