Categories
мэдээ цаг-үе

Ж.Бат-Эрдэнэ: ЖДҮХС-тай холбоотой асуудалд арга хэмжээ аваагүй учир огцруулах бичигт гарын үсэг зурсан

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.


-Улс төрийн хүрээнд эрх баригч МАН-ын 27 гишүүн Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг зурсан явдал улс төрийн том сэдэв болчихлоо. Та Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг зурсан хүний нэг. Танхимынх нь сайд байж огцруулахаар гарын үсэг зурсан нь гомдолтой яваагийн илрэл гэх юм. Гарын үсэг зурах болсон шалтгаанаа тайлбарлахгүй юу?

-Намайг гарын үсэг зурсантай холбоотойгоор гадуур янз бүрээр л ярьж байх шиг байна. Нийгмийг бухимдуулж байгаа зүйл нь ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлээс эрх мэдэлтнүүд хамаарал бүхий компанидаа мөнгө авсан асуудал байгаа шүү дээ. Жижиг, дунд үйлдвэрлэл гэдэг маань эдийн засгийн тулгуур болсон, нөгөө талдаа иргэдийн амьжиргааг дээшлүүлсэн, ажлын байр, орлого бий болгож эдийн засгийг бүхэлд нь хөдөлгөх хүч. Миний энэ ширээн дээр “Жижиг, дунд үйлдвэрлэлийн санхүүжилтийн байдал 2018” гээд Монголбанкнаас гаргасан судалгааны тайлан байна. Энд ЖДҮ-ийн салбарыг эрчимтэй дэмжиж хөгжүүлэх нь ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулахын зэрэгцээ эдийн засгийн өсөлтийг бүрдүүлэх гол тулгуур гэж бичсэн байгаа. Гэтэл ЖДҮХС-гаас олгож буй бага хүүтэй зээлийг УИХ-ын гишүүд маань өөрсдөө авчихсан, тэр тусмаа Засгийн газрын гишүүд нь авчихсан. Засгийн газрын тэргүүн шударга ажиллана, хууль бус зүйл битгий шаардаарай гэж хэлсэн дээ, уг нь.

Гэтэл Засгийн газар дотроос нь хоёр сайд ЖДҮ-тэй холбоотой гэж яригдаад байгаа. Яагаад энэ хүмүүсийнхээ асуудлыг гаргаж ирж ярихгүй байгаа юм бэ. Яагаад дараад байна вэ. Ерөнхий сайд бол МАН-ын дарга. Тэр талаасаа ч Жижиг, дунд үйлдвэрийн зээлтэй холбоотой асуудлууд дээр тодорхой арга хэмжээ авах хэрэгтэй байсан. Ийм байдалтай нь би эвлэрч чадахгүй. Энэ тухай шүүмжлэлээ бүлгийн хурал дээр хэлсэн. Тийм ч учраас гарын үсгээ зурсан.

Бид намын дарга, Ерөнхий сайдынхаа өмнөөс үг дуугарч чаддаггүй энэ байдлаас болж болохгүй бүхэн цэцэглэж байна. Алдаа дутагдлыг нь бид хэлж байх ёстой шүү дээ.

-Гишүүдээ үг хэлүүлэхгүй, намын даргын нэр хүндийг унагалаа гэж бүлгийнхээ хурал дээр У.Хүрэлсүх Ерөнхий сайд хэд хэдэн удаа хэлсэн байна лээ. Намынхаа гишүүдийн шүүмжлэлийг огт хүлээж авахгүй байна гэсэн үг үү?

-Д.Хаянхярваа гишүүний УИХ-ын дарга болон Ерөнхий сайдад өгсөн шаардлагад арга хэмжээ ав гээд байгаа шүү дээ. Шаардлагын дагуу ЖДҮ-чдэдээ шаардлагатай арга хэмжээ авах ёстой байтал авсангүй. Огцруулах саналыг өргөн барьснаас хойш сүүлийн хоёр хоногт л ганц хоёр хүнд арга хэмжээ авч байх шиг байна.

-Таныг засагтаа гомдоод гарын үсэг зурсан гээд байх юм. Увайгүй улс төр хийлээ гээд байна л даа?

-Надад гомдоод байх зүйл байхгүй. Наймдугаар сард болсон төрийн албан хаагч нэгнийхээ амийг бүрэлгэнэ гэдэг бол зүрх шимшрүүлж, сэтгэл өвтгөсөн хүнд асуудал. Тиймээс гомдох гэхээсээ илүү ёс зүй талаасаа улам сэтгэл өвдөж байна. Цаашид төрийн алба талаас нь илүү олон зүйл хийх хэрэгтэй юм байна гэдгийг байнга бодож явна. Надад маш олон зүйлийг бодогдуулсан харамсалтай зүйл болсон. Тэнд хүн амь насаа алдчихаад байхад би гомдоод явна гэдэг утгагүй. Тиймээс огт гомдсон зүйл байхгүй.

Та увайгүй улс төрийн алхам хийлээ гэсэн. Мэдээж танилын нүүр халуун гэдэг шиг өмнө нь ажиллаж байсан Ерөнхий сайдынхаа эсрэг гарын үсэг зурна гэдэг мэдээж надад халуун. Огцруулах бичигт гарын үсэг зурсан гишүүд маань намайг гарын үсгээ зурахгүй гэж бодсон ч байх. Би бүлгийн хуралдаанаасаа эхлээд шүүмжлэлийг хэлээд явсан. Шударга байна, ёс зүйтэй байна, зарчимтай байна гэдэг чинь анх Ерөнхий сайдын томилогдохдоо барьж байсан зарчим шүү дээ. Тиймээс анхнаасаа надад энэ зарчим нь таалагдаж байсан. Миний барьдаг зарчим. Зарчмынхаа дагуу өөрийн дотоод итгэл үнэмшлээрээ шударга байхыг би эрхэмлэдэг. Өөрийнхөө зарчим дээрээ зогссон юм.

Өмнө нь нам дээр Н.Энхбаяр гэдэг хүнийг МАХН-ын дарга, хаан байхад энэ намд би жигүүр байгуулалцаад явж байсан. Эсрэг зогсож байсан. Жигүүрийн дэд тэргүүн гээд Ө.Энхтүвшин даргатай нэг талдаа гараад явж байлаа шүү дээ. Угаасаа би шударга байх ёстой гэдэг зарчим барьдаг. Тэр утгаараа над руу дайраад байгаа энэ хүмүүсийг захиалгат эсрэг талын довтолгоо л гэж харж байгаа. Тиймээс надад санаа зовоод байх юм алга. Би өөрийнхөө зөв гэсэн итгэл үнэмшил дээр зогссон. Ямар ч дарга, Ерөнхий сайд байлаа ч шударга бус зүйл шаардаж байгаа бол түүнийг нь хэлж, дуугарч байх ёстой.

-Таны цахим хуудаснаа бичсэн зүйлийг уншихад МАН-ын даргын дарангуйлал тогтсон юм байна гэж ойлгосон…

-Намын дарга маань шударга, зарчимтай байна шүү. Надаас хууль бус зүйл битгий хүсээрэй гэдгийг маш их ярьж байгаа. Нөгөө талаасаа үг сонсохоо больсон. Аль намраас хойш бүлгийнхээ хурал дээр “Энэ бужигнасан байдлаа засаач. Эв эеийг хичээгээч ээ. Болохгүй зүйлсээ хоорондоо яриач ээ” гэж зөндөө хэлцгээсэн. “ЖДҮ-ийн асуудал дээр хариуцлага тооц. ЖДҮ авсан сайд нараасаа шударга ёсны ажлаа эхлээч ээ. Зэрэгцээд сууж байгаа намынхаа гишүүдэд хариуцлага тооцооч ээ” гэсэн шаардлага тавьсан. Харамсалтай нь огт хүлээж аваагүй. Сүүлийн үед үг авахаа больсон. Зөвхөн өөрийнхөөрөө зүтгээд явж байгаа. Намын дарга, Ерөнхий сайд “Гадагшаа гарна. Ард иргэдтэйгээ нийлнэ” гэж яриад байгаа нь надад таалагдахгүй байгаа юм. 65 суудалтай эрх баригч том намын дарга, засгийн эрх барьж байгаа хүн ийм зүйл яриад сууж болохгүй. Бүх эрх мэдэл нь энэ хүнд байгаа шүү дээ.

-Нам, төр хоёрыг ялгаж салгахгүй байгаа юм биш үү?

-Ерөнхий сайдын хувьд УИХ дахь олонхын бүлгийг ахалж байгаагийн хувьд төрийн үйл ажиллагаанд хийж болох бүх эрх мэдэл нь байгаа. Ямар ч саадгүй явах ёстой. 65 суудалтай том бүлгийг ахалж байгаа намын даргын хувьд Засгийн газраас асуудлуудаа оруулаад нам дээр бодлогоо зангидаад явчих бүрэн боломжтой.

-Гарын үсэг зурсан гишүүддээ хариуцлага тооцно, намаас хөөнө гээд дарамт шахалт үзүүлээд эхэлсэн гэх юм. УИХ-ын дарга М.Энхболд, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа нарыг намаас хөөх гэж байна гэсэн яриа гарлаа?

-Хариуцлагыг зарчмын дагуу биш байдлаар явуулах хандлага ажиглагдаж байна. Хүчээр аливаа асуудлыг шийдэх, шүүмжлэлгүйгээр ажлаа явуулах гээд дарангуйллын байдал руу орох гээд байгааг нь би хэлсэн. Намын дарга гэдгээрээ хүчээр асуудлыг шийдчих гээд зүтгэх юм. Бид нэр дэвшихдээ намынхаа Бага хурлаар орж, Удирдах зөвлөлөөр орж ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр ажиллахаа илэрхийлдэг, намынхаа төлөө зүтгэх зүтгэлийнхээ хэмжүүрийг бас тэнд шалгуулж байдаг л даа. Энэ бүхэн тусдаа хийгдэх асуудал. Бид өнөөдөр энэ шүүлтүүрийн ард гарч ирсэн Их хурлын гишүүд шүү дээ. Бид ард түмнийхээ өмнө хариуцлага хүлээчихсэн байхгүй юу. Сайд нар нь УИХ-ынхаа өмнө хариуцлага хүлээсэн. Тэгэхээр хариуцлагын тайлангаа хаана тавих нь тодорхой байгаа биз дээ. УИХ-ын гишүүд ард түмнийхээ өмнө тайлангаа тавьж, хариуцлагаа тооцуулж байх ёстой. Гэтэл сонгосон иргэдээ бухимдуулсан ийм арга хэмжээ хийгээд байна гэдэг чинь шууд тодорхой хариуцлагын өмнө оччихсон байна гэсэн үг. Ерөнхий сайд танхимынхаа хэдэн гишүүдэд хариуцлага тооцоод оруулаад ирсэн бол бид юу ч хэлж чадахгүй. ЖДҮ-д холбогдсон УИХ-ын гишүүддээ хариуцлага тооцно гэвэл бид юу ч хэлж чадахгүй. Юун Засгийн газар огцруулах, тийм асуудал байхгүй байх байсан.

-УИХ-ын зарим гишүүдийн зүгээс ЖДҮХС-г шалгах УИХ-ын Түр хороо байгуулах тогтоолын төслөө хүргүүлсэн. Хуулийн байгууллагууд нь шалгалтаа хийгээд явах байх. Та нар ямар зарчмаар ажиллах юм бэ?

-Нэгдүгээр, ЖДҮХС-гийн зарцуулалтыг үзнэ. Зарцуулах явцад ямар алдаа гарсан юм, ямар гишүүд зээл авав, ямар зарчмаар ажиллаж байгааг нь эхлээд харна. Хоёрдугаарт, гишүүдийн хувьд ёс зүй талаасаа оролцох, оролцохгүй байх талаас нь үзэх ёстой. Зэрэгцээд хууль хяналтын байгууллага шалгаад явна. Гуравдугаарт, энэ зарцуулалтыг шилэн болгох хамгийн том зорилго тавьж дүгнэлт гаргах шаардлагатай. ЖДҮХС зорилтот хүмүүстээ хүрэхийн тулд яах ёстой юм. УИХ дээр Жижиг, дунд үйлдвэрлэлийн тухай хууль хэлэлцэгдэж байгаа. Магадгүй уг хуульд зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлагатай заалт юу байна гэх мэтчилэн ЖДҮХС-гийн мөнгө маань эзэндээ очдог, журмынхаа дагуу түгээгдэж эргэн төлөлт нь хийгддэг, хяналт нь зөв байдаг, зориулалтын дагуу зарцуулагдаж байгаа эсэх нь ил байдаг бодлогыг гаргаж ирэх хэрэгтэй.

-Нэр бүхий 27 гишүүн Ерөнхий сайдыг огцруулна гэсэн. АН-ын Улс төрийн зөвлөл мөн огцруулах мэдэгдэл гаргасан. Одоо УИХ-ын гишүүн О.Баасанхүү, С.Жавхлан нарын кноп хамгийн үнэд орж магадгүй юм байна, тийм үү?

-О.Баасанхүү, С.Жавхлан нарын гишүүд шударга зүйл яриад явж байгаа болохоор кноп дарах байлгүй дээ. Тус гишүүд сөрөг хүчний байр сууринаас ажиллаж байгаа. Бие биенээ хаацайлснаас болж гарч буй процессыг тэд соргогоор харж байгаа шүү дээ. Тэр утгаараа Жижиг, дунд үйлдвэрийн зээлтэй холбоотой асуудалд нь хариуцлага тооцох байх.

-Ерөнхий сайдыг огцруулснаар засаг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох уу. Хуулийн хоёр мухардмал заалт байгаа юм билээ. Зарим сайд нь үлдэж болох заалт байхад нөгөө талд нь бүхэлдээ огцрох заалт байгаа л даа?

-Ерөнхий сайд огцорвол кабинет тэр чигээрээ огцорно гэсэн үг. Цаашдаа яаж ажиллах вэ гэдгээ бодох байх. Энэ кабинет дотор ажлаа сайн хийж байгаа сайд нар бий. Тиймээс үргэлжлүүлээд дараагийн засагт ороод ажиллах боломжтой. Түүнээс засагт байгаа 10 гаруй хүнийг бүгдийг нь явуулна, цэвэрлэнэ гэсэн ойлголт байхгүй. Дараагийн Ерөнхий сайд сонгогдоод кабинетаа бүрдүүлэхдээ одоо байгаа сайд нараасаа танхимаа бүрдүүлээд явах боломж бий.

-Таныг ЖДҮ-чин гээд нэг хэсэг цоллосон. Чацаргана төсөл хэрэгжүүлсэн гээд байсан билүү?

-Би УИХ-ын гишүүн болохдоо “Хүний төлөө эдийн засаг, хөгжлийн төлөө зөв бодлого” гэдэг мөрийн хөтөлбөрийг нутагтаа ярьж явсан. Энэ нь дөрвөн жилийн дараа улстөрчид эргээд ард түмнийхээ өмнө очихдоо би ийм зам, хашаа хайс барьсан, энэ сургуулийг будсан гэж ярихаасаа илүү ард түмнийхээ амьжиргааг дээшлүүлсэн зүйл яриач ээ гэдэг бодлогоор ийм мөрийн хөтөлбөр боловсруулсан. Эдийн засгийн бүхий л боломжоо хүндээ хүргэе, ажилтай орлоготой болгоё гэсэн санаа. Үүний цаана ЖДҮ-г л ярьсан. Малчдын хувьд малын түүхий эд нь зарагддаг байх, орлоготой байх ёстой. Сум, аймгийн төвд байгаа хүмүүс нь мах, сүүгээ боловсруулж орлогоо олдог, жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг байхаас эхлээд оёдол, эсгүүр гээд эдийн засгийн тулгуур болсон бүхий л Жижиг, дундыг хөгжүүлье гэдэг бодлого барьсан. УИХ-ын гишүүн болж ирээд байнгын хороо, чуулган дээр жижиг дундыг байнга ярьдаг байлаа. Булган аймагт “Чацаргана” хөтөлбөр хэрэгжүүлж иргэдийн өрхийн орлогыг нэмэгдүүлье, хоёрдугаарт, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтсан мах, сүүний хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Сүү” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр хичээсэн. “Сүү”, “Чацаргана” төслийг хэрэгжүүлэхэд 12.8 тэрбум төгрөгийн төслийг Засгийн газарт өргөн барьж дэмжиж өгөөч гэсэн юм. Энэ хүсэлтийг маань Засгийн газарт ХХААХҮЯ-нд дамжуулсан юм билээ. Сая тэр бичиг нь гарч ирэнгүүт намайг 12.8 тэрбум төгрөгийн зээл авсан гээд зурагтаар ярьсан. Огт тийм зүйл байхгүй. Засгийн газар нэг ч төгрөг өгөөгүй. “Чацаргана” хөтөлбөрийг орон нутгийн төсвөөс хэрэгжүүлээд явсан.

