Categories
редакцийн-нийтлэл

Их хэмжээний бугын эвэр ачиж хил давсан монгол жолооч Хятадад шалгагдаж байна

Энэ сарын 10-ны өдөр БНХАУ-ын Эрээн
хотын боомтоор Монго­лын харьяат жолооч 713 ширхэг бугын эвэр оруу­лах гэж байгаад
саатуу­лагд­жээ. Бугын эвэр дунд­жаар 1,5 тоннд хүрч бай­сан бөгөөд тус улсын  гаалийн ажилтнууд хянал­тын камераар ажиг­лаж
байгаад олж мэдсэн байна.

Энэ тухайгаа олон ний­тэд мэдээлж, хэв­лэлийн бага хурал хийсэн
бөгөөд Хятадын хэв­лэлүүд энэ тухай Гаалийн хяналтын дарга Ли Сян Минийн ярьснаар
онц­лох­­доо “Энэ сарын 10-ны өдрийн үдээс хойш 16 цагийн орчим, Монгол Улсын хилээс
Хятадын хилийн зурвас дахь Эрээ­ний кон­тейнерийн хянал­­тын бүсэд хоосон машины
дунд хэсэгт жигд бус хэлбэртэй объектын зураг илэрсэн.

Тиймээс тухайн машины үзлэг хяналтыг
зогсоон тусгаар­ласан. Үүний дараа Биеийн үзлэг шалгалт болон Хууль бус барааг хилээр
нэвтрүүлэх хэлтэст мэдэгд­сэн. Ингээд шалгалт явуулахад ачааны автомашины тэвшний
шалан дээгүүр 10 гаруй см-ийн өндөрт дахин шал хийж хууль бус бараа ачих зориулалттай
болгож өгсөн байсан. Түүндээ 713 эвэр хийсэн байсан” гэжээ.

Сэжигтэн жолооч “Монгол Ул­сын хил,
гаалийг нэвтрэхдээ ажилт­нуудыг нь хуурсан” гэж мэ­дүүлж буй бөгөөд Хятадын цагдаа­гийн
бай­гуул­лага бугын эврийн жинхэнэ эз­нийг олохоор ажиллаж байгаа аж.

Энэ тухай Замын-Үүдийн цаг­даа­гийн
газартай холбогдон тодруулахад, “Манай дээр ийм хэрэг тэмдэглэгдээгүй байгаа. Юу
болсныг Хятадын төв хэвлэлүү­дээр бичээд эхэлсэн байна гэсэн. Бид зохих бүх шалгалтыг
эхлүүл­сэн. Их хэмжээний бугын эврийг хууль бусаар хил давуулсан жолооч урд саатуулагдаж
байгаа” гэсэн хариултыг өглөө.

Тагнуулын ерөнхий газар, Хил хамгаалах
ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Цагдаагийн газар дээрх хэргийг манай талаас
хэн гаргасныг шалгаж эхэлжээ. Ингэх­дээ тухайн өдөр хил нэвтрүүлэхэд ажиллаж байсан
албан хаагчид холбоотой байж магадгүй гэж үзэн шалгаж байгаа аж. Мөн цагдаагийн
албан хаагчдын үзэж буйгаар Эмээлт түүхий эдийн захын ченж нарын бүлэглэл энэ хэрэгт
холбоотой байж болзошгүй учраас шалгаж эхэлжээ. Цагдаагийнхны олж авсан мэдэллээр
713 бугын эврийг Сэлэнгэ аймгийн Хүдэр сум, Хөвсгөл аймгаас бэлтгэсэн байх магадлалтай
гэнэ. Үүнээс 20 гаруй эвэр нь дагзтай байгаа юм байна. Энэ нь бугыг агнасан гэдгийн
баталгаа аж.

Т.МӨНХӨӨ
С.ХАСБОЛД

Categories
редакцийн-нийтлэл

Байгаль орчны төлөөх ТББ-ууд алт угаасан асуудалд холбогдох бололтой

-ХОНГОР СУМ ХОЁР ДАХИА ХОРДОХОД ОЙРХОН БАЙНА-

Дархан-Уул аймгийн Хон­гор сумын төвөөр хөл хөдөлгөөн багатай
хүнгүй шахам байна, энэ өдрүү­дэд. Ийн сумын иргэд суурингаа ор­хи­сон нь мөнөөх
цианит натри, мөн­гөн усны хороос дайж­саных биш. Бүр ч эсрэгээрээ цианит натри,
мөнгөн усны хор саар­маг­жиж ту­хайн бүс нутаг эрүүлжсэн, хэвийн болсон учраас нутгийн
иргэд тариа ногооныхоо ажилд гарцгаасан нь энэ гэнэ. Өнөө жил Хонгор сумын­хан
14 мянган га-д тариа, хоёр мянган га-д хүнсний ногоо тариа­лаад буй бө­гөөд эрчимжсэн
мал аж ахуйг түлхүү эрхлэх бол­сон сураг­тай. Мэргэж­лийн хяналтын бай­гуул­лага,
олон улсын корпу­сын шин­жээ­чид Хонгор сумын хөрсөнд судалгаа хийж одоогоос зургаан
жилийн тэртээ алдагдсан мөнгөн усны хор саар­маг­жиж, газар нутаг бүр­мөсөн цэвэршсэнийг
дүгнэл­тээр баталж байгаа аж.

Тиймээс нутгийн иргэд “Хонгорын хор
гэсэн улстөржилтийг дахин бүү хийгээч ээ” хэмээн хүсч байна. Үе үеийн сонгуулиар
“Хонгор хордож, хүн ам нь өдөрт хэдэн арваараа үхэж байгаа. Энд л төрийн анхаарал
хэрэгтэй байна. Бид энэ газрыг цэвэрлэнэ. Иргэдээ аварна” гэж ярьдаг ч яг үнэндээ
тухайн хэсэгт асгарсан мөнгөн усны хор бай­га­лийн эрхшээлээр, физик, химийн урвалаар
ууршиж алга болсон гэдгийг Хонгор сумын дарга нараас эхлээд иргэд нь хүртэл ярьж
байна. Дарга нарын, улстөрчдийн, төрийн анхаарал энд огт байгаагүй учраас одоо,
цэвэршсэн хойно нь “Бид л Хонгорыг аварлаа” гэж ярих хэрэг­гүй шүү хэмээн улстөрчдөд
бас анхааруулж байна лээ.

Харин Хонгор сумынхан өнөө­дөр төр
засгаас хүсэх ганцхан хүсэлттэй байгаа гэнэ. Тэр нь Хонгорын түүхийг давтаж хоёр
дахиа хордох аюулаас нь аврах тухай аж. Анх тухайн бүс нутаг мөнгөн усанд автаж
тэнд байсан амьд организмууд хордож байхад алт олборлогчдын нөлөөнд сүйд­сэн хэд
хэдэн орд газрууд бий. Тэнд өнөөдөр ч нөхөн сэргээлт хийгээгүй байгаа. Уг нь алтны
нөлөөгөөр сүйдсэн газруудад дөрвөн жилийн өмнө нөхөн сэргээлт хийлгэхээр компаниудыг
оруулж байсан ч нөхөн сэргээлт нэрээр алт олбор­лож, хууль бус ажиллагаа явуулс­наас
үүдэн бүгдийг нь хөөж гаргаж байжээ. Үүнээс хойш “Хонгор хор­той” гэсэн шошго зүүлттэй
байсан учраас нинжа нар, хууль бусаар алт олборлогчид цэрвэж ийшээ зүглэхгүй байсан
гэнэ. Гэтэл хор нь саармагжсан гэдэг мэдээ тархахтай зэрэгцэн хулгайгаар алт олбор­лог­чид
шавах болжээ. Энэ оны тав­ду­гаар сарын дунд үед байгаль хам­гаа­лагч Дарханбаатар
төв­тэйгээ холбоо барьж “Хүйтний голын ус бохирдож эхэлжээ. Цэхэр цөөр­мийн орчимд
алт угааж эхэл­сэн байж магадгүй” гэдэг мэдээллийг ирүүлсэн байна. Мэдээллийн мө­рөөр
сумын удирдлагууд болон байгаль хамгаалагчид шалгахад хоёр аж ахуйн нэгж, дөрвөн
иргэн Хүйтний голын Цэхэр цөөрөм, Бага ноён уулын орчмын зургаан цэгт алт угааж
байжээ. Битүү ширэнгэ, намаг балчгаар хүрээлэгдсэн энэ газарт морьтой хүн хүрэхэд
хэцүү байтал хүнд даацын автомаши­нууд, экскаватор, усан буу гээд алт угааж, шороо
зөөхөд зориулагдсан бүхнийг аваачин уурхайн чиглэ­лээр ажиллаж байсан байгаа юм.
Тэд хэзээнээс эхлэн ингэж алт угааж, хэдий чинээ ашиг олж, төрд ямар хохирол учруулсан
нь тодор­хой­гүй байгаа ч багагүй талбайг сүйтгэснээс нь үзвэл нэлээд удаан хугацаанд
ажилласан болох нь илэрхий байгаа аж. Бүр нөхөн сэргээлт хийгдээгүй байсан хуучин
нүхнүүдийг тэлж ихээхэн хэм­жээ­ний шороон овоолгыг үүсгэсэн байж. Шалгалтын хэсгийнхэн
тэ­дэнд шаардлага тавихад “Бид энд ажиллах эрхтэй. Бас нөхөн сэр­гээлт хийх юм.
Та нарт хамаагүй асуудал. Та нарын бүүр дээд дар­гаас чинь зөвшөөрөл авсан юм” гэж
үл тоомсорлож байжээ. Ингээд нийслэл рүү холбогдож дээрх мэ­дээл­лийг өгөхөд зургадугаар
сарын 12-нд байцаагчид очиж ажилласан байна. Тэд очсон да­руй­даа Цэхэр цөөрөм,
Бага ноён уулыг самнаж буруутай этгээ­дүү­дийг илрүүлэн техник технологийг нь лацдан
гурван ч хүнд эрүү үүсгэн авч явжээ. Эрүү үүсгэх болсон нь их хэмжээний мод устга­сан,
ус бохирдуулсан, хөрс сүйт­гэ­сэн, багагүй алт олборлосон гэдэг үндэслэлтэй аж.
Ийн ажиллахдаа мөнөөх Хонгорынхныг түгшээх болсон цианит, мөнгөн ус хэрэг­лэ­сэн
байж магадгүй байгаа гэсэн. Тэнд алт олборлож байсан дөрвөн иргэн нэг аж ахйн нэгж
нь Дархан-Уул аймгийнх бол нөгөө аж ахйн нэгж нь нийслэлээс очсон байна.

Яг энэ баривчлах ажиллагаа явагдаж
төвөөс ирсэн байцаагчид буцсаны маргааш буюу зургаду­гаар сарын 15 гэхэд Цэхэр цөөрөм,
Бага ноён уулын тухайн ордод 200 гаруй нинжа очсон тухай мэдээлэл иржээ. Бас хоёр
ч аж ахуйн нэгж байгаа сураг гарсан байна. Нинжа нарын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж
байгаа бөгөөд энэ байдлаараа удвал Төв аймгийн Заамар, Өвөр­хан­гай аймгийн Өлтийн
ам шиг болоход ойрхон байгааг нутгийн­хан ярьж байгаа. Хүйтний голын Цэхэр цөөрөм,
Бага ноён уулын хэсэг нь дэлхийд ховор үзэсгэлэн­тэй бөгөөд энд аялал жуулчлал зэрэг
экологид ээлтэй үйл ажил­ла­гаа явуулбал хөрсөн дорх алтнаа­саа ч үнэд хүрнэ гэдгийг
хэлж байна.

Уг нь нутгийн иргэд болоод байгаль
хамгаалагчид нь нинжа нар, аж ахуйн нэгжүүдээс газар нутгаа харамлан хөөж тууж байгаа
ч ширүүн эсэргүүцэлтэй тулдаг учраас яаж ч чадахгүй сумынхаа удирдлагуудаас тусламж
хүсчээ. Буу шийдэмтэй нинжа нар ч олон байгаа тухай мэдээллийг сумын Засаг дарга,
ИТХ-ын даргад ирүүл­сэн байна. Бага ноён уулын нөхөр­лө­лийн дарга Элдэв-Очир тол­гойлж
буй хүмүүстэй нь уулзаж “яв” гэдэг шаардлагыг тавихад “Та энэ асуудалд битгий оролц”
гээд ма­шинд нь 10 сая төгрөг оруулж ирсэн гэдгийг ч дарга нартаа хэл­сэн байдаг
юм байна. Бас нэг эмгэ­нэл­тэй мэдээ нь Хүйтний голын өнгө хувирч, ногоон болсон,
алт ол­бор­логч­дын орчимд химийн бодис, мөнгөн усны сав, зузаан гялгар цаас үзэгдэх
болсон тухай байв. Энэ нь алт угаахдаа химийн хорт бодис хэрэглэж байгаа байх гэдэг
харыг дагуулж буй. Түүнчлэн бай­галь орчны төлөөх төрийн бус байгууллагууд алт олборлох
ажил­ла­гаанд оролцож байна гэдэг мэ­дээ­лэл ч тархаад байгаа ажээ. Хүмүүсийн дам
сонссоноор “Бай­галь дэлхийнхээ төлөө” гэсэн утга­тай нэр бүхий төрийн бус байгууллагынхан
зарим компаниу­дад мэдээлэл өгч энд авчирсан гэж байна. Бас нинжа нарыг нааш нь
турхирч ирүүлсэн хэмээх яриа ч гарчээ. Хэрвээ олон нинжа ороод ирвэл хэн ч хөөж
хүчрэхгүй учраас уурхайн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хүмүүст ашигтай гэж тооцоолж
буйнх гэж учир мэдэх хэлж байгаа.  Харамсалтай
нь энэ бүх мэдээллийг газар дээр нь очиж шалгах гэхээр сүүлийн өдрүүдэд тасралтгүй
үргэлжлэн орсон бороо­ны улмаас зам харгуй битүүрч, намаг балчиг ихэссэнээс хүрэхэд
бэрх болоод байгаа бололтой. Гэхдээ Хонгор сум, Дархан-Уул аймгаас ажлын хэсэг гарч
асуудал­тай нь газар дээр нь танилцаж, нинжа нарыг хүчээр тараах ажлыг зохион байгуулахаар
төлөвлөж байгаа гэсэн. Дээрх бүх мэдээллийг сумынх нь иргэд алт олборлож буй хэсгийн
малчин иргэдээс авдаг гэнэ. Тэнд ойролцоогоор 200 ор­чим малчин өрх аж төрдөг аж.

Энэ асуудлаар Хонгор сумын ИТХ-ын
дарга Б.Баярмөнхөөс дараахь асуултад хариулт авлаа.

-Хонгор суманд дахиад хи­мийн хорт
бодис хэрэглэж, алт олборлож байна гэдэг мэдээлэл тархаад байна. Сум орон нутгийн
удирдла­гын хувьд ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Мэдээллийн мөрөөр ажиллаж байна.
Саяхан Хүйтний гол Цэхэр цөөрмийн орчимд алт олборлож байсан хүмүүсийг шалгалтаар
тогтоогоод гурван хүнд нь эрүү үүсгээд авч явсан. Байгаль орчны байцаагчид маань
бололцоот хүчин чадлаараа ажиллаж байна. Бид тариа ногооны тариалалтыг шалгаж дууссан.
Харин одоо яриг­даад байгаа алтны асуудлыг шал­гах гэж байна. Бороо их орж байгаа
учраас Цэхэр цөөрөм, Бага ноён ууланд хүрэхэд хүндрэлтэй байгаа. Бидний авсан мэдээллээр
200 гаруй нинжа, хоёр аж ахуйн нэгж тэнд очсон сураг байна. Тэд буу зэвсэгтэйн дээр
олон мэдээлэгчтэй байгаа сураг байсан. Шалгах гээд очихоор уул руугаа гараад зугтчих­даг
тал бий. Тэгэхээр нэг л өдөр гэнэтийн шалгалт оруулахгүй бол ухсан нүх үзээд буцах
магадлалтай байдаг.

-Байгаль орчны төлөө үйл ажиллагаа
явуулдаг ТББ, хүмүүс энэ асуудалд оролцсон гэсэн мэдээлэл байгаа?

-Алтны нөөц ихтэй газар юм билээ.
Өмнө нь олборлож байсан ч бас л их хэмжээний алт байдаг бололтой юм, одоо. Тэгэхээр
хү­мүүс ямар ч хамаагүй аргаар эн­дээс “юм” олох санаатай байх шиг байна. Харин
үйл ажиллагааг нь эсэргүүцэж очсон хүмүүст “юм” атгуулаад буцааж байна гэсэн мэдээлэл
ирсэн. Тэнд байгаль орчны төлөөх төрийн бус байгуул­лагыг төлөөлж Амгалан, Элдэв-Очир
гээд хэдэн хүмүүс очсон байна гэсэн. Амгалан гэдэг хүнтэй уулзаагүй болохоор тэр
хүн байгаль орчны төлөө яваад байгаа юм уу эсвэл тэдний гар хөл болоод бай­гаа юм
уу гэдгийг мэдэх арга байх­гүй байна. Газар дээр нь очиж шалгахаар асуудал тодорхой
бо­лох биз. Харин Бага ноён нөхөр­лө­лийн дарга Элдэв-Очир нинжа нарыг хөөхөөр очиж
толгой­логчид­той нь уулзахад машинд нь 10 сая төгрөг оруулж ирээд “Та чимээгүй
яв” гэж хэлсэн байсан. Элдэв-Очир гуай ч “Та бүхэн энэ мөнгөө нөхөн сэргээлтдээ
зарцуулаарай” гээд буцааж өгөөд явсан байна лээ. Ер нь тэнд хууль бусаар ажиллаж
буй хүмүүс байгаль орчноо хамгаалж очсон хүн бүрийн өөдөөс мөнгө бариад зогсч байна
гэсэн. Гэхдээ өөрсдөө очиж үзээгүй, хүний яриа сонссон учраас тэрэнд, тэдэн төгрөг
өгөх гэсэн гэж хэлэхэд хэцүү байна.

-Нинжа нарын дунд тавьж буй хяналт
байгаа юу. Яагаад гэнэт нинжа нар гараад ирэв ээ?

-Хяналт тавихад хүндрэлтэй байна.
Тэр газрын алтыг нь ава­хаас гадна байгаль орчныг нь сүйтгэж, мод бутыг нь устгаад
дууслаа. Нинжа нар гэнэт гарч ирсний тухайд гэвэл шалтгаан байгаа байх. Томоохон
компаниуд нинжа нарыг турхирч оруулаад хэр алттайг нь мэдсэний дараа ордыг нь булааж
авдаг гэх яриа гарсан байна. Үүнтэй ч холбоотой байж магадгүй. Бас сайн дураараа
нө­хөн сэргээлт хийе гэх хүн олшир­лоо. Ямар шалтгаанаар гэнэт нөхөн сэргээлт хийх
гээд байгаа нь бас л ойлгомжтой байх.

Хонгор сумын өчигдөр ба өнөө­дөр ийм
байна. Харин маргааш буюу ирээдүй нь алт, алт олбор­ло­ход ашигладаг хорт бодисоос
улбаалан өчигдөртэйгээ ижилхэн байх уу гэдэг асуултын өмнө буй. Бороо хур элбэгтэй
байгаа учраас Цэхэр цөөрөм, Бага ноён ууланд хүрэх 80 км зам тэр чигтээ балчиг ихтэй
болж хүссэн хүн бүр очих боломжгүй байгаа юм байна. Ннжа буюу хууль бусаар алт олборлогчид
өдөрт хэдэн арваараа энэ замыг туулан хүссэн газартаа очсоор байгаа ажээ. Тэнд яг
өнөөдөр хэдэн нинжа очоод байгаа, хэдэн ком­пани уурхайн хэмжээнд үйл ажил­лагаа
явуулж байгааг нутгийн удирдлагууд нь ч мэдэж амжаагүй байна.

