Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа авлигын эсрэг олон улсын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ. Одоогоос 16 жилийн өмнө НҮБ-ын Ерөнхий Ассамблей Авлигын эсрэг конвенцийг баталж, жил бүрийн арванхоёрдугаар сарын 9-ний өдрийг олон улсын авлигын эсрэг өдөр хэмээн дэлхий нийтэд зарлан тунхагласан билээ.