Сүүлийн үед атг шалгах гэж буй хүнээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр болж бүтэхгүй, авлигач мэтээр зарлаж нийгмийн сэтгэлзүйг бэлддэг явдал газар аваад буй талаар хэвлэл мэдээллийнхэн ярих болсон. энэ үйл явц нь 2010 оноос эхэлсэн гэж үздэг бөгөөд атг-ын дарга Ч.сангарагчааг өөрийн ажилтнуудаа тагнаж чагнасан хэргээр баривчилснаар хэлмэгдүүлэлт эхэлсэн гэж үздэг. түүнээс хойш олон эхнэр, нөхрүүд дэрэн дээрээ нулимс дуслуулан хонож, амьдын хагацал үзэж буй талаар бишгүйдээ л нэг ярьцгаасан. энэ талаар сүүлийн үед уИХ-ын гишүүд өөрсдийн байр суурийг илэрхийлж, үгээ хэлж байгаа юм. арваннэгдүгээр сарын тавны өдрийн уИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр Ц.оюунгэрэл гишүүний “Ерөнхий сайдын зөвлөх Л.гансүхийн хэрэг гээд байгаа зүйл орчин цагийн Лхүмбийн хэрэг болчихсон” гэж хэлсэн бол уИХ-ын гишүүн н.энхболд үүнтэй холбоотойгоор өөрийн байр суурийг илэрхийлсэн. тэрбээр “1937 оны асуудлуудыг дурдаад хойноос нь бид үргэлжлүүлж хийх гэж байгаа юм шиг ярих хэрэггүй. Манай бүлгийн дүгнэлтэд гарсан ийм ийм зүйлсийг хууль хяналтын байгууллагууд тавиад байна. Бид хардах эрхтэй, үүнийг шалгуулах хэрэгтэй гэдэг байр сууриа илэрхийлсэн. Хардах эрх нь эрхбиш цөөнхдөө байгаа байлгүй. Үүнийг сүржигнүүлээд 1937 оныг дуудаад байх шаардлагагүй. нарийн яривал 2010 оны дундаас эхлээд хүнийг гэм буруугүй байхад нь хэвлэл мэдээллээр хэрэг тарьсан мэт болгоод зарладаг, уур амьсгал бүрдүүлдэг. Дараа нь нийгмийн дарамтад оруулж байгаад хүнийг яллахаас өөр аргагүй байдалд оруулдаг зүйл тэр үеэс эхлэлтэй. энэ нь 2012 оноос хойш улам эрчимжсэн. Өнөөдөр үүнийг олон хүн ойлгож байгаа бол сайн байна” гэсэн билээ. атг-ын дарга Ч.сангарагчааг баривчилснаар хэлмэгдүүлэлт эхэлсэн гэж үздэг тухай олны яриаг ийнхүү гишүүд батлаад авсан юм.
Э.ЭНХ