Л.МӨНХТӨР
Гэрэл
зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

 

 

Categories
редакцийн-нийтлэл

Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн хаалгаа барих уу

Саяхнаас хотын да­хин төлөв­лөлт, шүүх цог­цолбор барих тухай асууд­лууд хөндөгдөж эх­лэ­хэд Бо­та­никийн цэцэр­лэгт хүрээлэнгийн газрын тухай яригдаж эхэлсэн. Тус хүрээлэнгийн ажилт­нууд “газраа бусдад бу­лаал­гахгүйн тулд” хэмээн чиглэлийн яамдад мэ­дэгдэл хүргүүлж эцэстээ жагсаал зохион байгуу­лаад байгаа. Хэрвээ Бота­ни­кийн цэцэрлэгт хүрээ­лэнд шүүхийн цогцолбор баривал 20 тэрбум төг­рөгийн оюуны өмч, мод бут сөөг устана гэх. Бай­дал ямар байгааг очиж сурвалжиллаа.

Ботаникийн
цэцэрлэгт хүрээлэн бараг хагас зуу­ны түүхтэй ажээ.
Анх 1964 онд Сайд нарын
Зөвлө­лийн шийдвэрээр тус
хү­рээлэнг байгуу­ла­хаар болж байсан
ч эрдэм шин­­жил­гээний ажлаа
1974 онд эх­лүүл­сэн
бай­на. Энэ хугацаанд
Бота­ни­кийн цэцэрлэгт
хүрээ­лэнгийн ажил өнөөд­рийнх шиг үр
дүнтэй, шу­луун дардан
байгаагүй гэнэ.

Зах зээ­лийн нийгэмд шилжих үед энд ажиллах ажилтан олдохгүйгээс гадна эрдэм шинжилгээний ажил хийж мод бут ховор, ургамал тарьж үржүүлэхэд ч хүнд байжээ. Бараг арваад жил энэ газар орхигдож хэсэг эрдэмтэд л хашаа хайсыг нь эргэж засч янзлан, буурьших гэсэн нэгнийг хөөж туусаар байдал дээрд­сэн гэж байгаа. Тиймдээ ч хүн бүр хүрээлэнгийн тухай төдийлөн мэдээлэл авч чаддаггүй, анхаарал хандуулдаггүй байжээ. Харин 1990 оны сүүлчээр хүрээлэнгийн үйл ажиллагаа дахин сэргэж улсаас төсөв орон тоог нь баталснаар жинхэнэ утгаараа эрдэм шинжил­гээ­ний хүрээлэн, ургамал үржүүлэг, хамгааллын газар болж чаджээ. Одоо гоёл, хүнс тэжээл, эм бэлд­мэлийн болон ховор, нэн ховор ургамлуудыг судалгаа шинжил­гээ­ний үндсэн дээр сэргээн нутаг­шуу­лах, хамгаалж үлдэх бүхий л ажлыг хийж байгаа юм байна. Энд улсын арслан М.Мөнгөний 1974 онд тарьсан Алтайн эрлийз улиасаас эхлээд 50 мянган мод, бут сөөг ургажээ. Тухайлбал сэрээнэ, өргөст харгана, шилүүс, улиас, улиангар, гацуур, нарс, хуш, хус гээд.

Ботаникийн цэцэрлэгт хүрээ­лэнг дотор нь хоёр ангилжээ. Ертөнцийн зүгээр баруун хойд хаалгаар ороод тухайн хэсгийг үзүүлбэрийн хэмээн нэрийдэж нийтийн эзэмшлийн болгон тохи­жуул­сан байгаа юм.  Энд хэн дур­тай нь орж амарч зугаалж болно. Бараг 20 га шахам газарт хусан төгөл, нарсан төгөл тарьж зай завсраар нь өөр мод бут тарьж тохижуулсан учраас хэн ч очсон сайхан амраад эрүүл хөрс, зүлэг ногоон дээр алжаалаа тайлаад буцаж болохоор. Баянзүрх дүүр­гийн найм, арав, арванхоёрдугаар хорооны нутаг дэвсгэртэй хиллэдэг, тойроод найман сургууль байдаг учраас зуны улиралд л гэхэд өдөр­төө хоёр мянга гаруй хүн орж гардаг байна. Дээхнэ үед, үе үеийн удирдлагуудын хайхрамжгүйгээс үүдэн энэ хэсгийн мод, бут сөөг, ургамал ихээхэн сүйдэж байсан бөгөөд иргэд ч хайхарч хамгаал­даг­гүй байсан гэнэ. Харин өнгөр­сөн жил томилогдсон удирдлагууд, албан хаагчид боломжит бүх ар­гаар ажиллаж эхэлсэн учраас байдал илүү дээрдсэн гэж байгаа. Бүр хэсэг газарт гал алдаж цөөнгүй мод шатсан харамсалтай хэрэг ч гарч байжээ. Өнөөдрийн хувьд энэ газрын эрлэг нь ойролцоо үйл ажиллагаа явуулдаг албан газрууд болон гудамжны архичид бо­лол­той. Гудамжны архичид нь архи ууж мод хугалж, хаа таарсан газартаа бохироо гаргадаг бол ойролцоо албан байгууллагууд хог хаяж, бохир усаа асгахаас эхлээд хэрүүл хийх асуудал мунддаггүй гэнэ. Арав хүрэхгүй орон тоотой ажил­ла­даг, өдөрт ээлжээр жижүүрлэдэг ч хүн хүч дутдаг тухай Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн дендро­логич Ж.Жавхлантөгс ярьж байлаа. Гэхдээ иргэдийн сэтгэлзүй эрүүл экологийн бүс рүү тэмүүлэх болсон учраас хуучин цаг шиг хог шидэж, хаа таарсан газраа өтгөн, шингэ­нээ гаргаад байхаа больсон байна. Мод бут хугалж гэмтээх асуудал ч багасчээ.

Зүүн хэсгийг нь эрдэм шин­жил­гээ­ний бүс болгож олон хүний хөлөөс тусгаарласан байна. Энд л жинхэнэ Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн ажил явагддаг гэж хэлж болно. Устаж үгүй болж бай­гаа ховор, нэн ховор ургамлуудыг сэргээн нутагшуулах, хаанахын аль хөрсөнд илүү ургах боломж­тойг тогтоох ажлыг хийж байна гэсэн үг.  Манай орон 3100 орчим зүйлийн гуурст дээд төрлийн урга­мал байдгаас бараг тал нь тус хүрээлэнгийн энэ хэсэгт соёолжээ. Үүн дотроо мянга гаруй төрлийн эмийн ургамал байдгаас 70 гаруй зүйлийн ховор, устаж үгүй болж байгаа эмийн ургамлыг энд нутаг­шуул­сан байна. Ботаникийн цэцэр­лэгт хүрээлэнгийн энэ хэсэгт хүрэ­хэд зэрлэг байгаль, хүний хөл хүрээгүй ойн төгөл рүү орж буй мэт. Энд өргөст харгана алтран байхад цаахна нь усны цагаан хус туяа­ран, хажууд нь тавилганы жижиг төгөл зэрэгцээд шилүүс, улиас, улиангар, гацуур, нарс, хуш, хус гээд бүх төрлийн мод хүглийн байна. Хамгийн сүүлд арав хоно­гийн өмнө дагуур шинэс, жодоо модыг үржүүлж, шинжилж, суд­ла­хаар авчирчээ. Харин хөрсөнд нь гурван зүйлийн вансэмбэрүү бай­хаас гадна их шүүдэргэнэ, шидүүн цэцэг гээд байгаль дэлхий дээр байдаг цэцэг бүхэн ургаж байна. Улаан номонд орж зэрлэг бай­гальд ургахаа байсан нэн ховор ургамлууд ч энд л соёолжээ.

Уран хатгамалчийн гараа гаргаж хийсэн хивстэй зүйрлэмээр энэ хэсэг газрыг Х.Тэмүүжин сайд авч шүүхийн цогцолбор барих хүсэлтээ гаргаад байгаа гэсэн. Хэрвээ шүү­хийн цогцолбор барихаар болбол энэ бүхэн устаж үгүй болохоос гадна Монголын ургамлан бүр­хэв­чийн сүүлийн 50 жилийн судалгаа түүний үр дүн салхинд хийсэх юм гэнэ. Олон улсын жишгээр Бота­никийн цэцэрлэгт хүрээлэнг үнэл­бэл зөвхөн 15 настай нэг улиасыг 119 мянган ам.доллараар тооцдог ажээ. Энэ нь ногоон орчинг сэргээх, унаган төрхөөр нь хадгалж үлдэх зорилгоор гаргасан тариф аж. Ийм маягаар бүхнийг үнэлбэл 100 зүй­лийн 50 мянган мод, бут сөөг, төдий чинээ нэн ховор, ховор эмийн ургамлын төлбөрийг хийх шаард­ла­га тулгарах бололтой.

Нийслэлийн 300 мянган хүний нэг өдөрт амьсгалсан агаарыг сэргээн төлжүүлж байдаг тус хүрээ­лэн­гийн газраас авах сонирхолтой хүмүүс Х.Тэмүүжин сайдаас гадна хоёр ч бий. Түүний нэг “Гранд лайн” компани бөгөөд тус хүрээлэнгийн урд хэсгийн 30 мянган шилүүс, улиасны тарьц суулгасан үржүүл­гийн талбайгаас хоёр га-г нь авах хүсэлтэй байгаа юм гэсэн. Харин өдөрт хоёр мянга гаруй хүн орж гарч, зугаалаад буцдаг хэсэг буюу 17 га газрыг нийслэлийн Засаг даргын орлогч Энхцэнгэл авах хүсэлтэй байгаа аж.

Монголдоо төдийгүй дэлхийд ховордсон мод, ургамлуудыг агуул­сан нэг төрлийн хүчилтөрөгчийн үйлдвэр хаалгаа барих уу гэдэг асуултын өмнө байна.

Л.МӨНХТӨР

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Хүртээлтэй эр

Хүмүүсийн сайн мэддэг байж болох нэгэн эрхмийг энэ удаагийн “Өдрийн зочин” буландаа урилаа. Монгол Улсын эрчим хүч, урлаг соёл, яруу найраг, дуу хөгжим, спортын салбар болоод  жороо морь сонирхогчдоор хүрээллээ тэлсэн түүнийг Е.Амаржаргал гэдэг.

Одоогооос тавь гаруй жилийн тэртээ 1959 онд Ховд аймгийн Булган суманд ажилчин Егнэнгийн гэрт шинэ хүн мэндэлсэн нь өнөө­дөр Торгууд зоныхоо төлөө, Мон­го­лын эрчим хүчний салбарт бага­гүй хувь нэмэр оруулсан Е.Амар­жаргал байв. Тэрээр бага насаа бусдын л адил эцэг эхийн гар дээр өнгөрөөж 1977 онд сумынхаа сургуулийг дүүргэснээр олон хө­лийн газарт анхны алхмаа хийсэн байдаг. Бага, дунд, ахлах сургуу­лийг дүүргэхдээ 10 жилийн турш ангийн дарга хийж, нийгмийн идэвх  сайтай, онц сурлагатан байсан түүнд ЗХУ-д суралцах эрхийн бичиг хялбархан олдсон нь мэдээж. Ийн төрийн зардлаар ЗХУ-д суралцахаар Ленинград хотод хөл тавьжээ. Сургуульд суралцах бэлтгэлийг хангасаар байтал бараг хагас жилийг ардаа орхисон бай­на. Гэтэл нэг өдөр сургуулийн захиргаан дээр дуудагдаж, бөөн асуудал үүссэн юм байх. Учир нь эрчим хүчний инженерээр сурга­хаар томилолт өгөхдөө буруу орчуул­га хийснээс улбаалан гене­ратор үйлдвэрлэлийн анги руу явуулж орхисон байж. Ийн хагас жилийг алдсаны эцэст Уралын политехникийн их сургуулийн Эр­чим хүчний инженерийн ангид хуваарилагдан очсон байгаа юм.

Эндээ 1983 он гартал суралцаж сургуулийнхаа урлаг, спортын тэргүүний сурагч, улаан дипломтон болсон түүхтэй. Урлаг, сурлага, спортоор гялалзахаас гад­на Уралын политехникийн их сургуу­лиас амьдра­лынхаа ханийг сонгож хоёр хүүх­дийн зулай үнэрлэсэн сүйхээтэй нэгэн гэдгийг хамт олон нь хүүр­нэдэг. Ийн эхнэрээ сонгож, амьд­ралаа төвхнүүлсэн тэрээр 1983 онд эх орондоо ажиллахаар ирж тухайн үеийн Эрчим хүчний яамны үүдийг хэд хоног сахижээ. Түүнтэй хамгийн анх уулзсан бүдүүн дарга “Нэг бол Ховд эсвэл Дорнод руу яв. Улс чамайг хаана ажиллуулахаа мэднэ” хэмээн хатуурхаж байж. Хэдийгээр хотод, эхнэр, хүүхдийн­хээ дэргэд байхыг хүсч байсан ч даргын тушаалаар Ховд аймагт ажиллах томилолтоо авахаар яаман дээр иртэл нүдний шил зүүсэн эрхэм энэ нөхрийг над дээр хуваарилчих гэсэн нь түүний ажлын гараа болж Улаанбаатар хотод үлдэх хүсэл нь биелсэн байна. Тодруулбал, Улаанбаатар цахил­гаан түгээх сүлжээ компа­нийн дарга Хадбаатар Уралын политех­ни­кийн их сургуульд суралц­сан учраас түүнийг дэргэдээ ажиллуу­ла­хаар болжээ. Ингээд мэргэжил­тэн Буд, Дорж нартай уулзаж ажлын­хаа местийг хүлээн авахад тэд мөн л өөрийнх нь дүүргэсэн сургуульд суралцаж төгссөн байж таарчээ. Энэ цагаас хойш нэг сургуулийг дүүргэсэн дөрөв, дарга, цэрэг, зөвлөхийн местээр гялалз­тал ажилласан гэж байгаа. Төд удалгүй 1989 он болж 1993 он хүртэл Улаанбаатар хот цахилгаа­ны хомсдолд орж дөрвөн жилийг үдсэн байдаг. Цахилгаан, дулааны хомсдолд орсон он жи­лүүд үнэхээр хүнд байсан бөгөөд Улаанбаатар хотыг хөлдөөчихгүйн тулд, иргэ­дийг харанхуй, тоггүй суулгахгүйн тулд Е.Амаржаргал бүхий л боломж бололцоо, ур чадвараа дайчлан ажилласан байдаг. Нэг үгээр хэл­бэл тухайн жилүүдэд тог тасрах, цахилгаан ирэх, паар хөлдөх, халуун ус ирэх бүрийн цаана Е.Амаржаргал ажил­лаж байсан гэсэн үг. Үүгээрээ тэр гавьяатай. Бас түүнийг Монголд гар утас барь­сан анхдагчдын нэг гэж хэлж болно. Дээрх бүх ажлыг зохицуула­хын тулд ажилтнууд­тайгаа хурдан шуурхай холбогдох шаардлага гарна. Дөнгөж нэвтэрч байсан үүрэн холбоог тэд ашигла­сан нь Е.Амаржаргалыг гар утас барьсан анхны хүн гэж хэлэгдэхэд хүрсэн түүхтэй.

Ийн хатуу жилүүдийн ард гарч Амаржаргал ч албан ажлаа ганза­гын наймаагаар сольсон байдаг. Тэр үеийн жишиг болсон ажлыг харин ч нэг дадамгай хийж Бээжин­гээс ОХУ руу транзит тээвэрлэлт хийж хүний хэрэглэдэг юу л байна түүнийг наймаалцаж эхэлсэн бай­даг. Тэрээр наймаа хийхдээ бусдын адил ганцаараа гахай үүрэлгүй бүлэг болон ажиллаж олон хүнийг эдийн засгийн хүнд үед хөл алда­хаас нь аварсан байдгийг тухайн үеэс өнөөдрийг хүртэл нөхөрлөсөн андууд нь дурсдаг юм билээ. Зах зээлийн хүнд үе шувтарч ганза­гын наймаачид ч хойш сууж эхлэ­хэд тэрээр Солонгос улсыг зорьж эх орондоо шар айргийг нэвтрүүлэх ажилд гар бие оролцжээ. Арваад жил хятад спиртэнд нүдүүлсэн монгол­чууд солонгос шар айргийг нэвт­рүүлс­нээр согтуурлаас бага зэрэг ангижирч байсныг хүмүүс мартаа­гүй биз ээ. Тэгвэл бас л ард нь Е.Амаржаргал байсан байгаа юм.

Харин 13 жилийн өмнөөс “Эрчим сүлжээ” компанийн гүйцэт­гэх захирлаар томилогдсоноор өнөөдрийг хүртэл ажиллаж Монго­лын эрчим хүчний салбарыг шинэч­­­лэх ажилд гар бие оролцож явна. Дээр хэлсэнчлэн шүлэг тэрэлж, 10 гаруй дуутай болсон юм байна. Мөн “Андууд” цомгоо гарга­жээ. Түүнийг андууд нь “Хүр­тээл­тэй эр” хэмээн нэрийднэ.  Учир нь тэрээр Тен­нисч­­дийн холбооны хүндэт гишүүн, Жороо морины холбооны хүндэт гишүүнээс гадна яруу найрагч, дуучин, хөгжмийн зохиолч олон найзтай. Түүнчлэн эрчим хүчний салбарын­хан, хамт ганзага үүрч асан, өнөөдрийн бизнес­мэнүүд, уулын спортынхон гээд олон найз нь Амаржаргалаар хол­бог­дон сайхан нөхөрлөцгөө­сөөр өнөөд­рийг хүр­чээ.

Шүлэг найраг, дуу зохиолд дурлах болсон нь учиртай. 2001 онд нутагтаа очихдоо өнөөдрийн ДБЭТ-ийн дуучин Амаржаргалтай танилцаж нутгийн дүүдээ дэмжиж тусалсаар  урлаг руу хөл алджээ.  Түүний дараа­гийн хүсэл нь Торгууд ястны их нүүдлийн тухай шүлэг­лэсэн роман бичих. Энэ ажлаа ч эхлүүлсэн. Торгууд зон, цаг төрийн байдлаас улбаалан 1610 оноос 1771 он хүртэл Ижил мөрөн рүү нүүдэллэс­ний алдаа оноо, эмгэнэл харуус­лыг тэрээр шүлэглэн 300 орчим хуудастай ном эмхэтгэж байна.

Л.МӨНХТӨР 

Categories
редакцийн-нийтлэл

УИХ-ын дарга З.Энхболд: Бид хуулиндаа нийцсэн, компаниудын байшинг шахаагүй, эрүүл моргейжийн системийг хийсэн

УИХын дарга З.Энх­болдтой ярилцлаа.

УИХын хаврын чуул­­ганыг түр завсар­лууллаа. Чуулганыг зав­­­сарлуулах шаард­лага юу байв. Ер нь сүү­лийн үед УИХын гишүү­дийг идэвх муутай бай­на гэж шүүмжилж бай­гаа?

-Ерөнхийлөгчийн сон­гуулийн кампанит ажил эхлээд хоёр долоо хонож байна. Ахиад гурван до­лоо хоног үргэлжлэх байх. Энэ үеэр УИХ-ын гишүүдийг тойрогтоо ажил­лаж сонгогчид­той­гоо уулзах бололцоо­гоор хангаж байгаа юм. Одоо сонгогчдын идэвх сай­жирсан байгаа. Энэ үеийг ашиглаад УИХ дээр хэ­лэлцэгдэж буй хуулиу­дын талаар та­нил­цуулга хийж иргэ­дийн­хээ сана­лыг авах зорилгоор то­ми­лолт өгч байгаа. Мэдээж сонгууль яригдах л байх. Ийм зорил­гоор энэ сарын 24-нийг хүртэл түр завсар­луулсан. 24-нөөс хойш УИХ-ын чуулганы нэгд­сэн хуралдаан үргэл­жилнэ.

Хаврын чуулганыг хэдийгээр завсарлуу­лах вэ. Дунд нь түр зав­сарлага орж байгаа боло­хоор хуулийн хуга­цаанаасаа хойшлох байх?

-Хуулиараа долду­гаар сарын 1-нд зав­сар­лах товтой байдаг.
Харин түр завсарлаж байгаа болохоор сонгуулиас хойш нэг юм уу хоёр долоо хоног
сунгана.

