Categories
редакцийн-нийтлэл

Ч.Найдандорж: Наранбаатарын арыг залгах найруулагч үнэндээ алга байна

Улсын драмын эрдмийн театрын найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Чойнхорын Найдандоржтой ярилцлаа.

Таны найруулсанЭсрэг дурлалжүжиг өнөө жилийнГэгээн музанаадмын гран при шагнал хүртсэн. Эндээс яриагаа эхлэх үү?

-Өнөө жилийн “Гэгээн муза”-гийн гран приг хүлээж байсангүй. Учир нь залуу найруулагч Н.Наран­баатарын найруулсан “Гамлет” жүжиг тайзнаа тавигдсан. Уг жүж­гийг маш амжилттай тавьж үзэгч­дээс өндөр үнэлэлт авсан. Тийм болохоор би ч биш ихэнх хүмүүс “Гамлет”-д ихээхэн найдвар тавьж байлаа. Гэвч “Эсрэг дурлал” жүжиг маань гран при хүртдэг юм байна. Гэхдээ миний бодож байсан хүмүүс шагнал авсангүй. Ухаандаа,  “Эс­рэг дурлал”-ын хөгжмийн найруул­га дээр ажилласан Морин хуурын чуулгын удирдаач Түвшинсайхан, мөн жүжигчин Жаргалсайхан, Баяс­галан хоёрыгоо туслах эрэг­тэй, эмэгтэй дүрээр муза авчих болов уу гэж горьдож байлаа. “Эсрэг дурлал”-ыг дорно дахины хүн төрөлхтний анхны роман гэг­дэх “Гэрэлт Гэнжийн дурлал” тууль­саас сэдэвлэсэн юм. Сэтгүүлч Б.Галааридын зохиолоор Монгол Японы найрамдлын 45 жилийн ойн хүрээнд тайзнаа тавьсан бү­тээл шүү дээ.

-“Гэгээн музанаадмын мар­гаашнаас лНайруулагч Найдан­дорж, Наранбаатар нар албан тушаалын наймаагаарГэгээн муза“-г бие биедээ найр тавьж өгсөнгэж байсан. Энэ үнэн юм уу?

-Н.Наранбаатар яалаа гэж надаас тэр албан тушаалыг худал­даж авах вэ дээ. Үүний цаана ямар ашиг байгаа юм. Театрын ерөнхий найруулагч хийснээрээ Наран­баатар юу хожих вэ. Ачаалал нь нэмэгдэхээс цалин нь нэмэгдэхгүй. Бид энэ ачааллыг залуу зандан насанд нь үүрүүлж байгаа хэрэг. Наранбаатар өнөөдөр ид хийж бүтээх зоригтой, толгой нь сийрэг яваа дээрээ энэ театрыг өөд нь татах хэрэгтэй. Мань мэтийн хөг­шин юмнууд садаа болоод байх хэрэг алга. Б.Баатар бид хоёр хэлэх зүйлээ хэлээд явж байна. Тийм болохоор наймаалцах ямар ч эрх ашиг, сонирхол байхгүй. Эл ярилцлагыг уншиж буй хүн та хүний ёсоор энэ газар шороон дээр гишгэж байгаа бол хүний ёсоор амьдаръя гэж бодож байгаа бол амьдралаас үргэлж сайн сайхан бүхнийг нь олж харах хэрэгтэй. Зарим хүмүүс Н.Наранбаатар, Б.Баатар бид гурвыг хооронд нь талцуулах гэж янз бүрийн зүйл ярьдаг. Одоо тэр маргалддаг үе өнгөрсөн. Бид гурав зангидсан гар шиг болсон. Хэн юу ч ярьсан бид гурав театрынхаа төлөө зүрх сэт­гэлээ өгөн ажиллаж байгаа. Ямар ч хүүхэн ирээд бид гурвын дундуур орж чадахгүй тийм л нарийн сэжи­мээр ажиллаж байгаа даа.

Улсын дуурь бүжгийн эрд­мийн театр долоо хоног бүр шинэ уран бүтээл тавьж байна. Гэтэл драмын театр жилдээ ганц хоёрыг л тавих юм гэсэн гомдол байдаг. Жилд таваас зургаан уран бүтээл тавих боломж бай­даггүй юм уу?

-Дуурийн театр тийм олон шинэ уран бүтээл хийснийг би амьд­ралдаа мэдэхгүй юм байна. Шинэ уран бүтээл хийх, урын санд байгаа уран бүтээлийг тоглох гэдэг хоёр өөр ойлголт. Өнөөдөр манай теат­рын урын санд тоглоход бэлэн 30 гаруй бүтээл бий. Тэднийгээ байнга тоглож ч байгаа. Үүнийгээ бид шинээр тавилаа гэж хэзээ ч зар­ладаггүй. Ухаандаа хайрын өд­рүүд, хайрын сар, үндэсний жүж­гийн өдрүүд гээд тэмдэглэлт өдрүү­дэд зориулан улирал, сараар нь уран бүтээлээ ээлж дараагаар нь үзэгчдийн хүртээл болгож байгаа. Харин нэг жилд хоёроос доошгүй өмнө нь Монголын тайзнаа тавиг­даж байгаагүй эсвэл тавигдаад мартагдсан жүжгүүд болох “Ромео Жульетта”, “Гамлет” ч гэдэг юм уу олон жилийн өмнө тавигдсан жүж­гүүдийг шинэ жүжигчдээр, шинэ найруулгаар, шинэ уран бүтээлийн баг ажиллаж хийдэг. Яахав зарим нэг театраас хөндий сонсогч, үзэг­чид шинэ уран бүтээлийг тайзнаа амилуулах, урын санд байгаа бүтээлийг тоглох хоёрын ялгааг сайн ойлгодоггүй юм шиг байна лээ.

Драмын театрын их ажлын хажуугаар “X ТҮЦпродакшнтай хамтарч уран бүтээл хийж байгаа гэсэн үү. Драмын театрын зү­гээс хувийн продакшнтай ажил­лахыг зөвшөөрдөг юм уу?

-Би мэргэжлийнхээ ажлыг хийж байгаа. Миний хийж чадах ажил гэвэл багшилж, найруулж, тоглож чадна. Диплом, цол зэргээ авсан найруулагчийн энэ ажлаа ард­чилсан чөлөөт Монгол Улсынхаа хаана ч би хийх болно. Үүнийг манай театрын зүгээс хөхиүлэн дэмждэг. Найдандорж гэдэг хүн жүжигчин, найруулагч байх нь хамаа алга. Цаг хугацаатай урал­даж ажиллах хэрэгтэй байна. Мон­гол хүн бүр өөрийн чаддаг зүйлсээ бололцоотой газар бүрнээ хийгээд байвал Монгол хүн болс­ных эх орондоо оруулж буй хувь нэмэр энэ л гэж ойлгодог. Намайг хэн ажилд урьж байна, миний толгойд ямар төсөл орж ирнэ тэр бүгдийгээ гүйцэлдүүлж байж миний сэтгэл амардаг. Тэгж л өөрийгөө амьд байгааг мэдэрдэг. Энэ мэт­чилэн би уран бүтээлээсээ өөрийн аз жар­галыг бий болгодог. Уран бүтээ­лийн ард гарчихаад өөрий­гөө хаана явааг, аль хэмжээнд үнэлэг­дэж байгааг мэддэг. Тэгэх­гүйгээр чимээгүй байгаад байвал үхсэнээс ялгаагүй биз дээ.

Драмын театр улсаас мөнгө авч уран бүтээл тавьдаг. Хувийн продакшнууд өөрсдийн хөрөн­гөөр уран бүтээлээ хийдэг. Тийм болохоорГэгээн музанаадам хүч тэнцвэргүй тулаан болдог гэлцэх юм?

-“Гэгээн муза” мөнгөөр өрсөлд­дөг наадам биш. Чиний тоглосон жүжигт нэг төгрөг зарсан байна уу, нэг тэрбумыг зарсан байна уу гэдэг нь шүүгч нарт сонин биш шүү дээ. Чи оролцсон жүжигтээ ямар дүр бүтээсэн бэ гэдэг л чухал. Тухайн жүжигчин уран бүтээлч юм бол тэрхүү дүрийг бүтээхэд нэг төгрөг ч хэрэггүй. Харин авьяас, сэтгэл, чадвар л хэрэг болно. Тайз нь үнэтэй хийгдсэн үү, хямд боссон уу гэдэг огт хамаагүй. Харин тайзыг яаж урнаар нь сэтгэсэн нь сонин байгаа юм. Дэлхийн урчуудын дунд “Хэдий чинээ хүнд нөхцөлд, хэдий чинээ ядуу хомс байдалд уран бүтээлч ажиллана төдий чинээ тархи нь илүү ажиллаж, уран бүтээлийнх нь оюуны үнэ цэнэ өсдөг” гэж үздэг. Үүнийг л музагийн шүүгч нар шүүдэг байх.

Харин таны асуусан асуулт бол атаархсан, шалтаг тоочсон арчаа­гүй хүмүүсийн яриа болов уу гэж бодож байна. Энэ жил нэг хүний жүжиг гээд “Гэгээн муза”-д орж ирсэн. Тийм л сүрхий юм бол нэг хүний жүжиг хийгээд ороод ир л дээ. Чамд жүжигтээ өмсөх хэдэн хувцас олдоно. Болохгүй бол теат­руудаас гуйхад жүжигт хэрэгтэй юу ч олдож болно. Интернэт ухаад аяа сонго. Тэднийг эвлүүлээд тэр жүжгээ хийгээд өгөөч гэж хэлмээр байна.

Драмын урлагт найруулагч Н.Наранбаатарын араас гарч ирэх залуус төдийлөн хараг­дахгүй юм. Мундаг найруу­лагч­дынх нь нас явчихлаа даа?

-Би багшийгаа 50 настай бай­хад ганц хоёрхон жүжиг найруулан дөнгөж цухуйж байлаа. Найруу­лагчид тэр болгон санаан зоргоор төрдөг юм биш. Одоо найруулагч төрөхгүй ч байж магадгүй. Өнөөдөр дуурийн театрыг хар. Толгой цохь­сон найруулагч байна уу. Дуурийн театрт мэргэжлийн найруулагч гэвэл Эрдэнэбаатар байна. Эр­дэнэ­­баатараас өмнө Эрдэнэ­булган гуай бий. Монголын театрт нэгэн цаг үед И.Нямгаваа, Б.Мөнх­дорж, Г.Дорж­сам­буу гэдэг гурван хүн л хоо­рондоо өрсөлддөг бай­лаа. Тэр гурвын өрсөлдөөн шиг өрсөл­дөөнийг би мэдэхгүй. Ухаан­даа, тэднээс өмнөх үед ч най­руулагч нарын хурц өрсөлдөөн байсан эсэхийг мэдэхгүй. Тэднээс хойшхыг ч мэдэхгүй. Б.Баатар бид хоёрыг хөгширчихлөө гэж бодож байж магадгүй. Тийм ээ бид хөг­шир­сөн. Гэхдээ бидний араас Н.Наран­баатар гэдэг авьяаслаг залуу га­раад ирлээ. Өнөөдөр теат­рыг толгойлж, үүрэх ёстой ачааг нь бид үүрүүллээ. Хийх ёстой ажлыг нь хийлгэж байна. Тийм болохоор бид сэтгэл амар тайван болчихсон. Н.Наран­баатарын араас ямар хүүхэд най­руулагч болохыг ёстой бурхан мэднэ. Найруулагч гэдэг ном сурч олдог мэргэжил биш. Харин найруу­лагч гэдэг төрдөг мэргэжил байхгүй юу. Тэр хүнд төрөлхийн хүн чанар, зохион бай­гуу­лах чадвар, заах арга зүй, уран сэтгэмж байх хэрэгтэй. Энэ бүгдийг Калифорнийн их сургууль ч зааж чадахгүй. Сур­гууль бол онолоор зөв голдиролд оруулж өгдөг. Сайн найруулагчид төрөх байх. Тэгэх­гүйгээр драмын ур­лагийн найруу­лагч тасрах байх гэсэн халаглал надад байдаггүй.