“Шинэ хөдөө” хөтөлбөрийг би санаачилсан. Үүнийг үе үеийн Засгийн газар авч хэрэгжүүлнэ гээд хэрэгжүүлээгүй. Үндсэндээ гол гаргасан гэсэн үг. Харин Б.Батзориг сайд “Шинэ хөдөө, шинэ амьдрал” гэдэг хөтөлбөр боловсруулаад Засгийн газарт оруулж амжсан уу, үгүй юу мэдэхгүй байна. Миний хоёр жил ярьсан “Шинэ хөдөө”, Жижиг, дундын хөтөлбөрүүддээ зээл олчихъё гэж явсан. Орон нутгийнхандаа “Та нар төсөл хөтөлбөрүүдээ бэлдээрэй” гээд хэлчихсэн чинь тойргийн иргэдээс баахан төсөл ирсэн. Одоо худлаа ярьсан болчихож байгаа юм. ЖДҮ сангаас мөнгөгүй гээд санхүүжүүлдэггүй. Гэтэл энэ мөнгийг нь өөрсдөө шагнал болгоод авчихсан байна лээ. Тэгэхээр чинь надад сайхан санагдахгүй биз дээ. Ийм хариуцлагагүй, ёс зүйгүй байж болохгүй. Ерөнхий сайдыг огцруулахад гарын үсэг зурсан бас нэг үндэслэл маань энэ л дээ. Эзэнд нь хүргэхийн төлөө би хоёр жил явлаа. Байнгын хороо, чуулган дээр энэ хэдэн төгрөгийг хүнд нь хүргэе гэж маш олон удаа хэлсэн. Цаашид энэ мөнгө эзэндээ хүрдэг тэр системийг бий болгохын тулд би ажиллах болно. Жижиг дунд үйлдвэрлэлд наанадаж 100 тэрбум төгрөг жил бүр төсөвт сууж байх ёстой. Хяналтыг нь сайн хийж, сонгон шалгаруулалт нь үнэн зөв явдаг байх шаардлагатай. Үүний төлөө бат зогсоно.


Categories
мэдээ цаг-үе

О.Баасанхүү: Хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа учраас У.Хүрэлсүх огцрох нь зөв

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Улс төрийн сенсаци мэдээж МАН-ын 27 гишүүн Ерөнхий сайдыг огцруулахаар албан бичиг өргөн барьсан асуудал. Таны байр суурь ямар байгаа юм бол?

-МАН-ынхан хоёр талцсан байгааг харж байна. Би зөвхөн хуулийг барьж ажиллана. Өөрөөр хэлбэл 60 тэрбум энэ тэр гээд байгааг нь хуулийн байгууллага нь тогтооно биз. УИХ-ын даргыг огцруулна гэвэл Үндсэн хууль, УИХ-ын тухай хуулинд юу гэж заасан, УИХ-ын дарга өөрөө ямар шийдвэр гаргах ёстой байдаг, тэр зарчмаараа явах ёстой. У.Хүрэлсүхийг огцруулах бичиг өргөн барьсныг хараад хүмүүсээс “Энэ кабинетад хариуцлага тооцох ёстой сайд байгаа юу” гэж асуухад “Тийм ээ. Хариуцлага тооцох хэрэгтэй” гэж байгаа. Гэтэл жирийн нэг сайдад хариуцлага тооцох хууль нь байхгүй болчихсон. Кабинетаар нь огцруулах, эсхүл Ерөнхий сайд сайдуудаа огцруулах бичиг оруулж ирэх сонголт бий. Түүнээс сайн дураараа огцордог сайд гэж алга. Н.Цэрэнбат утаа бууруулна гээд хэдэн тэрбумаар яав. Хэл амтай л байгаа. Ц.Даваасүрэн, “Хотгор шанага” сайд гээд үргэлжилнэ. “Хотгор шанага” л гэхээс өнөөхийнхөө нэрийг нь ч мартчихаад байна. Мөн гэмт хэрэг бууруулж чадахгүй байгаа Ц.Нямдорж, алдарт Я.Содбаатар ЖДҮ-дчихсэн байж л байгаа шүү дээ. Энэ хүмүүстээ хариуцлага тооцоод явах нь Ардын намын үүрэг. Харамсалтай нь зөвхөн Их хурлын гишүүдээ уучлалт гуй гэж байгаа нь ямар ч аргаар байсан кнопны доор халхавч хийгээд улс орны төлөө биш, ард түмнээс оноо авах юм хийж хууль бус үйл ажиллагаа хангалттай явуулж байгаа учраас У.Хүрэлсүх огцрох нь зөв. Гарын үсэг зурсан гишүүдийг ярьж эхлэхээс өмнө би хэлж байсан. Я.Содбаатарыг сайдаар томилоход нь “Болохгүй шүү наадах чинь” гэж зөндөө хэлсэн. Гэтэл одоо яаж байна. Би шударга ёс талд зогсож, У.Хүрэлсүх огцрох ёстой гэдэг байр суурьтай байгаа юм.

-Ерөнхий сайдыг огцруулах кнопны харьцаа тун ойролцоо байна. С.Жавхлан гишүүн та хоёрын кнопоор асуудал шийдэгдэх дүр зураг харагдах юм?

-Би мэдэхгүй байна. Засаг дотроосоо ухамсартай сайд гарч ирэхийг үгүйсгэхгүй. Дотроосоо гарын үсэг зураагүй ч гэсэн ухамсартай гишүүн гарч ирж ч болно. Гарын үсэг зурсан ч гэсэн АТГ, амьдрал ахуйгаа бодоод урвахыг ч бас үгүйсгэх аргагүй. Ардын нам дотор улаан цагаанаараа ялгарсан олон урвагч байдаг. Ямар тохироо, ямар болзол дээр шийдвэр гаргахыг тэдний өмнөөс би хэлж чадахгүй. Би зарчим л ярьж байгаа.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Үндсэн хуулийн цэцэд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр очсон бол УИХ-ын хуулийг хамгаалах үүрэгтэй. Гэтэл гомдол гаргачтай нэг тал болоод яриад байвал ямар ёс зүй байх юм бэ. Яг түүн шиг өргөн барьсан төсвөө өөрсдөө үгүйсгэдэг, өөрсдөө буруутгаад, өөсрдөө хамгийн муу төсөв болсон мэтээр кабинет нь яриад явж байгаа нь гутамшиг. Өөрөө энэ ажлыг хийхгүй байя гэсэн үг.

Хамгийн сүүлд миний бухимдлыг төрүүлсэн зүйл нь Засгийн газрын гишүүнийг томилох асуудал нь орж ирж байхад Ерөнхий сайд нь өөрөө орж ирээгүй. Төсвийн хориг ярьж байхад Сангийн сайд орж ирэх ёстой биз дээ.

-Ерөнхий сайдыг огцруулах шаардлагыг та хэр үндэслэлтэй гэж үзэж байна вэ?

-МАН-ын асуудал. Энэ шаардлагыг Монголын ард түмэн тавьж байна гэж ойлгож байгаа. УИХ-ын гишүүн гэдэг бол нийт ард түмний элч гэж байгаа биз дээ. Би элчийнхээ хувьд Ерөнхий сайдыг сайдын асуудал хэлэлцэхэд орж ир гэдэг зүйл ярьсан. Ерөнхий сайд орж ирэх ёстой. Орж ирээгүй учраас ийм хэмжээнд хүртлээ асуудал явж байна.

Би хоёр зүйлийг онцгойлон авч үзэж байгаа. Үндэсний аюулгүй байдалд ноцтой заналхийллээ гэдэг өгүүлбэр бий. Энэ нь дотоодын түвшинд үү, гадаадын түвшинд үү. 1990 оны ардчилсан хувьсгал яаж болсныг санаж байна л даа. Тухайн үед сонгуулийн насны нэг сая хүний 10 хувь буюу 100 мянган хүн нь Сүхбаатарын талбайд үзэл бодлоо илэрхийлж байсан. Тиймээс яах аргагүй өөрчлөлтийг хийх нь зөв байлаа. Одоо 1.5 сая сонгуулийн насны хүмүүсийн 0.01 хувь нь төрийн эрх мэдлийг авахын тулд янз бүрийн үймээн самуунд уриалан турхирч, зохион байгуулалттай явж байгааг би анзаарч л байгаа. Асуудлын гол нь зөв зүйл ярьж байгаад буруу зүйл хийж болохгүй. Өөрөөр хэлбэл шатахууны үнэ буулга гэдэг нь зөв. Тэгснээ “Ерөнхий сайдыг дэмжинэ. Сэлэмний ир, жадны үзүүр болно” гэж ярьж байгаа нь буруу байхгүй юу. Тэмцлийг эдийн засгийн агуулгатай, улс төрийн агуулгатай гэж хоёр хуваадаг. Эдийн засгийн агуулгатай юм шиг харагдаж орж ирээд, улс төрийн агуулгатай явагдаад байгаа нь тусгаар тогтнолд тодорхой хэмжээнд сөргөөр нөлөөлж байна уу гэдгийг бодох ёстой.

-У.Хүрэлсүхийг огцруулах кноп дарах эсэх асуудалд та хувь гишүүнийхээ үүднээс хандах уу, МАХН-ын шийдвэрээр кнопдох уу?

-МАХН гэдэг үүднээс асуудалд хандана. Энэ долоо хоногт АН-ын шийдвэрийг харж байгаад бид намынхаа Гүйцэтгэх товчооны хүмүүсээ дуудаж уулзана. Та Н.Энхбаяр даргаар бодоод байх шиг байна. Тэртэй тэргүй Н.Энхбаяр дарга “Хүрэлсүх манай дүү” гээд хэлчихсэн. Тиймээс өөрөө очоод уулз. Эсвэл Шадар сайд Ө.Энхтүвшинг өөрийнх нь хамаатан болох Ц.Шаравдоржтой нь уулзуулна биз. Нам гэдэг бодлоготой байх ёстой. Манайхны хувьд багаараа шийднэ. Би тэдэндээ тайлбарлаж ярина. Тиймээс намын шийдвэр гарна.

-Засгийн газар огцорлоо гэхэд дараагийн засаг бүрэлдэхгүй юм биш үү?

-Монгол Улсын хуулиар Засгийн газар огцорсон тохиолдолд дараагийн Ерөнхий сайдыг эрх баригч нам нь Бага хурал болон бүлгээрээ хэлэлцээд УИХ-д өргөн барьдаг. Өргөн барьснаас хойш 45 хоногийн дотор УИХ хэлэлцэж батлаагүй бол УИХ тардаг. Өнөөдөр 65-уулаа байж нэг хүнээ өргөн барья гэж хэлчихээд больё гэж байгаа бол сайн дураараа парламентаа тараая гэж байгаа үг шүү дээ. Ажил хийе гэж гишүүн болчихоод ажил хийхгүй ээ гэж байгаа бол хамаа алга. Улс төрөөс бүрмөсөн зайлна биз.

-Монгол Улсын Ерөнхийлөгч 2019 оны төсөвт бүхэлд нь хориг тавьсан. МАН-ын бүлэг хоригийг хүлээж авахгүй гэсэн. АН хүлээж авна гээд байгаа. Та аль талд нь зогсч байгаа вэ?

-МАН-ын бүлэг нь дэмжсэн ч байнгын хороо нь хуралдахгүй байгаа биз дээ. Ерөнхийлөгчийн тавьсан хоригийн зарим өгүүлбэр дээр нь авах зүйл байна. Хөдөө аж ахуйн төслүүдийг дэмжинэ гээд. Зураг төсөвгүй зарим байшинг цомхотго гээд авчихмаар зүйл байгаа юм уг нь. Харин хоригийг нь авч болохгүй болчихоод байгаа юм. Учир нь хуулийг нь хүчингүй болго гэдэг хориг оруулж ирсэн. Бүхэлд нь хориг тавина гэдэг чинь бүхэлд нь хүчингүй болгоно гэсэн үг. Ахмадуудад тэтгэврийн мөнгө, эмч, багш нарын цалин, цэрэг, цагдаагийн хувцас, хүүхдийн мөнгийг өгч болохгүй гэж байгаа юм. Төр байгаа бол заавал өгөх ёстой мөнгийг өгч болохгүй гээд давхар хориг тавьчихсан.

Болохгүй гэдгээ 26 гишүүн кноп дарсан гэж тайлбарлаад байна. Тэр нь фэйсбүүк, твиттерээр явсан. Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн хориг нь зөвхөн хуульд үндэслэн, тодорхой хууль зөрчсөн зүйлд тавина гээд байгаа. Түүнээс биш фэйсбүүк, твиттерээр ярьсан яриа, нэг гишүүний үзэмжээр илэрхийлсэн үгийг хууль зөрчсөн мэтээр ойлгож нотлох баримт мэтээр хүлээн авч хориг тавьж болдоггүй. Хоригийг хүлээж авлаа гэхэд дахин хууль бичих боломж байхгүй. Дахин яамдаас санал авч төсвийг өргөн барих асуудал явна. Төсвийг долдугаар сараас эхэлж бичиж явсаар байгаад арваннэгдүгээр сард батлагддаг. Зүгээр хамгийн ихдээ 400 хүний бухимдлыг Монголын бухимдал болгохын тулд төсвөөр барьцаалж байна гэж хардаж байгаа.

Энэ хямралын цаад зорилго нь ШХАБ-д элсүүлэх том зодоон явж байгаа юм. ШХАБ-д орвол ирээдүйд хил хязгааргүй болно гэдэг зүйл яригдсан шүү дээ. Гуравхан сая хүнтэй улс БНХАУ, ОХУ, Энэтхэг гээд дэлхийн долоон тэрбум хүн амын тал нь амьдарч байгаа газарт аваачин уусгах бодлого байвал яах юм. Төрийн дархлаагүй болбол яах юм. Маш нарийн зүйл шүү дээ. Тиймээс би овлигогүй нөхдүүдийг буруутгаад байгаа учраас хоригийг хүлээж авахгүй гээд байна л даа.


Categories
мэдээ цаг-үе

Л.Болд: Ард түмний эсрэг гэмт хэрэг учраас хөөн хэлэлцэх хугацаа дуусна гэсэн ойлголт байх ёсгүй

УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.


-УИХ-ын зургаан гишүүн хамтран төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монголын ардчиллын загалмайлсан эцэг гэгддэг Санжаасүрэнгийн Зориг агсныг хөнөөсөн хэрэг дээр УИХ-ын түр хороо байгуулах тогтоолын төслийг өргөн барьсан байна? Түр хороо байгуулах шалтгаан болон яг хэзээ байгуулагдах талаар тодруулмаар байна?

-Хууль зүйн байнгын хороонд С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн талаар жил гаруй хугацаанд үр дүнгүй яригдсан. Ер нь энэ хэргийг хэрхэн шийдвэрлэсэн асуудлын үнэн мөнийг олох талаар Их хурал дээр бүхий л боломжоо шавхлаа. Тусгай хяналтын хороонд ажлын хэсэг байгуулж үзлээ, бүх арга, хэлбэрийг ашиглаад мухардаж байна. Тиймээс л түр хороо байгуулж ажиллахаас өөр гарц үлдсэнгүй. Үүний дагуу миний бие болон УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, А.Сүхбат, З.Санжмятав, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан нарын зүгээс УИХ-ын түр хороо байгуулах тогтоолын төсөл өргөн мэдүүллээ. Байнгын хороогоор тогтоолын төслийг хэлэлцэж дэмжвэл, нэгдсэн хуралдаанаар шийдэгдэнэ.

-Түр хороо байгуулагдлаа гэхэд ямар чиглэлээр ажиллах вэ. Түр хороо байнгын хорооны зарчмаар ажиллах уу. С.Зориг агсны амиа алдсан хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусчихсан байгаа шүү дээ. Үүнийг сэргээн шалгах боломжийг нээх үү?

-Түр хороо байгуулагдсанаар энэ хэргийн олон ээдрээтэй асуултад хариулт өгч, үнэн мөн нь тогтоогдох болно гэж үзэж байна. Нэн түрүүнд өмнөх Засгийн газрын үед Эрүүгийн хуульд “хулгайн зам”-аар өөрчлөлт оруулах аргаар С.Зоригийн хэрэгтэй уялдуулан засвар хийсэн асуудлыг шалгах ёстой. УИХ-ын түр хорооны хувьд яг л байнгын хорооны хэмжээнд тодорхой асуудлуудаар эрх эдэлнэ. Шаардлагатай гэж үзвэл хэрэг хөөн хэлэлцэх хугацааг хуулийн хүрээнд эргэж нягтлах үүрэг хүлээнэ. Хүний эрх зөрчигдсөн олон тодорхой асуудлуудыг шалгаж үзэх болно.

-Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх заалтаас болж хэрэг замхарчихсан юм уу. Та Монголын хуулийг хулгайлсан гээд хэлсэн байна лээ. Үүнийгээ тайлбарлахгүй юу. Таны байр суурь бол хэрэг үнэн мөнөөрөө тогтоогдтол хөөн хэлэлцэх хугацаа гэж байхгүй гэж үзэж байна уу?