Сүүлийн үед УИХын гишүүдтэй хамаатай таагүй хэргүүд сөхөгдөж эхэллээ. УИХын гишүүн С.Баяр­цогт, Ё.Отгонбаяр, С.Ганбаатар гээд. УИХын даргын хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-Мөнгө угаах тухай хууль УИХ-ын гишүүн байна уу, жирийн иргэн байна уу үл хамааран үйлчилнэ. Сэжигтэй гүйлгээ байгаа эсэхийг компьютер хайж олдог. Сэжигтэй гүйлгээ гэдэг нь иргэн Дорж ердийн цалингаараа амь­дардаг байснаа гэнэт 100 сая төгрөг дансаар нь орж гараад цалгиад эхэл­бэл банкны компьютер олж тогтоогоод мэдээлнэ. Үүнийг авлига, терроризм­той холбоотой байж магадгүй гэж үздэг. Ийм хуулийн системд ороод манай улс зургаан жил боллоо. Гэхдээ энэ бүхнийг ил тод зарлаад мэдээлээд байдаггүй. Мөнгө угаахын эсрэг хууль хэрэгжээд 20 саяас дээш сэжиг бүхий гүйлгээг шалгаад зургаан жил болоход иргэд, банкны хэвийн ажиллагаанд саад болохгүйгээр хуу­лийн байгуул­лага шалгалтаа хийгээд л явсан. Банкин дээрээ шалгалт нь явагдаад хэвийн бус байвал цагдаад өгдөг. Сая тэр хуульд томоохон өөрчлөлтүүд орж илүү боловсронгуй болсон. Дэлхийн ихэнх орнууд ийм хуультай. Энэ төрлийн хууль нь сул, цоорхойтой улс орон ч бараг үлдсэн­гүй. Тийм хуульгүй орны бүх гүйлгээг сэжигтэй гэж үздэг учраас бизнесийнх нь хурд саарч, удааширдаг. Харин манай улс дэлхий нийтийн мөнгө угаах системийн дотор яг ижил эрх зүйн орчинтой болсон учраас одоо хардуу­лаад байхааргүй болсон.

Нууц хөрөнгө нь илэрсэн ги­шүүд, гишүүдийн гэр бүлийн тухайд. Хуулиар ямар хариуцлага хүлээлгэдэг юм бол?

-С.Баярцогтын хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичээгүй данс илэрсэн нь мөнгө угаах хуулийн биш авлигатай тэмцэх хуульд заасан зөрчил. Ё.От­гон­баяр гишүүний эхнэрийн нэр дээр байдаг олон данс, сэжиг бүхий гүйл­гээнүүд бас илэрсэн. Түүнийг нь хуулийн байгууллага мөнгө угаах хуулийн дагуу сэжиглэж байгаа гэсэн. Мөн дээр нь хөрөнгө орлогын мэдүү­лэгтээ эхнэрийнхээ 15 дансыг мэдүү­лээгүй байна гэдэг нь авлигын эсрэг хуулийг давхар зөрчиж байна гэсэн үг. Авлигын эсрэг хуулийн зөрчлөөрөө бол Ё.Отгонбаяр болон С.Баярцогт гишүүдэд яг ижил арга хэмжээ авна гэсэн үг. Хөрөнгө орлогын мэдүүлэгт зөвхөн өөрийнхөө дансыг бус эхнэрийн­хээ хөрөнгө, орлого болон банкны бүх дансыг мэдүүлэх үүрэгтэй байдаг. Ар гэрийнхнийхээ дансны дугаарыг мэдүүлэгтээ дутуу бичнэ гэдэг нь С.Баярцогт дансаа мартаад хариуцлага хүлээсэн шиг байдалд хүргэнэ. С.Баярцогт нэг данс мартсан бол Ё.Отгонбаяр 15 данс мартсан байгаа юм. Өчигдөр прокурор мэдээ­лэхдээ тэдний гэр бүлийн хүрээнд 21 данс байснаас зургаан дансыг мэ­дүүлсэн гэсэн. Ингэж дутуу мэдүүлнэ гэдэг нь ажлаас халагдах зөрчил рүү шууд орж байгаа юм. Тэр дансанд нь нэг төгрөг байсан уу, нэг сая төгрөг байсан уу, 100 сая төгрөг байсан уу гэдэг нь огт хамааралгүй.

Ард түмнээс сонгогдсон УИХын гишүүн хүнийг ажлаас хална гэж байх уу?

-С.Баярцогт дэд дарга гэдэг ажлаа­саа халагдсан. Тэгэхээр Ё.Отгонбаяр гэдэг хүн гишүүн гэдэг ажлаасаа халагдах байх, бодоход.

Шинэ хууль ямар заалттай байгаа юм бол. Ийм хариуцлага хүлээлгэхээр байгаа юу?

-Хууль батлагдсан өдрөөсөө хэрэг­жинэ. Хэд хэдэн тодорхойгүй зүйлийг зассан байгаа. Жишээлбэл мөнгө угаах гэдэг нэр томъёог олон улсад хэрэг­лэгд­дэгтэй ав адилхан болгосон. Мөн Монгол банкны дэргэдэх санхүүгийн албаны үйл ажиллагааг ойлгомжтой болгож, огцом өөрчлөгдсөн, их дүнтэй, эдийн засаг хуулийн үндэслэлгүй, 20 сая төгрөгөөс дээш төлбөр тооцоог хянана. Ийм өөрчлөлтүүд орсон байгаа.

С.Баярцогтын хувьд дэд дар­гын албан тушаалаа өгч гишүүн хэвээрээ үлдсэн. Харин Ё.Отгон­баяр гишүүн гудамжинд гарах нь. Энэ шударга уу?

-Төрийн албан хаагч хэн ч байсан хөрөнгө орлогын мэдүүлгээ буруу тайлагнавал ажлаасаа халагдах хүр­тэл арга хэмжээ авахуулна. УИХ-ын гишүүний хувьд тэр заалтыг хэрэгжүү­лэх юм бол С.Баярцогт дэд дарга гэдэг ажлаасаа халагдсан. Зарим гишүүд ч С.Баярцогтыг гишүүн гэдэг ажлаа өг гэж байгаа. Хөрөнгө орлогын мэдүүл­гээ дутуу бөглөнө гэдэг бол гэмт хэрэг биш. Гэхдээ ажлаас халдаг арга хэмжээтэй. УИХ-ын гишүүнийг ажлаас халах халахгүйг Үндсэн хуулиар зохицуулж өгсөн байдаг. Тэгэхээр УИХ өөрийнхөө авч болох арга хэмжээ буюу дэд даргынх нь суудлыг авах байдлаар С.Баярцогтын асуудлыг шийдсэн. Ё.Отгонбаярын хувьд хэр­хэх нь ойлгомжгүй болж байгаа юм. Үндсэн хуулиар халж болохгүй. Алига­тай тэмцэх хуулиар бол ажлаас нь халах ёстой.

Сайд асан Н.Хүрэлбаатарыг баасан гаригийн шөнө баривчил­лаа. Дээр нь Ё.Отгонбаяр гишүүний асуудал гэх мэт зүйлийг МАНынхан өөр өнцгөөс тайлбарлаж байгаа?

-Баасан гаригийн Ерөнхий сайдын мэдээллийн цаг дээр тийм агуулгатай зүйл ярьж байсан. Гэхдээ хуулийн байгууллагынхан хэнийг хэзээ баривч­лахаа УИХ-аас асуухгүй. Ер нь УИХ хэрэг хэлэлцэж, шүүж, мөрдөн бай­цаалт явуулж байдаг газар биш. Хуулийн байгууллага хараат бус ажиллаж байгаа. Гэтэл сонгууль болж байна гээд Н.Хүрэлбаатарыг баривч­лах­гүй л байх ёстой юм байна, тэдний хэлснээр. Мөн Ё.Отгонбаярын эхнэ­рийн дансаар хийгдсэн сэжигтэй гүйлгээн дээр нүдээ аних ёстой байсан бололтой. Ийм зүйл байж болохгүй л дээ. Хуулийнхан биднээс болон олон нийтээс хэнийг хэзээ саатуулж шал­гахаа асуухгүй. 
Бас сонгууль болж байна гээд бензиний үнийн буулгалтыг болиул гэж шаардаж байна лээ, МАН-ынхан. Манай улс түүхий нефть экспорт­логч болоод түүнийгээ Хөх хотын үйлдвэрт боловсруулан шата­хуун болгоод эргүүлэн оруулж ирж байгаа. Энэ томъёогоороо Роснефть­тэй тохироход бензиний үнэ буурч байна. Дэлхийн шатахууны үнэ өсчих­гүй л бол 50 төгрөгийн хэмнэлт байнга байна гэсэн үг. Тэгэхээр сонгуульд зориулж шатахууныхаа үнийг буу­руулж байгаа юм биш гэдгийг ойлгох хэрэгтэй.

Бас УИХын гишүүдийг нам намаар нь талцуулж буй зүйл бол Өвөрхангай болон Увсын тойргийн асуудал?

-Увсын тойрогт мөнгө тараасан нь нотлогдсон. Харин Улаангом суманд эмчийн гэрт мөнгө тарааж байгаад баригдахаараа хаалгыг нь эвдээд гарч явсан хэргийг шүүх хоёр, гурав дахь шатны хурал нь болоогүй байгаа юм билээ. Энэ шатны хурал болчихвол Увсын хоёр гишүүнийг яах вэ гэдгээ СЕХ шийдэх ёстой. СЕХ-ны түрүүчийн дарга Н.Лувсанжавын гарын үсэг­тэй “Шүүхийн шийдвэр гарсны дараа гишүүдийнх нь асуудлыг авч хэлэл­цэнэ” гэсэн тогтоол байгаа. Мөн “МАН-ынхан мөнгө тараасан” гээд 100 мянган төгрөгөө авчирч өгөөд 10-аар үржүү­лээд сая төгрөг авсан Увсын 13 иргэн байгаа. Үүнийг нь ч шүүх тогтоосон.

Харин Өвөрхангайн хоёрын тухайд их, бага санал авсан асуудлыг яриа­гүй. МАН-аас нэр дэвшигчид нь хууль зөрчиж саналын хуудсанд нэр нь байх ёсгүй байсныг Өвөрхангай аймгийн сонгуулийн хороо шийдэлгүй сон­гуульд оролцуулсан. Тэгээд сүүлд нь хуулийг хэрэгжүүлж шүүх шийдвэр гаргасан байгаа. Гончигдорж гэж Арвайхээр сумын Засаг дарга байсан, МАН-ын гишүүн хүн бий. Тэр хүний гарын үсэгтэй сонгуулийн тойргийн хорооны тогтоол байдаг. “МАН-аас нэр дэвшигчид нь сонгуулийн сурталчил­гаан­даа хүүхэд ашиглаж хууль зөрч­сөн байна. Тиймээс сануулах арга хэмжээ авъя” гэсэн. Сонгуулийн хуулиар хүүхэд ашигласан байвал саналын хуудаснаас нэрийг нь хасах заалттай. Гэтэл энэ заалтыг Гончиг­дорж хэрэгжүүлээгүй. Үүнийг хамгийн энгийнээр тайлбарлавал наадам боллоо, наадамчдын нүдэн дээр учраа бөхөө сайхан хаяад начин цол авсан бөхөд наадмын дараа допингийн шинжилгээ хийлээ. Гэтэл шинжилгээ­ний хариу гарч допинг хэрэглэсэн нь тогтоогдоод шударга бусаар авсан начин цолыг нь хурааж ялагдсан хүмүүст нь цолыг нь нөхөн олгодог. Наадамчин олныг харж байхад бөхийн дэвжээн дээр тэр хүн давсан уу, давсан. Гэтэл шалгаад үзэхэд допинг хэрэглэсэн болох нь тогтоогдож цолоо хураалгаж байна. Үүнтэй яг ижил. Өмнөх Сонгуулийн хуулиар гуравхан заалтаар нэр дэвшигчийг жагсаалтаас хасдаг байсан бол одоо 38 заалтаар хасч байгаа.Нэр дэвшиж байхад нь ч, сонгуулийн явцад ч, гишүүн болсон хойно нь ч гишүүн биш болгодог ийм хатуу хуультай болсон.

Хуулийг хэрэгжүүлээгүй тойр­гийн хорооны ажилтнуудад хариуц­лага хүлээлгэх заалт бий юу?

-Сонгуулийн хуульд зааснаар үндсэн ажил болох төрийн албанаас нь хална. Одоо Ерөнхийлөгч, УИХ, орон нутгийн сонгуулийн хорооны ажилт­нууд бүгд төрийн албан хаагч болсон.

Энэ мэтээр улс төр эрчтэй байгаа ч давж яригдаж байгаа зүйл бол найман хувийн хүүтэй орон сууцны зээл. Ер нь иргэдийн хүсэн хүлээж байсан шийдвэрийг гарга­лаа гэж байна. Энэ зээл өмнөхөө­сөө юугаараа ялгаатай юм?

-Америкт моргейж, Европт ипотек гэж хэлдэг.Энэ хууль түрүүчийн УИХ-ын үед гарсан. Хуулийн төсөл нь бүр 2004-2008 оны УИХ-д өргөн баригдсан байдаг. Би хоёр ч УИХ-ын хуулийн ажлын хэсэгт нь орж нэгийг нь даргалж байсан. 2008-2012 оны УИХ-ын үед үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай болон хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль гарсан. Энэ хоёр чухал хууль гарснаараа моргейжийн зах зээл ажиллах боломжтой болж байгаа юм. Харамсалтай нь С.Батбол­дын Засгийн газрын үед УИХ-ын сонгуулиас таван сарын өмнө зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл гэдгийг зарласан. Тэр юугаараа алдаа­тай байсан бэ гэвэл манай дээрх хуулиуд болон дэлхий даяар мөрдөгд­дөг стандартын моргейжийг зөрчсөн. Нэгдүгээрт тэд тодорхой хэмжээний 50 ч билүү тэрбум төгрөг төсөвлөсөн байгаа. Ийм байж улс даяар мор­гейжийн зээл авч болно гээд бүгдийг нь хөөрөгдчихсөн. Үүнийг зарлахаас өмнө сая төгрөгийн дундаж үнэтэй байсан орон сууцны метр квадратынх нь үнэ даруй хоёр сая төгрөг болтлоо өссөн. Хоёрдугаар алдаа нь Засгийн газрын тус тогтоолын ард компаниудын нэртэй арван хуудас хавсралт байс­ных. Нэг үгээр хэлбэл зөвхөн энэ компаниудын байшинг ав гэсэн ша­халт байсан юм. Харин компаниуд нь жагсаалтад оронгуутаа байрныхаа үнийг нэмээд эхэлсэн. Тэгэхээр энэ бол зургаан хувийн хүүтэй моргей­жийн зээл бус тодорхой компаниу­дынбайрыг борлуулах арга болж хувирсан юм. Бас нэг алдаа нь бодит хүү 13 хувь байхад зургаан хувьтай өгчихөөд үлдэгдлийг нь улсын төсвөөс гаргас­ных. Иргэн Доржийг байр авахад улсын төсөв буюу та бидний төлсөн татварын мөнгөнөөс гаргаж болохгүй.

Тэгвэл Н.Алтанхуягийн Зас­гийн газрын найман хувийн хүүтэй зээл ямар давуу талтай гэж?

-Н.Алтанхуягийн
Засгийн газар үүнийг бүгдийг нь өөрчилсөн. Үл хөдлөх хөрөнгийн барьцааны хууль
товчоор Ипотекийн хууль, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийг
жинхэнэ ёсоор нь хэрэгжүүлж эхэлсэн. Шинэ эх үүсвэрүүд ашиглаж эхэлсэн. Тэр нь
тэтгэврийн сангийн үлдэгдэл. Үүнийгээ ашиглаад мөнгө дутвал гадаад зах зээл
байна. Ипоте­кийн гэрээнүүдийг цуглуулж хоёр дахь зах зээл рүү үнэт цаас болгож
гаргана. Тэгээд хөрөнгө оруулагчдад багцалж худалдах арга хэмжээг анх удаа хэрэгжүүлэх
гэж байгаа. Ингэхдээ нэгдүгээрт барилгын компанийн нэр заахгүй. Зах зээлд
байгаа баригдаж дууссан, өнөөдөр зээлээ аваад мар­гааш орох боломжтой байр,
худалдан авагч хоёрыг дэмжиж байна. Худалдан авах байр нь хуучин байна уу, шинэ
байна уу хамаагүй. Н.Алтанхуягийн гаргаж байгаа энэ ипотекийн зээл  С.Батболдын Засгийн газрынхыг бод­вол ямар ч
эрсдэл байхгүй гэдгийг хэ­лэх хэрэгтэй. Яагаад гэвэл найм дээр нэмэх нь нэг
хасах нь нэг буюу дээд тал нь ес, доод тал нь долоон хувийн хүүтэй зээл авах
боломж юм. Бид “Чингис” бондоор зөвхөн 1.5 тэрбум ам.доллар зээлээгүй. Бид ямар
хүүтэй зээл авах боломжоо тогтоолгосон. Таван жилд 4.5 хувь, арван жилд 5.5
хувь гэх мэтээр зээл авах боломж­тойгоо олж мэдсэн. Ингээд ипотекийн зээлийн
багцаа хөрөнгө оруулагчдад зарахад төлөх хүү нь 5.5 таваас хэтрэхгүй байна
гэсэн үг. Үүнийг төгрөгт шилжүүлээд үзэхэд дээд тал нь ес, доод тал нь долоон
хувийн хүү төлөх болно. Тэгэхээр Н.Алтанхуягийн Засгийн газрын гаргасан
ипотекийн зээлээр хэн ч хохирохгүй. Цэвэр зах зээлийн зарчмаараа шийдэгдээд
явчихна.

Сүүлийн
15 жилийн манай ипо­текийн зах зээлийн хэмжээ 750-760 тэрбум төгрөг байгаа. Зөвхөн өнөө жил 800 тэрбум төгрөгийг энэ зах зээл рүү гаргана гэдэг нь зах зээлийг хоёр дахин өсгөж байгаа хэрэг. Ингэж 
бид хуулин­даа нийцсэн, тал тохой татаа­гүй, барилгын компаниудын байшинг шахаа­гүй, эрүүл моргейжийн сис­темийг хийсэн.

Зээлэнд хамрагдахыг хүссэн хүмүүс их бий. Бас хязгаарлахгүй бол урьдчилгаа төлбөр төлөх чад­вартай хүн олон байр авч гар дээрээ мөнгөгүй хүн байргүй хоцрох магад­лал бий?

-Хязгаарлалт байгаа. Жишээ нь том байр авах хүсэлтэй хүнд энэ систем үйлчлэхгүй. Одоо найм дээр нэмэх нь нэг, хасах нь нэг хувийн хүүтэй байна. Ная хүртэл метр квадрат талбайтай, 100 хувийн гүйцэтгэлтэй байх ёстой. Эсвэл хуучин байр байж болох бөгөөд 20 хүртэлх жилийн хугацаатай, 10-30 хүртэл хувийн урьдчилгаа төлөх болно. Үүнд л багтана. Нөгөө талд нь барилгын материалыг дотооддоо үйлдвэрлэхэд дэмжиж хүү багатай зээл өгч байна. Хуучин авлигаар авдаг байсан газрыг нь авлигагүйгээр чөлөөтэй, илүү ил тодоор авахыг санал болгож байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг хийж байна. Гэр хорооллынхонтой тохирол­цоод ирсэн барилгын компаниудад зөв­шөөрлийг нь өгч эхэлсэн. Нэг айлын хашаа л гэхэд дор хаяж байр болон хувирч байгаа. Энэ мэтээр барилгын салбарт байсан авлигын сүлжээг арилгаж байна. Үр дүнд нь байр их баригдана. Үүнийгээ дагаад баригдаж байгаа байрыг худалдаж авах санхүү­жилт ажилтай хүн бүрт нээгдэж байгаа. Бид шинэ зүйлийг бодож олоогүй ч зах зээлийн зарчимд нь нийцүүлсэн. Анх 2009 онд батлагдсан хууль явсаар зах зээлийн жамаараа хөгжих боломж өнгөрсөн долоо хоногт л нээгдлээ.

АНын бүлгийн дарга өнгөрсөн долоо хоногт зээлийг олгож эхэлнэ гэж мэдэгдсэн ч амжсангүй. Ер нь хэдийгээр зээл олгогдож эхлэх бол?