Орон нутгийн театрууд гэж хэцүүхэн газрууд байх юм. Хааяа­хан Улаанбаатараас тэр найруулагч очсон жүжиг най­руулж байна гэхээс өөр дорви­той зүйл сонсогдохгүй юм?

-Орон нутагт сайн баг хамт олон байна. Огт баггүй хоосон театрууд ч бий. Орон нутаг гэдэг бол төрийн бодлого төвөөс тасарчихсан газар. Нэг нам эрх бариад л урлагийн байсан үгүй нь хамаагүй өөрийн хүнээ тавьчихдаг. Төвийн театрууд ч тийм болох гээд байгаа нь надад анзаарагддаг. Монголчууд бид нүүдлийн соёлтой хэмээн дэлхийд бахархдаг. Гэтэл энэ нүүдлийн соёл устаж байна. Үүнтэй адил Мон­голын үндэсний соёл урлаг устах тийшээгээ хазайчих вий гэж санаа зовдог. Монгол хэлний яруу тансаг зүйлийг драмын театрын жүжгийг үзэхдээ хүмүүс мэдэрдэг. Монгол хүн үндэсний хувцсаа яаж өмсөж эдэлж хэрэглэдгийг үндэс­ний жүж­гээс л харна. Драмын урлагийг улс анхаарахгүй, анзаа­рахгүй хаях юм бол маш том хэл соёл биднээс холдоно. Теарт гэдэг амьд ертөнц. Тайзан дээр тоглож буй жүжигчид, үзэгчдийн хооронд амьд холбоо үүсдэг. Жүжиг гэдэг зүрхнээс зүр­хэнд, тархинаас тар­хинд хүрдэг болохоор хүн өөрт байдаг бүх мэдрэхүйгээрээ жүжиг­тэй холбогд­дог. Драмын театрыг төр зас­гийн­хан зүгээр нэг үзвэрийн газар гэж ойлгодог. Энэ бол ёстой үгүй шүү. Монгол Улс гэдэг ур­лагаа­раа л танигдана. Нэг хэсэг манайхан орос хэлэнд бүр ууссан. Подизоор ороод лифтэнд суугаад ручкиэ онгойлгож гэртээ орон крантаа онгойлгоод ус авч плиткэн дээрээ косьтруулаа тавин ус бу­цалдаг гээд бид яриад сурчихсан. Энэ бол аймшиг. Үүн шиг бид анг­ли, солонгос, хятадаар яриад унавал монгол хэл яах юм бэ. Мэдээж мөхнө. Монгол эр хүн гэж ямар байдгийг, монгол эх хүн гэж ямар байдгийг бид драмын урла­гаас л харна. Тэгэхгүйгээр үзвэрийн газ­рын хэмжээнд авч үзвэл үүн шиг эмгэнэл байхгүй.

Драмын урлагийг харин ч дэмжээд байгаа юм биш үү. 150 сая төгрөгөөрГамлет“-ыг ахин тайзнаа тавиулсан даа?

-Өнөөдөр төр засаг драмын урлаг гэхээсээ илүүтэйгээр уул уурхай руу анхаарал хандуулж драмын урлагт мөнгө хаяхаасаа илүү уул уурхайн техник авах гэдэг болж. Үнэндээ Монголын гурван сая орчим хүнээс сор болсон уран бүтээлчид нь Улсын драмын эрд­мийн театрт байгаа. Бид өнөөдөр Цагаан Цэгмид гуайг алтан үеийн уран бүтээлч гээд хийсэн бүтээс­нээр нь шүтдэг. Хэрэв Цагаан Цэгмид гуай өнөөдөр амьд байсан бол 600 мянган төгрөгийн цалин­тай л амьдарч байгаа. Ардын жүжигчин Гомбосүрэн, Цэвээнжав, “Шороот”-ын Цэвээн, Улаан мал­гайт, Арслан тайж өнөөдөр амьд байсан бол 500 гаруй мянган төгрөгийн цалинтай байх байлаа. Энэ цалингаар яаж амьдрах юм бэ. Алтан үеийн эдгээр жүжигчид гай­хамш­гийг бүтээж байсан шиг өнөөд­рийн залуус мөн л гай­хамшгийг бүтээж яваа. Эдгээр хүмүүс өнөөдөр 400 гаруй мянган төгрөгийн цалинтай байна. Энэ чинь тэгээд ариун явдал уу. Улсын их хурлын гишүүнийг дараагийн сонгуулиар ард түмэн мартдаг юм. Харин драмын урлагт амьдралаа зориулан яваа энэ хүмүүсийг бүтээ­сэн дүрээр нь, тэр авьяасаар нь хэдэн зуундаа монголчууд ярьдаг. Эд чинь тэгээд амьд бурхан биш юм уу. Ард түмэн шүтнэ гэдэг чинь амьд бурхан болсны гэрч бус уу. Сувд, Цэрэндагва, Мэндбаяр, Дам­дин, Мягмарнаран, Сарантуяа, Жаргалсайхан, Болд-Эрдэнэ, Ган­цэцэгийг ард түмэн шүтэж байна.

Энэ хүмүүс нийлээд уран бү­тээл хийе гээд тэр 150 сая төгрөгийг гутлынхаа зулгийг эргэтэл театрын дарга Цэрэнсамбуу, дэд дарга Н.Сувд хоёр хүн болгоны улыг долоох шахам болж байж олж ирж байна. Өнөөдөр бид ингэж л амь­дарч байна. Төр засаг ингэж л хандаж байна даа бидэнд. 150 сая төгрөгөөр жүжиг хийгээд цалин дээрээ хэдэн төгрөг нэмүүлэх гээд хөөцөлдөж байгаа юм биш. Харин чанартай уран бүтээл хүргэчихье гээд гуйлга гуйдаг. Түүнээс биш бид барилга барих гээд тендерээс хэдэн төгрөг унагаад үлдсэн хэдэн төгрөгөөр нь хогийн хэдэн байшин барьдаг хүмүүсээс өөр байхгүй юу. Ингэж л уран бүтээл хийдэг боло­хоор би гомддог, харамсдаг. Гэхдээ гомдож, харамслаа гээд яахав. Бурхан намайг үүнийг хий гээд би энэ мэргэжлийг сонгосон болохоор харамсахгүй. Найдандорж найруу­лагчаас өөр ажил хийж чадахгүй болохоор ингээд байгаа юм биш. Би эндээс л аз жаргалаа олохын тулд яваа. Түүнээс амьдрахын тулд өнөөдөр юу ч хийгээд явж болно. Би чадна гэвэл гарын ур, толгой­ныхоо ураар юу ч хийж чадна. Сайн төр байгаа бол хүнийг чаддаг юмыг нь хийлгэх хэрэгтэй.

Өнөөдөр тэгээд хийж бо­лох­гүй байгаа юм уу?

-Хийж бүтээж байгаа хүмүүсийг төрөөс хөхиүлэн дэмжээсэй гэж хүсдэг. Ардын уран зохиолч Бавуу­гийн Лхагвасүрэн гээд хүн байна. Ямар гайхамшигтай зохиолч билээ. Төр засгийнхан өнөөдөр арай ухаалаг байсан бол “Лхагвасүрэн гуай өнөөдөр танаас бид ганц зохиол л авна. Та бичээд л бай. Бичих бололцоог чинь Монголын төр хангаад өгье” гэвэл тэр хүн зохиолоо бичихээс өөр юу бодох вэ дээ. Саятангуудын хэм­жээнд биш гэхэд жирийн хүн уран бүтээлээ хийгээд явчих нөхцөл байдлыг нь хангачих. Бичсэн зо­хиолыг нь төр өндөр үнээр худал­даад ав л даа. Б.Лхагвасүрэн гуай ахин төрөхгүй шүү дээ. Д.Нацаг­дорж, Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн гуай ахин төрөөгүй шиг энэ хайран авьяас ахин төрөх­гүй. Энэ хүнээр юм хийлгээд авчих­бал Монголын оюуны ертөнц бая­жина. Б.Лхагвасүрэн гуай шиг олон хүн байна. Салбар бүрийн шилдэг хүмүүсийг дэмжин ажиллаж чадвал түүгээр нь монголчууд хэдэн жил амьдарна. Хэдэн сайхан жүжигтэй болоод авчихбал монгол байтугай Ази тив амьдарчих юм. Гайхалтай зохиол биччихвэл, түүгээр нь кино хийвэл юун Холливуд, болливуд вэ. Тэд боль л доо болно.

Өнөө жил ямар уран бү­тээ­лүүд дээр ажиллахаар болоод байгаа вэ?

-Ямартай ч “Х ТҮЦ”-ийн “Сэрүүн хасын нууц” жүжиг маань өнөөдөр нээлтээ хийнэ.  Найдандорж хүссэн газраа очиж жүжиг найруулдаггүй. Эхлээд тайз, жүжигчдээс эхлээд бүх зүйл хэрэгтэй. Би ганцхан хийж л чадна. Үүн дээр Улсын драмын эрдмийн театр надад бололцоо олгодог. Миний хувьд театртаа ирээд “Оролмаа”, “Эсрэг дурлал”, “Красногоровын төсөл”-ийг хийлээ. Надаас гадна Б.Баатар найруулагч “Ану хатан”, Н.Наранбаатар най­руу­лагч “Парисын дарь эхийн сүм”, “Тэнгэрийн хүү”, “Гамлет”-ыг хий­лээ. Энэ уран бүтээлүүд бүгд мөн­гөний асуудалтай. Театрын удирд­лагууд гуйлгачин шиг явж гуйлга түүлэг хийж, сайд дарга нарыг царайчилж хэдэн төгрөг бат­луул­даг. Ингэж нэг хэдэн төгрөгийн сураг гарна. Тэгэ­хээр нь бид ажлаа эхэлчихнэ. Гэтэл өнөө мөнгө нь орж ирэхгүй. Өмнөх засгийн үед ийм байсан одоо ч мөн хэвээрээ байна. Энэ засгийн үед бүр их хүнд сур­талтай болчихсон. Сая гэхэд л 10 сая төгрөгийн шагна­лын сантай орчин үеийн жүжгийн уралдаан зарласан. Үүнийг яам дэмжээд хамтарч хийе гээд унасан. Сайд ямар энэ жүжгийг тавих юм уу. Жүжгийг найруулагчид тавьдаг юм. Зохиолч хүн зохиолчийнхоо жүж­гийг шүүдэг ямар ухаан байна аа. Найруулагч нарт давуу эрхийг нь өгөх хэрэгтэй. Тухайн зохиол жүжиг болох үгүйг найруулагч нар л мэд­дэг. Гэтэл одоо болтол мөнгө төгрөг нь алга л байна. Энэ мэт­чилэн ядуу айлын гуйлгачин хүүхдийн амьд­ралаар Монголын авьяастнууд амьдардаг. Бид өөрс­дийнхөө төлөө биш. Үзэгчдэд аятайхан юм үзүүл­чих гээд тэдний өмнө, хойно орж сөгдөж, мөргөж, бөхийж, гутамшиг болж амьдарч байна даа.