-Тийм. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг бол Монголын ард түмний эсрэг гэмт хэрэг. Хэдхэн хоногийн өмнө Жон Ленноны алуурчин Марк Чапмэн арав дахь удаагаа өршөөл хүсэхэд энэ бол нийгмийн эсрэг онцгой үр дагавартай аллага гэдэг утгаар өршөөхөөс татгалзсан байна. 1980 онд аллага үйлдээд, одоо 38 дахь жилдээ ял эдэлж байгаа хүний хэрэг яригдаж байх жишээтэй.

АНУ-ын ерөнхийлөгч Жон Кеннедигийн аллагыг ч Америкийн ард түмний эсрэг гэмт хэрэг гэж үздэг шиг С.Зоригийг хөнөөсөн хэрэг Монголын ард түмний эсрэг, тусгаар тогтнолын эсрэг гэмт хэрэг учраас хөөн хэлэлцэх хугацаа дуусна гэсэн ойлголт байх ёсгүй. Гэтэл энэ хэрэг хэн ч үнэмшихээргүй ахуйн аллага болж хувираад, Эрүүгийн процессийн хуулийг эцсийн найруулгаас нь буцаан татаж зөвхөн С.Зоригийн хэрэгт холбогдуулсан засвар оруулсан байгаа юм. Ийм нөхцөл байдал үүсгээд өнөөдөр энэ хэргийг огт болоогүй юм шигээр булшлах гэж байна.

Энэ хуулийг баталсан үйл явц, С.Зоригийн хэрэг хоёр чинь өөрөө нэг хэрэг болчихож байгаа юм. Энэ дээр хуулийн байгууллага шударга ажиллана гэж найдаж байна.

Өмнө нь Эрүүгийн хуулинд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой тодорхой заалт байсан. Гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах өдрийг хүртэлх хугацааг тоолно, яллагдагчаар татсанаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолохыг зогсооно гээд. Гэтэл энэ хуулийг эцсийн найруулгаас нь татаад хууль зөрчсөн үйлдэл хийж, нийгэмд үүссэн олон дуулиан шуугиан далимдуулж гишүүдийн анхаарал сул байгаа үед батлуулсан нь илэрсэн. Шинэ найруулгад гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно гэж өөрчилсөн. Хөөн хэлэлцэх хугацааг тооцохыг зогсоодог заалтыг зориуд дунд нь хавчуулан огт хэлэлцэхгүйгээр хүчингүй болгосон байна.

Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөнЗасгийн газар 170 хуудас процессийн том хууль, дагалдах 21 хуулийн төсөл өргөн мэдүүлэхэд хэлэлцүүлгийн төгсгөлд огт байгаагүй хуулийн санааг шургуулж 22 дахь хууль болгоод дагаж гаргах тогтоолын төсөлтэй хамт будилуулсан. Маш нарийн ийм арга хэрэглэхэд уг хэрэгт хяналт тавьж байсан прокурор, хэргийг шийдэж байсан шүүгч нар нь, Хууль зүйн сайд, дэд сайд нар оролцоод, Байнгын хорооны дарга хүртэл дэмжсэн гэж харагдаж байна. Дагаж гарах хууль зөвхөн гол хуулийн зохицуулалтын хүрээнд гарах ёстой. Гэтэл Эрүүгийн гол хуулиндаа зарчмын том асуудлыг хамт будилуулж батлуулсан. Нэг ёсондоо С.Зоригийг хөнөөсөн болон бусад олон том хэргийг зогсоосон Өршөөлийн хууль болгосон байна. Үүнийг ҮХЦ-ээс хүчингүй болгох хэрэгтэй.

-Сүүлийн үеийн улс төрийн нөхцөл байдал тун ярвигтай байгааг та анзаарч байгаа байх. Эрх баригч нам дотроо талцан Засгийн газраа огцруулахаар гарын үсэг цуглуулж байна. Гарын үсэг цуглуулах болсон шалтгаан нь ЖДҮХС-гаас зээл авсан хүмүүстээ хариуцлага тооцож чадахгүй байна гээд байгаа. Энэ тал дээр таны байр суурь ямар байгаа бол?

-Өнөөдрийн ийм нөх-цөл байдалд хүргэсэн УИХ-ын дарга М.Энхболд гишүүдийнхээ өмнөөс давхар хариуцлага хүлээх ёстой гэж бодож байна. Жаран тэрбум, ЖДҮ ч гэлтгүй олон асуудал байна. Ээлжит бус чуулган зарлан хуралдуулалгүй Үндсэн хуулиа үл хайхарч зөрчсөнийг нь сануулж, ҮХЦэцэд өргөдөл гаргаж ч шалгуулж буйг ч мэдэж байгаа байх.Эрх баригчид өөрсдийнхөө бий болгосон гаж тогтолцоогоо засах л хэрэгтэй. Ард түмнээсээ уучлалт гуйхын зэрэгцээ хуулийн хариуцлагаа хүлээх нь зөв юм. Бусдаар шахаж, шаардуулахгүйгээр өөрсдөө албан тушаалаасаа огцрох шийдвэрийг гаргаж шалгуулах хэрэгтэй шүү дээ.

-Та Засгийн газрыг огцруулахыг дэмжих үү?

-Манай намын бүл-гийн гишүүдийн байр суурь тодорхой байгаа. Засаг төр тогтвортой байх нь хэрэгтэй боловч муу засгийг үлдээнэ гэдэг бүр том хохиролтой, ард түмний хувьд. Одоо зүгээр нэг албан тушаалтай зууралддаг, тэрүүгээр ард түмнээ барьцаалдаг цаг биш. Тэр сургамжаа Монгол Улс авчихсан.

-Ерөнхийлөгчийн зүгээс 2019 оны төсөвт хориг тавьсан. Үүнийг нь Төсвийн байнгын хороо хүлээж авахгүй гэчихлээ. Эрх баригч намын бүлэг тийм шийдвэр гаргажээ. Ардчилсан намын бүлэг харин хоригийг хүлээж авна гэсэн. Хоригийн талаар ямар бодолтой яваа вэ?

-Сонгуульд зориулсан, сонгогчдыг худалдаж авах гэсэн төсөв болсон. Миний хувьд энэ төсвийг хууль зөрчсөн учраас Цэцэд өгөх бодолтой байгаа ч Ерөнхийлөгч өрсөөд хориг тавьсан нь сайн хэрэг. Ийм төсөв хэрэгжих бололцоо байхгүй. Хэзээ ч байхгүй, хэрэгжих ямар ч үндэсгүй орлого тавьчихсан. Зарлага дээр нь сайд нарын хувийн концессоос авахуулаад дуртай болгоноо тусгачихсан. Хамгийн гол нь гэр хорооллын болон утааг шийдэх асуудлуудыг 100 хувь үгүйсгэлээ. Ямар нэгэн өөрчлөлт, дэвшил байхгүй байгаад бид маш их бухимдаж байна. Эрх баригч намын гишүүд ч үнэнд гүйцэгдээд төсөвт хориг тавих юм бол боломжийн хэмжээгээр засах тал дээр нь ажиллая гэсэн санааг гаргаж байсан ч байнгын хороон дээрээ хүлээж авсангүй. Чуулганы нэгдсэн хуралдаанаар парламентат ёсыг уландаа гишгэсэн, түүхэнд байгаагүй муу төсөв гаргах нь уу, хоригийг хүлээж авах уу гэдгийг шийднэ.

-Хоригийг хүлээгээд авчихвал төсвийг дахин шинээр хийнэ, цаг хугацаа маш их алдана. Орон нутаг бараг он дотроо төсвөө багтаад баталж чадахгүй хэмжээнд хүрэх юм биш үү?

-Хориг дээр гол асуудлуудаа зөвшилцөл хийж шийдэх бүрэн боломжтой. Ингэх цаг хугацаа ч хангалттай байгаа. Дургүйд хүчгүй гэдэг л болоод байгаа юм.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

З.Энхболд: ЖДҮХС-гаас жинхэнэ жижиг, дунд үйлдвэрүүд гурван хувийн хүүтэй зээл авах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Ерөнхийлөгч төсөвт хориг тавилаа

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль болон дагалдан батлагдсан хуулиуд, УИХ-ын тогтоолуудад бүхэлд нь хориг тавьсан. Уг асуудал болон цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдтой ярилцлаа.


-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны төсөвт хориг тавьчихлаа. Эрх баригчид Засгийн газраа огцруулна гэсэн дуулиантай зэрэгцээд Төрийн тэргүүний хориг ч гэсэн анхаарал татаад байна. Ерөнхийлөгчийн зүгээс төсөвт 15 хувийн хэмнэлт хийх ёстой гэж байсан ч хэмнэлт хийгээгүй болохоор төсөвт хориг тавьж байгаа юм уу?

-Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны төсөвт бүхэлд нь хориг тавьсан нь төсвийг шинээр хийх боломж олгож байгаа юм. Тухайлбал, Их хурал 2019 оны төсвийг батлахдаа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд 48 тэрбумыг хуучин шиг зарцуулахаар оруулж ирсэн нь буруу. Буруу зүйлийг хүчээр хийхээр ямар байдалд хүрдгийг хангалттай харлаа. Жижиг дундын зээлийг сайдын тушаалаар зээл өгч болохгүй. ЖДҮХС сүүлдээ “Улсын Их Хурлын гишүүдийг дэмжих сан” гэж нэрлэгдэх хүртлээ үйл ажиллагаа нь гажуудчихлаа.

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан болон бусад зээл олгодог сангуудын зээлийг төрийн захиргааны байгууллагаас олгодог байдлыг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн таслан зогсоож, улсын төсөвт батлагдсан эх үүсвэрээ нээлттэй, ил тод, хүртээмжтэй бизнесийн зарчмаар зээлдүүлэх хууль эрх зүйн орчны өөрчлөлтийг 2019 оны төсвийн тухай хуультай хамт өргөн барьж батлуулах шаардлагатай. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас жинхэнэ жижиг, дунд үйлдвэрүүд жилийн гурван хувийн хүүтэй зээл авч болохуйц нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Энэ мэтчилэн өөрчлөлтийг хий гэж хориг тавьж байгаа юм.

Монгол Улсын төсөв өнөө маргаашийн өчүүхэн эрх ашигт үндэслэх ёсгүй. Хэтийн ололт, үр дагавар, эрсдэлийг тооцсон нэгдмэл бодлого, улс орны эдийн засгийн тусгаар тогтнол, хараат бус, бие даасан байдлыг хангах нэгдсэн зорилтын хүрээнд батлагдах ёстой Монгол төрийн бодлого. Төсөв батлахдаа Их хурал 42 гишүүний ирцтэйгээр хуралдан, 26 гишүүн баталсан. Тиймээс улс төр, нийгэм, эдийн засгийн хямралыг бодитой болгох ноцтой үр дагаварт хүргэхээр байгаа. Төсөв батлахад УИХ-ын 33 гишүүн оролцоогүй. Батлагдсан төсөвт хууль зөрчсөн, улс орны хөгжлийн бодлогод нийцээгүй олон асуудал тусгагдсан зэрэг нь “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ”, “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэсэн Үндсэн хуулийн үзэл санаа, зохицуулалтыг бүрэн зөрчсөн гэж үзэхээс өөр арга алга.

-Төсөвт өөр алдаа дутагдал байна уу?

-Төсвийн нийт зарлага 11.5 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 9.6 их наяд төгрөг болж төсвийн алдагдал 1.9 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 5.4 хувьтай тэнцэхээр батлагдсан. Энэ нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т заасан “нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь тухайн төсвийн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувиас илүүгүй алдагдалтай, эсхүл ашигтай байх” тухай шаардлагад нийцээгүй. Мөн Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн “Төсвийг …батлах …эрх бүхий байгууллага, …нь төсвийн зарчмыг мөрдлөг болгож, хэрэгжүүлэх үүрэгтэй”, 6 дугаар зүйлийн 6.2.1-ийн “Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагыг хангах” гэснийг тус тус зөрчсөн. Түүнчлэн нүүрсний экспортыг 42 сая тонн хүртэл өсгөн, уул уурхайн салбарын орлогыг 1.3 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж гурван их наяд төгрөгт хүргэхээр тусгасан. Үүнийг Үндэсний аудитын газар биелэхээргүй хийсвэр орлого, эрсдэл болно гэж дүгнэсэн шүү дээ. Уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлт саарч, дэлхийн эдийн засагт аюулын дохио хангинаж байгаа нөхцөлд хэт өндөр, хийсвэр орлого төсөвлөх нь эдийн засгаа санаатайгаар хорлох, зардлыг хэт өсгөснөө хаацайлах, хуурах оролдлого юм. Өөр нэг шалтгаан нь хоёр жилийн дараагаас төлөгдөж эхлэх ёстой гадаад өр, зээлүүдийн үндсэн төлбөрийн асуудлыг анхаараагүй, валютын хуримтлал үүсгэх, төлбөр төлөх график хугацааны талаар огт төлөвлөөгүй орхисон. Засгийн газрын өрийн нийт хэмжээ 19.5 их наяд хүрсэн байхад сүүлийн гурван жилийн нийлбэрээр долоон их наядын алдагдалтай төсөв баталж Засгийн газрын өрийн хэмжээг огцом нэмэгдүүлэх нөхцөл бүрдүүлсэн. Төсвийн зарлагыг 11.5 их наяд байхаар баталсан хэрнээ ирэх онд инфляцийг найман хувьд барих зорилт тавьсан нь огт авцалдахгүй байна. Түүнчлэн олон жил давтагдаж байгаа “гишүүний мөнгө”-ийг таван тэрбумаас найман тэрбум төгрөг хүртэл өсгөн, татвар төлөгчдийн мөнгийг УИХ-ын гишүүдийн тойрогт “авлига” мэтээр хуваарилж, зураг төсөлгүй олон барилга, байгууламж барихаар тусгасан нь төсөвт хориг тавих зайлшгүй шаардлагатай болсон юм.

-Хэд хоног чимээгүй байж байгаад гэнэтхэн төсөвт хориг тавьчих юм аа?

-Ерөнхийлөгч гэнэтхэн төсөвт хориг тавьчихсан юм биш. Төсөв хэлэлцэж эхлэх үеэс идэвхтэй оролцсон. Х.Баттулга Ерөнхийлөгч төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр аравдугаар сарын 12-нд чуулганы хуралдаанд орж үг хэлсэн. Дараа нь УИХ-ын дарга болон Ерөнхий сайд нарт албан бичиг явуулж улс орны нийтлэг эрх ашиг, хувь заяатай холбоотой төрийн бодлогыг засч, алдаа завхралаа арилгах боломж олгосон ч бараг анх өргөн баригдсан тэр чигээрээ батлагдсан. Төсвөө хэмнэе, Уул уурхайн бус экспортыг дэмжих сан байгуулахаар тусгаж эдгээрийг ажил хэрэг болгох тал дээр анхаарч ажиллахгүй бол төсөвт хориг тавина гэж Ерөнхийлөгч анхааруулж байсан. Тэр сануулгын дагуу бүхэлд нь хориг тавьсан юм.

-Хориг тавьснаар ирэх оны төсөвт өөрчлөлт гарах юм уу. Ерөнхийлөгч аж үйлдвэрийн цогцолборууд бариулахын тулд 500 тэрбум төгрөгийг төсөвт нэмж суулгах ёстой гээд Засгийн газарт шахалт үзүүлсэн гэдэг мэдээлэл бий. Үнэн үү?

-Өөрчлөлт гарна гэж итгэж байгаа. Хоригийг олонх биш цөөнх 26 гишүүн хүлээж авахад болчихно. Ерөнхийлөгчийн зүгээс гадаад өр зээлийн асуудалд онцгой анхаарч алдагдалгүй төсөв батлах, хууль зөрчсөн үрэлгэн зардлуудыг танаж, хэмнэсэн 500 тэрбум төгрөгөөр уул уурхайн бус экспортын үйлдвэрүүдийг дэмжин хөгжүүлэх, “аж үйлдвэрийн комбинат”-уудыг санхүүжүүлэх зорилтыг бодитойгоор шийдвэрлэх ёстой гэж байгаа юм. Энэ нь төсвийг шинээр батлах нэг том үндэслэл болсон.

-Хоригийг хүлээж авахгүй гээд Их хурал үзчихвэл яах вэ. Өмнө нь Ерөнхийлөгчийн зүгээс тавьсан хоригуудыг Их хурал хүлээж авч байгаагүй шүү дээ?

-Энэ удаа УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах байх. Төсөв сайн болсон гэх нэг хэсэг байхад муу болсон гэж үзэх гишүүд ч цөөнгүй байна.

-Улс төрийн хүрээнд өрнөж буй өөр нэг зүйл нь улс төрчид Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хамаарал бүхий компаниуддаа зээл авсан гэдэг нийгмийн бухимдал байна. Хувиараа бизнес эрхэлж байгаа хүмүүс хүртэж чаддаггүй зээлийг улстөрчид хүртэж байгаа нь бухимдах гол шалтгаан боллоо. Зарим гишүүдийн зүгээс өмнө нь ч гэсэн ийм л байсан шүү дээ гэх юм. Таныг УИХ-д байхад ийм замбараагүй явж ирсэн юм уу. Энэ тал дээр Ерөнхийлөгчийн байр суурь ямар байгаа бол?

