Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Эл өдөр шатаахын учралтай тул зовлонтой, цэрэг татах дайсанаа дарах хатуу үйлийг үүсгэвээс зохистой, хараал дарах, гал мандал хий зэрэгт сайн. Баруун нүд татвал эд олох, баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх, хэрээ дуугарвал зочин ирэх, тагнай загатанал амгалан болох, бие татвал эцэг эх цочих, хөл татвал тэмцэл болно.
Author: Админ
Барилга, хот байгуулалтын салбарт хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүд, үйл ажиллагааны талаар өнөөдөр Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн Төрийн ордноос мэдээлэл хийлээ.
Засгийн газрын 2023 оны 38 дугаар тогтоолоор “Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын үндэсний хороог байгуулж, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн ахлан ажиллаж байна.
Үндэсний хорооноос энэ оны эхний хагас жилийн байдлаар дараах ажлуудыг хийж гүйцэтгээд байна. Үүнд: “Шинэ Хархорум” хотын төлөвлөлт, бүтээн байгуулалтын ажлын хүрээнд хийгдэх эхний ээлжийн арга хэмжээний төлөвлөгөө (2023- 2025 он)-г боловсруулж батлав.
Орхоны хөндийд шинэ хотын суурьшлын бүсийн байршлыг судлан сонгох, шинэ хот байгуулахад шаардлагатай урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлыг Нийслэлийн Хот төлөвлөлт, судалгааны инситутээр гүйцэтгүүлж, хүлээн авав.
“Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох, ашиглах журам”-ын дагуу “Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх газрыг улсын тусгай хэрэгцээнд авах ажлыг зохион байгуулж байна.
“Шинэ Хархорум” хотыг нийслэл хот болон бусад хот, суурин газартай холбох авто зам, төмөр зам, нисэх буудлыг байгуулах урьдчилсан судалгааг, “Шинэ Хархорум” хотын цахилгаан хангамжийн судалгаа, төлөвлөлтийн хувилбарыг хийж, эхний байдлаар трасс, болон байршлыг тогтоов. Цаашид нарийвчилсан техник-эдийн үндэслэл, зураг төсөл боловсруулах ажлыг үе шаттайгаар хийх юм” гэв.
Энэ жилийн 100 буудалт даамын УАШТ Ховд аймагт зохион байгуулагдаж, эмэгтэй төрөлд хоёр ихэр тамирчин оролцож нэг, гуравдугаар байрт шалгарчээ.
Тодруулбал, Спортын мастер Баатархүүгийн Анужин 20 оноогоор анх удаа түрүүлж, алтан медаль хүртсэн бол түүний ихэр Дэлхийн даамын холбооны мастер Баатархүүгийн Мөнхжин 19 оноогоор хүрэл медаль хүртсэн байна. Б.Анужин нь 2022 онд УАШТ -ээс хүрэл медаль хүртэж байсан бол Б.Мөнхжин нь 2018 онд 14 насандаа УАШТ-нд аваргалж, 2016, 2019 онуудад хүрэл медаль хүртсэн амжилт гаргаж байжээ.
Мэс гаргаж танхайрсан иргэнийг 14 хоног баривчлах шийдвэр гарчээ.
Тодруулбал Цагдаагийн байгууллагаас Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Москва их дэлгүүрийн хажууд 2023 оны зургаадугаар сарын 27-ны өдөр “Машин ачилтын компанийн хүн хутга гаргаад нэг залуу руу дайраад байна” гэх гомдол, мэдээлэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
Долдугаар сарын 4-ний өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс зөрчлийн холбогдогч “Ц”-д 14 хоног баривчлах, 30 цагийн албадан сургалтад хамруулах шийтгэвэр гаргаж шийдвэрлэжээ.
Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газар
Ойрын өдрүүдэд их хэмжээний бороо орж байгаа тул замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарыг явган зорчигч руу ус цацахгүй явахыг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс анхаарууллаа.
Хэрэв ус цацсан тохиолдол гарвал явган зорчигч Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, дүн, шинжилгээ, шуурхай удирдлагын албаны мэдээлэл шуурхай удирдлагын төв газрын харилцах 102 утсанд холбогдож мэдээлэл өгөх боломжтой аж.
Зөрчлийн тухай хуульд зааснаар дээрх зөрчил гаргасан жолоочийг 100,000 төгрөгөөр торгодог байна.