Э.ЭНХБОЛД

Categories
редакцийн-нийтлэл

Д.Банди: Би дасгалжуулагч бэлддэг дасгалжуулагч болно

Монголд боксын спортын үндэс суурийг тавьсан Б.Олзодоос хойш боксын спортын түүхэнд тэсрэлт хийсэн дасгалжуулагч бол Монголын боксын эцэг гэгдэх Д.Банди багш билээ. Улсын багшийн дээд сургуулийг математикийн багш мэргэж­лээр төгссөн түүний боксын спортод оруулсан хувь нэм­рийн тухай яриа үлгэр мэт байдаг. Өнгөрөгч ням гаригт боксын заалаар ороод гаръя хэмээн бодож яваад Д.Банди багштай таарсан юм. Биеэ эмчлүүлэн гэрээсээ төдийлөн гарахгүй яваа Монголын боксын холбооны зөвлөх, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, Ардын багш Дамдинжавын Бандитай хуучилснаа хүргэе.

 Таны бие чилээрхүү байна гэсэн. Одоо гайгүй юу, багш аа?

-Миний бие сайжирч байна. Одоо эрүүл хүн шиг боллоо. Би 2010 онд цус харваад хэцүүхэн байсан. Унаад боссонтой ялгаагүй байлаа. Түүнээс хойш сайн эмч нар, үр хүүхэд, ханийнхаа буянаар сайхан эдгэлээ дээ.

Улаанбаатар руу төдий л ирэхгүй зусландаа байна гэж дуулсан?

-Зуслан гэр хоёрынхоо хоо­ронд л яваад байна. Одоогоор гэртээ голдуу эмчилгээгээ хийл­гэхийн далимд ном бичиж сууна.

Мэдээж боксын тухай ном уу?

-Миний дурсамжит туужийн ном байгаа юм. Урд нь 2000 оноос өмнөх үйл явдлыг багтаасан “Ми­ний ертөнц” хэмээх номоо гарга­сан. Үүний хоёрдугаар боть нь болж гарах учиртай. Ямартай ч номоо бичээд дуусчихлаа. Номд маань олимп, дэлхийн аваргууд төрсөн зурвас амжилтын үе тэр чигтээ багтсан байгаа. Бээжингийн олимпод хэрхэн оролцсон, Миланы дэлхийн аваргад яаж оролцсон тухай голчлон бичсэн. Мөн Лондон­гийн олимпод хэрхэн оролцсон тухай ч номдоо багтаасан шүү. Би номынхоо нэгдүгээр дэвтэрт бок­сын спортыг өөрийн бодлоор та­мир­чид найз нөхдөө дүгнэн бичсэн бол энэ удаа хүмүүс боксыг хэрхэн дүгнэж байгаа, хүмүүс намайг дүгнэж буй тухай оруулсан. Эл номоос өмнө Монголын боксчдыг бэлтгэх сургалт дасгалжуулалтын программ гэдэг ном гарч хөдөө хотгүй боксыг жигдхэн зааж эхэл­лээ. Боксын ту­лаа­нуудыг хараад байхад хөдөө, хотгүй л ана мана тулалдаж байна. Үүнд номын минь ач тус бага ч атугай шингэсэн болов уу гэж бодож сууна.

Бээжингийн олимпод таны удирдлага дор алт, мөнгөн ме­даль хүртсэн Э.БадарУуган, П.Сэрдамба нар зодог тайл­чихлаа. Арай л эрт рингнээс буулаа даа гэж бодогдох юм?

-Тийм ээ. Нас ч арай л болоогүй байсан юм. Гэхдээ аливаа юм учир шалтгаантай байдаг. Э.Бадар-Ууганы маань хувьд бэр­тэл нь эдгэж өгөхгүй ужгирсаар байсан. Энэ нь онош буруу гарч, буруу эмчилгээ хийснээс үүдэлтэй. Түү­нээс болоод бэлтгэлээ хийж чадах­гүй удаан явсан. Саяхнаас л онош нь зөв гарч эмчилгээгээ хийл­гэж эхэлсэн. Онош буруу гарснаас болж эмчилгээ буруу хийгдэж хай­ран залуу бээлийгээ тайлахад хүрсэн. Бид, Э.Бадар-Ууган өөрөө ч гэсэн тоглочихсон юмсан гээд бэлтгэлээ хийхээр бие нь өвдөөд байдаг байсан. Аргагүйн эрхэнд л зодог тайлсан хүн дээ. П.Сэр­дамбын хувьд өнөөдөр Монголын боксын түүхэнд хамгийн дээд амжилтыг үзүүлээд байгаа. Олим­пийн наадмын мөнгө, дэлхийн аваргын алт, хүрэл медаль хүртсэн. Олон түмнийхээ сонгуулиар Мон­голын олимпийн боксын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга боллоо. Тийм болохоор аргагүй эрхэнд бээлий тайллаа гэж бодож байгаа.

Боксын спортын дүрэм өөрч­лөгдөн насанд хүрэгчид хам­гаалалтын малгайгүй тулал­дана гэсэн. Таны хувьд үүн дээр ямар бодолтой байна вэ?

-Зөвхөн насанд хүрэгчдийн тэмцээнийг малгайгүй явуулахаар болсон. Түүнээс залуучууд, эмэг­тэй­­чүүд, өсвөр үеийнхэн өмнөхийн адил хамгаалалтын малгайтайгаа тулалдана. Малгайгүй тулалдана гэдэг мэдээж хүндрэлтэй байж таарна. Наад зах нь хөмсөг зад­рахаас эхлээд олон эрсдэлтэй.

Таны хувьд уг дүрмийг хэр таашааж байна вэ?

-Бидний үеийнхэн угаасаал малгайгүй тулалддаг байсан. Нэ­гэнт дүр­мэндээ малгайгүй тулал­дана гэчих­сэн болохоор малгайгүй тулаанд бэлдэж, суралцах л хэ­рэг­тэй бай­гаа юм. Малгайгүй тулал­дана гэдэг малгайтай байснаас их өөр. Тийм болохоор дасгалжуу­лагчдаас ур чадвар, ихээхэн ухаан шаардах хэрэгтэй болно.

Монголын боксыг нэгэн үе Д.Банди дасгалжуулагчгүйгээр төсөөлж чадахаа байсан цаг үе бий. Олимпийн боксын холбоо­тойгоо хэр ойр ажиллаж байгаа вэ?

-Холбооныхоо хүмүүстэй уул­заж, учирч л явна. Би чинь Мон­голын олимпийн боксын холбоо­ныхоо удирдах зөвлөлийн сон­гуульт албанд ирж байгаа юм шиг байна лээ. Яахав хурал зөвлөгөөн янз бүрийн зүйлд нь оролцоод өөрийн санал бодлоо хэлж л явна даа. Би холбоондоо нэг санал тавиад байгаа юм.

Юу гэсэн санал юм бол оо?

-Би тамирчин бэлтгэж чадна гэдгээ олимп, дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртэж Мон­голынхоо ард түмэнд харуулсан хүн. Одоо би дасгалжуулагчийг дасгалжуулдаг дасгалжуулагч бол­моор байна.

Өнөөдрийг хүртэл нэлээд олон хүнийг рингэнд дасгал­жуулсан байх даа. Барагцаа тоо гаргаж үзэв үү?

-Ямартай ч миний гараас 1200 гаруй тамирчин рингэнд гарч тог­лосон байх юм. Эдний дундаас Хөдөлмөрийн баатар хоёр, гавьяат цолтон 20 гаруй, олон улсын хэм­жээний мастер 40 гаруй, спортын мастер 80 гаруй, боксын спортын зэрэгтэй 600 гаруй тамирчныг бэлтгэжээ.

Миний гараас Д.Төмөрбат гэж Дорнод аймгийн боксын дасгал­жуулагч төрсөн. Шавь маань олон жил тамирчдаа сайхан дасгал­жуулж Монгол Улсын гавьяат дас­галжуулагч боллоо. Энэ хүн миний анхны дасгалжуулагч болгосон хүн байгаа юм. Араас нь олон дасгал­жуулагчид төрсөн дөө. Би Үндэс­ний биеийн тамирын дээд сур­гуульд хичээл орсон. Намайг баг­шилж байхад захирал, тэнхимийн эрхлэгч нар нь “Та нар их азтай хүүхдүүд байна. Олимп, дэлхийн аварга төрүүлчихсэн дасгалжуу­лагч багшаар хичээл заалгана гэдэг олдохгүй хувь заяа шүү” гэж бай­сан. Тэд сургуулиа төгсөн орон нутагтаа боксын тамирчдыг бэлтгэн гаргаж байна.

Өнөөдөр боксын спортын хатуу, хөтүүг мэдэхгүй олон хүмүүс боксын спортоор хичээл­лэх боллоо. Бүгд л олимпийн аварга болох хүсэлтэй байгаа юм. Олон хүнийг соронзон мэт татагч боксын спорт гэж чухам яг юу юм бэ?

-Боксын спортоор хичээллэсэн хүн асар сэтгэлзүйн тэсвэр тэвчээр­тэй болдог. Өөрийгөө ялан дийлж сурдаг. Боксчдын оюун ухаан гэдэг яг л шатарчид шиг болдог юм. Сахилга бат, дэг журмыг чандлан сахидаг. Сүүлийн үед боксын дас­гал хөдөлгөөнөөр эрүүл мэндийг чийрэгжүүлдэг болж. Бокс тоглоход хөл, гараас эхлээд бүх эрхтэн мөнхийн хөдөлгөөнд оршдог. Бокс тоглосон хүн бардам, итгэлтэй, өөртөө сэтгэл хангалуун байж чаддаг. Гэтэл жирийн хүмүүсийг хараад байхад ямар нэгэн юмнаас айж хургасан байдаг бол боксчид биеэ даачихдаг юм. Хүмүүс боксчид гэхээр хүн зодсон дээрэлхсэн гэж боддог байж магадгүй. Тэгвэл тэр харин ч эсрэгээрээ хамгийн түрүүн оюун ухаанаараа шийдэхийг хи­чээг­чид байдаг.