-Намайг Их хуралд байхад ийм замбараагүй байгаагүй. Нэгдүгээрт, Жижиг дундын санд олон зуун тэрбум төгрөгтэй байгаагүй. Хоёрдугаарт, зээлийн жилийн хүү есөн хувь байсан. Тухайн үед зээлийн дээд хэмжээ 250 сая байсныг найм дахин нэмэгдүүлж хоёр тэрбум болгон нэмж гишүүдэд тэрбум тэрбумаар нь өгч байгаагүй. Т.Бадамжунай Хүнс, хөдөө аж ахуйн сайд байхдаа, Я.Санжмятав Хөдөлмөрийн сайд байхдаа, Д.Эрдэнэбат Аж үйлдвэрийн сайд байх үед ийм байгаагүй. Харин П.Сэргэлэнгээс Б.Батзоригт дамжин ирээд ийм замбараагүй байдалтай болсон. Зээл авсан хүмүүсийг нь шалгахаар объект ч алга. Булганы Хутаг-Өндөрт үнээний ферм байгуулна гэж “Наму дэвжих” гэдэг компани зээл авч. Гэтэл юу ч алга тэнд нь, компани ч байхгүй, үнээ ч байхгүй. Ингэж гишүүдийг харж үздэг сан болж хувирсан тул иргэд шүүмжлэх нь зүй ёсных гэж Ерөнхийлөгч үзэж байгаа. Энэ сан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас Хөдөлмөрийн яам, Хөдөлмөрийн яамнаас Аж үйлдвэрийн яам. Тэндээсээ буцаад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ирсэн. Ер нь л яам яам дамжин нэлээд явсан л даа. Энэ бүгдийг сэтгүүлчид гаргаж ирээд үзэх бүрэн боломжтой.

-Таныг бас зээл авсан гээд цоллоод унах юм. Ямар учиртай юм бэ. Бүгд л адилхан хар хэрээ юм байна гэж нийгэм хүлээж авч байгаа. Таны албан ёсны байр суурийг сонирхмоор байна л даа?

-Би ганцаараа биш ээ. С.Эрдэнэ, Н.Алтанхуягийг бас зээл авсан гээд цуурч байна. Ардын нам нэг муу аргатай. Буруутахаараа бусдыг адилхан буруутгах гээд байдаг. МАН-ынхан ЖДҮХС-гийн мөнгөтэй орооцолдлоо гэсэн чинь АН-ынхан бас авчээ л гэж байна. Биднийг тэдэн шиг тэрбумаар нь зээл авсан гэж байгаа бол баримтаа гаргаж тавих хэрэгтэй.

Надтай холбоотой ярьж байгаа зүйл нь Энхболдын хадам нь зээл авчээ гээд байгаа юм. Би дөрвөн дүүтэй. Нэг дүүгийн маань хадам аав нь Баянчандманьд үхрийн фермертэй байдаг. Тэд өөрийн мөнгөөр үхэр авсан байна лээ. Гэтэл үүнийг нь ЖДҮ зээлээр авсан гээд надад наах гээд байгаа юм. Ингэж гүтгэлэг тараасан сайтуудыг гүтгэлгээ залруулахгүй бол маргаашнаас цагдаад өгөөд Зөрчлийн хуулиар торгуулна.

-Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх компанидаа хөнгөлөлттэй зээл авсан гээд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдлөө. Мөн ЕТГ-ын Хэвлэл мэдээллийн албаны даргын гэр бүлийн хүн Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас зээл авсан гээд ёс зүйн хариуцлагаа хүлээгээд ажлаа өгөхөөр болж. Ерөнхийлөгчийн ойр тойрны хүмүүс ёс зүйн хариуцлагаа хүлээж эхэлсэн байна. Их хурлын гишүүдийг яах ёстой юм бэ?

-Энэ хоёр хүн ёс зүйтэй хүн учраас бидний авсан зээлийг Ерөнхийлөгчид хамаатуулах гэж гүтгэж байна. Энэ гүтгэлгийг зогсоохын тулд өөрсдөө өргөдлөө өгсөн учраас чөлөөлсөн. Ерөнхийлөгчийн Орон тооны бус зөвлөх Ч.Ганбат “Монгол буйдан” компанидаа зээл авсан юм билээ. Орон тооны бус зөвлөх гэдэг чинь Төрийн ордонд л ордог үнэмлэхтэй хүн болохоос төрөөс цалин авдаггүй. Диван хийгээд амьдралаа аваад явдаг хүнд ямар юмных нь эрх мэдэл байхав дээ. Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга ч гэсэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах хэмжээний албан тушаалтан биш. ЖДҮХС-гаас зээл авсан сайд, УИХ-ын гишүүд Ч.Ганбат, Ж.Цэсэн шиг яагаад шалгуулчихаж болдоггүй юм бэ. Манай үед зээлийн хүү жилийн есөн хувь өндөр байсан учраас жижиг дундын зээл рүү ингэж хошуурдаггүй байсан. 2016 оны сонгуулийн маргаашнаас энэ бүгдийг системтэй хийж есөн хувь байсан зээлийн хүүг гурав дахин буулгаж, жил бүр санд нь зуу зуун тэрбумаар мөнгө тавьж угжиж эхэлсэн. УИХ гишүүд нэг гараараа мөнгө баталж кноп дарчихаад, маргааш нь нөгөө гараараа очиж 950 сая төгрөгийн зээл авдаг болсон. Өмнө нь 45-н гутал гээд бүгд адилхан үнэтэй нэг загварын гутал өмсдөг байлаа даа. Нэр холбогдсон Их хурлын гишүүд бүгд адилхан 950 сая төгрөг аваад байхдаа яахав дээ, үүнийг зохион байгуулалттай бүлэглэсэн гэмт хэрэг гэхгүй яах юм. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа бас яг ингэж яриад байгаа. МАН-ынхан энэ булхай луйвартаа Ардчилсан намыг хамаатуулах гээд хэрэггүй. Тийм ёс зүйгүй үйлдэл хийх ёс зүйгүй хүмүүс бид биш. Өөрсөдтэйгөө адилтгах гэж битгий оролд. Одоо нэр нь яригдаж байгаа гишүүд бүрэн эрхээсээ түдгэлзээд шалгуулаад буруугүй бол буцаад ороод ир л дээ.


Categories
мэдээ цаг-үе

Д.Хаянхярваа: У.Хүрэлсүхэд энэ намыг, Засгийн газрыг авч явах чадвар байхгүй

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваатай ярилцлаа.


-Танай намын Удирдах зөвлөлийн хурал ширүүн болсон сурагтай. Яг ямар асуудал хөндсөн юм бэ?

-манай намын удирдах зөвлөлийн хурлаар гурван асуудлыг гол болгон хэлэлцсэн. нэгдүгээрт, бүлгийн даргыг огцруулах асуудлыг намын дарга санал болгосон. Хоёрдугаарт нь, нийслэлийн Засаг даргыг ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй байна гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлөх, итХ-д оруулах саналыг хэлэлцсэн. Гуравдугаарт намын даргын зүгээс Их хурлын даргыг ажлаа өг гэдэг асуудал ярьсан. Шийдвэр бол хоёр асуудал дээр гарсан. уиХ-ын даргын асуудал тусдаа болохоор бүлэг, удирдах зөвлөл шийддэг асуудал биш. энэ нь өөрөө Үндсэн хуульд зааснаар огцрох гурван үндэслэлтэй асуудал. Бүлгийн даргыг огцруулах асуудлыг бүлэгт, хотын дарга с.Батболдыг ажлаа өг гэдэг чиглэлийг нитХ-д өгөхөөр болсон. Би зарчмын гурван шаардлага тавьсан. нэгдүгээрт, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн асуудалд холбогдсон Засгийн газрын гишүүдээ огцруулахыг шаардсан. Хоёрдугаарт, энэ жижиг, дунд үйлдвэрийн зээлийг авсан хүмүүс дотор банк бус санхүүгийн байгууллагатай түүгээрээ дамжуулж ард түмнийг шулан мөлжсөн зүйл байдаг бол хуулийн байгууллагад шилжүүлж шалгуулах шаардлага тавьсан. Гуравдугаарт, би ямар шаардлага тавьсан бэ гэхээр намын улс төрийн албан тушаалтнууд, энэ дотор манай удирдах зөвлөлийн гишүүд, намын ерөнхий нарийн бичгийн дарга нарт улс төрийн хариуцлага хүлээлгэж, Удирдах зөвлөл, Ерөнхий намын нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлөх ёстой гэдэг зарчмын шаардлага тавьсан юм. энэ хүрээнд мАн-ын дарга ерөнхий сайд у.Хүрэлсүх, уиХ-ын дарга м.энхболд нарт шаардлага тавьсныг мэдэж байгаа байх.

-МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх танд яг юу гэсэн юм. Яг ямар шалтгаанаар огцруулна гэсэн юм бэ?

-Намын даргыг их хурал дээр шүүмжилж байна, намын даргатай байнга тэрсэлдэж байна гэдэг зүйлийг ярьсан. Намын Хяналтын ерөнхий хорооноос намын даргыг шүүмжилж олон түмний дунд нэр хүндэд нь халдаж байна гэсэн маягийн юм ярьж байна лээ. дэгсдүүлээд хэлэхэд намын Хяналтын ерөнхий хороо миний хэлэх үгийг хянах шахуу юм ярьсан.

Намын даргын болохгүй үйлдлийг би шүүмжилнэ ээ. Нэг хүний дарангуйлалд энэ нам орчихмооргүй байна. Намын дарга болох бүтэхгүй зүйл ярьж, болчимгүй үйлдэл гаргаж байгаа учраас хэлэх ёстой газар нь хэлж, алдаа оноог нь засах ёстой гэдэг зарчмын байр сууриа хэлсэн. Намын Хяналтын хорооны даргаас би цаашдаа үг хэлэхдээ зөвшөөрөл авах ёстой юу, үгүй юу гэдгээ асуусан. Ер нь та бүхэн нам төвтэй төртэй болох зам руугаа явж байна. Нэг хүнийг тахин шүтэх шинж рүүгээ явж байна, хэтэрхий дарангуйлал тогтоох гэж байна гэдгийг нь хэлсэн. Хоёрдугаарт, чи ЖДҮг хамгаалахгүй байна. Гишүүд ЖДҮтэй холбогдсон нь чамд ч хамаатай гэсэн. Ийм хоёр үндэслэлээр намайг бүлгийн даргын ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан. Үүнийг ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гэж үзэж байгаа. Яагаад гэвэл ЖДҮтэй холбоотой гишүүд өөрсдөө Удирдах зөвлөлийн гишүүд гээд сууж байгаа учраас үүнийг бүлгийн даргаас нь чөлөөлвөл энэ хүний амыг хамхиж болно гэсэн бодол байх шиг байгаа юм.

-Бүлгийн даргын ажлаа өгөхөөр боллоо. Бүлгийн даргаа өглөө гээд асуудал зогсчих юм биш биз?

-Монгол Улсын Их хурлын гишүүний хувьд надад бүлгийн даргын албан тушаал байна уу, байхгүй байна уу огтхон ч сонин биш. Их хурлын гишүүнийхээ хувьд, Монгол Улсын иргэнийхээ хувьд би энэ бусармаг үйлдлийн талаар олон түмэнд чөлөөтэй хэлэх хэрэгтэй гэж ойлгож байгаа. Энэ юмыг цаашид таслан зогсоох, зохион байгуулалттай эсэхийг шалгах хэрэгтэй. Өнөөдөр Монгол Улс хэтэрхий хүчирхийлэл, дарангуйллын систем рүү орж байна.

У.Хүрэлсүх гэж энэ даргыг шүүмжилж болохооргүй болсон. Элдэв долоон үгээр доромжилдог, утас шөрмөсөөр дарамталдаг, чи намын даргаа шүүмжлэхгүй, намын даргын нэр хүнд өндөр байна, Их хурлын нэр хүнд муу байна. Болохгүй бол УИХ-ыг тараах юм яриад ийм үйлдэл гаргаад байгаа нь өөрөө Үндсэн хуульд харш зүйл. Монгол Улс яг хаашаа явж байна вэ. Бүх зүйлийг хүчирхийлэл дарангуйллын замаар явж болохгүй. Бид ийм замыг сонгох гэж 30 жил улс төрийн халуун тогоон дотор сайн муугаараа дуудалцаж яваагүй. Өнөөдөр Монгол Улс ямар ч байсан ардчилсан парламентын засаглалтай улс. Парламент бүх зүйлийг шийдэх ёстой.

-Ерөнхий сайдыг огцруулах асуудалд 20 гаруй гишүүн гарын үсэг зурсан гэсэн мэдээлэл яваад байна. Энэ үнэн үү?

-Энэ үгийг би Удирдах зөвлөлийн хурал дээр өнөөдрийг хүртэл хэлсэн. “Миний болоод өөр хэн нэгний бланк дээр Засгийн газрыг огцруулах гарын үсэг зуруулаагүй” гэж хэлсэн. Харин өчигдөр Удирдах зөвлөлийн хурал дээр “Хэрэв та нар миний тавьсан шаардлагыг хэрэгжүүлэхгүй бол битгий бусад хүн рүү хар даа. Би өөрийнхөө бланк дээр хууль бус үйлдлүүдийг хийж байгаа энэ Засгийн газрыг огцруулах үндэслэлүүдийг бичээд гишүүдээр гарын үсэг зуруулаад 19 хүн болгоод өргөн барина” гэж саналаа хэлсэн. Өнөөдөр нэгэнт хууль бус үйлдэл хийснийг нь хэлсний төлөө хариуцлага тооцож, хууль бус үйлдэл хийсэн хүмүүсээсээ хазайсан, байгаа олоогүй шийдвэр гаргаж байгааг ойлгохгүй байна. Тиймээс У.Хүрэлсүхэд энэ намыг, Засгийн газрыг авч явах чадвар байхгүй гэж харж байгаа. Тиймээс энэ хүнийг огцруулах асуудлаар өөрийнхөө бланк дээр гарын үсэг зурж, УИХд өргөн барина.

-Засгийн газар огцорсноор асуудал шийдэгдэх юм уу?

-Хэрэв шударга ёс тогтооно гэсэн зарчимдаа үнэнч байгаа бол Засгийн газрыг дэмжих ёстой. Өнөөдрийг хүртэл Засгийн газрын үйл ажиллагааг УИХ дахь намын бүлэг болоод миний бие дэмжиж ирсэн. Өнөөдөр УИХ, болоод бүлгээр орсон асуудал дээр Засгийн газрын асуудлыг дэмжихгүй гаргасан тохиолдол байхгүй. Бүх асуудлыг дэмжиж, ажил төрлийг шуурхайлах чиглэлд явж байсан. Нийгэмд үүсч байгаа бухимдал асуудалд хариултыг нь буруу өглөө гэж харж байна. Миний хувьд бүлгийн даргын албан тушаалаас огцрох эс огцрох асуудал сонин биш ээ. Монгол Улсад Монгол орны том эрх ашиг л бий. Энэ дотор намын эрх ашиг гэдэг тэр жижиг эрх ашиг яваа. Би намын эрх ашиг гэхээсээ илүүтэй Монгол Улсын эрх ашгийг илүүд үздэг. Өнөөдөр шударга ёс алдагдлаа гэж хүн болгон ярьдаг болсон. Гэтэл энэ хүн ярьснаасаа тэс өөр шийдвэр гаргаж байгаа нь шударга ёсны эсрэг тэмцэх чадваргүй гэдгээ харуулж байна.

-Засгийн газрыг огцруулахаар гишүүд гарын үсэг зурах юм болов уу?

-Би гишүүдээ “Чи зур. Тэг, ингэ” гэж ятгахгүй. Гарын үсэг зурах хүсэлтэй нь зурах байх. Зурахгүй гэсэн хүнийг шахахгүй.

-Таныг намаас хөөнө гэсэн юм уу?

-Бүлгийн даргаас огцруулахгүй бол долоо хоногийн дараа тусгай хариуцлага тооцно гэсэн зүйлийг намын дарга хэлж байна лээ. Дараагийн хариуцлага нь мэдээж намаас хөөх л байлгүй.

-Таныг намын Хяналтын ерөнхий хорооны дарга намын нэр хүндэд муугаар нөлөөлж байна гэсэн юм байна. Та яаж муугаар нөлөөлсөн юм бэ?