-Зээл авахын тулд бүрдүүлэх бичиг баримт гээд ажил их бий. Энэ долоо хоногоос эхлээд хүмүүс байр авах саналаа өглөө гэхэд шалгаж эхэлнэ. Ер нь шалгах ажил их уддаг. Үнэхээр ажилладаг уу, цалин нь ямар вэ, авах гэж байгаа байр нь бий юу, хэдэн жилээр авах юм гэх мэт ажлыг хийж дуусахад зээл олгогдоно.

Зээлэнд хамрагдах журмыг боловсруулж дууссан гэсэн. Өмнө­хөөсөө яаж өөрчлөгдсөн бол?

-Мэдээж журам өөрчлөгдсөн. Яа­гаад гэвэл шинэ найман хувийн хүүтэй зээлийн ард компаниудын нэр байх­гүй. Зах зээл дээрээс одоо ашиглалтад орчихсон байрыг сонгоно. Тэгэхээр үүнийг дагаад бүх зүйл өөрчлөгдөнө.

Байр авахыг хүсч буй иргэн хамгийн эхлээд хаашаа хөдлөх вэ?

-Эхлээд байраа олно. Үнээ тохир­но, гэрээгээ хийнэ. Тэгээд моргейжийн компанидаа хандана. Тэр нь банк эсвэл Санхүүгийн зохицуулах хороо­ноос зөвшөөрөл авсан моргейжийн компани байна.

Хэдэн хүн байр авах вэ, хэдэн төгрөг шаардагдах бол. Тооцоо нь гарсан болов уу?

-Стандартын шаардлагад нийцсэн дотроо нойль, халуун, хүйтэн устай байранд нийт хүн амын 30 хувь нь амьдарч байгаа, үлдсэн 70 хувь тохилог сууцанд суух хэрэгтэй гэхээр том тоо гарна. Хатуухан хэлэхэд хүссэн хүн бүр байртай болохгүй. Яагаад гэвэл заавал тогтмол ажилтай сар бүр төлбөрөө төлөх чадвартай байх ёстой. Мөн өрхийн орлогын 40 хувиас хэтрэхгүй хэмжээг зээлэндээ өгөх ёстой. Ажилгүй хүн байртай болох ямар ч найдлагагүй гэсэн үг.

Э.БатҮүл дарга газраа битгий зар. Үнэд хүргэнэ гэж хэлээд нийс­лэлийн удирдлагыг авсан. Гэтэл Засгийн газар нь орон сууц­жуу­лалтыг дэмжээд эхэллээ. Ямар нэг зөрчил үүсэх нь үү?

-Э.Бат-Үүл ч гэсэн орон сууцжуу­лах асуудлыг дэмжиж байгаа. Харин хувь хүмүүс компаниудад газраа зарах ажилд нь Э.Бат-Үүл оролцохгүй. Тэр процесс зах зээлийн зарчмаараа явна. Гэхдээ хашааны газрын үнэ Э.Бат-Үүлийн сонгуульд оролцож байсныг бодвол өссөн. Одоо барилга барих гэж байгаа компани газартай хүний хоорондын тохиролцоогоор бүх наймаа хийгдэнэ. Тэр нь утаа униа­раас салах, иргэд тохитой байранд орох гээд нэг л бодлогын хүрээнд явагдах юм.

Эрэлт, нийлүүлэлтийг дэмж­чих­лээ. Дэд бүтцийг нь яах вэ?

-Дэд бүтцийг тавих ажилд төр тодорхой хэмжээгээр тусалж байгаа. Түүнээс биш бүгдийг нь шийдэж өгнө гэж байхгүй. Мөн улс дэд бүтэц барь­сан мөнгөө орон сууцны фонд маягаар буцаан авч байгаа.

Яг энэ систем АНУд дампуурч байсан гэсэн. Харин манай тогтол­цоо АНУын дампуурлын араас орохгүй гэх баталгаа бий юу?

-Энэ хууль 2006 онд өргөн бариг­даад тухайн УИХ гаргаж чадаагүй юм. Тэгэхэд хямрал эхэлсэн. Тиймээс дэлхийн орнууд Америкийн энэ сис­темийн зөв бурууг харж эхэлсэн. Тэр үед ипотекийн хуулийн америк зөвлө­хүүд зөвлөж байсан. “Манай энэ системд алдаа гарсан” гэж зөвлөхүүд хэлсэн байдаг. Ямар алдаа вэ гэвэл тухайн нийгэмд моргейж аваад хариуц­лагатай төлж дуусгадаг хүний тоо 100 хувь биш байдаг юм байна. АНУ 300 сая хүнтэй байлаа гэхэд зээлээ баталгаатай төлөх хүн нь 200 сая ч байдаг юм уу. Харин АНУ хөгжсөөр зээлээ баталгаатай төлөх хүнээ дуусгачихсан юм байна. Нэг үгээр хэлбэл орон сууцтай болох болол­цоотой бүх хүн нь зээлд хамрагдаад тогтмол ажилгүй, архичин, бүтэл муу­тай, хар тамхичин хүмүүс нь байргүй үлдсэн. Гэтэл улстөрчид нь “Жон яагаад байргүй үлдчихэв. Та нар яагаад өгөхгүй байгаа юм” гээд моргейжийн компаниудаа шахаж эхэлсэн байдаг. “Тэд нар чинь урьд­чил­гаа төлбөрөө төлж чадахгүй ш дээ” гэдэг тайлбарыг хийсэн ч тэр хамаагүй “өг” гэсэн юм билээ. АНУ-ын моргейжийн зээл өгдөг хоёр том компани нь хоёулаа төрийн өмчийнх учраас даалгаврыг ёсоор болгосон. Энэ нь алдаа болж дампуу­рахад хүргэж байгаа юм. Харин манай улсын моргейжийн зах зээлийг АНУ-тай харьцуулбал ДНБ-ий арав хүрэхгүй хувь байгаа. Америкт дам­пуурч байхад моргейжийн зах зээл нь 100 хувь болчихсон байсан. Тийм их зээл тарааж хэмжээнээсээ хэтэрсэн ажил хийсэн байгаа юм. Хоёр дахь алдаа нь моргейж анхлан гаргагч, зээлдэгч хоёрын хооронд эрсдэлээ хуваах зүйл бай­гаагүй. Анхан шатных нь үйлдвэрлээд л зараад байснаас зээл төлөгдөх эсэхэд санаа тавиагүй. 
Харин манай хуульд энэ бүх алдааг засч оруулсан. Манай улсад байртай болохыг хүссэн, хариуц­лагатай, ажил­тай хүний тоо нийт хүн амын зөвхөн 10 хувь нь биш гэж бодож байгаа. Тиймээс манай моргейжийн зээл дам­пуурахгүй. Муугаар бодож дам­пуур­­лаа гэхэд үл хөдлөх хөрөнгө үргэлж барь­цаатай байдаг учраас энэ салбар руу хөрөнгө оруулсан хүмүүс алдахгүй.

Эдийн засгийн уналт нүүрлэхэд энэ системд яаж нөлөөлөх вэ?

-Эдийн засгийн уналт боллоо гэхэд тухайн жилдээ моргейжийн зээл авч байгаа хүний тоо л цөөрнө үү гэхээс өөр өөрчлөлт гарахгүй. 20-30 жилээр нь хатуу тохирч зээлээ авч өгдөг учраас ганц хоёр жил үргэлжилдэг хямрал нөлөөл­дөггүй.

Моргейж авсан хүмүүс зээлээ хугацаанаасаа өмнө дуусгах ч юм уу ямар нэгэн байдлаар гэрээгээ зөр­чиж болох уу?

-Манай моргейжийн онцлогийг хар­гал­зан үзэж хуулинд тодорхой заалтууд орсон. Бөөнөөр нь төлөхийг зөвшөөрсөн. Сар бүрийн төлбөрийг нааш, цааш нь болгохыг зөвшөөрсөн. Учир нь малчин хүн л гэхэд хавар ноолуур гарахаар бөөн мөнгөтэй болдог. Энэ тохиолдолд жилийн мөн­гөө төлж болно. Урьдчилж төлөөд хүүний зардлаа багасгах боломж бас бий. Харин жил алгасч төлөх тохиолдлыг банктайгаа тохирох ёстой. Тохирч ­чадвал хуулиар хориглохгүй.

Төсөв бүрдэлт муу байгаа гэсэн. Моргейжийн системд ч юм уу, ний­гэмд ямар нэгэн байдлаар нөлөөлөх үү?

-Нүүрс зэсийн үнийг их өөдрөгөөр авсан. Одоо экспорт хэмжээндээ байгаа боловч ордог орлого нь багасч байгаа. Дэлхий даяараа эдийн засгийн хурдац саарсантай холбоотойгоор уул уурхайн түүхий эдийн орлого төлөв­лөснөөс бага байгаа. Үүнд таарсан өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Бүсээ чангална гэсэн үг.

Иргэдийн таатай хүлээж авч байгаа бас нэг шийдвэр бол неф­тийн бүтээгдэхүүний хараат байд­лаас гарах. Сая нүүрс, шатдаг зана­раас шатахуун гаргаж авах тухай асуудлыг хэлэлцэж шийдлээ?

-Өчигдөр хууль баталсан. Сүүлийн 20 жилийн хугацаанд анх удаа шата­хууны үйлдвэрлэлийн салбарт боди­той тус болох шийдвэрийг УИХ гарга­сан. Энэ хууль зургадугаар сарын 7-ноос эхлээд 2018 оны арванхоёр­дугаар сарын 31-нийг хүртэл үйлчилнэ. Хэрэгжихдээ газрын тос, нүүрс болон шатдаг занараас газрын тос үйлд­вэрлэн гаргах тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гааль болон НӨАТ-аас чөлөөлсөн байгаа. Одоо болтол шата­хууны үйлдвэр баригдахгүй байгаа шалтгаан нь энэ. Компаниудтай уул­заад ярихаар “Бид нар яаж үйлдвэр байгуулах юм бэ. Үйлдвэр нь өөрөө 2-4 тэрбум ам.долларын тоног төхөө­рөмж хэрэглэдэг. Үйлдвэрлэлээ эх­лээ­гүй байж дээрх мөнгөний 15 хувийг хил дээр төлчихөөр наад үйлдвэр чинь босох бололцоогүй болдог” гэсэн тайлбарыг хийдэг. Тиймээс УИХ дээр асуудлыг хэлэлцээд дэмжлэг үзүүлье гэж шийдсэн. Дэмжлэгийн эхнийх нь энэ. Дараа нь газрыг нь олгож, дэд бүтэц татах гэх мэтээр дэмжлэгүүд явагдана. Ямар ч байсан 2016 он гэхэд дотооддоо шатахуун үйлдвэрлэдэг болно. Зүгээр ямар ч хамаагүй үнээр үйлдвэр бариад ямар ч хамаагүй үнээр бүтээгдэхүүнээ зарна гэдэг байж болохгүй. Учир нь дотоодын шатахуу­ны үнэ Ангарск, Хөх хотод үйлдвэр­лэгдэж байгаа шатахууны үнээс доогуур байх ёстой. Тиймээс бид зөвхөн уламжлалт түүхий газрын тосонд тулгуурласан үйлдвэрийг дэмжээгүй. Бүгдийг нь дэмжиж байна. Бид нүүрсний нөөцөөрөө дэлхийд эхний аравт, шатдаг занарын нөөцөөр эхний гуравт орж байна. Энэ болом­жуудыг ашиглаад Америкт л гэхэд занарын хувьсгал гэдгийг хийгээд байна. Байгалийн хийн үнийг хоёр дахин унагалаа. Шатахууны үнэ нь ч хямд. Тэгэхээр бид ойрын таван жилийн зорилтдоо дотоодын хэрэгцээ­гээ хангаад дараа нь экспортлох бодлого баримтлах ёстой. Яагаад гэвэл манай занарын нөөц Арабын орнуудын газрын тос шиг их юм билээ. Одоогоор судлагчдсан занарын нөөц 788 тэрбум тоннд хүрсэн. Нэг тонн шатдаг зана­раас 130 литр дизель түлш, эсвэл бензин гардаг гэж бодохоор хэлэхийн аргагүй их тоо гарч байгаа. Үүнийгээ дагаад битум, байгалийн хий гарч ирэх юм. Тэгэхээр бид ямар ч байсан шатахууны хараат байдлаас ойрын таван жилдээ гарна гэдэг шийдвэрийг гаргасан. Үүн дээр нэмж хэлэхэд энд улсын оролцоо гэж байхгүй. Сая шатахуун 50 төгрөгөөр буулаа. Зарим нь үүнийг “Яасан бага юм бэ. Бид 50 төгрөгөөр талх авахгүй ш дээ гээд байгаа юм”. Гэтэл 50 төгрөг нь литр тутамд байгаа учраас сард дөрвөн тэрбум төгрөгийн хэмнэлтийг хийж байна. Хэрэглэгчдийн халаасанд сард дөрвөн тэрбум төгрөг үлдэж жилд 50 тэрбум төгрөг болж байгаа. Энэ бол бага мөнгө биш.

Төв аймгийн Бүрэн, Эрдэнэ­сант сумын нутагт нүүрс, шатдаг занарыг боловсруулах үйлдвэрийг бай­гуулах тухай яригдаж эхэлсэн. Гэтэл зарим хүмүүсийн турхирал­таар нутгийн иргэд эсэргүүцэж эхэллээ гэж мэдээлэгдэх боллоо?

-Дорнод, Төв, Өвөрхангай, Дунд­говийн нутагт занар нь байна. Төв аймгийн иргэд эсэргүүцэж байгаа гэж тойргийнх нь гишүүн хэлж байна лээ. Занар гэдэг бусдаасаа их өөр. Амери­кийн компани бензин үйлдвэрлэх гээд байгаа юм биш. Монголын төртэй хамтарч байгаа. Тэгэхээр бид бүх судалгаа хийгдсэний дараа хэн нь хэдэн хувийг эзэмших вэ гэдгийг ярина. Засгийн газраас мөнгө гаргах­гүйгээр бензин үйлдвэрлэхэд орол­цоод эхэлнэ гэдэг болох зүйл. Харин Төв аймгийнхан эсэргүүцээд байгаа бол больё. Бусад аймгуудын удирд­лагууд нь гуйгаад аваад явах гээд байна. Тэртээ тэргүй манайд байгаа нүүрсний хэмжээнээс тав дахин их шатдаг занар байна гэж тогтоогдсон. Хаа сайгүй байдаг учраас үйлдвэрийг хаана ч босгож болно. Өвөрхангай аймгийнхан тэр “Жени ойл” гэдэг компанийг урьж судалгаа хийлгэе, бид улсдаа шатахуун үйлдвэрлэгч анхдагчид нь болмоор байна гэж ярьсан.

Үйлдвэрийнх нь технологи байгальд ээлтэй юу. Хэр суд­лагд­сан бэ, хаана хаана хэрэглэдэг юм гээд асуудал бий?

-Олон өөр технологи бий. Америкт шүүмжлүүлж буй нэг технологи байдаг. Газрын доорх усыг бохирдуулдаг гэж. Түүнийг бид авахгүй нь ойлгомжтой. Уурхай байгуулдаггүй, газар дор тень шургуулаад халаачихдаг, халааж гарсан газыг нь шингэрүүлдэг ийм хялбар үйлдвэр байгаа. Үүний онцлог нь эхний хөрөнгө оруулалт нь бага. Гол зардал нь тенийг халаадаг тогны үнэ. Бүтэн жил халааж байж шатдаг хий нь гарч ирнэ. Энэ үйлдвэр ажиллатлаа цахилгаан станцын тогоор дэмжигдэнэ. Харин дараа нь гарч ирсэн хийгээрээ тог үйлдвэрлээд өөрийгөө хангаад эхлэхээр дахиж манай цахилгааны системд дарамт үзүүлэхгүй юм билээ. Судалгааны дараа хаана байгуулах, хэн нь ямар хувь эзэмших вэ гэдгээ шийднэ. Юу ч гэсэн технологийн судалгаагаа хийгээд эдийн засгийн өндөр үр өгөөжтэй шатахуун гаргаж авна гэдгээ нотлох хэрэгтэй байна.

Дарханы газрын тосны үйлд­вэрийг энэ жилийн өдийд бариад эхэл­чихнэ гээд байсан яагаад сураггүй болов?

-Дарханы үйлдвэрт төр оролцохгүй гэж байгаа. Хувийн хэвшлийнхэн өөрсдөө үйлдвэрээ барь нөхцөлийг чинь бүрдүүлж өгье, татвараас чөлөөлье гэж байгаа. Тэгээд ч улсын мөнгөөр шатахууны үйлдвэр барихгүй гэдэг зарчмыг тохирсон. Одоо хөрөнгө оруулагчдын асуудал үлдсэн.

Л.МӨНХТӨР

Categories
редакцийн-нийтлэл

С.Эрдэнэ: Удахгүй ахмад настнуудын тэтгэврийг 22 хувиар нэмэх асуудлыг хэлэлцэж, шийднэ

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэтэй ярилцлаа.

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам байгуулагд­са­наа­саа хойш хүний хөгж­лийн талаар ярьж бай­на. Ер нь хүний хөгжил гэдгээ яаж тодорхой­лоод байгаа юм бэ?

-Манайд
хүн амын хөгж­­лийн талаар бие даасан яам байгаагүй бөгөөд бодлого нь ч гэсэн тунхагийн шинжтэй бай­саар ирсэн. Шууд хэлбэл монгол хөг­жил, бодлого зорилтоо тодорхойлж, хийж, хэрэг­жүүлэхдээ хүн амынхаа талаар үг дуу­гарч бай­гаа­гүй. Ингэж хүн амыг хоёр­дугаарт тавьж ирсэн учраас хүн төвтэй хөгжил ирэлгүй эдийн засгийн болоод мөнгө­ний хөгжил л явагддаг байлаа. Тий­мээс хүн амын хөгжлийн бодлогын цогц баримт бичгийг боловсруулъя, хүн амын бодлоготой болъё дараа нь эдийн засаг, бүтээн байгуу­лал­тын бодлого­той­­­гоо энэ ба­римт бичгээ уялдуулж хөг­жүүлье гэдэг асуудлыг хөндөж байгаа. Бид хүн амын хөгжлийн бодлогыг боловсруулах­даа хэдэн хүн ширээ тойрч сууж байгаад гар­гачихсангүй. Хүн амын­хаа бүлэг тус бүрээр нь хэлэлцүүлэг зохион бай­гуулж өөрс­дийнх нь дуу хоолойг сонсч байгаад баримт бичгээ боловс­руулж бай­гаа. Ахмад, дунд, эмэг­тэй, хөгжлийн бэрх­шээл­тэй иргэдийн дунд хэлэлцүүлгээ зохион бай­гуулсан бол зургаду­гаар сарын 1-нээс 5-ны өдрүү­дэд хүүхдийн асууд­лаар Архангай аймагт хурал­дана. Хүн амын хөгжил гэдгийг хүн төвтэй хөгжил л гэж ойл­гох хэрэгтэй. Хүнээ орхи­чихоод бусад хөгжлөө бодоод байвал бидний хөгжил эцэстээ юу болох нь ойлгомжтой шүү дээ.

Хүн амын хөгжлийг боловсролоор нь тодор­хойлдог учраас та на­рын яриад байгаа энэ ажлыг боловсролын сал­бар хийх юм шиг харагддаг. Ер нь хүн амын хөгжлийн баримт бичигт яг ямар заал­тууд орж байгаа юм бэ?

-Хүн
амын хөгжил гэ­хээр хүмүүс тэгж л ойлго­дог. Гэхдээ боловсрол, эрүүл мэнд бол хүний нийгэмд зайлшгүй байх ёстой суурь хөгжил гэдэгт нь ордог. Хүн боловсрол­той байх эрхтэй, эрүүл орчинд, эрүүл амьдрах эрхтэй гэх мэтээр. Харин бидний яриад байгаа хүний хөгжил бол үүнээс өөр. Хүний насжилт, шил­жилт хөдөлгөөн гэх мэ­тээр асуудлыг ярьж бай­гаа. Адаглаад л эдийн засгийн бодлого, бүтээн байгуулалт  ярихдаа хүнээ хаана нь тавих вэ гэдэг л хамгийн чухал байгаа юм. Энгийн жи­шээг дурдахад ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хичээл тараад хаачиж байна вэ. Яахав хичээл дээрх хугацаанд нь багш нь хариуцаад бусад үед нь хаана яваа нь хэнд ч хамаагүй бай­даг. Энэ нь боловсрол олгосон л бол болсон гэдэг ухагдахуун болчи­хоод байгаа юм. Боловс­рол гэдэг нь жаахан юм уншуулах, тоо бодуулах ш дээ. Гэтэл хичээлдээ сууж уншиж бичсэн хүүхэд бусад үед нь яах юм. Хаа­на байж, өөрийгөө хэрхэн хөгжүүлэх юм гэдэг асуу­дал босч байгаа. Хэл су­рах уу, урлаг, уран зо­хиол, спортод шимтэх үү. Гэтэл энэ боломжууд өнөө­­дөр байна уу. Ингээд бүхнийг ярихаар хүн амын хөгжлийн бодлого байх ёстойг илэрхийлээд эхэлж байгаа юм. Ер нь ирэх аравдугаар сар гэхэд Хүн амын хөгжлийн цогц бодлогыг УИХ-ын тогтоолын хамт УИХ-д өргөн барина.