Өнөөдөр төр засаг гавьяатай хүмүүсийнхээ гавьяаг нь хэ­рэгтэй үед нь ашиглаад дараа нь зөнд нь хаячихдаг юм шиг санаг­дах юм. Үүн дээр та ямар бодол­той явдаг вэ?

-Өнөөдөр Монгол Улсад спорт жигдхэн хөгжиж чадахгүй байна. Сүүлийн жилүүдэд улсаас хөрөнгө зарж хэрэглэл материалыг авч өгөн мөнгө зарж л байгаа харагддаг. Тамирчдад шагнал урамшуулал өгч сэтгэлийг нь татаж байгаа нь сайн хэрэг. Гэтэл нэг зүйл эрт дээр үеэсээ хаягдаад ирчихсэн. Тэр нь юу вэ гэхээр дасгалжуулагчид юм л даа. Хуучин тамирчин нь амжилт гаргаад ирэхээр ганцаараа тэр гавьяаг байгуулчихсан юм шиг л байдаг. Эсхүл нэг дарга авч яваад амжилт гаргуулчихсан юм шиг байдаг байлаа. Төр засаг, хэвлэл мэдээлэлийнхэн ч ийм бодолтой байсан. Тэд ард түмэндээ ч ийм бодлыг төрүүлсэн. Үнсэнд хаясан шалз гэдэг шиг дасгалжуулагчид ард нь гавьяагүй хоцордог байсан. Одоо бол дасгалжуулагчдыг нэг­дүгээрт тавьж ур чадварыг нь дээш­лүүлж, амьдрал ахуйд нь тусалдаг, дэмждэг, шагнал урамшууллыг нь хан­галттай өгдөг болмоор байна. Түүний дараа тэр хүнээс амжилт шаарддаг байх хэрэгтэй. Өнгөр­сөн хугацаанд ийм л зүйл манай­ханд дутагдсан. Монгол Улсын Ерөн­хийлөгчийн зарлигаар ам­жилт гаргасан тамирчдад сар бүр мөн­гөн урамшуулал өгдөг боллоо. Энэ нь сайн хэрэг. Зарим нь сард найман сая төгрөгийн урамшуулал авч байна шүү дээ. Харин тэр хүнийг төдий хэмжээний амжилт гаргуулсан дасгалжуулагчид нь таг хоосон л байна. Энэ мэтчилэн алдаа дутагдал байна.

Хэдэн жилийн өмнө гавьяат тамирчин Н.Баярсайхан төр за­саг боксын спортыг зөнд нь хаясан гэж байсан. Одоо тэр байдал харьцангуй дээрдсэн юм биш үү?

-Яахав ээ, зарим үед тиймэрхүү зүйл гардаг л юм. Үүн дээр ганцхан боксын спортыг нэрлэх нь учир дутагдалтай байх. Төр удирдаж байгаа хүмүүс ямар бодолтой байдгийг мэдэхгүй. Тэдний уураг тархи хэрхэн ажилласнаас ха­маарч тухайн спортод амжилт гаргах учиртай.

Өнөөдрийн өндөрлөгөөс эр­гээд харахад боксын спортод би ийм зүйл хийснээрээ гавьяа­тай хүн юм аа гэж бодож байв уу?

-Би 1966 оноос хойш боксын спорттой амьдралаа холбосон. Тамирчин болоод төд удалгүй 1973 оноос эхлэн боксын дасгал­жуу­лагчаар ажиллаж эхэлсэн л дээ. Тамирчин байхдаа л дасгал­жуу­лагчийн албыг хийж эхэлсэн нь надад зөв ч байсан байж мэднэ. Яагаад ч юм миний бэлтгэсэн хүүхдүүд их хурдан амжилт гаргаад байгаа мэт надад санагддаг бай­лаа. Түүнээс ч болсон уу өөрийгөө их дориун дагсалжуулагч болох нь дээ гэж боддог байсан юм. Тухайн үед шигшээ багийн дасгалжуулагч болчих юмсан гэж бүр мөрөөддөг байсан цаг үе надад бий. Миний гараас амжилт нь эхэлсэн мундаг тоглож буй залуучууд шигшээ багт шилжин би гэдэг хүн ахин шинэ тамирчин бэлддэг байв. Тийм болохоор анхны багш нь ард нь хаягддаг юм байна гэж бодож билээ. Тэгээд шигшээ багийн дас­гал­жуулагч болж өөрийн­­­хөө эхнээс нь бэлдсэн та­мирч­даа дасгал­жуулж амжилт гар­гуулах юмсан гэх бодол адгаж эхэлсэн.

Хоёр ч удаа намайг шигшээ багийн дасгалжуулагчаар ажил­луулъя гэж билээ. Би ч дотроо баяртай байтал төд удалгүй тэрхүү шийдвэрийг цуцлуулж байсан. Түүнээс хойш 2005 оны тавдугаар сарын 14-нд боксын хурал болж тэр хурлаас намайг шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар томилох шийдвэр гардаг юм. 2006 оны нэгдүгээр сарын нэгнээс хуучнаар Биеийн тамир спортын хорооны даргын тушаалаар шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ирж бай­лаа даа.

Гадныхан нэг хэсэг Мон­голын шилдэг дасгалжуу­лагч­дыг мөнгөөр уургалан нутаг руу­гаа авч явах гэдэг байсан. Танд тиймэрхүү санал ирж байв уу?

-Надад хэд хэдэн санал ирсэн. Би л өөрөө явахыг хүсээгүй юм.

Яагаад явахыг хүсээгүй гэж. Ахуй амьдралаа бодсон ч тэр нь дээр байсан юм биш үү?

-Би чинь зөвхөн Монголдоо байсаар байгаад дуусна гэдэг бодолтой хүн л дээ. Монголынхоо тамирчдыг өндөр амжилтад хүргэх юмсан гэж дотроо шатаж явлаа. Тийм болохоор юун гадны өндөр цалинтай ажилд явах манатай. Боксын спортоор эх орныхоо нэ­рийг гаргах хэрэгтэй байсан юм. Монгол Улс олимпийн аваргагүй байхад би ичих ч үгүй яаж гадны тамирчдыг олимпийн аварга бол­гох гэж дасгалжуулах юм бэ. Хүнд чинь эх орноо гэсэн сэтгэл зүрх байдаг юм шүү дээ.

Ямартай ч өөрийн хүслээ биелүүлж олимпийн аваргатай болсон болохоор сэтгэл ханга­луун байв уу?

-Тэгэлгүй яахав. Өөрийн мө­рөөд­лөө биелүүлж олимп, дэлхийн аваргатай боллоо. Шигшээ багийн ахлах дасгалжуулагч болж үзэх юмсан гэх хүслээ биелүүлсэн бо­лохоор их баяртай явдаг. Шигшээ баг гэдэг тухайн улсынхаа хамгийн шилдэг гэсэн тамирчдаар эгнээгээ бүрдүүлдэг болохоор зүгээр нэг клубийн дасгалжуулагч байснаас хамаагүй дээр л дээ.

Лондонгийн олимпод оролц­сон боксын тамирчдын амжилт мөнгө, хүрэл медалиар хязгаар­лагдахгүй байсан болов уу гэж боддог. Таны хувьд үүн дээр ямар бодолтой явдаг вэ?

-Олимпийн дараа хэвлэлд янз бүрээр бичсэн байсан. Манай боксын тамирчид дасгал­жуу­лагч­гүй явсан ч медаль хүр­тэхээр бай­сан юм. Дасгал­жуу­лагчийн нэмэр гэж алга. Дасгал­жуулагч нь олиг­тойхон зүйл хэлээд өгчихсөн бол тамирчид бүгдээрээ медаль хүртэх байлаа гэсэн нийт­лэл гарсан байс­ныг уншсан. Ин­тер­нэт сайтууд дээр үлдээсэн хүмүүсийн сэтгэгд­лийг харахад дээрхтэй утга бүхий зүйл­сийг бичин “Монголд зурагтаа үзэн суугаа Банди багш юу бодож байгаа бол” гэж ирээд л бичиц­гээсэн байна лээ.

Н.Төгсцогт ямар ч торох зүйлгүй алтан медаль хүртэх байсан. Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, П.Сэрдамба нар ч гарцаагүй алтан медаль хүртэх байлаа. У.Мөнх-Эрдэнэ ганц Лондонгийн олимп гэлтгүй Бээжингийн олимпоос ал­тан медаль хүртчих байсан юм. Даанч өөрөөсөө болоод тэрхүү медалиа алдсан.

Өөрөөсөө болоод гэдэг нь ямар учиртай юм бэ. Та дас­галжуулагчаар хажууд нь бай­сан биз дээ?

-Медалийн төлөө тоглохынхоо урьд орой нойрны эм уугаад унт­чих­сан байгаа юм. Дараа нь жингээ үзүүлж ирчихээд ахин нойрны эмнээс хоёр давхарлаад уугаад унтчихаж. Ингэж л буруудсан хүн. Нойрны эм ууснаа хэнд ч хэлээгүй.

Танд ч хэлээгүй юм уу?

-Харин тийм. Багшдаа ч хэлэл­гүй тэгсэн нь өөрийнх нь ганц алдаа байлаа. Нойрны эм уучихаар ямар ч мэдрэмжгүй болчихдог. Тог­ло­хын­хоо өмнө бие нь нээх хачин болчих­сон явсан. Учрыг нь асуутал дур мэдээд нойрны эм уучихсан гэдгээ хэлсэн. Олимпийн наадмын меда­лийн төлөө тоглох гэж байсан болохоор нойр нь хүрэхгүй сэтгэл санаа нь гэгэлзээд байсан юм байлгүй. Өмнө нь надтай хамт тэмцээнд явж байхдаа хэзээ ч тийм цохилт авч байгаагүй хүн л дээ.

Боксынхоо заалаар ороход ямар санагдаж байна вэ?

-Сайхан байлгүй яахав. Өмнө нь энэ л зааланд хэдэн тамир­чинтай­гаа бужигнаж хөлсөө ургаж явсан болохоор боксын заалаар орох бүрт нэг их дотно мэдрэмж төрдөг. Ахин тамирчдаа дас­гал­жуулмаар сэтгэл сэргэдэг шүү.

Таныг нэг хэсэг орох оронгүй хөлсний байранд амьдарч байна гэсэн орон сууцтай болоо юу?

-Байртай болсон шүү дээ. 2009 онд боксын тамирчин, дасгал­жуулагчдын байрны нөхцөлийг сайжруулах үүднээс Д.Сэрдамба бид хоёрт дөрвөн өрөө байр өгсөн. Мөн Д.Ганзоригт хоёр өрөө байр олгосон.

Э.ЭНХБОЛД

Categories
редакцийн-нийтлэл

Ч.Бат-Эрдэнэ: Би Монголынхоо тухай дуулах учиртай юм байна гэж итгэх болсон

Монгол Улсын гавьяат жүжигчин Чинбатын БатЭрдэнэтэй ярилцлаа.

Дөрвөн жилийн өмнө алсын Ирланд руу сура­хаар мордсон. Сургуу­лиа төгсөөд эх орондоо ирэх сайхан байгаа биз дээ. Ингэхэд та чинь яг ямар чиглэлээр сураад ирэв ээ?