ЕСӨН ХӨЛТ ЦАГААН ТУГ ЗАЛАХ МОРЬТ ТОРГОН ЦЭРГҮҮДИЙН БЭЛТГЭЛ ЖИГДЭРЧЭЭ
БОАЖЯ, Ойн газар, “Олон улсын байгаль хамгаалах нийгэмлэг” ТББ, “Рио Тинто Монгол” ХХК-ийн хооронд байгуулсан “Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх” санамж бичгийн хүрээнд “Эрүүл ой” төслийг хэрэгжүүлж, ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил өрнөж байна.
“Эрүүл ой” төслийн хүрээнд 2023 онд 100000 мянган га талбай буюу 8-10 аймагт ойн хамгааллын ажлыг эрчимтэй хийхээр төлөвлөсний шавж устгалын бодис цацаж байна.
Хортон шавж устгах хорны нөлөөлөх хугацаа 30 хоног байдаг бөгөөд бодисыг цацсанаас 7-21 хоногийн дотор тухайн ургамал, жимс, жимсгэнийг хүнсний хэрэгцээнд хэрэглэхийг хориглоно.
Мөн байгальд зэрлэгээрээ ургасан жимс, жимсгэнэ, мөөг зэргийг түүж хүнсний хэрэгцээндээ ашиглахдаа тухайн талбайд хортон шавж устгах хор, химийн бордоо хэрэглэсэн эсэх, хэрэглээд хэдий хугацаа өнгөрснийг онцгой анхаарах шаардлагатай. Хортон шавьж устгах бодис хүний биед өндөр тунгаар орвол хурц хордлого болох эрсдэлтэй.
ТОЙМ: “Монголчууд хойд “ах”-даа гологдож, урд “ах”-ыгаа түшдэг болсноо ичихгүй зарлах хэрэгтэй” хэмээн өгүүллээ admin.dnn.mn
УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяагаас цалин тэтгэвэр нэмэгдсэнтэй холбоотой асуудлаар тодрууллаа.
-Энэ сарын эхнээс цалин, тэтгэвэр нэмэгдсэн. Тэр дундаа тэтгэврийн нэмэгдэл дээр иргэд бухимдалтай байна. Яагаад ийм зөрүүтэй нэмэгдэл бий болсон талаар та тайлбар өгөхгүй юу?
-Төсвийн тодотгол орж ирсэн цагаас эхлээд л Сангийн яам, манай яам энэ асуудлаар тайлбар мэдээллүүдийг цаг тухай бүрд нь өгч явсан. Гэхдээ тэтгэвэр гэдэг бол халамж биш шүү. Тэтгэвэр гэдэг бол тухайн иргэн маань ямар цаг үед хэдэн төгрөгийн цалин авсан, үүнээсээ хэдийг нь нийгмийн даатгалын шимтгэлд төлж явсан бэ гэдгээс хамаарч тэтгэвэр олгогддог. Өөрөөр хэлбэл өөрөө өөртөө зориулж ахмад нас хүртлээ төрдөө хадгалуулж байгаа хөрөнгө гэсэн үг. 25-30 жил нийгмийн даатгалын шимтгэл төлөөд тэтгэвэрт гардаг. Тэтгэвэрт гарсныхаа дараа эрэгтэй хүн дунджаар 16 жил, эмэгтэй хүн 21 жил авдаг гэсэн тооцоолол бий. Үүнийг бид сая тэтгэврийн итгэлцүүр гэж нэмсэн.
Хоёрдугаарт, бүх тэтгэвэр авагчдын тэтгэврийг арван хувиар нэмсэн.
-Тэтгэврийн зөрүүг арилгах асуудлыг иргэд байнга шаарддаг шүү дээ…?
-Тэтгэврийн зөрүүг арилгах асуудлыг манай зарим иргэд буруу ойлгож явдаг. Өөрөөр хэлбэл таван зуун мянган төгрөгийн тэтгэвэртэй хүнийг сая төгрөг авдаг тэтгэвэртэй хүнтэй харьцуулаад, дундажлуулан долоон зуун мянган төгрөг болгох ёстой гэж ойлгодог. Гэтэл эсрэгээрээ зарим хүмүүс өндөр цалинтай байгаа. Тэр утгаараа илүү өндөр нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байж таарна шүү дээ. Үүн дээр нэмээд олон жил төлсөн гэдэг үзүүлэлт нөлөөлдөг. Одоо бидний хувьд нийгмийн даатгалын шимтгэл төлөхдөө цалингаасаа 24 хувийг нь суутгуулдаг. Энэ утгаараа иргэдийн цалингийн 24 хувь гэдэг харилцан адилгүй тоо гарч ирнэ шүү дээ.