Хүн бүрийн өмнө тул­гамдсан асуудал, олон өөр бэрхшээл бай­на. Эдгээрийн нэг нь хүүхэд. Хүүхдийн эрх хамгааллын асуудлаар яам яаж ажиллаж бай­на?

-Хүн
амын бүлэг тус бүрт тулгамдаж байгаа эмзэг асуудал байгаа. Энэ нь хэвийн зүйл мэт болчихсон. Хүмүүс түүндээ дасан зохицчих­сон байна. Хүүхдийг хүн мэтээр авч үзэхгүй байх, хүүхдийн эрхэнд халдах, хүчирхийлэх, боолчлох гэдэг бол өнөөдөр үүсчи­хээд байгаа юм биш. Хэ­дэн зуун жил ингээд л яваад ирсэн. Миний үед л гэхэд саваа модоор чич­лүүлээгүй, бөгжтэй гараар цохиулаагүй хүүхэд бай­гаа­гүй. Тэр бүхэнд нь зөөж гүйдэггүй байсан. Ховловол нэмж зодуул­на. Энэ нь юу харуулж байна вэ гэвэл тухайн үеийн хүмүүжлийн арга барил нь бүдүүлэг байж. Үүнээсээ өнөөдөр ч са­лаагүй байгаа жишээ­нүүд гарсаар байна. Тий­мээс хүүхдүүдийн дунд хэлэлцүүлэг зохион бай­гуулж өөрсдөөс нь сана­лыг нь сонсч байгаа юм.

Яг өнөөдөр үйл ажил­­­лагаа явуулж бай­гаа хүүхдийн төлөөх байгууллагуудын үйл ажиллагааг яаж дүгнэж байгаа вэ. Тэд хүүхдийг хамгаалах бус хүчир­хий­лэлд өртсөн хүүх­дийг олон нийтэд зар­лаж байгаа нь хэр зохимжтой вэ?

-Байдал
ийм байгаа нь үнэн. Гэхдээ тэд нарт үүнээс өөр ажил хийх ямар ч боломж байдаггүй. Ганц байгаа боломж нь хүүхдийн эрхийг хаана, хэн зөрчив гэдгийг ярих. Ингэж боломжоороо ажил­лахдаа хүүхдийн эрхэнд давхар халдаж нэр хүндийг нь гутааж байна. Тэгэхээр Хүүхдийн эрхийн тухай хуулийг яарал­­тай өөрчлөх хэрэг­тэй. 

Хүүхдүүдээс гадна өндөр настнуудын эр­хийн асуудал хурцаар тавигддаг. Саяхан ах­мад настнуудын дунд хэлэлцүүлэг зохион бай­­­гуулсан. Тэд яг ямар асуудлаа шийдүүлье гэж байх юм?

-Ахмад
настны эрх зүйн боломжийг нэмэг­дүүлж, боломжтой бол хөдөлмөр эрхлэх хэрэг­тэй байна л гэж байна. Хэдий тэтгэвэрт гарсан ч бие, ухаан эрүүл хүмүүс байгаад байдаг. Тэгэхээр бас үл ойшоох бус үнэт зөвлөгөө авах, хөнгөн ажил эрхлүүлэх, эрүүл амьдрах орчинг бүрдүү­лэх асуудалд анхаара­хаар болсон. Жишээлбэл монголчууд ахмаддаа хайртай нэрээр гэртээ байлгаж хүүхдээ харуулж, гэрээ цэвэрлүүлэн үнэгүй боолчилдог. Дээр нь зарим нь тэтгэврээ хураалгадаг гэх мэтээр асуудал байна. Энэ нь ахмадууд гавьяаныхаа амралтыг эдлэх бус тө­рүүлж өсгөсөн хүүхдүүд­дээ боолчлогдох байдал­тай болчихоод байгаа. Нэн тэргүүнд энэ асууд­лыг нь зохицуулах хэрэг­тэй. Энэ ч үүднээс “Ахма­дын байр” гэдгийг НЗДТГ-тай хамтран хэрэгжүүлэ­хээр болсон. “Ахмадын байр” гэх хотхонд өндөр настнуудад хэрэгтэй бү­хий л зүйл байх болно. Энэ мэтээр ажиллаж бай­на.

Ахмадуудын байн­га хүсдэг зүйл бол тэт­гэвэр нэмэх. Ийм бо­ломж байгаа юу?

-Тэтгэврийн зөрүүг арилгах тухай хууль хэ­рэг­жиж эхэлснээр тэтгэ­вэр боломжийн нэмэгдсэн. Энэ хуулиар 178 мянган хүний тэтгэв­рийн зөрүү арилсан гэх мэтээр үр дагавар нь сайн байгаа. Харин цаашид ахмад настны тэтгэвэр тэтгэмжийг байнга нэмэг­дүүлж байх нь зүйтэй гээд өнгөрсөн жил хэрэгжиж эхэлсэн хуулиар заагаад өгчихсөн юм. Жил бүр Үндэсний статистикийн хорооны саналыг үндэс­лэн тэтгэврийн асууд­лаар Засгийн газар шийд­вэр гаргаж байх бол­но. Нэг үгээр хэлбэл сонгуулиар улс төрийн шоу хийх бус жил бүр энэ асуудлыг хэлэлцэж байна гэсэн үг.

Энэ жилийн хувьд хэдийгээр тэтгэвэр нэ­мэх асуудлыг шийдэх вэ?

-Бид
Нийгмийн даат­галын үндэсний зөвлөлд танилцуулгаа явуулсан. Ирэх долоо хоног гэхэд асуудлыг хэлэлцчих байх. Хэрвээ дэмжигдвэл Зас­гийн газарт энэ асуудлыг танилцуулж, улмаар шийдвэрлэх болно.

Ойролцоогоор хэ­дэн төгрөгөөр нэмэх юм бол. Хүмүүс харилцан адилгүй тэтгэвэр авдаг. Ахмад настнуудын тэт­гэ­вэр бүгд нэг ижил хэмээр нэмэгдэх үү?

-Үндэсний
статис­ти­кийн хорооны судалгаан дээр үндэслэж ойролцоо­гоор 22 хувиар нэмэх боломжтой гэж үзсэн. Харин хэнийх нь цалинг хэдэн хувиар нэмэх вэ гэдгийг тооцоолж гаргаа­гүй байна.

Хүний хөгжил сан­гийн 21 мянган төгрөгийг гүйцээн олгохоор бол­сон. Харин хувьцаагаа нэг сая төгрөг хэл­бэ­рээр авах хүсэлтэй хү­мүүсийн асуудлыг яаж шийдэх вэ. Бас одонтой эхчүүдэд 500 мянгаас нэг сая төгрөгийг бэл­нээр олгох амлалт хэрэгжээгүй байна?

-Эдийн
засгийн су­дал­гаанууд хийгдэж бай­гаа. Одонтой эхчүүдийн мөнгийг олгох эсэх асууд­лыг судалгааны дүнг гар­тал харзнахаар байна. Одонтой эхчүүдийн мөн­гийг олгох шаардлагагүй гэж үзвэл цалин, тэтгэвэр нэмэх асуудлаа ярина. Шаардлагатай гэсэн су­дал­гаа гараад ирвэл бид дараа жилээс асуудлыг ярина. Харин 21 мянган төгрөгийг манай улсын иргэдийн дийлэнх нь ав­чи­хаж. Тэгэхээр хүн бүр эрх тэгш байх ёстой гэдэг үүднээс гүйцээн олгохоор болсон. Тэр нэг сая төг­рөгийг хувьцааны оронд авах асуудлыг эрс эсэр­гүүцэж байгаа. Хэрвээ иргэдийн­хээ гар дээр бай­гаа хувь­цааг төр нь өөрөө үнэлээд, өөрөө зараад эхэлбэл 1990 оны цэн­хэр, ягаан тасалбарыг барааны савангаар соль­сон шиг л юм болно. Үүнийг иргэд ойлгох хэрэг­тэй. Одоо “Энержи ресурс”-ийн хувьцаа л гэхэд дөрвөн мянга хол давж байна. Гэтэл мянган төгрөгөөр солино гэдэг буруу асуудал.

Засгийн газрын гишүүд долоо хоног бүр лБи тийм юм хийнэгээд яриад байна. Яг энэ жилдээ багтаад хийчих бүтээн байгуулалт нь юу байна?

-Бусад
сайд нарын өмнөөс би тэдний ажлыг дүгнэх нь ёс зүйгүй асуу­дал юм. Харин манай яам бодит зорилтоо тодор­хойл­чихлоо. Ажлуудаа хийгээд, хуулиа хэрэгжүү­лээд, зорилтоо хангаад явж байна.

Л.МӨНХТӨР

Categories
редакцийн-нийтлэл

Б.Болор: Гар утасны дугаарыг хувь хүний өмч байлгах хуулийн төсөл санаачилж байгаа

УИХын гишүүн Б.Болороос дараахь тодруулгыг авлаа.

УИХын чуулганыг түр завсарлуулна гэж мэдээ­лээд байгаа. Энэ тухай ги­шүүдэд мэдэгд­сэн үү?

-Завсарлана гээд л шуу­гиад байгаа боло­хоос биш яг зав­сарлая гээд шийд­чи­хээ­гүй байна. Энэ асуудлыг УИХ-ын даргын зөвлөл ший­дэх байх. 

УИХаас Засгийн газ­рын гишүүдийг бүр­дүүл­сэн учраас УИХын ажил уяг­даж байна гэх юм. Бас МАНын гишүүд бондын 1.5 тэр­бум ам.дол­ларыг судалгаа­гүйгээр зар­цуул­лаа гэж шүүмж­лээд байгаа?

-УИХ-аас Засгийн газ­рын гишүүдийг бүрдүүл­сэнд асуу­дал байгаа юм биш. Засгийн газар 1.5 тэрбум ам.дол­ларын бонд босгочихоод бай­хад нь УИХ дээр уяад байвал улс орны хөгжил яах билээ. Тэгээд ч зар­цуу­лалтыг хуульд хар­шилсан уу гэхээсээ өмнө юунд зарцуулагдаж бай­на гэдгийг нь сайн харах хэрэг­тэй. Учир нь энэ Засгийн газарт мөнгө угаах зорилго­той бус, ажил хийх зорилго­той хүмүүс ажиллаж байгаа гэж бодож байна. Ийм зорил­готой хүмүүс хуу­лиас гадуур ажиллаж, хөрөнгө хувьдаа зав­ши­на гэсэн ойлголт гарах­­гүй. Тэгээд ч ямар нэгэн хуу­лиас гадуур зарцуу­лалт яваг­даагүйг Засгийн газрын­хан баталж бай­гаа. Ер нь зар­цуулалтыг их зөв хийж байна гэж дүгнэсэн. Зам, харил­цаа дэд бүтцэд хөрөнгө оруу­лалт хийхээр болсон нь эдийн засгийн чухал ач хол­богдол­той. Зам дагаж хөгжил ирнэ гэдэг дээ. Гэтэл сөрөг хүчний­хэн бүх зүйлийг үгүйс­гэж байх ёстой юм шигээр асуу­далд хандаж өөрсдөө тооцоо судалгаагүй зүйл яриад байна.

Монголд үйл ажил­ла­гаа явуулж буй үүрэн опе­раторуудын үйл ажил­ла­гааг зохицуулах тухай хуу­лийг санаа­чилж байгаа гэл үү. Энэ хууль гарснаар үүрэн операторуудын үйл ажиллагааны чиг яаж өөрч­лөгдөх юм?

-Үүрэн
холбооны опе­ра­торууд өнөөдөр сая гаруй хэрэглэгчтэй бол­сон байна. Тиймээс хэрэг­лэгчдийн эрх ашгийн үүд­нээс хуулийн төсөл бо­ловсруулж эхэлсэн. Хуу­лийг гаргахын тулд Мон­голтой төстэй болон өн­дөр хөгжилтэй орнуудын үүрэн операторуудын үйл ажилла­гаа­ны тухай хуулийг судалж үзлээ. Үүнээс хамгийн зөв зохи­цуулалттай нь АНУ-д хэрэг­жиж байгаа хууль гэж үзсэн. Ингээд орчуу­лах, Мон­голын орчинд нийцүүлэх гэх мэт ажил, судалгаанууд яваг­даж байна. Олон улсын жиш­гээр “утасны дугаар” нь үйл­чил­гээ үзүүлэгч бай­гууллагын өмч биш, зөв­хөн иргэн хүний өмч бай­даг. Учир нь хүн барьж байгаа утасныхаа дугаа­­рыг байн байн солиод байвал худалдан авах мөнгө­нөөс эхлээд бас бус олон эрсдэл, зардал дагадаг. Тэгэ­хээр хүн нэг өмчилсөн дугаа­раа хэдэн арван жилээр хэрэг­лэдэг.

Харин манайд үйл ажил­ла­гаа явуулж буй үүрэн опе­ра­торуудын компани энэ байдлыг нь да­лим­дуулж үйлч­лүүлэгчидтэй эрх тэгш харь­цах, шу­дарга өрсөлдөх зарч­мыг алдагдуулж байна.

Яагаад шударга бу­саар өрсөлдөж, хэрэг­лэгчидтэй эрхш тэгш харьцахгүй бай­на гэж үзэж байгаа юм бэ?

-Өндөр
хөгжилтэй орнуу­дын иргэд дугаараа өөрөө өмчилж хамгийн таатай үйл­чилгээ үзүүл­сэн операторууд руу хү­сэл­тээрээ шилждэг. Ингэ­хийн тулд аль нэг опера­тор дээр очих шаардлага ч гардаггүй. Эхний нэг сард нь хамгийн таатай үйлчилгээ үзүүлсэн үүрэн операторын компанид хамрагдаж байгаад дараа сард нь нөгөө компани нь илүү боломж олговол та­най үйлчилгээг авмаар байна гэж утсаараа яриад л шийд­чихнэ. Гэтэл манай улсын утсаар ярих үйлчилгээний зах зээлд дугаарын өрсөлдөөн л явагдаж байна. Үйлчилгээ үзүүлж буй компаниуд нь ч дугаараар нь барьцаалж таа­тай үйлчилгээ үзүүлэхийн оронд иргэдийг шулж байна гээд хэлчихэж болно. Дугаа­раар нь ингэж өрсөлдүү­лэ­хээс гадна үүрэн операторуу­дын үзүүлж буй үйлчилгээ нь хэрэглэгчдээс мөнгө саахыг л зорьсон байдаг. Бас оюуны өмч, бусад патент, зохиогч­дын эрхэнд халдаж байна. Энэ бүхнээ нэр төрийн батал­гаа гэж буруу сурталчилж байгаа нь эмгэнэлтэй. Утасны дугаар, гар утас гэдэг хэрэглээ болохоос нэр төрийн батал­гаа байна гэж юу байхав. Үүнийг зохицуулах шаард­лага байгаа.

Хуульд дугаар нь хувьд шилжихээс өөр өөрч­лөл­түүд орох уу?

-Дугаар
хувьд шилж­сэ­нээр тухайн хүнийг ямар үүрэн оператор ашигладаг болохыг бусад хүмүүс мэдэх боломжгүй болно. Түүнчлэн дугаарын ялгааг арилгана. 11-тэй дугаар арван сая төг­рө­гөөс дээш үнээр зарагдаж байна. Гэтэл үйлчилгээ функц нь ижил, бусад боломжууд нь ч ижил байхад яагаад 11-тэй дугаар өндөр үнээр зарагдах ёстой гэж. Ингэж дугаараар барьцаалж иргэдийг чирэг­дүүлж болохгүй. Түүнчлэн яг өнөөдрийн нөхцөл байдлаар манай иргэдийн ихэнх нь хоёроос дөрвөн гар утас барьж байна. Ийм зүйл дэл­хийн хаана ч байдаггүй. Мөн шинээр утасны дугаар авч байгаа хүмүүст урамшуулал олгож байгаа хэрнээ 10 жил үүрэн операторуудын хэрэг­лэгч байсан хүмүүс ямар ч урамшуулал хүртдэггүй. Энэ мэтээр шударга бус бүхнийг хуулиар зохицуулах бодол­той байгаа.

Энэ хуулийн хэрэгжих орчинг нь судалж үзэв үү. Үйлчилгээ үзүүлэгч бай­гуул­лагууд ямар санал бодолтой байна?

-Бүх
судалгаанууд хийг­дэж байгаа. Судалгааныхаа дүнг хараахан гаргаагүй бай­на. Мэдээж үйлчилгээ үзүү­лэгч байгууллагууд хэрэглэгч­дийнхээ төлөө энэ хуулийг дэмжих байх. Мөн үндэсний аюулгүй байдалтай холбоо­той учраас тагнуул, цагдаа гээд олон байгууллагатай хамтрах шаардлагатай бай­на. Гэхдээ энэ хууль нийгэмд шаардлагатай, дэлхий нийт энэ чиг рүү явж байхад мон­гол­чууд эсрэгээрээ зөвхөн ашгийн төлөө байж болох­гүй. Энэ хууль гарснаар өр­сөл­дөөн л сайжирч, иргэдэд илүү их боломж ирнэ гэж үзэж байна. Өнөөдрийн байдлаар хөрөнгөтнүүд энэ байдлыг тоодоггүй байж болно. Гэхдээ жирийн иргэд үүнд нь чирэг­дэх ёсгүй.

Л.ТӨР

Categories
редакцийн-нийтлэл

Д.Ганхуяг: “Монгол 93” бензин гарснаар нэг тонн шатахууны экспортын үнэ 250 ам.доллараар буурсан

Уул уурхайн сайд Д.Ганхуягтай ярилцлаа.

Тамсагийн нефтьМонгол 93″ бензин болж худалдаанд гар­лаа. Ямар гэрээ хэ­лэл­цээ, тохиролцооны үнд­сэн дээр уг асуудлыг зохицуулав?

-Нэгдүгээр
сард бол­сон Монгол-Хятадын Зас­гийн газар хоорон­дын эрдэс баялаг, эрчим хүчний салбарын хурал­дааны үеэр энэ асуудлыг шийдсэн. Тодруулбал, манайхаас урд хөршид экспортолж буй газрын тосыг Хөх хотод нэрдэг. Матадын талаас олбор­лож буй газрын тосныхоо тодорхой хувийг нь бен­зин болгоод эргүүлж авах хүсэлт тавьсан гэсэн үг. Энэ саналыг Хятадын тал зөвшөөрсөн. Газрын тос нийлүүлэх гэрээнд ч энэ асуудлыг тусгаж өгсөн байсан. Монгол  Улсад олборлон экс­порт­логдож буй газрын тосны үнэ Сингапурын хөрөн­гийн бирж дээр Дачин-33 нэрээр үнэлэгддэг. Манай газрын тосны энэ үнэд суурилан “МГЛ-93” шата­хууны үнэ тогтоогдож бай­гаа. Түүхий тосны бир­жийн үнээс бүтээг­дэхүүний үнийг тооц­дог нь олон улсын жишиг бий.

Сард хэдэн тоннМон­гол 93″ бензин ний­лүүлэгдэх юм бол. Тод­руулбал, Монгол Улсын шатахууны сарын хэ­рэг­цээний хэдэн хувийг хангана гэсэн үг вэ?