-Хоёр
сарын өмнө Мон­голдоо ирлээ. Цээж дүүрэн амьсгалаад сайхан байна. Энэ
хугацаанд эх орноо, ах дүү амраг садан, Монголын ард түмнээ ямар их
санасан юм бэ гэдгээ мэдэрсэн. Сур­гууль соёлын тухайд гэвэл мастерын
дараах сургалтад манлайлан удирдах чиглэ­лээр сураад төгслөө.

Удахгүй өөрийн бие даа­сан тоглолтоороо Монголын ард түмэндээ бэлэг барих гэж байна гэж дуулсан. Хамгийн сүүлд таван жилийн өм­нө тоглолтоо хийсэн байх аа?

-Бие
даасан тоглолтоо хийлгүй дөрвөн жил гаруй,  бараг таван жил болчихсон
байна. Энэ хугацаанд гэхдээ зүгээр байгаагүй.  Олон уран бүтээлчидтэй
хамтран ажил­лаж, амралтаараа хоёр гур­ван ч дүү нарынхаа тоглол­тыг
зохион байгууллаа. Найз нөхөд, уран бүтээлч андууд, ард түмнийхээ
хүсэлтээр тоглолтоо хийхээр болсон. Хэдэн жил уран бүтээлийн тоглолт
хийгээгүй болохоор аятайхан тоглолт хийчих юм­сан гэж л хичээж явна. 
Дө­рөвдүгээр сарын 17, 18-нд тоглохоор төлөвлөсөн. Анх­ны бие даасан
тоглолтоо  2003 онд хийж байлаа. Ту­хайн үед нээрээ “Хонхны нулимс”
тоглолт маань тэр үеийхнийгээ залуусыг хошуу­руулж л байлаа. Зохиолын
дуу ид хүчээ авч байсан үеийг ч хэлэх үү. Түүнээс хойш  нийт долоон удаа
бие даасан тоглолтоо ард тү­мэндээ тай­лагнажээ. Зургаан удаа эх орноо
нар зөв бүтэн тойрсон. Энэ удаагийн тог­лолт ч гэсэн өмнөх тоглолтуу­дын
үргэлж­лэл байх болно. Харийн оронд хэдэн жил боллоо. Монголчуудтайгаа,
тэднийхээ халуун алга та­шил­тан дунд хоёр оройг өн­гө­рөөмөөр бай­на
шүү. Дуу­чин хүнд урам зориг эрч хүч өгч байдаг халуун сэтгэл, алга
ташилтыг ахин мэдэрмээр байна. Энэ удаагийн тоглолт “Хонхны нулимс”-ыг
тоглох гэж байсан үе шиг л эрч хүч, энерги, сэтгэл догдлолыг на­дад өгч
байна даа. Тайзан дээрээ хурдан гарах юмсан гэж бодохоос цаг хугацаа
хүртэл удаан өнгөрөөд ч байх шиг. Төр түмнийхээ хайр хүндэтгэлийг
хүлээсэн боло­хоор санасанд нь хүртэл тоглочих юмсан л гэж хичээж явна.

Харийн оронд байхад Монголын тухай юу бо­догдож байх юм. Тоглол­тынхоо нэрийгМон­го­лын тухай”  гэж нэрийд­сэн байсан?

-Тоглолт
маань “Монго­лын тухай” гэдэг нэртэй. Ми­ний дуулсан уран бүтээлүүд
тэрхүү цаг хугацаа “Монголын тухай” байсан бол цаашид ард түмэндээ
хүргэх уран бүтээлүүд хүртэл “Монголын тухай” байх юм. Бид ер нь
Монголынхоо тухай тэр сайн сайхан зүйлсийг дуулдаг юм байна. Уур
амьсгалаас эх­лээд аж байдал, үнэт зүйл, тэрхүү соёл бүрийг дуу бол­гон
ард түмэндээ илгээдэг нь дуучид бид юм. Нэг аав, ээжийн тухай дуулахад л
Монгол аав, ээжийн тухай дуулдаг. Газар нутаг, эх орон, элгэн садан,
уул ус, ургамал амьтан тэр бүгд Монголын тухай юм байна гэж бодсон.
Р.Чойном агсны “Сүмтэй бударын чулуу” номонд

Гүн зузаан хөвчийнхөө тухай

Гүйдэлгүй жороо мөрөн голынхоо тухай

Асгасан ч сав нь цагаан үлддэг сүүнийхээ тухай

Алдалсан ч үзүүр нь газар хүрдэггүй хадагны тухай гээд шүлэг байдаг. Тийм ч болохоор би Монголынхоо тухай дуулах учиртай
юм байна гэж итгэх болсон. Ма­гад­гүй дэлхий дээрх долоон тэрбум хүнээс
би монгол гэж ялгарах онцлог нь энэ байж мэднэ.

Харьд байгаа
хүн бол эх нутгаа, тэр ахуйгаа үгүйлдэг юм билээ. Ирландад очоод эхний
зургаан сар үнэхээр хэцүү байсан. Би ер нь юунд ирчихээд байна вэ гэж
хүртэл бодогдсон. Хөгжчихсөн хот хөгжиж байгаа хот хоёрын хооронд асар
их ялгаа бий. Гэвчиг бид юуны төлөө, хэний төлөө яваад байгаа юм бэ гэх
бодол адгаж эхэлсэн. Өнөө­дөр бид хэн байсан, хэн бай­гаа, одоо хэн
болох гээд бай­гаа юм гэдгийг бүгдээрээ бие биенээ­сээ асуумаар
санагд­сан. Бид америк, солонгос болох гээд байгаа юм уу эсхүл
монго­лоороо байх гээд бай­гаа юм уу. Энэ бүхнийг тодорхой болгож гэмээ
нь бид урагшаа зүтгэх ёстой. Эх орноо гад­наас харахад болж бүтэж байгаа
зүйл харагдаж байхад болохгүй байгаа нь харагдаж  л байна. Монгол­чууд
омогтой, ууртай болсо­ноос эхлээд янз бүрийн зүйл харагдаж байна шүү
дээ. Яваандаа энэ бүхэн илаар­ших байлгүй.

Монголд ирээд Алтай нутгаараа очив уу. Өдийд уулсын сэрвээ­гээр эрэмгийн салхин исгэрсэн нэг тийм таа­вар ч гэмээр юм уу хавар болж байгаа байх даа?

-Сайхан
хавар болж бай­гаа гэж бодож байна. Ах дүү хамаатан садангууд нутагтаа
байгаа болохоор ийм байна, тийм байна гэж хэлдэг. Ирээд нутаг явж
амжаагүй байгаа. Харин тоглолтоо дуусгаад 21 аймагтаа очиж ая дуугаа
өргөнө.

Хэзээнээс аялан тог­лол­тоо эхлэх гэж байна вэ?

-Энэ
сарын 22-ноос эхэл­нэ. Нэг сарын дотор эх орноо бүтэн тойрчих болов уу гэж бодож байгаа.

Манай хамтлаг дуучид аялан тоглолт хийхээ­рээ аймгийн төв томоо­хон хотуудаар л явчи­хаад ирдэг. Тэдний цаа­на өчнөөн суманд олон хүн уран бүтээлчдээр цангасан байдаг?

-Бүх
сумдаар аялан тоглох боломж бий. Урлаг соёл хэнд  яаж хүрэх  вэ гэдэг
Төрийн бодлого байх ёстой.  Соёлын тухай хуулинд ч байгаа. Уг нь сум
бүрт ард иргэддээ үйл­чилдэг урлагийн хүмүүс нь байгаа. Ч.Бат-Эрдэнэ бүх
сумдаар очно гэвэл асуудал­тай. Бүтэн жилийн хөтөлбөр боловсруулж байж
бид сум бүрт очно. Магадгүй удахгүй тийм боломж нээгдэх биз. Өнөөдөр
уран бүтээлчид өөрс­дийн уран бүтээлээсээ олж буй хэдэн төгрөгөөсөө
зардалаа гаргаад орон ну­тагт очиж байгаа нь үнэлүүш­тэй. Бидний хэдэн
уран бүтээлчид жим гаргаснаас хойш Монголыг сарын дотор тойрдог болсон.
Тэр жимээр л яваад байгаа. Удахгүй энэ өөрчлөгдөнө гэдэгт итгэж байна.
“Хонхны нулимс” тог­лол­тоо ард түмэндээ хүргэх гэж 45 хоногт монголоо
тойр­сон. “Хайрын хишиг” тоглол­тоос эхлээд хугацаа нь богино болсон.
Хамгийн сүүлд Г.Эрдэнэбат гавьяаттай хамт “Хит” тоглолтоо 28 хоногт бүх
аймагт тоглосон. Бүх аймагт 28 хоногийн дотор уран бүтээлээ хүргэсэн
хүмүүс бид хоёроос өөр байхгүй байхаа.

Ирландад байхдаа уран бүтээлээ хийж байв уу. Таныг гавьяат болоод л таг болчихлоо гээд байгаа?

-Гавьяат
болчихлоо гээд өөрөө л дуулаад байх нь тийм ч сонин биш. Өөрийн дотор
байгаа зүйлээ гадагш нь гаргахын тулд уран бүтээлч дүү нартаа олон ч
уран бүтээл зориулан хийж өглөө. Бат-Эрдэнэ өөрөө дуулж, тоглолт хийж
байснаас бидний араас гарч ирж буй нэгэн бүлийнхээ за­луу­сыг дуучны
дайтай болго­чих юмсан гэж хичээлээ. Дуу­чин Д.Намсрайноров,
П.Идэр­жавхлангийн тоглол­тыг хийлгэлээ. Үүнийг хий­хийн тулд би төр
түмнийхээ хайр хишгийг хүртсэн гэж ойлгож байгаа. Дэлхий дээрх бүх
хүмүүсийн дотор Бат-Эрдэнэ гэж хэн бэ. Ямар байх ёстой вэ гэдгээ
мэдэхийн тулд би Ирланд явсан. Монго­лынхоо урлагийг хариас нэг харъя.
Дэлхийн урлагийн үнэт зүйлийг судалъя гэж л бодсон. Бид дотор талдаа
талцсан, бужигнасан хүмүүс байгаад байдаг гаднаас ямархан харагдаж
байгааг мэдэхийг хүссэн.

Урлагийн салбарт ам барих явдлыг цэгцэлье гээд байгаа. Нийтийн дуучдыг л ам барьдаг гэлцэх юм?