Энэ бол маш ойлгомжтой асуудал. Хуулиараа иргэн хүн өөрийнхөө төлсөн шимтгэлийнхээ хүрээнд тэтгэврээ тооцуулан авна гэж заасан байдаг. Тиймээс шимтгэл хэдийг төлсөн, мөн хэдэн жил төлсөн эсэхээс хамаарч таны тэтгэврийн дүн өөр өөр байгаа шүү. Нөгөөтэйгүүр тэтгэврийн зөрүүг бид сүүлийн арав гаруй жил арилгаагүй. Энэ чиглэлд ямар нэгэн үйл ажиллагаа хийгээгүй байсан. Харин энэ жилийн хувьд бид тэтгэврийн зөрүүг арилгах арга хэмжээ авч ажиллаа. Нэг зүйл хэлье. Хэрэв иргэн та өөрийнхөө цалингийн мэдээллийг дутуу, тэтгэврийн нэмэгдэл бага оржээ гэж үзэж байгаа бол үүнийгээ харьяа нийгмийн даатгалын хэлтэст очиж, шалгуулаарай. Магадгүй сая хүүхдийн мөнгө олгоход алдаа оноотой байсан шиг таны цалингийн мэдээлэлд алдаа гарсан байхыг үгүйсгэхгүй.
-Тэтгэврийн зөрүүг хэрхэн арилгах юм бэ. Та түрүүн хэллээ. 500 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг хүн, нэг сая төгрөгийн тэтгэвэр авдаг хүний зөрүүг яаж арилгах юм бэ?
-Та асуусан кейсийг дунджаар 700 мянган төгрөг болгох ёстой гэдэг. Үүнийгээ тэтгэврийн зөрүүг арилгаж байна гэж үздэг. Тэгвэл энэ нь тийм зүйл огт биш үү. Энэ бол тэтгэврийн зөрүү арилгаж байгаа хэрэг биш гэсэн үг. Тэтгэврийн зөрүү гэдэг ойлголт ийм байгаа юм. Тухайлбал, 1990 онд гучин жил багшилсан хүн тэтгэвэртээ гарлаа. Харин өнөөдөр гучин жил багшлаад тэтгэвэртээ гарч байгаа хүний тэтгэврийн зөрүү ялгаатай байдлыг хэлж байгаа юм. Ийм байж болохгүй байхгүй юу. Адилхан гучин жил багшилсан байна. Гэвч 1995 онд тэтгэвэртээ гарсан багш өнгөрсөн жил тэтгэвэртээ гарсан багшийн тэтгэврээс гурав дахин бага байж болохгүй. Үүнийг л тэтгэврийн зөрүү гээд байгаа юм. Тэгэхээр тэтгэврийн зөрүүг гэнэт нэг өдөр шийдвэр гаргаад ор тас алга болгочихно гэсэн зүйл байхгүй. Харин үүнийг үе шаттайгаар арилгах, ойртуулах боломжтой. Тэр утгаараа тэтгэврийн зөрүүг арилгах биш тэтгэврийн зөрүүг ойртуулна гэж ярьдаг. Тэтгэврийн зөрүүг арилгана гэж яриад сурчихсан учраас л үүнийг иргэд маань бүгд адилхан тэтгэвэр авдаг болно гэж ойлгоод байгаа юм. Энэ бол буруу ойлголт шүү.
-Тэгэхээр тэтгэврийн зөрүү гэдэг цаг хугацааны хувьд өөр өөрөөр тогтоогдсон зүйлийг хэлэх нь ээ. Нөгөөтэйгүүр нийгмийн даатгалын шимтгэл илүү төлөх тусам тэтгэвэр өндөр тогтох хэрэг үү?