-Урд
хөршөөс сард 10 мянган тонн хүртэл хэмжээтэй шатахуун ний­лүү­лэгдэнэ. Одоогоор “Мон­гол 93” бензин нь АИ-92 бензиний нийт зах зээлийн 25 орчим хувийг эзлэхээр байна. Түүнчлэн сард дунджаар 40 орчим мянган тонн түүхий тос экспортлон гаргаж байдаг. Үүнийхээ 25 орчим хувийг бензин болгон авч байна гэсэн үг. Цаашид бид газ­рын тосоо өөрсдөө бо­ловс­руулах, мөн нүүрсийг шингэрүүлэх болон шат­даг занараа ашиглан шата­хуун гаргаж авах төлөвлөгөөтэй байна. Хэр­вээ төлөвлөгөөгөө биелүүлж чадвал эх орны­хоо хэрэгцээг бүрэн хангана гэсэн үг. Улмаар шатахуун экспортлох хэм­жээнд хүрэх ч магад­лал бий.

Одоо ОХУаас авч байгаа шатахуунаас чанар нь муу гэсэн яриа гарчээ. Энэ үнэн үү. Яг ямар чанарын бензин бэ?

-“MGL-93” гэх бен­зинийг нэрж буй Хөх хо­тын үйлдвэр нь сүүлийн үеийн техникээр тоног­логдсон, орчин үеийн шаардлагад нийцсэн бү­тээг­дэхүүн гаргах хүчин чадалтай юм билээ. Тий­мээс “MGL-93” бензин нь байгаль орчинд ээлтэй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө багатай бүтээг­дэхүүн гэдэг дүгнэлттэй хамт орж ирсэн. Түүнчлэн манай улсын холбогдох стандартын шаардлагыг бүрэн хангаж байгаа. Шууд хэлбэл олон улсын хэмжигдэхүүнээр бол евро-2 стандартын бү­тээг­дэхүүн байгаа. Хойд хөршөөс авч байгаа бү­тээг­дэхүүн болон манай стандартын үзүүлэлттэй харьцуулахад октаны агуу­ламж нь 1.5 нэгжээр илүү байгаа нь дутуу ша­тал­таас үүсэх хорт хийг бага ялгаруулна гэсэн үг. Мөн давирхай, хар тугал­ганы агууламж ч евро-2 стандартад зааснаас бага байгаа.

Солонгосоос бен­зин худалдаж авах тухай ярьж байгаа гэсэн үү. Хэдий хэмжээний ямар бензин авах гээд байгаа юм бэ?

-Импортлогч аж ахуйн нэгжүүд Солонгос улсын зарим компаниудтай гэ­рээ хийж дизелийн түлш авч байгаа. Өнөөдрийн байдлаар нийт 23000 тонн дизель түлш им­порт­олсон байна. Цаа­шид энэ байдал хэвийн үргэлжилнэ.

Манай орон нэг ул­сын шатахууны хараат байдлаас гарах арга замыг хайж байна. Удах­гүй нефть нэрэх үйлд­вэр барина. Энэ асуу­дал юу болж байгаа вэ?

-Саяхан Засгийн газ­рын хурлаар “Дархан-Газрын тос боловсруулах үйлдвэр”-т төрийн эзэмш­лийн хувь хэмжээг 51, түүнээс дээш байх шийд­вэрийг гаргасан. Мөн “Дархан-Газрын тос боловсруулах үйлдвэр” компанид газрын тос бо­ловс­руулах зөвшөө­рөл олгохоор боллоо. Энэ үйлдвэрийг 2016 онд баг­таан ашиглалтад оруулах зорилготой ажиллаж бай­на. Дархан газрын тос боловсруулах үйлд­вэрийн техникийн зураг төсөл хийх гэрээг Японы талтай энэ сарын 16-ны өдөр байгуулсан. Энэ зураг төсөл зургаан сар гаруйн дотор бэлэн болно гэж үзэж байгаа.

Газрын тосны үйлд­вэр баригдвал дотоо­дын хэрэгцээгээ бүрэн хангаж чадахгүй гэсэн мэдээлэл бас га­раад байгаа?

-Бидний
тооцоогоор хоногт 44 мянган бар­рель буюу жилд сая тонн газрын тос боловсруулна. Ингэхдээ нийт долоон төрлийн бүтээгдэхүүн үйлд­вэрлэж гаргахаас евро-5 стандартын шаард­­лагыг хангасан 95, 98, дизель түлш, он­гоц­ны шатахуун, мазут, замын битуми зэргийг үйлдвэрлэх юм. Урьдчил­сан тооцоогоор бензин болон дизель түлшний жилийн хэрэглээний 75 орчим хувийг хангахаар байгаа.

Нефтийн үйлд­вэ­рийн түүхий эдийг хаа­наас хангах гэж бай­на. Оросууд бидэнд түүхий нефть нийлүүлнэ гэсэн баталгаа байгаа юу. Энэ тал дээр ямар яриа хэл­цэл хийгдэж байгаа бол?

-Дотоодын
эх үүсвэрт тулгуурлах зорилго тавьж байна. Гэхдээ одоогийн байдлаар манай улсын олборлолт жилд нэг сая тонноос хэтрэхгүй байгаа учраас нэг хэсэгтээ гад­наас авах нь дамжиггүй. Тиймээс олон хувил­ба­рыг барьж аван судалж эхэлсэн. Хаанаас, хэнээс авбал үнэ хямд, ний­лүү­лэлт их байх вэ гээд. Эдгээ­рийн нэг нь Монгол Улсад олборлож БНХАУ-д экспортолж байгаа түүхий тосыг ОХУ-тай “своп” хийж шийдвэрлэх тухай асуудал. Үүнийг боломжтой гэж үзэн хол­богдох талуудтай яриа хэлцэл хийж байна. ОХУ-тай “своп” хийснээр до­тоо­дод олборлож буй тосыг тээвэрлэх зардлыг хэмнэх  ач холбогдолтой. “Своп” гэдэг нь Хятад ул­сад экспортолсон газрын тосны хэмжээтэй тэнцүү буюу түүнээс дээш хэм­жээтэй газрын тосыг хойд хөршөөс авах нөхцөлийг тохирно гэсэн үг.

-“MGL-93” бензин ху­­дал­даалагдаж эхэлс­­нээр Роснефтиэс авч байгаа шатахууны үнэ буурсан уу?

-Түүхий 
газрын тос­ны худалдааны тухайд олон улсын эрх зүйн орчин маш ойлгомжтой байдаг. Манай хоёр хөрш Дэлхийн худалдааны бай­гууллагын гишүүн ор­нууд. Дээр ярьсан түүхий газрын тос нийлүүлэх, худалдан авах своп нөх­цөлөө гэрээ, хэлэлцээр болгож шийдэх юм. Рос­нефтиэс тавдугаар сард нийлүүлэгдэх шатахууны үнэ төрөл бүр дээрээ 150-260 орчим ам.долла­раар буурахаар болсон. Ингэж үнэ буурсан шата­хуун тавдугаар сарын дундаас хойш манайд нийлүүлэгдэж эхэлж бай­на. Ингээд ирэх зурга­дугаар сар гэхэд шата­хууны үнэ тус бүртээ 50 төгрөгөөр буурах бо­ломж­той. Үүний төлөө Газрын тосны газар ажил­лаж байгаа.

Шатахууны асууд­лыг ингэж шийдэхээр болж. Харин уул уур­хайн салбарт хоёр тол­гойн асуудал маргаан дагуулсаар байна. Та­вантолгой л гэхэд үйл ажиллагаагаа эхлүү­лээ­гүй байж их өрөнд унасан байгаа?

-Өнгөрсөн
онд Зас­гийн газар байгуулагда­хад урд хөршийн эдийн засаг савлаж нүүрсний үнэ 20 орчим хувиар буур­сан байсан. Нүүрс­ний үнэ унаснаас гадна олборлосон нүүрсээ ав­то­­машинаар тээвэр­лэж байгаа нь өртөг, зар­длыг улам нэмж байна. Түүнч­лэн “Эрдэнэс Тавантол­гой” компанийн  зээл авах гэрээнд бүтээгдэхүү­ний үнийг тооцох аргач­лал нь манай талд ашиг­гүйгээр тусч байгаа. Үүний зэрэгцээ ганц ком­па­нид нүүрсээ нийлүүлэх нөхцөлийг заасан нь өрсөл­дөөнгүй болгож нэг компани Монголын нүүр­сэнд монополь эрх тогтоох боломжийг бий болгосон. Үүнээс гарах арга зам нь дэд бүтэц тавих. Ингэж л Тавантол­гойн нүүрсний үнэ цэнэ өсч, зардал ба­гас­на.

Төмөр зам та­вигд­санаар бү­тээг­дэхүүний борлуулалтын зар­дал гурав дахин буурах тоо­цоо гарч байна. Мөн Япон, БНСУ зэрэг орны компаниудад бүтээг­дэ­хүүн нийлүүлэх боломж бүрдэж, худал­дан авал­тад бодит өрсөлдөөн үүснэ. Өмнөх Засгийн газар “Эрдэ­нэс Тавантол­гой” ХК-ийн авсан зээ­лийн 70 орчим хувийг Хүний хөгжил санд татаж аваад тараасан. Энэ нь компанийг санхүүгийн хувьд хүнд байдалд оро­ход хам­гийн их нө­лөөл­­сөн. Тиймээс Хөгж­лийн банк­наас зээл олгож асууд­лыг шийдэ­хээр бол­сон. “Чалко”-той хийсэн гэрээнд манай тал л буруу­тай.

Ер нь гэрээний нөхцөл муу­гаас Тавантолгойн ажил зогссон юм биш. Еренхий сайд Н.Алтан­хуягийн оролцоотой үйл ажилла­гаа нь зогссон гэх яриа гарах боллоо?

-Тухайн
үед нүүрсийг нийлүүл­сэн бол ихээхэн алдагдал хүлээ­хээр байсан. Үүнийг ажлын хэсэг, Засгийн газар, сонин хэвлэлээр ч хангалттай ярилаа. Харин одоо “Эрдэнэс Тавантолгой” компани Чалко компанитай хамгийн сүүлд хийсэн хэлэлцээрийн дагуу хоёр тал тээврийн зардлыг хэмнэх шийд­вэр гаргасан. Үүний дагуу нүүрс экспортлогдож байгаа.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Дэнзэнгийн эхнэр, Н.Алтанхуяг сайдын дүү Уянгын компани 17 тэрбум төг­рөгийн шаардлагагүй гэрээ хий­сэн гэх мэтээр асуудал ундраад байна л даа?

-Уг
нь Ерөнхий сайд энэ асууд­лаар УИХ дахь цөөнхийн бүлгийг асуухад хангалттай тайлбар өгөх шиг болсон. Ер нь ямар ч улстөр­чийн ах дүү ,төрөл төрөгсөд эсвэл албан ёсоор хувь эзэмшдэг ком­пани  нь бизнес хийж, тендерт оролцож болохгүй гэж үү. Хэрвээ энэ боломжуудыг нь хаачихвал тэд яаж амьдрах юм. Асуудлыг ялгаж, салгаж ойлгох хэрэгтэй, Улстөрч­дийн компаниудын үйл ажиллагаа нь олон нийтэд ил байх нь чухал. УИХ дээр сонссоноор Цагаан хад­ны орчим газартай компаниуд нүүрсийг шилжүүлэн ачих, тээвэр­лэх бизнес эрхэлдэг юм байна. “Эрдэнэс Тавантолгой” компани өөрөө энэ бизнесийг эрхлэх шаард­­­лагагүй учир уралдаант шалгаруулалт явуулсан юм байна гэж ойлгосон. Гэхдээ тэр уралдаант шалгаруулалт өнөөдөр утгаа алд­сан байх. Учир нь “Эрдэнэс Таван­толгой” компанийн удирд­лага дө­рөв­­дүгээр сарын сүүлчээр “Чалко” компанитай хэлэлцээр хийж тээв­рийн зардал хэмнэх зорилгоор шилжүүлэн ачилт хийх­гүй уурхай дээрээс ачсан нүүрсээ шууд хил гаргаж  байхаар болсон байна лээ.

Тавантолгойн хувьцааг эзэм­­шихээр үндэсний үйлдвэр­лэг­чид 29 тэрбум төгрөг улсад төлсөн. Гэвч ойрын хуга­цаанд IPO хийгдэхгүй учраас мөнгөө буцааж авч болно гэж Засгийн газраас мэдэгдсэн гэж үнэн үү?

-2012 оны арванхоёрдугаар сарын 20-ны байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувь­цааны 0.21 хувь буюу 28.8 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 30.9 сая ширхэг хувьцааг нийт 1523 аж ахуйн нэгж байгууллага эзэмшиж байсан. Харин саяхан Засгийн газар тогтоол гаргаж хүсэлт гарга­сан аж ахуйн нэгжийн хувьцааг нь эргүүлэн худалдаж авахаар шийд­вэрлэсэн. Энэ нь бас л бэлэн мөнгөний амлалт, сонгуультай холбоотой шийдвэрээс болсон юм билээ. Өмнөх Засгийн газар 2012 оны УИХ-ын сонгуулийн үед Эрдэ­нэс Тавантолгой компанийн IPO-г гаргах болоогүй байхад компаниу­дыг хувьцааг хүсэлтэй бол мөнгөө тодорхой хугацаанд багтааж хий гэсэн шийдвэр гаргасан байсан. Үүнтэй холбоотойгоор үндэсний үйлдвэрлэгчид 28.8 тэрбум төг­рөгийг Сангийн яаманд төвлөрүүл­сэн байсан. 

Хэрвээ үндэсний үйлдвэр­лэгч­дийн 28.8 тэрбум төгрөг нь өөрсдөд нь байсан бол эргэлтэд оруулж багагүй ашиг хүртсэн байх нь ойлгомжтой. Ийм гомдол ч байгаа гэж сонсон?

-Багадаа
л хадгаламжийн хүүгээр хохирсон нь тодорхой л доо. Эдгээр компаниуд одоо мөн­гөө буцааж авсан ч “Эрдэнэс Та­ван­­толгой” ХК IPO хийх үед нэр­лэсэн үнээр хувьцаа авах болом­жийг дахин олгох нь зүйтэй байх.

Бас Оюутолгойн гэрээг өөрч­лөх асуудал юу болж бай­гаа бол. Гэрээг өөрчлөх хэлэл­цээр нууц байдалд явагдаж олигтой мэ­дээ­лэл өгөлгүйгээр асуудал намжлаа?

-Уг
нь хувь нийлүүлэгчдийн хурал бүрийн дараа олон нийтэд мэдээлэл өгч байгаа. Хоёр тал хэлэлцээр хийх зарчмаа тохир­сон. Зарчимдаа маргаантай зүйлээ нууцалж, санал нийлсэн асуудлаа олон нийтэд мэдээлж байхаар оруулсан байгаа.

Удахгүй Оюутолгойн хувь ний­лүүлэгчдийн хурал дахиад бол­но. Одоогоор төслийн анхны хө­рөн­гө оруулалт нь хоёр тэрбум гаруй ам.доллараар буюу 40 га­руй хувиар хэтэрсэн шалтгаа­ныг ТЭЗҮ-д заасны дагуу гүйцэт­гэлийн санхүүгийн баримтад үндэс­лэн шалган тодруулахаар ажлын хэсэг ажиллаж байна. Энэ барим­тын шалгалтыг хийх нь зо­хис­той гэдэг дээр Хувь нийлүүлэг­чид тохир­сон ахиц гарахын дохио гэж ойлгож байгаа. Гэхдээ ажлын хэсэг хэтэрхий удаан ажиллаж байна. Энэ нь ч бас л шалтгаантай болол­той юм. Тодруулбал, шаард­лага­тай баримт материалуудыг Оюу­толгой компанийн зүгээс гаргаж өгөхдөө хугацаа алдаж байгаа гэсэн. Эхлээд энэ ажлыг дуусгаж байж дараагийн асуудлыг ярил­цахаар тохирчихоод л хүлээж байна.

Л.МӨНХТӨР

Categories
редакцийн-нийтлэл

Л.Гантөмөр: Их сургуулиуд сургалтын төлбөрөөс бус судалгааны ажлаасаа санхүүждэг байх ёстой

УИХын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөртэй ярилцлаа.

Манай улсын бо­ловс­ролын салбар шүүмж­лэлд өртөх нь их. Та энэ салбарыг удир­даад бараг жил болж байна. Салбартаа ямар шинэчлэл хийхээр ажиллаж байна вэ?

-Ерөнхий
боловсрол, дээд боловсрол, шинж­лэх ухааны асуудлууд манай яаманд хамаар­даг. Сургуулийн өмнөх боловсрол, бага, дунд боловсрол, дээд боловс­рол, шинжлэх ухаан гээд бүгд хоорондоо уялдаа холбоотой. Жишээлбэл, бага ангид нь давтан хүмүү­жүүлж, дунд ангид нь цээжлүүлж өсгөсөн хүнийг ахлах ангид нь биеийг нь даалгахаар цаашаа ахихаа байчих­даг. Шинжлэх ухааны хү­рээнд л гэхэд чиглүүлж өгөхгүй бол сэтгэхээ бай­чихсан байх жишээтэй. Тэгэхээр бид өнгөрсөн хугацаанд тогтсон зүй тогтлоо эвдэхгүйгээр улам сайжруулах, олол­тоо ба­татгаж хөгжүүлэх хэрэгтэй болчихоод бай­на. Тийм учраас бод­ло­гын төлөв­лөлтөө гаргах­даа өнгөр­сөн 90 жилийн хугацаанд хамгийн сайн явж байсан зарчим дээ­рээ л суури­луу­лах хэрэг­тэй гэж үзсэн.

Тэгвэл боловс­ро­лын салбарын өнгөр­сөн хугацаанд олсон ололт нь юу байна. Ямар бодлогоор хөг­жүү­лэх юм?

-Арван
жилийн сур­гуульд цөөн хэдэн малч­ны хүүхэд, траншейны хүүхдээс бусад нь хам­рагддаг. Ингээд арван жилээ төгссөн бараг бүх хүүхэд дээд сургуульд элсдэг. Энэ нь хамраг­далт, иргэн бүрийн орол­цоо их сайн байгааг ха­руулж байгаа юм. Нөгөө талдаа багш, эрдэмтдийн нөөц бас их сайн байна. Харин хаана нь бод­логын шинэчлэл хийх вэ гэхээр арга зүй дээр нь асуудлыг ярих ёстой гэж үзсэн. Бид төдөн сургууль барилаа, төдөн хүүхэд төгсгөлөө гэж ерөнхий зүйл ярих бус асуудлын нарийн хэсэг рүү орж өгнө гэсэн үг. Тухайлбал, анги доторх амьдрал, төрийн бодлого нь, эрх зүйн орчин нь ямар байх юм, ямар боломж байгаа юм гэдгийг шийднэ гэсэн үг. Ингэхдээ хүүхэд баг­шийн харилцаа, эцэг эхийн оролцоо, анги тан­химын байдал, хүүхдээ нээж чадаж байна уу, үгүй гэх мэтээр хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх асууд­лын гаргалгааг хайж ажил­лана. Хүүхэд нэг бүрийг хөгжүүлнэ гэж дэл­хий дээр тэр бүр хийх боломжгүй зүйлийг ма­най Засгийн газар хийж байна. Үүнийг бодит ажил болгохын тулд агуул­га нь, ажил нь, хөтөл­бөр нь, үнэлгээ нь, багшийн орчин нь ямар байх юм гэдгийг шийдэж нарийвчилсан ажлаас ерөнхий зүйл рүү тэмүү­лэлтэй байхаар төлөвлө­сөн. Хүүхэд хаягддаг, ор­хигд­дог байдлыг халахын тулд ингэж ажиллахаар болсон юм. Үүний тулд “Авьяас” хөтөлбөрийг хэ­рэг­жүүлж хүүхэд өөрий­гөө нээнгээ дэлхийг тань­даг, шинжлэх ухааны мэд­лэг авдаг байхаар тусгасан. Өнөөдрийг хүр­тэл явж ирсэн систем бол мэдээлэл дамжуулдаг, шалгалтад бэлтгэдэг л систем. Олон хүн чиний арван жилд олж авсан мэдлэг амьдралд чинь хэрэг болж байна уу гэхэд үгүй гэж байгаа юм. Учир нь яаж хэрэгжүүлэх тухай заалгадаггүй, багш нар нь ч тийм ойлголт өгдөггүй. Хими, физикийн хуулиа ойлгохгүйгээр баахан томъёо цээжлээд л гар­даг. Тэр нь амьдралд нь хэрэг болдоггүй. Тэгэхээр яг ийм байдлыг халж хүү­хэд нэг бүрийн авьяасыг нээхийн тулд “Авьяас” хө­төл­бөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Мөн “Ном” хө­төл­бөрийг хэрэгжүүлж хүүх­дийг номтой нөхөрлүүлэх, энэ нийгмийн хүүхдэд хэрэгтэй номыг зохиох бодлогыг дэвшүүлсэн. Жишээлбэл, хоёрдугаар ангийн хүүхдэд Маркс Энгельс гэсэн нэртэй ном уншуулахаар ойлгохгүй. Ану ч гэдэг юм уу түгээмэл нэр ашиглахаар хүүхэд номыг уншиж эхэлдэг.