-Намын даргын болчимгүй үйлдлийг шүүмжилсэн нь намын нэр хүндэд халдсан болжээ. Тийм учраас өнөөдрөөс эхлээд манай намын гишүүд дэмжигчид Монгол Ардын намын дарга У.Хүрэлсүх гэж хүнийг бурхан шиг тахих ёстой. Шүүмжилж болохгүй, алдаа оноог нь хэлж болохгүй. Яагаад гэвэл У.Хүрэлсүх гэдэг хүний хэлсэн ярьсан бүхэн нь зөв. Хэлсэн ярьсан бүхэн нь өнөөдөр бидний эрх ашигт нийцэж байна гэж үзээд таг дуугүй амаа хамхиад явдаг хуучин цагийн тогтолцоо руугаа орох зам руугаа шилжиж байна.

-ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийн асуудал яригдсан уу?

-Энэ асуудлаар юм яриагүй. Ц.Нямдорж сайд Д.Амарбаясгаланг ажлаа өг гэдэг зүйл ярьсан. Намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Би төрийн бус байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга. Улс төрийн хариуцлага үүрэхгүй” гэж ярьж байна лээ. Энэ хүн бол улс төрийн том намын ерөнхий нарийн бичгийн дарга. Тиймээс энэ хариуцлагыг үүрэх ёстой. Өчигдөр (уржигдар)өөс эхлээд миний ярьсан юм болгоны доод талд төлбөр төлж зохион байгуулалттай гутаан доромжлох зүйлс маш ихээр явагдаж байгаа. Би энэ бүхнийг хараад сууж байна. Бодвол энэ Жижиг, дунд үйлдвэрлэлээс зээл авсан их мөнгөтэй хүмүүс цахим хуудаснаа спонсор хийгээд намайг доромжлоод явж байгаа байх.

-Таныг ЖДҮХС-гаас бас хүмүүст зээл авч өгсөн гэдэг мэдээлэл гарч байна?

-Жижиг, дунд үйлдвэрлэлээс намайг зээл авсан гэж зарим нэг хүмүүстэй холбож бичсэн байна лээ. Энэ бүх юмыг газар дээр нь хуулийн байгууллагынхантай очоод шалгуулахад бэлэн байгаа. Хэрвээ жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас би болоод миний хамааралтай хүүхдүүд зээл авсан байвал би УИХаас өөрөө сайн дураараа гараад явахад бэлэн шүү. Ийм ёс зүйгүй үйлдэлд оролцоогүй гэдгээ албан ёсоор хэлье.

-Засгийн газрыг огцруулахдаа Ардчилсан намын дэмжлэгийг авах уу?

-Ардчилсан намд хандахгүй. Ардчилсан нам яах нь тэдний намын дотоод асуудал.


Categories
мэдээ цаг-үе

Ч.Улаан: Удирдах зөвлөлийн шийдвэр гарч намайг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллуулахаар боллоо

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

УИХ-ын гишүүн Ч.Улааныг томилуулахаар болсон байна. Энэ талаар өөрөөс нь тодрууллаа.


-МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар таныг томилуулахаар санал оруулсныг дэмжсэн юм байна, тийм үү?

-Удирдах зөвлөлийн хурлаар тийм асуудал яригдсан.

-Таныг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилуулахаар УИХ-д нэрийг тань өргөн барихаар болсон гэж ойлгож болох уу?

-Удирдах зөвлөлийн шийдвэр гарч намайг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллуулахаар боллоо. Энэ намын даалгавар.

-Та өмнө нь хэд хэдэн удаа Сангийн сайдаар ажиллаж байсан. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллах туршлага бий юу?

-Хүнс хөдөө аж ахуйн салбар өргөн хүрээг хамардаг том салбар юм. Миний хувьд тэр чиглэлийн мэргэжил байхгүй. Гэхдээ эдийн засаг, санхүү тал дээр нь илүүтэй түшиглэж ажиллаарай гэдэг даалгаврыг өгчихлөө.

-Олны анхаарлыг татсан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа байгууллага. Та очсоноор уг сангаас гадна бусад сангуудад ямар өөрчлөлт, шинэчлэлт хийх вэ. Сангуудыг ил болгох тал дээр хэр анхаарах бол?

-Мэдээж шүү дээ, олон сан бий. Засгийн газрын тэр олон тусгай сангуудыг цэгцлэх талаар Сангийн сайдаар ажиллаж байхдаа хэд хэдэн удаа санал оруулж байсан. Харамсалтай нь дэмжигдэж бодлого болоогүй. Тиймээс Засгийн газрын тусгай сангууд нэлээд цэгцрэх ёстой, ил тод болох ёстой. Бид Төрийн санг яаж ил тод болгосон шиг ил тод болох ёстой гэж боддог.

-Та сангуудыг ил тод болгож чадах уу?

-Болгоно. Өөр арга байхгүй.

-Сангуудын үйл ажиллагааг ил болгоно гэхээр гишүүдийн зүгээс намаас тань шахалт ирэх юм биш үү. Сангуудын ард улстөрчид амь бөхтэй оршсоор байгаа шүү дээ?

-Яалаа гэж дээ. Нэгэнт тэр сангуудыг цэгцэл гэдэг даалгавар өгч байгаа болохоор ном журмынх нь дагуу цэгцлэхийг хичээнэ. Дан ганц Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан биш Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын харьяанд Мал хамгаалах сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сан мөн хамаардаг. Тиймээс сангуудыг нэлээд цэгцэлж, хяналттай, ил тод болгох ёстой гэж боддог. Тэр утгаараа энэ тал дээр анхаарч өмнө нь эхлүүлсэн ажлуудаа үргэлжлүүлнэ гэж бодож байгаа.

-Та эдийн засагч хүн. Гэтэл хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт эдийн засаг, санхүү тал дээр анхаарч ажиллана гэлээ. Энэ том салбарыг босгоход эдийн засаг гэдэг бол зөвхөн нэг хөл нь юм биш үү. Малчид, тариаланчдаас эхлээд олон хүний хөдөлмөрийн асуудал яригддаг ярвигтай салбар шүү дээ?

-Тийм л дээ. Маш том салбар тул олон чиг-лэлд анхаарч ажиллах шаардлагатай. Аль болох тэр олон чиглэлд нь хүрч ажиллахыг хичээнэ. Өөр арга байхгүй. Мэдээж энэ аж ахуйн яам. Тиймээс аж ахуйн шуурхай ажлуудыг хийх ёстой. Дээрээс нь эдийн засгийнхаа үр ашгийг дээшлүүлэх шаардлагатай. Мөн Монгол Улсыг үйлдвэржүүлэх томоохон бодлого явуулах цаг нь болсон. Ялангуяа хөнгөн үйлдвэрийн салбарт томоохон ахиц гаргахаар намын мөрийн хөтөлбөрт бий. Үүнийгээ зайлшгүй хэрэгжүүлэх хэрэгтэй.

Үүний цаана хүнсний аюулгүй байдлын том асуудал үлдэж байгаа юм. Гэх мэтчилэн тус бүрт нь анхаарч ажиллах ёстой л доо. Маш том салбар учраас надад их л том хариуцлага ирж байна.

-Сайдын суудалд тантай хүн өрсөлдсөн үү. Эсвэл таныг шууд хэлэлцээд явчихсан юм уу. Хэд хэдэн хүний нэр гарчихсан байсан даа?

-Надад даалгавар өгөөд Удирдах зөвлөлөөс шийдвэр гарсан.

-Намын дарга, Ерөнхий сайдын зүгээс таны нэрийг оруулав уу. Танай намыг чинь 32:32-ын бүлэгт хуваагдсан гээд байгаа шүү дээ. Энэ нь сүүлдээ ил цагаандаа гарсан. Та бол У.Хүрэлсүхийн эсрэг талын фракцид хамаарч байсан хүн шүү дээ?

-Хууль дүрмийн дагуу шийднэ. Монгол Улсын Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Энэ хүрээнд болсон.

-Удирдах зөвлөлийн хурлаар зарим хүмүүст хариуцлага тооцох асуудал яригдсан юм байна, тийм үү?

-Удирдах зөвлөл дээр яригдсан.

-Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг огцруулахаар Ерөнхий сайд гарын үсэг зурж, Удирдах зөвлөлийн тогтоол гарсан гэх юм?

-Тогтоол гараагүй.


Categories
мэдээ цаг-үе

З.Нарантуяа: УИХ-ын дарга ард түмнээсээ уучлалт гуйхгүй бол нэр холбогдоогүй гишүүд ажил үүргээ гүйцэтгэхэд хүнд байна

УИХ-ын гишүүн З.Нарантуяатай ярилцлаа.


-Сүүлийн үеийн олныг хамарсан сэдэв мэдээж ЖДҮХС-гийн мөнгийг УИХ-ын болон Засгийн газрын гишүүд өөрийн хамаарал бүхий компаниуддаа авсан явдал болж байна. Төр нь төр шиг байж, бизнес нь бизнесийн зарчмаараа явахаа больсны тод илрэл гэж харагдах юм. Та энэ асуудалд ямар бодолтой байна вэ?

-Жижиг, дунд үйлдвэрээ хөгжүүлэх бодлого, хуулийг ажил хэрэг болгож, зохион байгуулах эзэн байхгүй болсныг харууллаа. Эзэн нь байх ёстой УИХ, Засгийн газар, тэдгээрийн гишүүд баталсан хууль тогтоомжоо зориуд зөрчиж, илтэд өөрсдөдөө давуу байдал үүсгэдэг дэг журамгүй байдал хавтгайрсан байна.Энэ бол толгойноосоо эхлээд хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн үйлдэл учраас таслан зогсоохгүй бол Ерөнхий прокурорын хэлсэнчлэн нийгмийн шударга ёсны тухай яриад ямар ч утгагүй хэрэг болно.

-Ер нь жижиг, дунд үйлдвэрийг дэмжих бодлого, арга хэмжээг хууль тогтоомжоор яаж тодорхойлсон байдаг вэ?

-Маш олон бодлогын баримт бичгүүд байгаа. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль, Засгийн газраас баталсан Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль гэх мэт. Бүгдэд нь эдийн засгаа нэг салбараас хараат бус олон салбарт тулгуурлаж хөгжүүлнэ, үндэсний эдийн засгийн хөгжлөө хангахын тулд төрөөс жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх татвар, гааль, зээл, хөрөнгө оруулалтын бодлогыг хэрэгжүүлнэ гэж заасан байгаа.

Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 5 дугаар зүйлд жижиг дунд үйлдвэр гэж тодорхой тооны хязгаарт багтсан ажиллагсадтай, жилийн борлуулалтын орлогын хэмжээ нь мөн хуулиар тогтоосон хэмжээнд байх аж ахуйн нэгж, иргэдийг хамруулан ойлгохоор хуульчилсан байгаа. Тухайлбал, үйлдвэрийн хувьд 199-ээс дээш ажиллагсадтай, 1.5 тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлоготой, бөөний худалдаа эрхлэгчдийн хувьд 149-өөс дээшгүй ажиллагсадтай 1.5 тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий байх, жижиглэнгийн худалдаа эрхэлдэг бол 199-өөс дээшгүй ажиллагсадтай 1.5 тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлоготой байж жижиг, дунд үйлдвэр гэж тооцогдох бөгөөд 49-өөс дээшгүй ажиллагсадтай бол нэг тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэн, 19-өөс дээшгүй ажиллагсадтай үйлдвэр, 9-өөс дээшгүй ажилтантай худалдаа, үйлчилгээ эрхэлдэг иргэн, аж ахуйн хувьд 50-250 сая төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлоготой үйлдвэрүүдийг төрөөс үзүүлэх дээр дурдсан дэмжлэг арга хэмжээнд хамруулна гэж төр өөртөө үүрэг хүлээсэн.

Тийм ч учраас Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн дагуу Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих санг байгуулан жил бүр татвар төлөгчдийн мөнгөнөөс тодорхой хэмжээний мөнгийг хуваарилж, иргэн, аж ахуйн нэгжүүдэд олгож ирсэн. Гэтэл бодит байдалд нөгөө хуваарилсан мөнгөний томоохон хэсэг нь хуульд зааснаас өөр иргэн, аж ахуйн нэгжүүд хамрагдсан байгаа нь сүүлийн өдрүүдэд илчлэгдэж байна. Төрийн бодлогоос гадуур хийгдэж байгаа энэ мэт зүйлүүдэд хяналт тавих тогтолцоо бүрэн алдагдсан нь Засаг төр төрийнхөө ажлыг хийхгүй байгааг л харуулж байна.

-Жижиг, дунд бизнес эрхэлж буй хүмүүст олддоггүй мөнгө эрх мэдэлтнүүдэд очиж байгаад иргэд үнэхээр бухимдаж байна. Одоо бүр ЖДҮ-ийнхэнд мөнгө тавихгүй гэж ярих боллоо. Хэрэв тийм бол жижиг, дундынхан чинь яаж хөгжих юм бэ?

-Эрх мэдэл бүхий тодорхой хэсэг хүмүүсийн хууль бус үйлдлийн үр дагаварт энэ төрлийн зээлийг үр ашигтай олгож ирсэн өмнөх үеийн тогтолцоог бусниулсны төлөө ЖДҮ санд ерөөсөө мөнгө нэмж хуваарилахгүй гэдэг бол буруу. Хариуцсан яам яаралтай арга хэмжээ авч, ойрын хугацаанд дүрэм, журмаа шинэчилж, Сангийн үйл ажиллагааг хуулийн хүрээнд нь зохион байгуулж эхлэх шаардлагатай. Хуучин банк, санхүүгийн байгууллагаар дамжуулан олгож байсныг сэргээж, аж ахуйн нэгж, иргэдийн төслийг мэргэжлийн байгууллагаар үнэлүүлдэг, шалгаруулдаг зарчим руугаа орох нь зүйтэй байх.

-Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх ЖДҮХС-гаас мөнгө авсан гишүүд уучлалт гуйхгүй бол 2020 оны сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэж мэдэгдлээ. Ерөнхий сайд нийгмийг ингэж талцуулсан асуудлыг сонгуульд нэр дэвших эрх төдийхнөөр хязгаарлаж болох уу?

-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр “30 орчим гишүүдтэй холбоотой аж ахуйн нэгжүүдэд ЖДҮ-ийг дэмжих хөнгөлөлттэй зээлийг ижил дүнгээр хуваарилж олгосон байна” гэсэн мэдээлэл явж байна. Үнэн эсэхийг хуулийн байгууллага яаралтай шалгаж тогтоох үүрэгтэй. Хэрвээ үнэн бол энэ нь гэмт хэргийн шинж чанартай учраас нэр холбогдсон бүх гишүүд гэмт хэрэгт сэжиглэгдэж шалгагдах болно. Энэ бол сонгуульд нэр дэвших эс дэвших тухай намын доторхи асуудал биш, хуулийн хариуцлага хүлээх, эс хүлээх хэмжээний үйлдэл учраас Намын дарга, Ерөнхий сайд гэхээс илүү УИХ-ын даргын санаа зовох асуудал болчихлоо. Олон гишүүд энэ хэрэгт холбогдож байгаа учраас УИХ-ын хэвийн үйл ажиллагаа цаашид хангагдаж чадах нь уу үгүй юу гэдэгтээ тулж байна. Ялангуяа сүүлийн өдрүүдэд нийгмийн дунд, сошиал орчинд УИХ-ын гишүүдийг үзэн ядах, жигшин зэвүүцэх нь их боллоо. 76 хулгайч л гэж дуудуулж байна. Иргэдийн бухимдал, шаардлагыг буруутгах аргагүй. Иймд нэр холбогдсон гишүүдэд хүлээлгэх хариуцлагын асуудлаар УИХ-ын даргын хувьд албан ёсоор байр сууриа илэрхийлж, ард иргэдээсээ уучлалт гуйж, яаралтай шийдэхгүй бол УИХ үйл ажиллагаагаа хэвийн явуулахад, нэр холбогдоогүй бусад гишүүдийн хувьд ч цаашдаа ажил үүргээ гүйцэтгэхэд хүнд болж байна.


Categories
мэдээ цаг-үе

Ч.Хүрэлбаатар: Хориг тавих эсэх нь Ерөнхийлөгчийн эрх мэдлийн асуудал

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатартай ярилцлаа.


-УИХ 2019 оны төсвийг хуулийн хугацаандаа баталлаа. Төсвийн төслийг Засгийн газраас өргөн мэдүүлснээр нь баталж чадсан уу?

-Төсвийн орлого, зарлага, алдагдлын хэмжээнд ямар ч өөрчлөлт ороогүй. Зардал дотроо танах зүйлүүд гарсан. Тухайлбал, агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнд зарцуулах эх үүсвэрээс то-дорхой хэмжээгээр танасан. Байгалийн баялгаасаа авах татварыг нэлээд сайж-руулахаар болсон. Хил дээрх гаалийн байгууллагуудыг бүрэн камержуулж, рентген машинуудыг суурилуулах, машин бүрээс сорьц авдаг болох, нэгдсэн мэдээллийн систем гурван түвшинд бий болгох зэрэг ажлуудыг хийх мөнгөнөөс 20 тэрбум төгрөг хасагдсан. Гадаадын зээл тусламжаар хэрэгжүүлэх төсөл хөрөнгүүдээс 130 орчим тэрбум төгрөг хассан. Ирэх жил 189 тэрбум төгрөгийг аймгуудад хөрөнгө оруулалт хэлбэрээр шилжүүлнэ. Тэр мөнгийг аймгуудын ИТХ-аар хэлэлцэн шийдвэрлэж хөрөнгө оруулалтынхаа асуудлыг шийдэх байсныг татаж, УИХ дээр нэр төрлөөс салгаж ангилсан.