-Ерөнхийдөө тийм. Өндөр цалин авдаг, тэр утгаараа өндөр шимтгэл төлдөг хүмүүс олон бий. Тухайлбал, таван сая төгрөгийн цалинтай хүн 1.2 сая төгрөгийг НДШ төлнө. Мөнгөн дүнгээр нь бодоход харамсалтай байгаа биз дээ. Бүр арван сая төгрөгийн цалинтай хүн ч бий. Энэ хүн хоёр сая гаруй төгрөгийг НДШ-д төлж байгаа. Үүний хажууд 500 мянган төгрөгийн цалинтай хүн 120 мянган төгрөг төлнө. Тэгэхээр үүнийг тэтгэврийн зөрүү гэх буруу ойлголтоосоо болоод тэгш болгочих гээд байдаг. Ийм байж болохгүй. Ингээд бодохоор тэтгэврийн асуудал өөр байхаас аргагүй байгаа биз дээ. Нөгөөтэйгүүр зарим иргэд маань бага тэтгэвэртэй хүн дээрээ илүү өндөр нэмээд өндөр тэтгэвэртэй хүн дээр бага нэмэх ёстой гэдэг. Хэрэв бид иргэдийн хүслээр ингээд шийдчихвэл манай томьёолол Үндсэн хуулийн Цэц дээр очоод шууд л унана. Ер нь энгийнээр тайлбарлая л даа. Тэтгэвэр гэдэг бол төрд олон жил хадгалуулсан мөнгөө буцаагаад авч байна л гэсэн үг. Нийгмийн даатгалын шимтгэл гэдэг бол татвар биш. Энэ бол та өөрийнхөө ирээдүйн баталгааг хангаж байгаа асуудал. Өөрөөр хэлбэл өнөөдөр би хэдэн төгрөг төлж байна, маргааш би тийм хэмжээний мөнгөө төрөөс буцаагаад авна гэсэн үг шүү дээ. Тиймээс тэтгэврийн зөрүү гэдэг өөр ойлголт шүү.
-Нийгмийн даатгалын ерөнхий хууль батлагдсан. Уг хуулиар ямар зохицуулалт хийгдэж байгаа вэ?
-Хуримтлалын тогтолцоотой болох гэж байна. Ирэх оноос бидний төлж байгаа 17 хувийн хоёр хувь нь хуримтлал болно гэсэн үг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр хэн илүү хуримтлал үүсгэсэн байна, тэр хүн илүү өндөр тэтгэвэр авна.
-Малчдын нийгмийн даатгалын асуудлыг төрөөс тавин хувь даадаг болно гэж байгаа. Энэ асуудал иргэд олон нийтийн дунд маргаан өрнүүлээд байна л даа. таны хувьд уг асуудалд ямар байр суурь илэрхийлэх вэ?
-Яг ямар шийдвэр гаргахыг би хэлж мэдэхгүй байна. УИХ гэдэг хамтын шийдвэр гаргадаг байгууллага. Тэр утгаараа олонхын шийдвэрээр уг асуудал явах байх. Ер нь малчдын нийгмийн даатгалын шимтгэл төлөлт маш бага байдаг. Нийт малчдын 25 орчим хувь нь л нийгмийн даатгалын шимтгэл төлж байна. Нэг талдаа тогтмол орлоготой биш учраас төлөхгүй байгаа гэдэг. Гэтэл Монгол Улсын хуулиар өнөөдөр татвар төлөөгүй бол тэтгэврийн насандаа очоод дахиад арван жил нийгмийн даатгалын шимтгэл төлөх болно. Бүрэн тэтгэвэр авъя гэвэл дор хаяж 20 жил төлнө. Хэрэв төрөөс тавин хувийг нь даана гэвэл улсын төсвөөс 120 орчим тэрбум төгрөг гарахаар байгаа. Цаашид бидний хувьд дундын данс буюу хуваарилалтаас хуримтлал руу шилж байна. Ингэснээрээ хүн болгон нийгмийн даатгалын шимтгэлээ төлдөг болох. Мөн хэн нь илүү төлж байна, хэн нь илүү хуримтлал үүсгэж байна тэр хүн тэтгэвэр өндөр авна.
Үндэсний их баяр наадам тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан хоол, хүнсээр дамжин хүн амын дунд хоолны хордлого, хордлогот халдвар тархах, үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар болон Мал эмнэлгийн газрын дарга, хүнсний чанар, стандарт, ургамал хамгаалал, мал эмнэлгийн хяналтын 150 гаруй улсын /ахлах/ байцаагчдад чиглэл өгч, мэргэжил арга зүйгээр хангах цахим сургалтыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газраас зохион байгууллаа.
“Нийтийг хамарсан баяр ёслол, цаг үеийн шаардлагаар зохион байгуулж буй арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, хүний амь нас, эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдалд учирч болзошгүй эрсдэл, хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, илэрсэн зөрчлийг арилгуулах, холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авах, зөвлөмж, зөвлөгөө өгөх чиглэлээр хяналт шалгалтыг чангатгаж ажиллах талаар үүрэг өгөв.
Эх сурвалж: ХХААХҮЯ