Их, дээд сургуулиу­дын чанарын асуудал хурцаар тавигдаж бай­на. Арван жилийн сур­гуу­лиа сайн төгссөн хүүх­дэд багш нар нь, орчин нь гологддог гэ­дэг ч юм уу ярих асуу­дал их байдаг?

-Арван
жилийн сур­гууль шинэчлэгдэж байж их сургууль өөрөө шинэч­лэгдэнэ. Арван жилийн сургуулийг төгсөгчид хүүх­дээрээ байгаад л асуудал байгаа юм. Их сургууль гэдэг судалгааны газар. Тэгвэл судалгааны газар очиж байгаа хүмүүс суд­лаа­чийн түвшинд бэлт­гэгдсэн байх ёстой. Өнөөд­рийн байдлаар гэ­вэл номтой нөхөрлөөгүй, суд­лаачийн түвшинд бэлт­гэгдээгүй тэднийг 10 мян­гаар нь нэг газар аваа­чихаар юу болох нь ойл­гомжтой шүү дээ. Тэгэ­хээр суурийг нь сайн ол­гох тухай асуудалд анхаарч байгаа юм. Мөн сайн хүүхдүүд нь их сур­гуульд ордог байдлыг бий болгож их сургуульд элсэх процессыг арын хаалгагүй болгохоор ажил­лаж эхэлсэн. Элсэлт арын хаалгагүй болгох ажлыг энэ хавар зохион байгуулна. Хоёр дахь асуудал нь зөвхөн хүүх­дийн төлбөр дээр дул­дуй­даж амьдарч байна, их сургуулиуд. Гэтэл дэл­хийн дунд зэргийн сур­гуулиуд санхүүгийнхээ 30 хувийг судалгаанаас олж байна. Ийм болгох ёстой. Одоо МУИС, ШУТИС өөрийн­хөө даацаас хоёр дахин их хүүхэд элсүүл­сэн байгаа нь хүүхдэд мэдлэг олгох боломжийг улам хумьсан байна. Тэгэ­хээр үнэхээр доктор, про­фес­сорууд юм бол мөнгө олдог болох хэрэгтэй. Бидний тавьж буй зо­рилго гэвэл багш нар ний­лээд судалгаа хийдэг бо­лох хэрэгтэй. Монголбанк л гэхэд зах зээл, эдийн засгийн судалгаа хийлгэх ажлыг өгөхөд бэлэн бай­на гэж байгаа. Судалгаа­ны маш олон ажил бай­на. Сургуулийг сургалтын төлбөрөөр бус судалгаа­гаар мөнгө олдог болго­хоор ажиллаж байгаа. Дээд сургуулийн бас нэг алдаа нь хүүхэд элсүү­лэхийн тулд мэргэжил бодож олдог явдал. Одоо­гийн байдлаар ма­най улсад 840 мэргэжил байна. Үүнийг хумьж суурь мэргэжлүүдээ цөөлж нарийн мэргэж­лийг магистрын сургал­таар олгох болно.

Оюутны хотхон бай­гуулна гэдэг асуудал юу болсон бэ?

-Ерөнхий
төлөвлөгөө хийгдчихсэн, зураг нь гарчихсан, газраа авчих­сан байна. ТЭЗҮ-ээ дав­хар хийгээд явж байна. Энэ бүгдээ батлуулчих­вал барьж байгуулах ажил эхэлнэ. Ингэхийн тулд хөрөнгө хэрэгтэй. Азийн хөгжлийн банк­наас хөрөнгө босгоход туслаач гэсэн санал тавиад байна. УИХ-аас ч гэсэн хөрөнгө босгох ажлын хэсэг гаргах хэрэгтэй байна. Бараг арван тэрбум ам.дол­ла­рын хөрөнгийн төсөл болох нь уу гэсэн төлөв­лөгөөтэй байгаа. Бас зү­гээр оюутны хотхон байх уу, шинжлэх ухааны парк­тай­гаа хамт байгуу­лах уу гэдгийг ярьж бай­гаа. Хэрвээ шинжлэх ухаа­ны парктайгаа цуг байгуулбал эдийн зас­гийн томоохон бүс болж хөгжинө. Магадгүй шинж­лэх ухааны паркийн ме­неж­ментийг хийх хүмүүс нь оюутны хотхоны хө­рөн­гийг давхар шийдээд явах боломжтой.

Их сургуулиудын захирлууд бүгд үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. Хэзээ энэ асууд­лыг шийдэж жинх­лэх бол?

-Томилгоотой холбоо­той сонгон шалгаруулал­тын ажил хийгдэж бай­гаа. Томилох асуудал яагаад хойшлогдсон бэ гэвэл их сургуулиудын тайлан хүлээгдэж байна. Тайлан гэдэг нь өнгөрсөн хугацаанд их сургуулиуд юун дээрээ тулгуурлаж ирсэн байна, юун дээр алдаж вэ, ямар ололттой байна вэ гэх мэт тайланг гаргах юм. Тиймээс бид алдаа оноог нь дэнсэл­чихээд захирал боло­хоор өрсөлдөж байгаа хүмүүсийнх нь санал бо­долтой тулгаж харахаар хүлээж байна.

Түрүүнд нь ажил­лаж байсан хүмүүсийг яагаад халсан юм бэ?

-Өргөдлөө
өгсөн. Тэт­гэвэртээ гарсан. Ер нь бол бүгд л тэтгэвэртээ гарах нас нь болчихсон хүмүүс байсан. Тэтгэвэр­тээ гарах нас нь хуулийн дагуу болсон бол хуулиа л дагах ёстой. Их сургуу­лиуд дээр хийг­дэх ажлууд өнгөрсөн жил төлөвлөг­дөөд батлагд­чих­сан бай­сан. Удирд­лагын хомс­дол манай дээд сургууль дээр байх­гүй.

Төрийн албан хаагч­дыг хоморголон халлаа гэх болсон. Тиймдээ ч Н.Алтанхуяг сайдыг огц­руулах асуудлыг МАНаас тавьсан?

-Дээд
сургуулиудын захирлууд төрийн алба­наас гэнэт халагдлаа гэсэн хэл ам гаргаагүй. Энэ нь бүх зүйл хуулийн дагуу байгаа гэдгийн нотол­гоо. Захирлуудын ихэнх нь тэтгэврийн нас нь болчихсон, арван жил ажиллачихсан л хүмүүс байсан. Харин төрийн албанд ажиллаж чадах­гүй ганц нэг хүмүүсийг хөдөлгөх асуудал байл­гүй яахав. Бидний бод­логыг ойлгохгүй өөдөөс өөр зүйл ярьдаг хүн Зас­гийн газар, яам агентла­гуудад байгаад яах юм. Явах хэрэгтэй ш дээ. Хоо­рондоо хэрэлдээд, нэгий­гээ муулдаг тийм харил­цаагаар төрийн ажлыг хийж болохгүй. Гэхдээ халахын тулд халж болох­гүй.

Ерөнхий сайдыг огц­руулах тухай асуу­дал хөндөгдсөн тухайд?

-Огцруулах
шаардла­гагүй гэж УИХ үзсэн. Их зөв шийдвэр байсан гэж үзэж байгаа. Гараан дээрээ морио сольж бо­лох­гүй. Тэгээд ч Н.Алтан­хуяг сайд шиг ийм ажил­саг хүн урьд өмнө нь бай­гаагүй. Үнэхээр ажилсаг, нийгмээ танихын төлөө явдаг хүн юм. Шууд хэл­бэл, өмнөх Ерөнхий сайдуудын сул тал нь энэ удаа давуу тал болж ирж байна. Цаг барьдаг, архи уудаггүй, дампуурдаггүй ийм ажилсаг Ерөнхий сайд дахиад олдохгүй дээ. Байгаа дээр нь сайн ажиллуулаад авах ёстой.

Сайд болсон даруйд дүү нь 17 тэрбум төгрөгийн гэрээ хийж төрд хохирол уч­руу­лах гэж байжээ гэж МАНынхан асуудал дэв­шүүлсэн. Энэ нь ч үнэн гэдгийг нотолж бай­гаа. Ийм байж болох уу?

-Энэ
тухай хэлж мэдэх­гүй байна. Ерөнхий сайдын тайлбарласан хийгээд бидний мэдэхээр Г.Дэнзэн Н.Алтанхуяг сайд хоёр олон жил хамт ажиллаж байгаа. Ураг төрлийн холбоо хэзээ яаж үүссэнийг нь мэдэх­гүй. Гэхдээ Ерөнхий сай­дын хэлж байгаагаар Г.Дэнзэнг хаана юу хийж явааг нь хянах боломжгүй байна гэсэн нь ортой. Тэгвэл асуудал тавьж байгаа хүмүүсийн ах дүү нар хаана юу хийж явааг мэдэж байгаа юм уу гэх байна. Би л лав хамаат­нуудаа хаана юу хийж явааг мэддэггүй. Тэгээд хамаатнуудынхаа өм­нөөс би яаж хариуцлага хүлээх юм бэ. Асуудлыг дэвшүүлж байгаа хүмүүс үүнийг бодох хэрэгтэй. Харин асуудал байгаа бол Г.Дэнзэн өөрөө л хариуцлага хүлээх ёстой.

Өнгөрсөн пүрэв га­ригт Д.Зоригт, Д.Сумъяа­­базар нарыг тан­гараг өргүүлэх гэс­нээс үүдэн парламен­тын нэг өдрийн үйл ажиллагаа тасалдсан. Гэхдээ баасан гаригт тангаргийг нь өргүүл­лээ?

-Ерөнхийлөгчийн сон­гууль ойртсонтой хол­боо­тойгоор улс төр нь хуулийнхаа дээр гар­чи­хаад байна. Бид ч гэсэн хууль ёсны шаардлага тавих чадвараа алдаж эхэлжээ. Хууль зөрчөөд сонгууль явуулчихсан. Үүнд ч хариуцлага хүлээл­гэж чадахгүй байна. Бас сонгуулийн хуулийг зөрч­чихсөн байхад шудар­гаар өрсөлдсөн хүн нь УИХ-даа орж ирж чадах­гүй булхайцсан нь ороод ирчихсэн байна. Сон­гуу­лийн хуулинд “…. зөрчвөл чамайг татна гэсэн заалт яагаад байгаа юм. Битгий зөрчөө л гэж байгаа ш дээ. Харин өнгөрсөн сон­гуулиар хэд хэдэн хүн хууль зөрччихсөн байна. Үүнийг шударгаар хуу­лийн­хаа дагуу шийдвэр­лээд явах хэрэгтэй.

Хоёр нам нэгнийхээ үйлдлийг барьцаалж асуудалд хандсан юм биш үү. Р.Гончигдор­жийг УИХын дэд дарга болговол Д.Сумъяа­ба­за­рыг тангараг өргүүл­нэ, Д.Сумъяабазарыг тангараг өргүүлбэл Д.Зоригтыг тангараг өр­гүүл­нэ гэдэг зарчмаар асуудалд хандах шиг болсон?

-Хуулиндаа
юу гэж байна түүний дагуу шийд гэж хэлж байгаа хүн бай­на уу. Тэгж хэлэх чад­вараа алдчихаад байна. Нэгэнт улс төрийн аргаар шийдэж байгаа бол түү­гээрээ л тайлбарлагдана. Гэхдээ бид 100 хувийн буулт хийж хуулийг гууль болгож болохгүй.

Л.МӨНХТӨР

Categories
редакцийн-нийтлэл

МИАТ-ийн идээ бээрийг шахвал…

ДАЙНЫ ЭРСДЛИЙН САНГИЙН ГЭХ ХЭРЭГ НЭГ Л ХЭСЭГ НЬ

Аливаа улс үндэстний хувьд иргэний агаарын тээвэр нэрийн хуудас нь болж бас тэр хэмжээ­гээ­рээ тодорхой хэмжээний орло­гыг оруулж байдаг билээ. Монгол­чуудын хувьд МИАТ тийм байж чадсан болов уу. Сүүлийн үед ил болох болсон олон ноцтой хэр­гүү­дийн зах зухаас сонсо­ход үе, үеийн сэтгэл зүрх­гүй дарга даамлуудын халаасыг зузаатгах хэрэг­сэл болж ирснээс үндсэн үүргээ гүйцэтгэж байгаа­гүй мэт санагдана. Идээ бээрэндээ баригдсан МИАТ хэмээх энэ бай­гуул­лагатай холбоотой дэгдээд байгаа дайны эрсдлийн сангийн мөн­гийг завшсан хэрэг бол нэгээхэн хэсэг нь юм. Үүний цаана өчнөөн олон хэрэг, үй олон тэр­бум төгрөгийн асуу­дал байсан нь эх­нээсээ ил болж байна. Хэрэв шинэ Засаг бай­гуулагдаж, улсын өмчийг өөрийн юм шиг зарцуу­лахаасаа тат­гал­заж чадах удирд­лага гараагүй бол энэ хэрэг урьд өмнийн адил дараг­даад л өн­гө­рөх байжээ. МИАТ гэх төрийн өмчит бай­гуул­лага өнөөдрийг хүртэл ажил­лах­даа байн­га алдагдал хүлээсээр ирсэн байдаг. Яг өнөөд­рийн байд­лаар 108,1 тэр­бум төгрөгийн алдаг­дал хүлээгээд байгаа бөгөөд сүүлийн арав гаруй жи­лийн хуга­цаанд Засгийн газрыг ийм хэмжээ­ний өрөнд унагасан гэсэн үг.
Тод­руулбал, 1999-2012 онд Европын чиглэлийн нислэгээс 73.35 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн бол энэ тоо 2013 онд 11.75 тэрбум төгрөгөөр нэмэгдэх тооцоотой байгаа. Мөн 1993-2009 оны орон нутгийн нислэгийн үнийг тогтоон баригч болж ажиллахдаа 23,1 тэрбум төгрөгийн алдагдал хүлээ­жээ. Үе, үеийн Засгийн газ­рын шийдвэрээр МИАТ компани ийн алдагдалтай ажиллаж байхад ээлж дараалан томилогдсон дарга нар нь элдэв арга сүвэгчлэн ихээ­хэн хэмжээний хөрөнгө хувьдаа зав­шиж байсан баримт эхнээсээ дэл­гэг­дэж, үүнийг нь сонссон иргэд итгэж ч чадахгүй гайхширч суугаа нь үнэн. МИАТ компанийн үйл ажиллагааны зардал төрөөс гарч, үйл ажиллагаа явуулж олсон ор­лого нь хувь хүмүүсийн халаасанд ордог байсан гэхэд итгэж ч чадахгүй байгаа юм. Гэтэл байдал тийм л байж.

Сүүлийн үеийн гол дуулиан болоод буй “Дайны эрсдэлийн даатгал” гэдгийг 2004 оноос са­наач­лан өнөөг хүртэл 700 сая ам.доллар хуримтлуулж үүнийгээ төрд өгөх бус тойрон хүрээлэгс­дээрээ хуваан идэж байсан нь илэрч Ц.Орхон, Б.Эрдэнэбилэг нарын хүмүүсийг хэрэгт холбог­дуу­лан шалгаж эхэлсэн. Гэхдээ “Дайны эрсдэлийн даатгал” гэх энэ хууль бус бизнес нь  эрх мэдэлт­нүүдийн МИАТ-ээс мөнгө гаргуу­лан завшдаг явдлыг хэргийн зөв­хөн нэг хэсэг нь байжээ. Үүний хажуугаар “Катеринг”-ийн үйлчил­гээ, “Карго”, шатахуун, баяр ёслол, амралт зугаалга, бусад үйлчилгээ гээд олон өөр хэлбэрээр их хэм­жээ­ний мөнгийг үргүй зардаг бай­сан нь илэрлээ. Ер нь яаж ийгээд үргүй зардал гаргаж, тэр бүхэн нь МИАТ хэмээх байгууллагын үе, үеийн дарга нарын халаас руу урсдаг ийм байдлыг өмнөх эрх баригчид уламжлал мэт тогтоож иржээ.

Төрийн томчууд болон тус байгууллагын удирдлагууд МИАТ-ийн хөрөнгө рүү гар дүрж эхэлсэн түүх 2001 оноос эхтэй. Тухайн үед УИХ-ын дарга асан Л.Энэбиш МИАТ-ийг хувьчлах асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэн баталж Н.Энх­баярын Засгийн газарт чиглэл өгч байжээ. Энэ үйл явцаас хойш дөрвөн жилийн дараа буюу хуучин МАХН өнөөгийн МАН-ын ээлжит засаглал дахин бүрдсэн. Тэгэхэд Н.Энхбаяр Ерөнхийлөгч болж Ц.Нямдорж УИХ-ыг удирдаж байв. Энэ үед мөн л МИАТ-ийг хувьчлах асуудлыг дахин хөндөж 2005 онд 48 тоот тогтоолыг гаргаж байжээ. Тогтоолд тусгаснаар “бизнес анги­лал болон нийтийн нислэгийг сал­гах замаар орон нутгийн нислэгийг гадаадын компанид хувьчлах шаард­лага тулгарлаа” гэсэн заал­тыг оруулсан байна. Энэ заалтын үрээр ямар нэгэн асуудалгүй амжилт­тай явж байсан орон нут­гийн нислэг уналтад орж, өнөөд­рийнх шигээ ийм байдалд хүрсэн нь үнэн билээ. Ер нь яагаад голд­рилоороо явж байсан орон нутгийн нислэгийн асуудал хям­ралд орж, харин “Аэро Монголиа” гэх хувийн компани үүссэн нь анхаарал татдаг. Энэ бүхэн дарга нарын ашиг сонирх­лын хүрээнд өрнөсөн явдал гэдгийг учир мэдэх хүмүүс нуудаг­гүй. Орон нутгийн нислэг, бизнес ангиллын нислэгийг салгаснаар хэдэн авиа компани, хувийн ком­пани байгуулагдаж дарга нар нь ямар хэмжээний ашиг олсон нь тодорхой. Энэ бол зөвхөн эхлэл байлаа.

Энэ эхлэлийг нэгэн цагт МИАТ-ийг удирдаж байсан Б.Эрдэнэ­билэг, Ерөнхий сайд, Ерөнхий­лөгчийн албыг хашиж асан Н.Энх­баяр нар тавьсан хэмээдэг. Тод­руул­бал, Б.Эрдэнэбилэг  өөрийн эзэмшиж байсан “Blue Sky” буюу сэлмэн барилгаа Н.Энхбаярт өгч оронд нь МИАТ-ийн захирлын суудлыг авснаар тэдний хооронд ашиг сонирхол, албан тушаалын холбоо үүссэн гэх. МИАТ-ийг ээлж дараалан удирдаж байсан Ц.Орхон, Б.Эрдэнэбилэг, “Mon­golian
Аirlines” группийн ерөнхий захирал Ч.Хоролсүрэн нар бүгд гэр бүлийн найзууд гэж хэвлэлээр багагүй бичигдсэн. Энэ холбоо явсаар Н.Энхбаяр, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугар гээд төрийн өндөр дээд албан тушаалт­нуудтай ч холбогдоно гэдэг нь сүүлийн үед олон нийтэд ил бол­сон мэдээллээс тодорхой болсон билээ. Дайны эрсдлийн сангийн мөнгийг идсэн хэрэг буглаж бугш­сан МИАТ-ийн хувьд нэг л хэсэг нь байлаа. Харин МИАТ-ийн идээ бээрийг шахвал үнэхээр ноцтой хэргүүд олон гарч ирнэ.

КАТЕРИНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ МИАТЭЭС САЛГАЖ ХУВЬД ШИЛЖҮҮЛСЭН НЬ

МИАТ-ийг хувьчлах тухай УИХ-ын тогтоолын дагуу хийгдсэн  хувьч­лалуудын нэг нь “Катеринг”-ийн үйлчилгээ буюу хоол нийлүү­лэх үйлчилгээг хувьд шилжүүлэх явдал байв. Анх 1998 онд МИАТ өөрийн хөрөнгөөр Катерингийн зориулалт бүхий барилга барьж ашиглалтад оруулснаар компа­нийн­хаа ажилчдын болон зорчигч­дын хоолыг бэлтгэн нийлүүлдэг болжээ. Тухайн байгууллага нь жилд 100 гаруй мянган ам.дол­ларын гүйлгээ хийж 30 гаруй мян­ган ам.долларын ашигтай ажилла­саар ирсэн бөгөөд 2008 онд 790 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж бүр ч орчин үеийн шаард­ла­гад нийцүүлэн өөрчилсөн байна. Энэ бүх үйл ажиллагааны мөнгө татвар төлөгчдөөс гарч, бас ч хөрөнгө оруулсных ашигтай ажил­лаж байсныг сануулах хэрэг юун. Гэвч удаа дараа хөрөнгө оруулалт хийж амжилттай ажиллаж байсан энэхүү Катерингийн төвийг 2009 оны долдугаар сарын 23, 24-ний өдөр “Нүхт Тур” компанид шилжүү­лэх гэрээг баталжээ. Ингэхдээ Катерингийн удирдлагыг хоёр жилийн хугацаанд хувьд шилжүү­лэн авах бөгөөд хоёр удаа хоёр жилээр сунгах заалтыг оруулсан байна. Тус гэрээнд гарын үсэг зурсан хүмүүсийг сонирхвол МИАТ-ийг төлөөлж Нислэг үйлд­вэр­лэл эрхэлсэн дэд захирал Г.Жар­галсайхан, “Нүхт тур” компа­нийг төлөөлж захирал Д.Хоржав нар байжээ.

Гэхдээ гэрээг үзэглэхээс сарын өмнө буюу тухайн жилийн зурга­дугаар сарын 30-нд Катерингийн төвийг “Нүхт тур” компанид шил­жүүлсэн байсан нь хар дагуулахаас аргагүй байдаг. Уг төвийг “Нүхт тур” компанид шилжүүлэх гэрээ хийг­дээгүй байхад нэг тэрбум 926 сая төгрөгийн барилга байгууламж, бүтээгдэхүүн бэлдэх, хадгалах технологийг Д.Хоржав нарын хү­мүүст өгсөн баримт одоо ил болж байна. Үүнээс гадна гэрээг МИАТ компанийн ТУЗ-ийн хуралдаанаар эцэслэн хэлэлцүүлээгүй нь ямар­хан ашиг сонирхол байсныг илтгэх мэт. ТУЗ нь ийм гэрээ байгуу­лагд­саныг 10 хоногийн дараа мэдэж хурлаараа хэлэлцэн тооцоо судал­гаа муу байна хэмээн буцаасан ч гэрээ аль хэдийнэ үзэглэгдсэн учраас буцаах боломжгүй болж харин ч эсрэгээрээ хэрэгжиж эхэлс­эн түүхтэй ажээ. Ийн Катерингийн үйлчилгээг хувьчлах асуудлыг хөндөж ТУЗ-өөрөө хэлэлцэхээс өмнө хувьд шилжүүлэх гэрээ хийж, гэрээ хийхээсээ өмнө хоёр орчим тэрбум төгрөгийн хөрөнгийг Д.Хор­жав нарт өгснийг хуулийнхан шалгахаар болж, цаад эздийг нь тодруулахаар ажиллаж байгаа сурагтай.

Мэргэжлийн хяналтын байгуул­лагынхан энэ гэрээг хууль зөрчиж хийсэн нь одоо тодорхой болж байгаа аж. Бас Катерингийн үйл­чил­гээ төрөөс хувьд шилжсэнээрээ алдагдалтай ажиллаж эхэлжээ гэсэн дүгнэлтийг жил бүр гаргаж, хуулийн байгууллагуудад шил­жүүлж байсан ч дарагдсаар өнөөд­рийг хүрчээ. Мэргэжлийн хянал­тынх­ны илрүүлсэн бас нэг асуудал нь даатгалын асуудал. “Нүхт тур”-д удирдлагын эрхийг өгөх тухай гэрээнд тусгаснаар “Төвийн үл хөдлөх хөрөнгийг өмнө нь байгуул­сан нөхцөлөөс дордуулалгүй даат­гуулсан байх ёстой” гэжээ. Гэтэл “Нүхт тур” компани төвийнхөө лифт зэргийг 22 тэрбум 843 сая төгрөгөөр даатгуулах гэрээг “Монгол даатгал” компанитай хийж өмнө нь даатгалд өгч байсан мөнгөнөөс даруй хэд дахин ихийг шилжүүлсэн байдаг аж. Энэ нь бас л ээдрээтэй хэрэг бөгөөд учрыг нь олохоор хуулийн­хан хөөцөлдөж эхэлсэн гэнэ. Төрийн мэдэлд байхдаа эрүүл ахуйн хувьд мэргэжлийн ажилтан­тай байсан уг газар хувьд очоод зорчигчдын эрүүл мэндэд батал­гаатай бүтээгдэхүүн нийлүүлэхээ байж байгаа талаар олон жилийн өмнө хэвлэлээр бичигдэж байсан удаатай. Гэвч үүнээс ч том асууд­лыг гарын алга урвуулахын адил шийдэж байсан улсууд мэргэжлийн хүний үгийг нохой хуцахын чинээ тоож сонсоогүй билээ.

ТАТВАРЫНХНЫ МӨНГӨӨР ТАНСАГ БАЯР ТЭМДЭГЛЭНЭ

МИАТ-ийн удирдлагууд энэ мэтээр хуулиас гадуур хийсэн үйлдлээ нуухын тулд ажилчдынхаа шагнал урамшууллыг нь нэмж, их хэмжээний мөнгө амладаг байжээ. МИАТ-ийн үе, үеийн захирлууд буюу Ц.Орхон, Б.Эрдэнэбилэг нар ажилчдынхаа амыг барихын тулд хөрөнгө мөнгийг ёстой цацдаг байжээ. Гэхдээ энэ нь тэдний хувийн хөрөнгө бус харин улсын хөрөнгөөс л гарч байгаа хэрэг шүү дээ. Тэд төрийн хөрөнгийг яаж үргүй зарцуулж байсан нь дараахь баримтаас тодорхой харагдаж байгаа. Одоогоос зургаан жилийн тэртээх шинэ жилийг МИАТ-ийнхэн тэмдэглэхдээ Хятадын “Huawen shishang tuwen” компанийн 2008 оны 21 мянган ширхэг календарийг 52.9 сая төгрөгөөр, Сөүлийн төлөө­лөгчийн газраас 400 ширхэг цаг, 180 гүц, 597 бал, 199 флаш дискийг 109 сая төгрөгөөр худалдан авч байжээ. Тэдний шинэ жилийн бэлэг нь дээр дурдагдсан 152 сая төг­рөгөөр тогтсонгүй. “Гранд компас” компаниас хөргөгчний наалт дөр­вөн мянгыг болон дөрвөн мянган түлхүүрийн оосрыг 10 сая төгрө­гөөр, “Хомо спресс” компаниас үзгэн бал, тэмдэглэлийн дэвтэр, дурсгалын цаг, энгэрийн тэмдэг зэргийг 14 сая төгрөгөөр худалдан авч байжээ. Тэд шинэ жилийнхээ бэлгэнд л гэхэд даруй 200 орчим сая төгрөг зарцуулдаг байсан нь эндээс харагдаж байна. Тодруул­бал, шинэ жилийн бэлгийг ийн 200 сая төгрөгөөр бэлдэхийн сацуу хүлээн авалтад 47 сая төгрөг зарцуулж, 300 сая төгрөгөөр 100 хүнийг урамшуулж байсан баримт байна. Эндээс харахад МИАТ гэх компанийн ажилчид шинэ жилээ тэмдэглэхдээ төрийн хөрөнгөөс даруй 500-600 сая төгрөг гарган авдаг байсан аж. Мөн 2007 онд ОХУ-ын “Аэрофлот”-ын ерөнхий захирлыг ирэхэд 13.3 сая төгрөгийн хэт хутга, буцахад нь 17 сая төг­рөгийн алтадсан аяга бэлэглэж байх жишээтэй. 2007 оны арван­хоёр­дугаар сарын сүүлийн хэдхэн өдөрт МИАТ-ийнхэн ингэж тансаг­ласан байна. Түүнчлэн “IOSA”-гийн гэнэтийн шалгалтад тэнцсэн гэдэг үндэслэлээр 250 орчим сая төгрөг гарган 30 гаруй ажилтнаа урам­шуулж байсан байсныг ч гэрч өгүүлж байгаа. МИАТ-ийн урам­шуул­лыг ийн бичээд байвал дуу­сах­гүй. Үр дүнгийн гэрээг сайн байгуулсан гэдэг нэрийдлээр Гүй­цэтгэх захирлаа 27 сая төгрөгөөр шагнаж байсан улсууд шүү дээ. Хуруу хумсаа зулгааж байж олсон хувийн компанийнхан хүмүүсээ ингэж шагнаж байсан бол гомдол­лоод байх зүйлгүй. Гэтэл энэ бол төрийн мөнгө өөрөөр хэлбэл, идэж буй талх, утсаар ярьсан нэгжийн­хээ секунд бүрт татвар хураалгаж байдаг олон түмний мөнгө шүү дээ. Гэхдээ энэ бүхэн шалгагдаж яригдаж байгаагүй биш яригдаж, бас шалгахыг хүссэн олон бичиг баримтыг нэг нэгэндээ илгээж байсан байдаг.

Бүр хэд хэдэн удаа цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн ч төд удалгүй дарагддаг байжээ. Үүнийг хөрөнгө мөнгөний сонирхол нэг, эрх мэдэлтнүүд зогсоож байсан нь мэдээж. Ямартаа ч ардчилсан засаглал гарснаар олон жил дарагд­сан эдийн засгийн гэмт хэргийн үзүүр атгагдлаа. Идээ бээр одоо л хагарч, шахагдаж эхэлж байна.

 МИАТБОИНГ 767-300″ ОНГОЦТОЙ БОЛСОН ТҮҮХ

Манай улс “Боинг 767-300” онгоцтой бол­сон түүхийг сөхвөл ур­таас урт үйл явдлын жаг­саалт гарч ирэх бөгөөд бас ээдрээтэй. Ийм он­гоц­той болох эхлэл огт өөр байдлаар тавигдсан байгаа юм. Одоогоос 13 жилийн өмнө МИАТ ком­пани, Солонгосын “Корэйн эйр” компанитай нэгэн гэрээг хийжээ. МИАТ болоод “Корэйн эйр” компани хоёр улсын­хаа хооронд харилцан нислэг үйлддэг учраас хамтран ажиллахаар болж гэрээг үзэглэсэн байна. Ингэхдээ хоёр талаас долоо хоногт мянга, мянган зорчигч тээвэрлэнэ гэсэн заалт оруулсан байгаа юм. Энэ нь ашиг­тай гэрээ бөгөөд хоёр улсын хоо­ронд зор­чиж буй зорчигчдыг ком­па­ниуд тэнцүү хэмжээгээр тээвэр­лэн ижил хэм­жээ­ний ашиг олно гэсэн үг. Гэтэл 2003 онд энэхүү гэрээнд гэнэт өөрчлөлт оруулахаар болсон бай­на. Ийн гэрээг өөрчлөх сэдлийг МИАТ-ийн гүй­цэт­гэх захи­рал Ц.Орхон гаргасан бөгөөд С.Баяр­сайхан гэх хэлтсийн даргаа Солонгос улс руу томилолтоор явуулан гарын үсэг зуруулжээ. Гэрээг өөрчлөхдөө харил­цан тээ­вэр­лэлтийн хүний тоог “Харилцан тээвэрлэлтийн нислэгийн тоо” болгож өөрчилсөн байна. Мөн “Корэйн эйр” компаниас Улаан­баа­тарын чиглэлд нислэгийн тоог долоо хоногт зургаан удаа болгож зорчигчдын тоонд хяналт тавихгүй байхаар тохирчээ.

Энэ нь МИАТ компанийг их хэмжээний алдагдал хүлээхэд хүргэж байгаа юм. Тод­руулбал, “Корэйн эйр” компани 290 хүний суудалтай нислэг үйлдэж байхад манайх 130 хүний суудал­тай онгоцоор зөрж нисдэг байж. Энэ нь МИАТ компанийг ихээхэн алдаг­далд оруулсан бөгөөд нийт 91 сая ам.долларын хохирол учирчээ. Үүнийг мөн л ашиг со­нирхлын зөрчлийн улмаас гарга­сан шийд­вэр гэж үзэхээс аргагүй. Уг нь аль болох өөрсдөдөө ашиг­тай, үгүй ядаж ашгаа тэнцүү хэл­бэрээр авах гэрээ хэлцлийн төлөө дарга нар зүтгэмээр юм. Тэгвэл шинэчлэн хийсэн гэрээний улмаас МИАТ алдагдал хүлээж, “Корэйн эйр” 91 сая ам.долларын ашиг хүртсэн байна. Харин дарга нарын хооронд “Ямар яриа хэлэлцээр болж, хэн нь хэдэн хувь авахыг тохирсон нь тодорхойгүй байна” хэмээн эх сурвалж өгүүлж буй. 

Энэ тухай одоогийн Зам, тээв­рийн сайд, тухайн үеийн ЗТБХБ-ын дэд сайд А.Гансүх 2011 онд олж илрүүлэн  шалгуулахаар УЕПГ-т гомдол гаргажээ. Гэтэл энэ хэрэг одоог хүртэл шийдэгдээгүй байгаа бөгөөд тус гэрээний үр дүнд МИАТ өнөөдөр ч алдагдал хүлээсээр байгаа гэнэ. Ингээд тухайн үеийн ЗТБХБ-ын дэд сайд А.Гансүх Со­лон­гос улсыг зорьж гэрээг өөрчлөх тухай асуудлыг ярьжээ. Гэтэл Солонгосын тал “Олон жил яваад, болоод ирсэн гэрээ. Тэгэхээр манай талаас гэрээг өөрчлөх ямар ч боломжгүй” гэдэг хариултыг удаа дараа өгч байжээ. Тиймд манай улс алдагдал хүлээхгүйн тулд Солон­госын нислэг үйлддэг онгоц Боинг 767-300 онгоцыг худалдаж авахаар шийдэхээс аргагүй бол­жээ. Өөрөөр хэлбэл тэмээ, ямаа­ны­хаа зөрүүг арилгахын тулд адил­хан тэмээтэй болж, жин тээхээс аргагүй болсон гэсэн үг л дээ. Энэ нь алдагдлыг бууруулсан бөгөөд МИАТ компани том онгоцтой бол­сон анхны тохиолдол болжээ.  Гэхдээ л Монгол Улс өөрийн гэсэн агаарын тээврийн нислэгтэй мөрт­лөө бусад орнуудын авиа тээв­рийн компаниуд хүчээ авч, манайх аргацаах төдий цөөхөн нислэгтэй явж ирж, жилээс жилд нислэгийн тоо цөөрч байсны нууц нь сэтгэл дутсаных байсан гэдэг нь харагдаж байгаа юм. Аль болох эх орондоо ирэх ашгийг бодох байтал амин хувьдаа ирэх ашгийг харсаар бай­гаад ийм байдалд хүргэсэн байгаа нь илт байгаа юм. Үүнийг засч залруулах хүмүүс гарч ирээгүй бол хэдийг болтол ингэж явах байсан нь эргэлзээтэй.

Сүүлийн үед энэ тал дээр анхаарч ярьснаар одоо гэрээнд өөрчлөлт оруулах боломж бүрдэж байгаа гэнэ. Солонгосын ихэнх нислэг буух, хөөрөхдөө манай орны зүүн хилийг нэвтэрч ордог байна. Энэ байдлыг зогсоож манай улс агаарын хилээ хаах тухай мэдэгдэл илгээснээр гэрээг өөрч­лөх боломж бүрдсэн сурагтай. Хоёр орны агаарын хилийг хаах хүртэл арга хэмжээ авч байж нэг гэрээгээ өөрчлөхөөр болсон нь сайн хэрэг.

ХИЙСЭН ХЭРГЭЭ ДАРАХЫН ТУЛД БАГАГҮЙ МӨНГИЙГ ТӨРӨӨС ГАРГУУЛДАГ БАЙЖЭЭ

Энэ мэтээр МИАТ компани дээр хэрхэн мөнгө угааж байсан бэ гэдэг баримтуудыг зарим албан ту­шаалт­нууд шалгуулахаар хуулийн байгууллагад ханддаг ч олон ний­тэд ил бололгүй, эцэслэн шийдэг­дэлгүй өнөөдрийг хүрчээ. Ийм хэргүүдийг дарахын тулд МИАТ-ийн удирдлагууд хуулийн фирмтэй холбогдон багагүй хэмжээний мөн­гөөр тэднийг ажиллуулдаг байсан байна. Тодруулбал, МХЕГ-ынхан МИАТ-ийн 2006-2007 оны санхүү­гийн үйл ажиллагаанд шалгалт хийгээд таван тэрбум долоон зуун 23 сая төгрөгийн акт тогтоосон байгаа юм. Тус акт тогтоосон явдалд эрх зүйн туслалцаа ава­хаар МИАТ-ийн гүйцэтгэх захирал Б.Эрдэнэбилэг “Жалайрчо” хуу­лийн фирмийн захирал Д.Ням­доржид ханджээ. Д.Нямдорж нь Б.Эрдэнэбилэгийн багын найз, дотнын анд нь гэж байгаа. Гэрээг хийхдээ нийт маргааны үнийн дүнгийн хоёр хувийг үйлчилгээний хөлсөнд өгөх заалтыг оруулсан байна. Энэ нь 114 сая төгрөг болох бөгөөд үнийн дүнгийн 30 хувийг үйлчилгээ авахаас өмнө шилжүү­лэхээр болжээ. Ингэхдээ эхлээд 30 хувийг нь, дараа нь 70 хувийг нь үйлчилгээний үр дүнгээс үл хамаа­ран үл маргалдах шугамаар өгнө гэж тохирсон байгаа юм. Шууд хэлбэл “Жалайрчо” компани МХЕГ-ын тогтоосон актын хүрээнд эрх­зүйн зөвлөгөө өгсөн, өгөөгүй 114 сая төгрөгийг ямар нэгэн маргаан­гүйгээр шилжүүлэх гэрээ хийгдсэн байна. Ер нь боломж л олдвол бүхий л аргаар төрийн мөнгөнөөс авсаар иржээ.

МИАТ-ийн өнгөрсөн үеийг сур­валжлахад ийм. Нэгэн цагт эрх мэдлээ хэтрүүлэн дураараа авир­ласан дарга нарын халаас руу төрийн хөрөнгийн нэгээхэн хэсэг ийн орж байжээ. Харин одоо олон жил бугшсан нэг намын засаг­лалаас татгалзсанаар МИАТ-т үүрлэсэн муу бүхэн, идээ бээр шахагдаж эхэллээ. Өнөө жилээс ажлаа мэддэг, гавьяат нисгэгч хүн энэ байгууллагыг удирдаж эхэл­сэнд нь хүмүүс ихээхэн итгэж байгаа. Цаашид ч энэ ажлаа улам эрчимжүүлэн үүр уурхайгаар нь устгах нь нийгмийн захиалга бо­лоод байна. Арван хэдхэн жилийн дотор хэдэн зуун тэрбум төгрөгийг татвар төлөгчдийн халааснаас хулуулан авч халаасандаа хийсэн хүмүүсийн гар хөл бологсдыг ил­рүүлж арга хэмжээ авах нь МИАТ-ийн ирээдүйд хэрэгтэй байх.  Ин­гэхийн тулд хуулийн байгууллагын­хан ч шударга, шуурхай ажиллах шаардлагатай. Хэн нэгэн улстөр­чөөс, бизнес эрхлэгчээс айгаад байлгүй шударга ёсыг тогтоон ажилласнаар МИАТ-ийн энэ их идээ бээр шахагдах болно.

Л.МӨНХТӨР