-Хэт өөдрөг төсөөлөлтэй төсөв болсон гэдэг шүүмжлэл их байна. Сангийн яамныхан энэ удаа төсөв оруулахдаа маш том алдаа гаргалаа гэх юм?

-Шүүмжлэл бол байх зүйл. Эрүүл шүүмжлэлийг хүлээж авна. Гутааж, доромжлох зүйл угаасаа агуулга муутай байдаг. Аливаа шүүмжлэлийг төрийн байгууллагынхан чихээ онгойлгож байгаад сайн сонсч байх ёстой. 2019 оны төсвийг хийхдээ Сангийн яам нэлээд суусан. Тэр утгаараа нэлээд чамбай төсөв орж ирсэн гэж ойлгож болно.

-УИХ-ын нэг гишүүнд найман тэрбум төгрөг төсөвлөсөн. Гишүүний мөнгө нэмэгдлээ гэдэг асуудал гарч байгаа?

-УИХ-ын гишүүдийн тойрогт эмнэлэг, сургууль, цэцэрлэг барих, засварлах гээд олон асуудал байдаг. Тойргоос сонгогдсон гишүүддээ энэ бүх асуудлуудаа тавьдаг. Хөрөнгө оруулалтын ажлууд нь тухайн тойрогтоо төлөвлөгдөөд явдаг. Үүнийг УИХ-ын гишүүний мөнгө гэж хольж, хутгаж яриад, улстөржүүлж байгаа арга хэлбэр гэж харж байгаа. Түүнээс энэ мөнгө орон нутагтаа хийгдээд явдаг. Орон нутагт амьдарч буй иргэд энэ зовлонг мэддэг. Улсын төсвийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 2.7 их наяд төгрөг. Үүнээс ойролцоогоор 1.3 их наядын ажил нь гадны зээл тусламжаар хэрэгжинэ. Үлдсэн 1.4 их наяд төгрөг нь улсын төсвөөс хийгдэнэ. Гадаад, дотоодоос авсан өндөр хүүтэй арилжааны зээлүүдийн төлдөг хүүгийн хэмжээ жилдээ 1.4 их наяд төгрөг. Өнгөрсөн жил орчмын хугацаанд бид хүүгийн хэмжээг нэлээд бууруулж чадсан. 2019 оны төсөвт зээлийн төлбөрт 870 орчим тэрбум төгрөг тавигдсан. Зөвхөн хүүнд төлж буй мөнгийг 500 гаруй тэрбум төгрөгөөр бууруулж чадсан. Өмнө нь авсан зээлийнхээ хүүнд төлж байсан мөнгөө хөрөнгө оруулалт болгож чадаж байна.

-Гишүүдийн зүгээс төсөвт хэмнэлт хийх хэрэгтэй гэдгийг хэлж байсан. Монголбанкныхан төсөв тэлж байгаатай холбоотойгоор мөнгөний бодлогод нөлөөлнө гэж байсан. Хэмнэлт хэр хийгдсэн бэ?

-Бид 2016, 2017 онд төрийн байгууллагын урсгал зардлыг нэлээд танасан. Тиймээс 2018 оны төсөвт бүх зардлыг бариад бодлогын хувьд өөрчлөлт орсон зардлуудыг нэмж байгаа. Тухайлбал, шинээр сургууль, цэцэрлэг барилаа гэхэд тэнд үйл ажиллагаа явуулах хүмүүсийн цалингаас эхлээд урсгал зардлыг нэмж өгсөн. Энэ мэтчилэн зүйлсийг нэмсэн. Зарим хүн 2019 оны төсөвт манай зардлыг 670 сая төгрөгөөр хасчихлаа гээд гомдол тавьж байна.

-Орон нутагт сургууль, цэцэрлэгийг нэгдсэн зураг төслөөр барина гэдэг асуудлыг төсвийн хэлэлцүүлгийн үеэр ярьсан. Ирэх оны төсөвт зураг төсөвгүй 400 гаруй сургууль, цэцэрлэгийн барилга суусан гэдэг шүүмжлэл гарсан?

-2018 оны төсвийг хэлэлцэх үеэр сургууль, цэцэрлэг, эмнэлгийн зардал өөр байна гэдэг шүүмжлэл нэлээд яригдсан. Тэгэхээр жишиг төсвөөр хийх нь зүйтэй. Тухайн орон нутагт сургууль барихад дэд бүтцээсээ хэр зайтай байдаг зэргээс шалтгаалж хөрөнгө өөрчлөгдөх зүйл бий. Одоо бэлэн зураггүй гэдэг нь үнэн. Гэхдээ жишиг зураг байхад дахин мөнгө зарж зураг бэлдүүлнэ гэдэг нь улсын төсвийг үргүй зарцуулна гэсэн үг. Тиймээс жишиг зургаа л ашигламаар байна. Тэгэхгүйгээр барилга барих болгондоо зураг гаргаад улсын төсвийг үр дүнгүй зарцуулмааргүй байгаа юм.

-Орон нутгийн төсвийн эрх мэдлийг түлхүү олгож байгаа гэсэн?

-2019 оны төсөвт орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх ажлыг ихээхэн тусгаж өгсөн. Тухайлбал, сургууль, цэцэрлэг, эмнэлэг орон нутгийн өмч. Гэвч ашиглахтай холбоотой бүх зардал нь төсвийн ерөнхийлөн захирагчийн багцад сууж байна. Зарим сургуулийн захирал Улаанбаатар хотод ирж ширээ, сандал, засварын мөнгө хөөцөлдөж явдаг. Бүх сургуулийн захирлуудад тийм боломж байна уу, үгүй юу. Энэ бүхнийг хөөцөлдөхөд ямар их хэмжээний зардал гаргах вэ. Тэгэхээр энэ эрх мэдлийг нь орон нутагт нь өгч, ямар нэгэн төсөв мөнгийг нь хасалгүй суулгаж өгсөн.

-Агаарын бохирдлын мөнгийг бууруулсан. Агаарын бохирдол гэж хамгийн их ярьдаг хэрнээ яг шийдлээ олох гэхээр төсвийг нь танадаг гажиг бий болчихлоо. Шүүлтүүрийг эхнээс нь тэр чигт нь дэмжээд явж болсонгүй юу?

-Зуухны хоолойн дээр тавихаар тооцож оруулж ирсэн төхөөрөмж нь утааг гүйцэд шатаах зориулалттай байсан. Харамсалтай нь үүнийг хасчихлаа. Гэхдээ энэ хэмжээний их мөнгө биш юм аа гэхэд ямар нэгэн хэмжээгээр туршилтыг нь хийгээд явах хэрэгтэй.

-Төсөвт тодотгол хийх үү. Та энэ оны төсөвт тодотгол хийхгүй гээд хийгээгүй шүү дээ. Төсвийг хэтэрхий өөдрөгөөр төсөөлсөн болохоор тодотгол хийх магадлал өндөр байна л даа?

-Төсвийн тодотгол хийхгүй явж чадах уу гэж олон хүн асууж байсан. 2018 оны төсвийг тодотгохгүй явж болж л байна. Ингэснээр төсвийн сахилга батыг чанга барьж байгаа. Төсвийн төлөвлөлт дээр бид нэлээд сууж ажилласан. Төсөв тодотгохгүй гэдэг байр, суурь хэвээрээ. Төсвийн орлого давсан тохиолдолд төсөв тодотгохгүй. Орлого буурч байгаа үед төсөв тодотгоно гэдэг хуулийн заалттай.

-Засгийн газарт эрсдэлийн төлөвлөгөө байгаа юм уу?

-Бид орлогоо нэлээд харж төсөөллөө оруулж ирсэн. Эрсдэлээ тооцоолсон. 100 хувь эрсдэлгүй зүйл гэж байхгүй шүү дээ. Ирэх жилийн төсөв 10 хувийн эрсдэлтэй болсон гэдгийг УИХ-ын чуулган дээр хэлсэн. Ямар нэгэн эрсдэлгүй зүйл гэж байхгүй шүү дээ.

-Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны төсвийг 15 хувиар хэмнэж, хэмнэсэн мөнгөөрөө аж, үйлдвэрийн комбинат байгуулъя гэдэг саналыг гаргасан?

-Засгийн газар 2019 оны төсвийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлэх үед Ерөнхийлөгчөөс ямар нэгэн санал орж ирээгүй байсан. Засгийн газраас УИХ-д 2019 оны төсвийн төслийг өргөн мэдүүлснээр Монгол Улсын төсөв УИХ-ын мэдэлд 100 хувь шилжиж байгаа юм. УИХ-д чухам ямар санал ирүүлснийг би мэдэхгүй байна. Ерөнхийлөгчийн зүгээс ямар ч төсөл ирээгүй.

-Ерөнхийлөгч 2019 оны төсөвт хориг тавьж магадгүй байна. Хоригтой холбоотойгоор аж үйлдвэрийн комбинат байгуулах мөнгөө тусгуулах юм биш үү?

-Хориг тавих эсэх нь Ерөнхийлөгчийн эрх мэдлийн асуудал. Хоригийг хүлээж авах эсэх нь УИХ-ын бүрэн эрх.

-Таны гарын үсгээр Хөгжлийн банкнаас 60 сая долларын зээлийг Голомт банкинд олгосон гэх мэдээлэл гарсан. Тайлбар өгөхгүй юу?

-Сангийн сайдын эрхлэх асуудалд Монгол Улсын төсөв, санхүүгийн зарим асуудал байдаг. Харин Хөгжлийн банк нь эрхлэх асуудалд огт хамаагүй. Би энэ зээлийн талаар мэдээлэлгүй байна. Арилжааны банкны авсан зээлийг Сангийн сайд мэдэх албагүй.

-ЖДҮХС-гийн зээл олгох дүрэм, журмыг нь шинэчлэх үү. Та өөрөө зээл авсан уу?

-Жижиг, дунд үйлдвэрээс би зээл авч байгаагүй. Сүүлийн хоёр жилийн хугацаанд ЖДҮХС-гийн мөнгийг хамгийн зөв, ашигтай зарчмаар олгодог болгохоор ажиллаж байна. Үр ашиггүй системээр татвар төлөгчдийн мөнгийг дамжуулмааргүй байна гэдэг байр суурь илэрхийлж ирсэн. Жижиг дундын сангууд дээр асуудал байгаа учраас бид үүнийг зогсоож цэгцэлж, зөв болгочихоод цаашдаа зээлээ олгох нь зүйтэй гэдэг байр, суурийг манай Засгийн газар баримталсаар ирсэн. ЖДҮХС-д энэ жил мөнгө суулгалгүй оруулж ирсэн ч Их хурал дээр нэмэгдээд явсан. ЖДҮХС-д жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөл ордог байх хэрэгтэй. Олон нийтийн оролцоог хангасан, хяналтыг сайжруулж байж зээл олгохгүй бол болохгүй болсон. Ихэнх сангуудыг маш үр дүнтэй ажиллуулах шаардлагатай. Зарим сангууд яамны урсгал зардлыг санхүүжүүлж ирсэн жишээнүүд бий. Энэ мэт буруу зүйл их байсан учраас ЖДҮХС-д хөрөнгө тавимааргүй байна гэж маш олон тайлбарлаж хэлсэн. 2018, 2019 оны төсөв хөрөнгө тавиагүй. Засгийн газар, Сангийн яамнаас бүх сангуудад шалгалт хийж байна. Иргэд, бизнес эрхлэгч, төрийн төлөөлөл орж ил тод журмаар шийддэг байх ёстой.

-Гэхдээ 2019 оны төсөвт ЖДҮХС-д 48 тэрбум төгрөг тавьсан биз дээ?

-Засгийн газраас мөнгө тавиагүй. Төсвийг хэлэлцэх шатанд УИХ санхүүжилт тавьсан.

-Шатахууны үнэ нэмэгдсээр байна. Шатахууны үнийг тогтворжуулах ажлын хүрээнд Засгийн газраас ямар бодлого баримталж байна вэ?

-Олон улсын нефтийн үнэ тарифыг өнөөдрийн (баасан гариг) байдлаар нь харвал нэг баррель түүхий нефтийн үнэ 72 ам.доллар даваад байсан бол одоо 63.56 ам.доллар болж бүхэл бүтэн найман ам.доллараар буурсан. Тасралтгүй буурсаар байна. Дэлхийн зах зээлд нефтийн үнэ өсөнгүүт нь сандарч ямар нэгэн арга хэмжээ авмааргүй байна. Сүүлийн үед тасралтгүй буурч байна.

-Гэтэл Монголд шатахууны үнэ тасралтгүй өсч байна. Энэ ямар учиртай юм бэ?

-Цаашид шатахууны үнэ бууна гэсэн итгэл үнэмшилтэй байна. Засгийн газар онцгой албан татварыг тэглэсэн байгаа. Гэхдээ АИ 98 шатахууны татварыг тэглээгүй. Мөн дизель түлшний татварыг тэглээгүй. Дизель түлшийг уул, уурхайн компаниуд хэрэглэдэг. Тэгэхээр татаас өгнө гэхээр уул, уурхайн компаниудад мөнгө өгч байна гэсэн үг. Өмнө нь “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрийн хүрээнд өчнөөн их наяд төгрөг тараасан. Түүнд нефть импортлогч компаниудад өгсөн мөнгөн дүнг харсан байх. Энэ ажлыг дахиад хий гэж хэлж байна уу гэдэг нь асуудал юм. Зах зээл дэх үнийн өсөлтийн шокийг хамгийн сайн шингээдэг зүйл бол зах зээлийн зарчмаараа явах. Явах ёстой гээд зүгээр суулгүй татварыг нь тэглэсэн байгаа.

Categories
мэдээ цаг-үе

Олноос тас нуусан А/88 тоот тушаал буюу ЖДҮ-ийн сангаас зээл авсан компаниудыг “Өдрийн сонин” зарлаж байна

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан гэж жигтэйхэн мөнгөний уурхай байдаг талаар мэдээлэл гарч тус сангаас зээл авсан улстөрчдийг шөнө нойргүй хонуулж байна. УИХ-ын гишүүд болон Засгийн газрын гишүүд “Хэзээ нэр минь гарч ирэх бол” гэсэн айдастай байгаа нь үнэн. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга телевизийн нэвтрүүлэгт орох үеэрээ “Өмнө нь жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн мөнгө банкаар дамжин олгогддог байсан” гэдгийг онцолж байсан. Тэгвэл УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат өмнө нь банкуудаар олгож байсан жижиг, дундын зээлийг А/88 тоот тушаал гаргаж Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаар олгох болсон. Энэ хамгийн буруу. Улстөрчдийн сангийн мөнгөтэй холбогдох болсон шалтгаан нь арилжааны банкуудаар бус сангаар шууд олгож байгаатай холбоотой гэж байсан юм. Жирийн бизнес эрхлэгч жижиг, дунд үйлдвэрлэгчид өөрсдийн төслөө өгөөд шаардлага хангасан бол хөнгөлөлттэй зээлд хамрагддаг байсан журмыг давж гарсан Б.Батзориг сайдын баталсан А/88 тоот тушаал өчигдрийг хүртэл ил болоогүй билээ. Яаман дээрээ сайдын туслах нь хав дарчихаад УИХ дахь АН-ын бүлэгт ч ирүүлээгүй уг тушаалыг “Өдрийн сонин” зарлаж байна.

Б.Батзориг сайд А/88 тоот уг тушаалыг гаргалгүй өмнөх журмаар нь банкуудаар олгоод явсан бол сайдаас огцрох хүртэл нь асуудал хурцдахгүй байв. Нэг үгээр хэлбэл, А/88 тоот тушаал түүнийг огцруулсан гэж ойлгож болно. Ноднин УИХ Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг 65 тэрбум төгрөгөөр баталж байхад “МАН гишүүддээ 65 тэрбум төгрөг хуваариллаа” хэмээн шуугиан дэгдсэн ч төд удалгүй намжсан. Үүнийг нь батлах гэсэн мэт УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайд нар тэрбумаар хэмжигдэх төсөл хамаарал бүхий компаниуддаа авсан нь ил болж ард түмнээсээ уучлалт гуйхад хүргэлээ.