-Нийтийн
дуучид ам барь­даг гэж хэлээд байгаа хүмүүс өөрсдөө “но”-той. Дуучид ам
бариад байгаа юм бол хэн нь ам бариад байгааг шалгаад гаргаад ир л дээ.
Монголчууд хаана ч явсан  ардын дууны үргэлжлэл нийтийн дууг л дуулдаг,
дуулцгааж байна шүү дээ.   Урлаг гээд нэг том мод байлаа гэхэд түүнээс
салбарласан мөчрүүдийг алийг нь ч муу хэлж чадахгүй. Яагаад гэхээр энэ
чинь өөр өөрийн гэсэн үнэт зүйлтэй. Өнөөдөр хошин урлагийг муулаад л
байна. Гэтэл цаа­на чинь хүмүүст өгөх ёстой эрч хүч, инээд баясал,
тэмүү­лэл, итгэл үнэмшлийг өгч чадаж байгаа. Үүнийг муу­лаад л байж
болохгүйтэй адил юм. Рок попын дуучин гэхэд л өөрийн үнэт зүйлтэй
болохоор харин түүнийг нь судлах хэрэгтэй. Манайд энэ муу, энэ сайн
гэсэн нэг ойл­голт яваад байгаа. Ийм байж болохгүй. Сайн, муу гэдгийг
хэн шүүгээд байгаа юм. Цаг хугацаа өнгөрсний дараа түүх шүүгээд өгнө.
Харин түүхийг хэн ч шүүдэггүй. Түүнээс биш хэн яаж дуулж байна вэ гэдэг
нь сонин. Дуучид болгон л өөр өөрс­дийн гэсэн өнгөтэй шүү дээ. Дуугаа
хэр­хэн амьдруулж байгаа нь л сонин. 

Сүүлийн үед дууны яруу найраг элгээрээ хэвтэж байна. Үүн дээр ямар бодолтой явдаг вэ?

-Шүлэг
гэж яг юуг хэлдэг юм бэ. Тодорхойлсон тодорхой­лолт байна уу.
Б.Галсансү­хийн “Бурхан чамд хэлэх нэг зөвлөгөө байна Чи битгий хуц аа”
гээд энэ шүлэг л байна шүү дээ. Үүнийг хэн шүүх юм. Харин логикийн алдаа
байж болно. Ээжийн тухай бичиж байгаад ээжийгээ чулуутэй зүйрлэвэл
цагаан цайлган сэтгэл энэ тэр нь алдагдах жишээтэй. Юуг яаж бичиж байгаа
нь чухал биш. Түүнийг хүн хүлээж авч байна уу гэдэг нь чухал байхгүй
юу. Шүлгийг ингэж бичнэ гэх юм бол бүгд нэг хайрцаганд орсон шүлэг бичнэ
биз дээ. Хүмүүс өөр өөрсдийнхөөрөө бичиж, туур­виг хамаагүй. Би бол бүр
халбага, сэрээ, ундааны соруул­ны тухай дуу байхгүй байгааг гайхдаг.
Яагаад энэ тухай бичихгүй байгаа юм бэ. Бичих ёстой шүү дээ. Тэр дууны
шүлгийг ойлгохгүй бол дахин дахин унш л даа. Хүмүүс яруу найрагч, шүлэгч
л гээд байх юм. Яг алийг нь яруу найрагч, алийг нь шүлэгч гэж нэрлэдэг
юм бэ. Хүний оюунаас гарсан өмчийн бү­тээ­лийг нэг нөхөр шүүмжилнэ гэдэг
их зориг байгаа биз.

Халтуурны гэгдэх за­хиалгын уран бүтээ­лүүд уран бүтээлийн үнэ цэнийг алдагдуу­лаад байгаа даа?

-Уран
бүтээл бүтээх нь уран бүтээлчидэд нээлттэй ганцхан тэр нь хуулийн дагуу л
байх ёстой. Ямарваа нэгэн зүйлд хэмжүүр тогтоох гэдэг учир дутагдалтай.
Оюуны өмчийн хууль гэж айхтар том юм байна шүү цаана чинь Монгол Улсын
хил гараад л бүгд адилхан л хүмүүс. Тий­мээс бид бие биедээ
хүндэт­гэлтэй хандаж хийж байгаа уран бүтээлийг нь ч гэсэн шүүмжилхээсээ
өмнө зөвөөр ойлгохыг хичээх хэрэгтэй. Үүнд хэмжүүр тавиад байх
шаардлага ч байхгүй.

ТэгвэлХалуун элгэн нутагшиг ч юм уу. Тийм сайхан дуу төрөхөө байжээ гэх болсон. Үүн дээр байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Би
энэ ойлголтоос хол байдаг хүн. Уламжилдаа суу­рилсан хөгжил яваад
байгаа. Хөгжөөгүй юм бол энэ олон зохиолч байгаад яах юм. Тэр олон
хөгжмийн зохиолч, дууч­дыг сургаад яах юм. Эд юу бүтээх гээд ингэж
олноороо төрөөд байгаа юм бэ. Нийгэм хөгжихийн хирээр цаг мөч бүртэй
уралдан хүмүүс хөг­жиж байна. Өглөө бүр хүмүүс шинэ сайхныг мэдэрч, харж
байгаа. Уламжлал, шинэчлэ­лээ аваад л явж байгаа гэж боддог. Үүнийг
хөгжил гэж ойлгож байгаа юм уу эсхүл хүний амьдрал үргэлжилсээр байгаа
гэж ойлгож байгаа юм уу. Монгол Улс хөгжөөд бай­гаа юм уу эсвэл энэ
чигтээ байсаар байх уу. Магадгүй бид 70 нас хүрчихээд “Бид­ний үеийнх
шиг дуу гарахаа байж ээ” гэж байх ч юм билүү бүү мэд. Дууг хэдэн жил
нас­лахыг хэн ч мэдэхгүй шүү дээ.

Хувь хүмүүсийн салах нийлэх олонд хамаагүй ч дуучин Э.Оюумаа та хоёрын тухай янз бү­рээр ярих юм. Саллаа, буцаад нийллээ гээд байгаа?

-Миний
алдаа гэвэл энэ л байсан. Би ямар мундаг гайхалтай зүйл хийчихсэн биш
үүнийг би яриад байхыг хүсдэггүй. Миний хувьд цамц­ныхаа товчийг
зөрүүлээд товчилчихсон байсан юм аа. Одоо харин зөв товчлох гэж хичээж
байна.

Олон зүйл дээр сай­хан ярилцлаа. Таны ху­вьдМонголын тухайтоглолтдоо шинэ уран бүтээлүүдээ дуулах уу. Эсвэл бусдын адил хуу­чин дуунуудаа дуулах гэж байна уу?

-Мэдээж
шинэ уран бүтээ­лээ үзэгчдэдээ хүргэнэ. Үүний зэрэгцээ шилдэг уран
бүтээлүүдээ хүртэл эгшиг­лүүлнэ дээ. Хуучны сайхан дуунуудаа сэргээн
дуулах болно.

Таны дуу болгон өөрийн гэсэн түүхтэй байх. Гэвчиг үүн дотроо сэтгэлд тодхон дур­самж үлдээсэн ямархан бүтээл байдаг бол?

-Яалт
ч үгүй бүгд л өөрийн гэсэн түүхтэй. Яахав хамгийн сайхан дурсамжтай нь
“Хонх­ны нулимс” дуу минь юм аа. Бүх зүйл дээр л “Хонхны ну­лимс” дуу
хамгийн түрүүн сэтгэлд буудаг. Оюутан байх­даа халаасандаа мөнгөгүй
байхад Аранзаа ах, Монгол Улсын гавьяат жүжигчин Х.Болормаа эгч хоёр
надад туслаж хямд үнээр дууг нь минь үнэгүй шахам бичиж өгөөд л. Энэ
мэтчилэн хараад байхад хамгийн дурсамжтай нь яах аргагүй “Хонхны
ну­лимс” байгаа юм. Ганц дуутай хүн шиг л “Хонхны нулимс”-аа ярьж байна
даа. Гэхдээ анхны уран бүтээлд гэдэг бол яалт ч үгүй л дурсамжийн эхлэл
юм .

Э.ЭНХБОЛД

Categories
редакцийн-нийтлэл

С.Ням-Очир: Цуу ямбуугаар самбо, жүдогийн өмсгөл оёулж өмсдөг байлаа

Лондонгийн зуны олимпийн XXX наадмын жүдо бөхийн 73 кгын жинд хүрэл медаль хүртсэн Монгол Улсын гавьяат тамирчин Сайнжаргалын НямОчиртой ярилцлаа.

 Лондонгийн олимпоос хойш дэвжээнд гарч ха­рагд­сангүй. Бэлтгэлээ хийж байна уу?

-Олимпоос
хойш хэсэг хуга­цаанд амарч байгаад саяхнаас бэлтгэлдээ орлоо. Олимпийн
дараа бэртэл гэмт­лээ эмчлүүлээд одоо гайгүй болчихсон. Бэлтгэл
хийгээ­гүй удчихсан чинь жин ч нэлээд нэмэгдсэн. Дөрөвдүгээр сард Турк
улсад болох Гран при тэмцээнээс эхлээд 73 кг-ын­хаа жинд барил­дана.
Тавду­гаар сард дэлхийн шилдэг 16 бөхийн барилдаантай. Уг барилдаанд
амжилттай ба­рилдчих хүсэл их байна. Бэлт­гэлээ хийгээд эхэлчихсэн
болохоор ерөнхийдөө фор­м­доо орчихсон гэж ойлгож болно.

Самбо бөхийн улсын аварга шалгаруулах тэм­цээн болж бай­на. Та ба­рилдаж байгаа юу?

-Миний
хувьд 82 кг-ын жинд зодоглоно.

Одоо таны жин хэд бай­на вэ?

-Яг
одоо 78 кг байна. Би ямар ч тэмцээн уралдаанд орохын тулд таван кг хасдаг л даа. 73 кг-ын жиндээ ор­чихсон гэж ойлгож бол­но.

Лондонгийн олимпийн наад­мын тухай асуулгүй өнгөрч бо­лохгүй нь. Лондон­гийн олим­­пийн наадмаас эх орны­хоо анхны медалийг хүртсэн шүү дээ. Ту­хайн үеийн мэд­рэмжийг эргэн дурсаж болох уу?

-Манай
жүдогийн шилдэг та­мир­чид эхний хоёр өдрийн барил­даанд төдийлөн сайн
барилдаагүй нь сэтгэл са­нааны хувьд хүндхэн бай­далд оруулсан байсан.
Ямар­тай ч жингийнхээ тамирчдын судал­гааг сайн хийж, өөрийн­хөө
барилдааны бэлтгэлийг 100 хувь хангасан байсан л даа. Би олимпод очихдоо
л өөрийгөө ирлэж том зүйлийг сэтгэлдээ тээж очсон.

Ямар ч байсан медаль хүр­тэнэ гэдэгтээ итгэлтэй байж ээ?

-Эхний
гурван байрын нэгэнд өөрий­гөө байгаа гэ­дэгт бүрэн ит­гэлтэй байсан.
Харин алт, мөнгө, хүрэл медалийн аль нь минийх вэ гэдэг л таавар хэвээр
байсан юм. Гэхдээ өөрийгөө аварга болно л гэж бодсон. Гэсэн ч хүрэл
медаль хүртсэндээ баяртай байлаа. Хийе, бүтээе гэж зорьж явсан ажил
аяндаа бүтчихсэн юм л шиг санагд­сан.

Тамирчдын салхийг хагалж медаль хүртсэн болохоор Мон­гол Улсын Ерөнхийлөг­чөөс эх­лээд олон хүн баяр хүргэсэн үү?