Ямартаа ч олон хүнийг хөлдөө чирсэн А/88 тоот тушаал 2018 оны тавдугаар сарын 14-ний өдөр батлагдсан байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын “Төсөлд дэмжлэг үзүүлэх тухай” уг тушаалд “Монгол Улсын Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.2 дахь заалт. 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэг, “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журам”-ын 6.2 дахь заалт, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны А/56, А/61 дүгээр тушаал болон “Төсөл сонгон шалгаруулах хороо”-ны 2018 оны тавдугаар сарын 8-ны өдрийн шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:

1. Төсөл сонгон шалгаруулах хорооны 2018 оны тавдугаар сарын 8-ны өдрийн хурлаар хэлэлцэж, төсөл нь дэмжигдсэн 125 иргэн, хуулийн этгээдийн төслийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны А/61 дүгээр тушаалын хүрээнд санхүүжүүлэх хуваарийг нэгдүгээр хавсралтаар баталсугай.

2. Төсөл хэрэгжүүлэгч барьцаа хөрөнгийн шаардлага хангаагүй болон бусад шалтгааны улмаас санхүүжилтийн эх үүсвэр үлдсэн тохиолдолд хоёрдугаар хавсралтад заасан есөн иргэн, хуулийн этгээдийн төслийг санхүүжүүлсүгэй.

3. Төсөл нь шалгарсан иргэн хуулийн этгээдтэй зээлийн гэрээний нөхцөл болон барьцаа хөрөнгийн шаардлага бүрэн хангасан тохиолдолд зээлийн гэрээ байгуулж, санхүүжүүлэхийг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирал /С.Төгсбилэг/-т даалгасугай.

4. Гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирал /С.Төгсбилэг/-д, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга /Д.Энхбат/-д тус тус үүрэг болгосугай гэжээ. Нийт 1031 төсөл ирснээс 498 төсөл нь шаардлага хангасан юм байна. Эдгээрээс тус сангийн зүгээс 134 төсөлд хөнгөлөлттэй зээл олгожээ.

А/88 тоот тушаалын хүрээнд ямар компаниуд хэдэн төгрөгийн дэмжлэг авсныг дараахь хүснэгтээр үзүүлье.

Иргэн, ААН-ийн нэр

Санхүүжилтийн дүн (сая.төг)

1

А.Тэрбиш

35.00

2

“Авант клотинг” ХХК

54.00

3

“Агротехнологи шижирт” ХХК

950.00

4

“Азийн говь” ХХК

650.00

5

“Алтан нуга даваа” хоршоо

35.00

6

“Алтан олом” ХХК

250.00

7

“Аралтебе” хоршоо

200.00

8

“Арвай хүрд” ХХК

950.00

9

“Асрал” ХХК

1.700.00

10

Б.Анхбаяр

15.00

11

Б.Гарамдорж

150.00

12

“Баруун Загвар” ХХК

160.00

13

“Баруун зүүн эх сувилал” ХХК

500.00

14

“Баян Таван тэс” ХХК

250.00

15

“Баясах” ХХК

400.00

16

“Бүрэн луу” ХХК

674.00

17

Бүст улаан

350.00

18

Г.Түмэннаст

20.00

19

“Газар буудай” ХХК

950.00

20

“Ган дөрвөн учрал” ХХК

600.00

21

“Ганбат өргөө” ХХК

800.00

22

“Ганга нар трейд” ХХК

80.00

23

“Гранд степп” ХХК

1.500.00

24

Гэрдсараа

1.600.00

25

Д.Даваадорж

45.00

26

“Дархан таван нуур” ХХК

950.00

27

“Дархан эрдэнэ мах комбинат” ХХК

900.00

28

“Долоон тэнгис” ХХК

900.00

29

“Дорнод гурил” ХХК

950.00

30

“Дорнын увидас” ХХК

400.00

31

“Дүүрэн Гэгээ” ХХК

200.00

32

“Дэлгэрбаян говь” ХХК

1.600.00

33

“Жаргалант харвест” ХХК

1.200.00

34

“ЖГБ” ХХК

35

“Заан фүүдс” ХХК

36

“Идлэг фүүдс” ХХК

37

“Инжхами” ХХК

38

Иргэн А.Анхням

34.00

39

Иргэн А.Батцэцэг

20.00

40

Иргэн Б.Батболд

49.00

41

Иргэн Б.Золзаяа

100.00

42

Иргэн Д.Гантөмөр

47.00

43

Иргэн Л.Мягмаржав

300.00

44

“Их говийн төгөл” ХХК

275.00

45

“Их сангийн далай” ХХК

500.00

46

“Капитал факторит” ХХК

1.000.00

47

“Кэй Өү Эм Эм Жи Эл” ХХК

1.500.00

48

Л.Оюун-Эрдэнэ

10.00

49

М.Мөнхдөл

240.00

50

М.Цогтгэрэл

37.00

51

“Марал буян групп” ХХК

198.00

52

Модел ферм

600.00

53

“Монвурст” ХХК

800.00

54

“Монгол буйдан” ХХК

500.00

55

“Монгол шаазан” ХХК

950.00

56

“Мон-Лойс” ХХК

490.00

57

“Монтэар-Жин” ХХК

500.00

58

“Мөнгөн дайван” ХХК

400.00

59

“Мөрөн Агро” ХХК

700.00

60

“Наму дэвжих” ХХК

1.600.00

61

“Нарлаг хараа” ХХК

750.00

62

“Нүүдэлчин агро ферм” ХХК

1.000.00

63

“Оньсон тээг” ХХК

500.00

64

“Органик хүнс трейд” ХХК

200.00

65

“Өв сор хангай” ХХК

700.00

66

“Өвөрбаян бүрд” ХХК

400.00

67

“Өгөөдэй Ази”ХХК

1.000.00

68

“Өндөр бадрах” ХХК

100.00

69

“Өсөх буудай” ХХК

900.00

70

“Пример инвестмент групп” ХХК

900.00

71

Р.Мөнхцэцэг

150.00

72

Р.Энхдэлгэр

100.00

73

“Ричнес Инвестмент” ХХК

850.00

74

“Рэд Стар клуб” ХХК

800.00

75

“Сапфир стоун” ХХК

1.200.00

76

“Саруул Хангай чөлөөт бүс” ХХК

950.00

77

“Сингапур хэльт кейр” ХХК

900.00

78

“Солар хасу” ХХК

700.00

79

“Сонголон хайрхан” ХХК

750.00

80

“Сондог” ХХК

81

“Сэлши үүр” ХХК

82

“Таятан фүүд” ХХК

83

“Топкондитеэр” ХХК

950.00

84

“Тунгалаг онги” ХХК

345.00

85

“Тэнгэрийн соёмбо” ХХК

600.00

86

“Тээвэр ачлал” ХХК

1.400.00

87

“Улзын ундарга” ХХК

200.00

88

“Уран Сэлэнгэ” ХХК

300.00

89

Х.Хишигсүрэн

100.00

90

“Хаганат” ХХК

195.00

91

“Хангайн идээ” хоршоо

63.00

92

“Хантай хайрхан” ХХК

1.000.00

93

“Ханын энгэр” хоршоо

132.00

94

“Хаппи Сити” групп

400.00

95

“Хараат хайрхан уул” ХХК

200.00

96

“Хас говь” ХХК

950.00

97

“Хатан хармаг” ХХК

200.00

98

“Хаш Хэм” ХХК

900.00

99

“Хашдэ” ХХК

400.00

100

“Хишиг Арвидах трейд” ХХК

200.00

101

“Хишиг бүрэн” ХХК

150.00

102

Хос Алтайн бүрд

300.00

103

“Хос Богд агро” ХХК

650.00

104

“Хос Болор талст” ХХК

500.00

105

“Хос эрхэс” ХХК

500.00

106

“Хүй толгой трейд” ХХК

250.00

107

“Хүннү” ХХК

950.00

108

“Хүнс сервис” ХХК

500.00

109

Ц.Оюунчимэг

200.00

110

“Цагийн эрч” ХХК

950.00

111

“Цант Алтай” ХХК

900.00

112

“Цаст Согоот” ХХК

800.00

113

“ЦЕТ” ХХК

850.00

114

“Цан стайл” ХХК

750.00

115

Ч.Батчулуун

22.00

116

Ч.Оюунтуяа

250.00

117

“Чилагу” ХХК

600.00

118

Ш.Ууганбаяр

35.00

119

“Шинэ алхам классик” ХХК

200.00

120

“Ширээт онон” ХХК

1.000.00

121

“Эй Жэй Нью Тур” ХХК

80.00

122

“Эм Эм Жи Капитал” ХХК

1.000.00

123

“Эмийн үйлдвэр” ХХК

1.200.00

124

“Эпато анарваан” ХХК

1.200.00

125

“Эрдэнийн утсан хэлхээ” ХХК

100.00

НИЙТ

САНХҮҮЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН ЖАГСААЛТ

Иргэн, ААН-ийн нэр

Санхүүжилтийн дүн (сая.төг)

1

“Хустайн интернэшнл” ХХК

200.00

2

“Анар номин трейд” ХХК

700.00

3

“Намжсод” ХХК

250.00

4

“Жамме” ХХК

300.00

5

“Замбалгарав” ХХК

750.00

6

“Жетте майнинг” ХХК

800.00

7

“Грийн тауэр констракшн” ХХК

500.00

8

“Алтан шандас зээрд”

200,00

9

“Нью силк рөүд”

400.00

НИЙТ

4.100.00

Categories
мэдээ цаг-үе

Д.Оюунхорол: Засгийн газраас оруулж ирсэн төсөв дээр нэг ч төгрөг нэмээгүй

УИХ-ын гишүүн, 2019 оны төсвийг батлах Ажлын хэсгийн ахлагч Д.Оюунхоролтой ярилцлаа.


-Их хурал ирэх оны төсвийг хэлэлцэж байна. Төсвийн ажлын хэсгийн ахлагчийн хувьд ирэх оны төсвийг хэрхэн харж байна вэ?

-Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 9.6 их наяд, зарлагыг 11 их наядаар тооцон оруулж ирснийг хэвээр нь хадгалсан. Төсвийн алдагдлыг нэг их наяд буюу 913.3 тэрбум төгрөгөөр тооцож оруулсныг ажлын хэсэг хэвээр нь дэмжсэн. Харин дотор нь нэлээд хэдэн өөрчлөлт оруулсан. Төсвийн тогтворжуулалтын санд 322 тэрбум төгрөгийг үлдээх, Ирээдүйн өв сандаа 550 тэрбум төгрөгийн хуримтлал үүсгэнэ гэж оруулж ирсэн. Ирээдүйн өв сангийн тухай хуулиар 550 тэрбум төгрөгийг 2030 он хүртэл эдийн засгийн эргэлтэд оруулах, ашиглахыг хориглосон байдаг. Ажлын хэсгийн гишүүд энэ мөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулах, малын түүхий эдийн экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх үйлдвэрийг барьж байгуулах, иргэдийг ажлын байртай болгох санал гаргасан. Ерөнхийлөгчийн зүгээс чуулганд мэдээлэл хийхдээ төсвийн реформыг хийхдээ үйлдвэр байгуулах талыг харгалзан үзэж 160 мянган хүнийг ажилтай, орлоготой болгох гурван том үйлдвэр байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх санал тавьсан. Бид ажлын хэсэг дээрээ ярилцаад төсвөө тусад нь ярихаар болсон.

Төсөв дээр үйлдвэрүүд барих хөрөнгө оруулалтын зардлын эх үүсвэрийг суулгах боломжгүй. Мэдээж зах зээлийн жамаар зээл олгож үйлдвэр аж ахуйн газар барихад зориулж хүү багатай зээлийн эх үүсвэрийг олоход төрөөс зохицуулах зохицуулалтыг нь хийж өгөх ёстой. Ирэх онд цалин тэтгэврийг нэмэгдүүлэхэд 672.6 тэрбум төгрөгийг суулгаж байгаа. Халамждаа 67 тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ хүрээнд “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжинэ. Мөн хүүхэд бүрт хүүхдийн мөнгө өгөх хөтөлбөрүүд явна. Нэлээдгүй гишүүний зүгээс нийгмийн хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг нааш нь татаад хөрөнгийн зарлагыг нэмэгдүүлэх санал гаргасан. Одоогоор тийм боломж улсын төсөвт байхгүй тул Засгийн газраас өргөн барьсан хуулийн хүрээнд авч үзэхээс өөр аргагүй байгаа юм.

-Орон нутгийн хөрөнгө оруулалт нэлээд нэмэгдэж шүүмжлэлд өртөөд байгаа юм биш үү. Ирэх оны төсөв 2020 оныг угтсан сонгуулийн төсөв боллоо гээд?

-Шинээр нэмэгдүүлж байгаа хөрөнгө оруулалт дээр хөдөө орон нутагт хүн амынх нь тоонд харьцуулаад 189 тэрбум төгрөг тусгасан байсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс юунд зарцуулах нь тодорхойгүй хөрөнгө оруулалтуудыг аймаг орон нутаг руу шилжүүлэх нь Төсвийн тухай хуулийг зөрчинө гэж байсан. Тиймээс ажлын хэсэг дээрээ болон бүлэг дээрээ ярилцаад төсөвт хөрөнгө оруулалтын зардлыг нь тодорхой бичээд хуваарилах нь зүйтэй гэж үзээд шийдвэрээ гаргасан. Энэ дагуу 76 тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн өөрсдийнхөө саналыг бичиж өгсөн. Засгийн газар 117 сургууль, 143 цэцэрлэг шинээр барих санал оруулж ирсэн байсан ч гишүүдийн нэмэгдсэн саналаар 18 сургууль, 32 цэцэрлэг 189 тэрбумаасаа барихаар тусгаж орж ирсэн. Ингэснээр гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулиудыг хоёр ээлжтэй болгох, сургуулийн өмнөх насны цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдийг цэцэрлэгт бүрэн хамруулах боломжтой гэж үзсэн. Төсөв дээр дутуу орж ирсэн зүйл бол хотоос сонгогдсон гишүүдийн тойрогт тавигдсан хөрөнгө оруулалт үнэхээр бага байсан. Нийслэлд 1.3 сая иргэн амьдарч байна. Тиймээс хотоос сонгогдсон гишүүд хөрөнгө оруулалтын зардлыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзсэн. Улаанбаатар хотын 20 мянга гаруй хүн амтай хороон дээр сургууль, цэцэрлэг байхгүй байхад 1000 хүнтэй суманд сургууль, цэцэрлэг, эмнэлэг, үйлчилгээний бүх байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Энэ мэт хуваарилалт нь болохгүй байгаа зүйлүүд байсан учраас нийт хүн амынх нь тоонд нь харьцуулж хөрөнгө оруулалтаа тавих нь зөв гэж үзсэн. Тиймээс Улаанбаатар хотоос сонгогдсон гишүүдийн тойргийн саналыг хүлээж аваад 90 орчим тэрбум төгрөгийг Улаанбаатар хотын төсөв дээр нэмэгдүүлж батлахаар оруулж ирсэн.

Тодорхой хэмжээний урсгал зардлууд оруулж ирсэн байсан. Ноднин УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн зүгээс хүүхэд хамгааллын зардлыг зургаан тэрбум төгрөгт хүргэж байсан бол Засгийн газраас хүүхэд хамгааллын зардлыг хоёр дахин бууруулж оруулж ирсэн. Гэтэл энэ жил 2.4 тэрбум төгрөг болгон оруулж ирсэн. Хүүхэд хамгаалал, гэр бүлийн хүчирхийлэл их байгаа тул үүнтэй тэмцэх зорилгоор зардлыг нь нэмэгдүүлэх ёстой гээд найман тэрбум төгрөг болгож өгч байгаа. Мөн 2020 онд хийх хүн, ам орон сууцны нэгдсэн тооллоготой холбоотойгоор зургаан орчим тэрбум төгрөг гарахаар санхүүжилт байсан юм билээ. Засгийн газар энэ саналыг нь орхигдуулсан талаар Үндэсний статистикийн газрын саналыг авч ажлын хэсгийн гишүүд сайтар ярилцаж байгаад 2019 оны төсөвт 1.8 тэрбум төгрөг нэмсэн. Монголын Улаан Загалмай Нийгэмлэг янз бүрийн гамшиг ослын үед олон улсын байгууллагуудтай хамтарч маш их тусламж дэмжлэг үзүүлдэг. Тус байгууллагын зүгээс ослын үеийн зардлыг нэмэгдүүлэх ёстой гэдэг санал өгсөн байсан тул 952 сая төгрөгийн санхүүжилт тусгасан. Сонгуулийн ерөнхий хорооны тоног төхөөрөмж солих ажилд долоон тэрбум төгрөгийг суулгахаар оруулж ирсэн ч эхний ээлжинд дөрвөн тэрбумыг тусгаж өгөхөөр болсон.

-Хэлмэгдэгсдийн үр хүүхдэд нэг удаагийн дэмжлэг үзүүлэхэд 40 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн ч мөнгө суулгаагүй юм биш үү. Хууль нь удахгүй хэрэгжиж эхэлнэ шүү дээ?