-Мэдээж
тэнд байсан бүх мон­голчууд баяртай байсан. Би өөрөө хаана яаж гишгэж
яваагаа ч бараг мэдэхгүй шахам байлаа. Тийм боло­хоор ямар их баярласан
нь тодорхой байгаа биз дээ. Тамирчин хүн болсных эх орныхоо нэрийг
олимпийн дэвжээнд дуудуулна гэдэг гай­халтай. Намайг барилддаг өдөр
Монгол Улсын Ерөн­хийлөгч, төрийн түшээд ирж үзэцгээсэн. Тэр бүх
хүмүүстэй баярын сэтгэгдлээ хуваал­цаж, ялангуяа Лон­донгийн олимпийн
наадмын хүрэл меда­лиар эх орноо шагнасан гэж өөрий­гөө бодохоос омогших
сэтгэл төрсөн.

Олимпоос ирсний да­раа ба­рил­даануудынхаа бичлэгийг харав уу. Оросын Мансур Исаев­тай барилд­сан барил­даан мар­гаантай болсон доо?

-Тухайн
үед барилдаан маш хурдан болоод өнгөр­сөн. Дараа нь олимп шүүсэн
шүүгчид, Оросын багийн ах­лагч, мэргэжилтнүүд надтай уулзсан. Би Оросын
дас­гал­­жуулагчид тэр миний оноо байсан гэхэд “Тэр та хоёрын хэний ч
оноо биш. Гэхдээ чамайг хүрэл медаль хүрт­сэнд баяртай байна” гэсэн. Тэр
барилдаан дээр ерөн­хийдөө оноо байхгүй байсан. Хэ­рэв оноо өгөхөөр бол
на­дад л өгөх байсан юм. Үүнийг мэргэжилтнүүд ч хэлж бай­сан. Тэр
хожигдол намайг хэсэгтээ шокноос гаргаагүй. Тухайн үед маргаантай
ба­рилдаан болсон болохоор би илүү шатаж байсан юм л даа. Намайг хийгээд
хожигдуул­чихлаа ч гэж бодсон. Тийм боло­х үед дараагийн барил­даа­наа
бодох тэнхэлгүй болчих­дог юм билээ. Түүнээс болоод хямарч байхад багш
нар ирээд “Миний хүү юу ч бодож болохгүй. Одоо хоёр ялаад медаль авна.
Чи сайн бай­гаа” гэсэн. Миний дараагийн өр­сөлдөгч АНУ-ын бөх байсан.
Ямартай ч өөрийгөө ялагдлын шаталтаас чөлөөлж дараагийн ба­рилдаандаа
анхаарал хан­дуулж чадсан.

Барилдааны өмнө танд ямар хүн хамгийн үнэтэй зөвлөгөөг өгсөн бэ?

-Тэр
үед холбооны ерөн­хийлөгч дасгалжуулагч на­раас өөр надтай ойрхон
бай­сан хүн байгаагүй. Бусад хүмүүсийг ойртуулах бо­ломж­гүй байсан.
Х.Баттулга ерөн­хийлөгч “Миний дүү сайн байгаа шүү” гэж хэлсэн. Олим­под
явахаас өмнө хүр­тэл Нүхтэд бэлтгэлд гар­чих­сан байхад Х.Баттулга сайд
ирээд “Миний дүү мундаг байгаа шүү. Хичээгээрэй” гэж билээ. Ту­хайн үед
би гартаа гэмтэл авчихаад эдгээгүй байсан юм. Олимпод явах болчихоод
байдаг. Гэмтэл эдгэхгүй байсан үед надад тэр үг сэтгэлийн дэм болж
байсан юм шүү. Олимпод очсоны дараа ч мөн тэр үгээ хэлээд “Ухаантай
барилдаа­рай” гэхэд нь “Ухаантай ба­рилдаарай гэдэг нь намайг ялаарай”
гэж хэлсэн болов уу гэж бодсон. Барилдаануудаа хараад байхад би ухаанаар
ба­рилджээ гэж бо­догдоод байгаа. Өрсөлдөгч бөхөөсөө илүү барил­даж
торгуулж, өөрт эрсдэлгүй мэх хийж барилдсан. Мансур Исаевтай барилдсан
шигээ том мэх хийгээд ялагд­ах шалтгаан гаргахгүйн тулд тактикаар
барилдаанаа үр­гэлж­лүүлсэн.

Та өөрийнхөө бага насны тухай дурсахгүй юу. Олим­пийн наадмын хүрэл медальт НямОчир багадаа ямархуу хүүхэд байсан нь сонирхол татаж байна?

-Би
Увс аймгийн Тэс су­манд дөрөвдүгээр ангийн бор хүү гүйж явахдаа жүдо
бө­хийн секцэнд анх орж бай­лаа. 60 кг-ын жинд Монгол Улсын шигшээ
багийн тамир­чин байсан аймгийн арслан Ю.Баттог­тох багшийнхаа шавь
болсон. Манай багш чинь гавьяат тамирчин Д.Нар­мандахын бэлтгэл
хангаг­чаар ажиллаж байсан мундаг тамир­чин. Багшийг нутагтаа очиж
дасгалжуулагч болох үед аав маань “Улаан гуталт клуб” гэж бөхийн клуб
нээж билээ. Тэгэхэд би “Улаан гуталт клуб”-т явж эхэлсэн. Тэр үед бидэнд
жүдо­гийн зориу­лал­тын өмсгөл ч гэж байсангүй. Цуу ям­буугаар самбо
бөхийн куртик, жүдогийн өмсгөл оёулчихна. Сам­бо нь ч мэдэгдэхгүй жудо
нь ч мэдэгдэхгүй нэг тийм завсрын хувцастай барилд­даг байлаа шүү дээ.

Увсын цэнхэр хязгаа­раас улсын аваргад амжилт гар­гаж эхэлсэн он цаг хэзээнээс эхэл­сэн бэ?

-Манайх
сумын төвд бай­даг хэдий ч тодорхой тооны малтай байлаа. Малаа тэ­жээж,
адгуу­лахаас эхлээд бүхий л гэрийнхээ ажлыг хий­нэ. Хажуугаар нь
хи­чээлдээ явж бэлтгэлдээ цаг заваа зориулна. Тавдугаар ангид байхад нэг
өдөр аав намайг бэлтгэл хий­хийг хо­риг­лоод хагас жил барил­дуулаагүй
юм. Сүүлд учрыг нь асуутал ядаргаанд орчихсон бай­сан юм билээ.
Ядаргаанд орчих­сон би юун бөх болох­той манатай байж л дээ.

Би
наймдугаар ангид байх­даа анх улсын аварга шалгаруулах тэмцээнд
орол­цон медаль хүртэж амжилтын гараа эхэлсэн гэхэд болно. Түүнээс хойш
улсын авар­гад тогтмол оролцож алтан ме­даль хүртэн залуучуудын улсын
аваргад түрүүлээд 2006 онд шигшээ багт дуу­дагдсан.

Улсын
аваргаас медаль хүр­тэхэд хөдөө чинь сүр бол­но шүү дээ. Увс аймгийн 18
сумаас нэг ч хүүхэд ороогүй байхад Тэс сумын Ням-Очир улсын аварга
боллоо гээд аймгийн сонин дээр зураг хөрөгтэйгөө гарна. Тэр
хэм­жээгээ­рээ өөртөө итгэх итгэл, спортын төлөө гэх хүсэл эр­мэлзэл
төдий чинээ нэмэгдэж байлаа. Хүмүүст багахан мэт санагдах энэ зүйл
намайг ихээхэн хурцалсан. Энэ мэт­чилэн миний амжилт тогтмол ахиж ирэх
үед аав, ээж хоёр минь хүүгээ дагаад 2005 онд Улаан­баатар хотод нүүж
ир­сэн. Ирсний­хээ дараа залуу­чуудын Ази тивийн аваргаас медаль хүртэж
байсан.

Бөхийн секцийн бэлт­гэл, шиг­­шээ багийн бэлтгэл хоё­рын хооронд асар их ялгаа байсан биз?

-Тэгэлгүй
яахав. Бэлт­гэ­лийн ачааллаас болоод шант­рах үе тохиолдож бай­сан.
Шигшээ багийн бэлтгэл гэдэг үнэхээр чанга. Бэртэл гэмтэлтэй байхад
бэлтгэл хийх хэцүү. Бэлтгэлээ хий­мээр байдаг гэтэл бие өвдөөд байдаг.
Бэлтгэл л хийхгүй бол муу барилдана шүү дээ. Одоо ч гэсэн шантрах үе
гардаг л юм. Ямартай ч энэ бүгдийг даван туулах хэрэгтэй. Үүнийг л би
тэвчиж даван туулж байж цаана нь байгаа зүйлийн үзүүрээс атгана гэж
бод­дог байлаа.

-2016 оны олим­под зодоглоно биз дээ?

-Мэдээж
өөрийнхөө үнд­сэн жин болох 73 кг-даа барилдана гэсэн бодолтой байна.
Энэ жилээс олим­пийн цикл эхэлчихлээ. Одоо л олимпийн наадамд оролцох
эр­хийн оноог цуглуулна даа.

Гавьяат тамирчин Г.Жамс­ран, Г.Барсүрэн, Д.Нямхүү гээд таны ойр дотнын хүмүүс бүгд л бөхийн замналаар амьдарсан. Тийм болохоор таныг бөх бо­лоход хамгийн их түлхэц үзүүл­сэн хүмүүс мөн биз. Д.Нямхүү 81 кгын жинд Бээжингийн олим­пийн хү­рэл медалийн төлөө ба­рилдан ялаг­даж байсан боло­хоор ахын тань авч чадаагүй медаль таныг хурцалсан уу?

-Намайг
их спортын та­мирчин болоход ах нар л хамгийн их нөлөө үзүүлсэн. Монгол
бөх удам дагадаг гэж ярьдаг. Би яах аргагүй бөхийн удамтай л даа.
Ялангуяа жингийн спортод манай ах дүүс мундаг шүү дээ. Жамс­ран,
Баатарсүрэн, Барсү­рэн, Нямхүү гээд л энэ хүмүү­сийнхээ нөөлгөөр спортод
орохгүй байхын арга байгаа­гүй. Одоо манай ахын хүүх­дүүд сайхан
барил­даад эхэл­чихлээ. Манай ээжийн дүүтэй гэр бүл болсон Дэмчиг ахын
хүүхэд өсвөр үед барилдаж байгаа. Мөн Барсүрэн ахын хүүхэд гэхэд л сая
жүдогийн залуучуудын улсын аварга болчих жишээтэй. Дүү нарыг сайн
барил­дах байх гэж бо­дож байна. Намайг улсын аваргад оролцох гээд
ирэ­хэд Барсүрэн ах “Алдар”-ынхаа зааланд аваачиж бэлтгэл хийлгэ­дэг
байлаа. “Улаан гуталт клуб”-ийнхэн бүгд нас ойролцоо байсан юм. 2005 онд
бид Улаанбаатарт ирж тэднийг хаая, хүүе гэх хүн байхгүй болохоор ахын
клу­бийг барааддаг байсан юм. Тухайн үед “Жигүүр гранд” гээд тэмцээн
бо­лоход надтай хамт Увсаас ирсэн найзууд­тайгаа нэг баг болж ороод
түрүүлж байсан.

Багадаа барилдахын хажуу­гаар юунд сонир­хол­той бай­сан бэ?

-Би
моринд их дуртай. Манайд ганц хоёр уралддаг морь байлаа. Аав тухайн үед
сургуулийн захир­лын алба хашдаг байсан тул өөрөө морь малтай ойр байж
чад­даггүй байсан. Би жижигхэн биетэй хүүхэд байсан тул тав, зургадугаар
анги­даа их насны морио өөрөө уяад бас болоогүй унаад уралдчихна. Тэр
үед миний морь уяна ч гэж юу байхав. Уяачдыг дагаж л наадмын өмнө хэд
хоног уяад уралдана. Сумын болон овоо­ны наадамд айрагт дав­хиж байсан
түүх бий. Би су­мын төвд байхдаа өвөл, зун­гүй л морин дэл дээр
дар­цаглаж явдаг хүүхэд байсан юм.

Та Орхон аймгийн баяр наадмаар аймгийн начин цол хүртэж байсан. Үндэс­ний бөхөөр барилдаж байна уу?

-Одоогоор
үндэсний бөхийн бэлтгэл хийгээгүй. Би наймдугаар ангидаа Увс аймгийн
наадамд дөрөв давж тавын даваанд унаж байсан. Яахав хөдөө бөх ховор
болохоор хааяа нэг овооны наа­дамд түрүүлж, үзүүрлэдэг л байлаа.
Үндэсний бөхөөр аймгийн цол авчих юмсан гэж бодно. 2010 онд Орхон
айм­гийн баяр наадамд тав да­ваад зургаагийн даваанд одоо­гийн улсын
начин Амар­заяатай тунаад унаж байсан. Үндэсний бөхөөр дагнаж бэлт­гэл
хийхгүй. Их спортын­хоо бэлтгэлд л цаг заваа гаргая гэсэн бодолтой
байгаа.

Олимпийн наадмын хүрэл медалийн тавцан дээр тантай хамт зогссон Францын жүдоч Уго Легранд ирсэн байсан. Уулзаж ам­жив уу?

-Уулзсан.
Бид хоёр эрт­ний найзууд байгаа юм. Монголд анх бэлтгэл хийгээд дараа нь
Хятадад болсон Гран прид түрүүлсэн. Тэр ондоо дэлхийн аваргаас ме­даль
хүртсэн. Ноднин мөн манай оронд бэлтгэл хийгээд Лондонгийн олим­поос
хүрэл медаль авсан болохоор Мон­голд их элэгтэй, ирэх ч дуртай болсон юм
билээ. Сая уулза­хад Уго “Манай Францад ирж бэлтгэл хийгээрэй” гэж
байна лээ. Уго Леграндын аав нь Францдаа жүдо­гийн клубтэй. Манайхан
2011 онд клуб дээр нь очиж бэлтгэл хийж байсан.

Уго Монголд
элэг­тэй бай­даг гэдэг нь олон зүйлээс анзаа­рагд­даг. Францын шигшээ
баг Бразилд бэлтгэлд гарчихаад бай­­хад клубийн­хээ хоёр та­мирчныг
аваад эх оронд минь ирсэн. Монгол их энергитэй, тэнд очихоороо амжилт
гар­гадаг гэж боддог юм шиг бай­на лээ.

Таны гэргий П.Лхам­дэгд мөн л жүдогийн шиг­шээ багийн тамир­чин. Хоёр тамирчин бэлтгэл сургуу­лилт, тэмцээн уралдаан гээд гэртээ анхаа­рал хан­дуулж чадаж байна уу?

-Залуу
хүмүүс болохоор аль, алийг нь зохицуулах гэж хичээдэг. Бид хоёр их
спор­тын гэр бүлд багтаж яваа болохоор өөр өөрс­дийнхөө хүрч болох тэр
оргилд хүр­мээр байна. П.Лхамдэгд маань одоо бие давхар бол­сон. Удахгүй
бид үрийн зулай үнэрлэх гэж бай­гаа. Гэргий маань ямартай ч нэг жил
дэв­жээн дээрээ гарч чадахгүй байх­ аа. Хэдий хоёулаа тамирчин ч гэсэн
ар гэрийн ажлаа ам­жуулж, гэр бүлээ зохицуу­лахгүй бол залуу нас мөнх
биш шүү дээ.

П.Лхамдэгд та хоёр хэзээ­нээс нэг гэрт орсон юм бэ?

-2005 онд манай гэр Ув­саас нүүж ирсэн. 2006 оны өвлөөс бид хоёр нэг
гэрт орж 2008 он хүртэл Центр­пойн­тын хажууханд нэг өрөө байр хөлсөлж
амьдарсан. Өглөө бэлтгэлээ хийх гээд спортын ордон руу хамтдаа алхаад
орой бэлт­гэлээ тараад алхаж хариад хоолоо хийж ид­чи­хээд амардаг
байсан. Өдөр­жин хамтдаа бэлтгэл хийдэг байсан болохоор бид хоёр биенээ
ойлгоход амар бай­сан.

Түүний дараа 2009 онд цир­кийн хажууд
хоёр өрөө байр авч тусдаа гарсан даа. Та­мир­чин болох хүсэлдээ
хөт­лөгдөж явсан намайг бур­хан харж спортын ал­дарт­нуудын эгнээнд орж,
олим­пийн ме­даль­тан болсон бо­лов уу гэж боддог. 

Таныг 2006 онд шигшээ багт ороход цалин хэдийг авч бай­сан бэ?

-Анх
шигшээ багт ороод 200 гаруй мянган төгрөгийн цалин авч байсан. Сая
нэмэг­дээд 350 мянган төгрөг болсон гэсэн. Тушаал нь гараад удаагүй
болохоор цалин­гаа бүтнээр нь авч үзээгүй л байна. Энэ сарын сүүлээр л
мэдэгдэх байх.

Мөн Монгол Улсын Ерөн­хий­лөг­чийн зарлигаар
олимп, дэлхийн аваргаас медаль хүртсэн та­мирч­дад сар бүр мөнгөн
урамшуулал олгох болсон. Энэ нь мэдээж та­мирч­дын хувьд их тустай зүйл
болж байгаа.

П.Лхамдэгд бид хоёр шиг­шээ багийн цалингаа авч,
клубээсээ мөн цалинждаг байсан. Нэгдүгээр сараас Ерөн­хий­лөгчийнхөө
нэрэм­жит цалинг аваад эхэлсэн. Бид овойж оцойтлоо мөнгөтэй болоо­гүй ч
амьдралд хүрэлцэж байна. Миний хувьд цалингаа нэмүү­лэх боломжтой.
Цаашид дэл­хий, олим­пийн наадмаас ме­даль хүртэхэд ганц би ч биш бусад
олон та­мирчдын орло­го нэмэгдэнэ. Сай­хан амьд­рах үгүй нь тамирчид
бидний гарт байгаа. Ерөнхийлөг­чийн нэрэмжит цалин олгох болс­ноор
тамирчдын өмнө зорил­го бий болсон. Оюутан бо­лоод хичээ­лээ хийх үү,
бэлт­гэлээ хийх үү гэсэн хамгийн том шалгуур тамирчдын өмнө тулгардаг.
Бэлтгэл хийгээд би амжилт гаргах уу, гаргалаа гэхэд ямар түвшинд хүрэх
нь эргэлзээтэй байлаа. Яахав нэг дэл­хийн аварга боллоо гэхэд гэр бүлээ
авч явах үүрэг байж л байх байсан. Мэдээж, ажил хийх шаардлага тулгарна.
Тэр үед хийх ажил олдох­гүй. Ажил хийхгүй болохоор цалингүй, цалин­гүй
боло­хоор наад зах нь олигтой хоол унд идэж чаддаггүй тул амжилт
гаргахаа байчихдаг. Тэр үед олимп, дэлхийн авар­га болох хүсэл нь
бөхчихдөг юм. Надад ч ийм зүйл тохиол­дож л бай­сан. Хоол ундгүй
бэлтгэлээ хийгээд хичээлдээ явна гээд хэцүү. Энэ зарлиг гарс­наар ямар ч
хүнд боломж нээлттэй болчихсон. Ямар ч хүнд бур­х­наас адилхан л эд
эрхтэн заяасан. Хэн чадаж байна тэр хүн бэлтгэл сургуу­лил­таа хий­гээд
сайхан амь­дарч чадах болж байна.

Та хэр сайн гэрийн эзэн бэ?

-Сайндаа
орохгүй байх аа. Хоол ундаа бол хийчихдэг юм. Тамирчин хүн болохоор
хүмүүс шиг тэр бүр гэрийн ажилд оролцоод байж чад­даггүй. Гэргий маань
намайг гэрийн ажилд оролцуулаад байх хүн биш.

Таны барилдааны онц­логийн тухай ярилцъя. Ба­рилдааныг тань хөндлөн­гөөс харж бай­хад хурдтай, тэсрэлттэй мэх хийж байгаа харагддаг?

-Миний
хувьд том үнэлгээ авах мэх хийж барилддаг. Том үнэлгээ авах мэх хийнэ
гэдэг том эрсдэл дагуулдаг. Түүнээ­сээ болоод хо­жигд­чих гээд байдаг
талтай. Энэ миний барилдааны онцлог юм шиг байна лээ. Сүүлийн үед ухаан
гаргаж жижиг зүйлээр хождог болсон.

Манайхан цол дагаж бяр нэм­дэг гэж ярьдаг. Та­ны хувьд олимпийн наад­маас хүрэл ме­даль хүртээд гавь­яат тамирчин болсон. Бяр мэдрэгдэж байна уу?

-Цол
дагаж бяр нэмдэг гэдэг үнэн байх. Гэхдээ надад анзаа­рагдсан зүйл алга л
байна. Би өөрийнхөөрөө л барилддаг. Одоо­гоор тэмцээн уралдаанд ороогүй
байгаа болохоор тэгтэл сүрхий мэдрэгдэхгүй байнаа. Тэмцээнүү­дэд
орол­цоод эхлэхээр аяндаа мэд­рэгдэнэ биз дээ.

Чөлөөт цагаа хэрхэн өнгө­рүүлж байна вэ?

-Одоогоор
чөлөөт цаг гар­вал амарч байна. Форм­доо орохын тулд зарим өдөр өдөрт
гурван удаа бэлтгэл хийж байгаа. Чөлөөт цагаа­раа гэр бүлдээ цаг гаргаж
салхинд гарах дуртай. Ер нь бол хөдөө явах дуртай.

Хөдөө гэснээс олим­пийн өмнө нутагтаа очиж өөрийгөө даатгасан гэсэн байх аа?

-Би
жил бүр дэлхийн авар­гад явахынхаа өмнө нутагтаа очиж нуурынхаа усанд
орж сан тавь­чихаад ирдэг. Аавын­хаа нутгаар мөн орно. Тэр жишгээрээ
олим­пийн өм­нө уул, усандаа мөргө­чихөөд явсан даа.

Э.ЭНХБОЛД