-Огт мөнгө суулгаагүй биш, суулгасан. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн нөхөн олговорт таван тэрбум төгрөг сууж байгаа. Эхний ээлжинд ингэж оруулж байгаа юм шүү. Дараа дараагийн жилүүдэд нэмэгдлээд явна. Үүнээс гадна жендерийн үндэсний хорооны үйл ажиллагааны зардалд 700 гаруй сая төгрөг тавьж өгсөн. Ерөнхийлөгч чуулганы хуралдааны үеэр ЖДҮДС-ийн төсөв дээр мөнгө тавиагүй байна. Ажлын байрыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, үйлдвэрлэлийг дэмжих бодлогыг явуулаач ээ гэсэн. Мөн МАН-ын мө-рийн хөтөлбөрт 21:100 үйлдвэржилтийг дэмжих бодлого туссан. Гэсэн ч энэ удаагийн төсөвт нэг ч төгрөг тавиагүй байсан тул 47 тэрбум төгрөгийг тавьж өгсөн. Жижиг дунд үйлдвэрлэл байгуулах гэж байгаа, үйлдвэрлэл хөгжүүлэх хүсэлтэй тэр хүндээ зээл нь хүрээсэй гэж бодож байна. Сүүлийн 27 жил Монгол Улсад орлого багатай иргэн, аж ахуйн нэгжүүдэд зориулсан хөнгөлөлттэй зээл хүндээ хүрэхгүй байгаа гэсэн шүүмжлэл одоо ч байсаар байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал сүлжээнд ЖДҮДС-ийн мөнгөний зарцуулалтын талаарх янз бүрийн мэдээлэл гарч байгаа тул цаашид энэ тал дээр анхаарч ажиллах ёстой. Хэвлэлээр гарч байгаа мэдээллээс болоод энэ сангийн мөнгийг хасах нь буруу гэж үзсэн. Харин хяналтыг нь чангатгаад, эзэндээ хүрэх зээлийг олгох ёстой гэж үзэж байгаа. Эдийн засаг тодорхой хэмжээнд өсч байгаа боловч эдийн засгийн өсөлт ядуу иргэдэд хэр хүрч байна вэ гэдэгт үргэлж дүгнэлт хийх хэрэгтэй. Монгол Улсын ядуурлын түвшин 29 хувьтай байна гэж байгаа. Өмнө нь эдийн засгийн өсөлт 17.5 хувьтай байхад ийм л байсан. 2016 онд эдийн засгийн хямрал нүүрлэж байхад мөн л 29 хувьтай байна гэж байсан. Тиймээс ядуурлыг тогтоож байгаа индекс тооцоо нь бодитой биш байгаа юм байна. Хөдөлмөр эрхлэлтийн кэофцент өөрчлөгддөггүй, тэгсэн хэрнээ аж ахуйн нэгжүүдийн ажилд авна гэсэн зар сурталчилгаа их байдаг. Өнөөдөр компанийн удирдлагууд ажилтан олдохгүй байна гэдэг. Энэ бүхэн хоорондоо уялдаж өгөхгүй байгаа тул цаашид эргэж харах шаардлагатай. Тиймээс Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд найман тэрбум төгрөг нэмж байгаа. Төсөвт 20 тэрбум төгрөг суусан. Энэ зээлийн гол зорилго нь хүү багатай, хугацаа урт итгэлийн зээлийг орлого багатай иргэдэд олгох юм.

-Хөрөнгө оруулалтууд ихээхэн нэмэгдсэн байна. Энэ мөнгөний эх үүсвэрийг хаанаас оруулах вэ?

-261 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг нэмэгдүүлж байгаа учраас Засгийн газрын төслөөс хасах ёстой. Засгийн газрын өгсөн саналаас агаар орчны бохирдлыг бууруулахад зориулж 146 тэрбум төгрөг төсөвлөсөн байсан. Индукцийн аргаар агаарын бохирдлыг бууруулах буюу гэр хорооллын айлуудын янданд тавих төхөөрөмжийг худалдаж авахад 100 орчим тэрбум төгрөг тавьсан байснаас 80 тэрбум төгрөгийг хассан. Яагаад хассан гэхээр энэ төхөөрөмж нь туршигдаагүй, туршигдсан гэх ганц хоёр айлууд нь хэрэглэхгүй байгаа талаар телевизийн мэдээлэл гарсныг бидэнд бичлэгээр нь үзүүлсэн. Иргэдийн зүгээс нэгдүгээрт, зуухны таталт муудсан. Хоёрдугаарт, сар бүр 24 мянган төгрөгийн эрчим хүчний зардал нэмэгдэж байна. Гуравдугаарт, хэрэглээ нь амьдралд нийцэхгүй юм байна. Улаанбаатар хотын хэмжээнд эрчим хүчний хомсдолд орох эрсдэлтэй байгаа учраас хэрэглэх боломжгүй гэсэн юм. Засгийн газар түүхий нүүрсийг Улаанбаатарт оруулахыг хориглосон шийдвэр гаргасан. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд шахмал түлшийг үйлдвэрлэх ёстой. Ингэхийн тулд үйлд-вэрүүдийг нь барих ёстой. Тиймээс эх үүсвэрийг нь хангахын тулд одоо тавигдсан байгаа хөрөнгийг нь тавиач ээ, Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, агаарын бохирдлыг бууруулахад ганц аргаар явахгүй. Нүүдэлчин маягийн амьдралтай, таван ханатай гэрт амьдардаг хүмүүс галаа түлнэ. Тиймээс шахмал түлш түлүүлэх, халаагууруудын үнийг хямдруулан иргэдэд олгох, эрчим хүчний шөнийн тарифыг тэглэхэд зориулж мөнгө гаргаж байсан хуучин аргыг нь хэрэглэх гэх мэтчилэн олон арга хэрэглэж байж агаарын бохирдолтой тэмцэнэ. Түүнээс биш их хэмжээний улсын төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулж болохгүй. Монгол Улс тийм баян ч орон биш. Үнэхээр үр дүнтэй байвал дараа нь дутагдаж буй тодорхой эх үүсвэрүүдийг Засгийн газрын нөөц сангаас гарган хэрэгжүүлэх боломжтой учраас бууруулсан.

-Хэд хэдэн улсын эмнэлгийг хувьчилна гэсэн мэдээлэл гарсан. Ямар эмнэлгийг ямар байдлаар хувьчлах вэ?

-Монгол Улсын Засгийн газраас том эмнэлгийг бие даалган үйл ажиллагаа явуулах саналыг оруулж ирсэн. Нэг үгээр хэлбэл ирээдүйд хувьчлалын хэлбэр рүү ороод явна гэж үзсэн. Ажлын хэсгийн зүгээс Хавдар судлалын үндэсний төвийг хувьчлах ямар ч боломжгүй гэсэн. Өнөөдөр манай улсад хавдрын өвчлөл маш их байна. Дундаж амьдралтай болон ядуу иргэд бүгд хавдраар өвчилж, энэ эмнэлгийн хаалгаар орж ирдэг. Энэ хүмүүстээ хатуурхаж өндөр зардалтай эмчилгээ үйлчилгээ үзүүлж болохгүй. Тиймээс улс энэ эмнэлгээ өөрийн мэдэлд байлгаж чадавхжуулж, бэхжүүлээд явах нь зөв гэсэн юм. Хоёрдугаарт, Улсын хоёрдугаар төв эмнэлгийг бие даалгана гэж оруулж ирсэн. Тус эмнэлэг эмчилгээ үйлчилгээний хамгийн том төвийг бариад ирэх онд ашиглалтад оруулах гэж байгаа. Манайхан гадаад явж өндөр зардлаар эмчилгээ, оношлогоо хийлгэх шаардлагагүй олон улсын стандартад нийцсэн эмнэлэг болох юм. Энэ төвийг ашиглалтад оруулаагүй байхад хувьчилна гэдэг санал оруулж ирснийг нь бид дэмжээгүй. Тиймээс ХСҮТ, Улсын хоёрдугаар төв эмнэлгийг улсын төсвөөс санхүүжүүлээд төсөвт 15.2 тэрбум төгрөгийг хэвээр нь үлдээж үйл ажиллагаагаа явуулах нь зүйтэй гэсэн юм.

-Хүүхдийн мөнгийг хэдэн хувьд нь олгох вэ. 100 хувь хүүхдийн мөнгөнд хамрагдах боломжгүй болчихсон юм биш үү?

-Одоо хүүхдүүдийн 80 хувьд нь хүүхдийн мөнгө олгож байгаа. С.Чинзориг сайдаас “Хүсэлт тавьсан хүүхэд бүр хүүхдийн мөнгө авч чадаж байгаа юу.

Энэ нь 80 хувьдаа хүрч байгаа юу” гэхэд “Чадаж байгаа” гэсэн. Салбарын сайд “Одоо 10 хувь нь нэмээд өргөдөл өгөхөд санхүүжилт байхгүй” гэдгийг хэлсэн. Улсын төсвөөс баталж өгөөгүй учраас боломжгүй юм. УИХ-ын хэсэг гишүүд хүссэн хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох хуулийн төсөл санаачлаад өргөн барьсан. Ерөнхийлөгчийн зүгээс хүүхдийн мөнгийг 100 хувь олгооч гэдэг санал тавьсан. Төсөв хэлэлцэхээс хүссэн хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох хуулиа баталж чадаагүй.

Тиймээс батлагдаагүй хууль дээр УИХ мөнгө тавих боломжгүй. С.Чинзориг сайд нэмэгдэх хандлагатай байна гэж үзээд 20 тэрбум төгрөгийн эх үүсвэр нөөцөд үлдээж байгаа гэсэн мэдээлэл өгсөн. Тиймээс өргөдөл өгөөд хүүхдийн мөнгө авахыг хүссэн хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох асуудлыг шийдвэрлэнэ. Хүүхдийн мөнгийг 10 хувь нь авдаггүй юм билээ. Тиймээс энэ мөнгийг нь санд нь үлддэг байхаар хуулийн зохицуулалтыг хийх шаардлагатай.

-Утаа гэж маш их ярьдаг хэрнээ утааг бүрэн шатаадаг төхөөрөмжийг ашиглая гэхээр мөнгийг нь хасчих юм. Мөнгийг нь хассан болохоор дахин бид утаа гэж ярина. Ядаж энэ мөнгийг нь утааг бууруулах өөр зүйлд зарцуулж болохгүй юу. Тэр чигт нь хасчихсан байна…

-Би хоёр удаа Байгаль орчны сайдаар ажилласан. Эхлээд ажиллахад Агаарын бохирдлыг бууруулах санг нь татан буулгасан байсан. Тэр үед мөнгийг нь буруу захиран зарцуулсан гээд тухайн үеийн сангийн удирдлагууд хуулийн хариуцлага хүлээсэн. Хоёр дахь удаагаа намайг сайд болоход санг байгуулах ёстой гээд дахин байгуулж байсан юм. Тэр үед улсын төсвөөс 30 тэрбум төгрөгийг уг санд баталж өгч байлаа. Энэ мөнгөөр шахмал түлшний үйлдвэрүүдээс утаагүй шахмал түлшийг худалдан авч орлого багатай иргэдэд тараах ажлыг хийсэн. Хоёрдугаарт, эрчим хүчний шөнийн тарифыг “0”лээд Эрчим хүчний яаманд зөрүү төлбөрийг нь төлдөг байсан. Одоо бид тухайн үеийн 30 тэрбумаас 1.5 дахин илүү зардлыг төсөвлөж өгч байгаа учраас Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэл ажлаа хийгээд үз гэж байгаа юм. Татвар төлөгчдийн мөнгө хэн дуртай хүний гарын салаагаар урсаж байдаг мөнгө биш. Хийх гэж байсан ажил нь индукцийн аргаар айлуудын янданд төмөр суулгах гэж байсан. Туршилт хийгдээгүй, үр дүн нь мэдэгдэхгүй зүйлийг хэсэг бүлэг хүний сэтгэлийн хөдөлгөөнөөр шийдчих юм бол нийгэмд бухимдал үүснэ. Харин бид ипотекийн зээлийн эх үүсвэрт 15 тэрбум төгрөг нэмэгдүүлэхээр оруулсан. Ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй хүмүүс их байгаа учраас агаарын бохирдлыг бууруулахад тодорхой хэмжээний дэмжлэг болно гэж үзээд нэмэгдүүлсэн.

-ЖДҮДС-гийн мөнгийг 47 тэрбум төгрөгөөр оруулж ирсэн юм байна. Гэхдээ үнэндээ Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих бус Их хурлын гишүүд, сайд нарын мөнгө юм биш үү?

-Тодорхой хэсэг бүлэг хүмүүсийн асуудлаас болж янз бүрийн яриа гарч байна. Үүнийг хянана, шалгана. Энэ хүмүүсээс болоод жижиг, дунд бизнес эрхэлдэг аж ахуйн нэгж үйлдвэрүүд байгуулах гэж гүйж байхад дуулианы далимаар бүр байхгүй болгоё гэсэн хүн ч байна. Тиймээс бид үүний эсрэг зогсч, ирэх оноос Жижиг, дунд үйлдвэрлэлийн сангийн 47 тэрбум төгрөгийг маш хариуцлагатай, хяналттай олгох ёстой гэж үзэж байгаа.

-Мөн УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хамаарал бүхий гэгдэх “МАК” компанийн “Цагаан суварга”-ын орд руу 220 киловаттын цахилгааны агаарын дамжуулах шугам, дэд станц барихад 79 тэрбум төгрөг төсөвлөсөн гээд шуугьж байна. Өмнө нь концесс нэрээр хэл ам таталж байсан уг төсөл төсөв өргөн барихад орж ирээгүй хэрнээ Яармагийн төрөх эмнэлгийн төсвөөс хоёр тэрбум, Чойр дэд станцын төслөөс таван тэрбумыг нэмж суулгахаар болж. “МАК”-ийн энэ ажил хийгдээд дууссан бол мөнгийг нь өгч болох ч ажил нь ч эхлээгүй компанид мөнгө өглөө гэж байна л даа…

-Нэг зүйлийг онцолж хэлье. Сангийн яамнаас оруулж ирсэн төсөв дээр нэг ч төгрөг нэмээгүй. Гадуур ташаа мэдээлэл яваад байна. Зарим нэг хүн “МАК” компанид 79 тэрбум төгрөг өгөхөөр төсөвт суулгасан байна гэх юм. 79 тэрбум төгрөгийн ямар ч асуудал байхгүй. Тус компани Дорноговь аймгийн Мандах, Хатанбулаг сумдыг эрчим хүчинд холбосон юм билээ. Ажил нь дуусаад бараг хоёр жил болчихоод байхад нэг ч төгрөг улсаас аваагүй юм байна. Хувийн хэвшлийнхэн ажлаа дуусгасан бол төр мөнгийг нь өгөх ёстой биз дээ. Төр нь хувийн хэвшлээр ажлаа хийлгэчихээд мөнгийг нь өгөлгүй луу унжаад байж болохгүй. Нэгэнт ажлаа дуусгаад хоёр жил болчихсон юм чинь гээд ажлын хэсэг дээр ярьж байгаад Чойр дэд станцын төслийн мөнгөнөөс таван тэрбум, Яармагийн төрөх эмнэлгийн мөнгөнөөс хоёр тэрбумыг нэмээд долоон тэрбум төгрөг суулгасан. Яармагийн төрөх эмнэлгийн ажлын гүйцэтгэл 30 гаруй хувьтай байгаа юм билээ. Концесс гүйцэтгэж буй компани нь өмнөх ажлаа дуусгаагүй байж төсвөөс мөнгө авахаар орж ирсэн. Хуулиараа ажлаа дуусгаад мөнгөө авах ёстой. Тиймээс тэр төсвөөс нь хоёр тэрбумыг шилжүүлж суулгахаар болсон.

-УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэнг мөн Нарны хороололд сургууль, цэцэрлэг барьснаа улсад шахлаа гэж байна…

-Ер нь зарим нэг мэдээллийг саармагжуулахаар зорилттой мэдээлэл гарч байх шиг байна. Дээр хэлсэнчлэн төсвийн зардлыг нэмсэн юм байхгүй. Нэг ч төгрөг нэмээгүй. Ажлын хэсэг дээр ярьж байгаад суусан зардлуудаас дотор нь зохицуулалтуудыг хийсэн. “Хурд” групп 960 сурагчийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэг барьсан юм билээ. Үүнд нь аудит хийгдээд төсөвт өртөг, үнийг нь тогтоочихсон байсан. Нэг үгээр хэлбэл ямар ч асуудалгүй төсөвт өртөг нь үнэн гээд бүх бичиг баримт нь байна лээ. Сургууль, цэцэрлэг дээр нь очиж үзсэн ажлын хэсгийн гишүүд Олон улсын стандартад нийцсэн орчин үеийн бүтээн байгуулалт хийгдсэн байна гэдгийг хэлж байсан. Энэ удаагийн төсөв дээр тэр энэ гишүүний тойрог, энэ миний тойрог гэсэн талцал хуваагдалгүй, зөвшилцлийн замаар шийдэж чадаж байгаа нь давуу тал. Аль нэг намын гишүүн энэ тэр гэж ялгаж, хэн нэгнийг нь илүү дэмжсэн төсөв биш шүү.