Казахстаны агаарын тээврийн “SCAT Airlines” компани ирэх зургаадугаар сарын 2-ний өдрөөс эхлэн Астанан-Улаанбаатарын чиглэлд шууд нислэг үйлдэхээр болсон талаар “www.azernews.az” сайт мэдээллээ. Тус компанийн “Boeing 737” зорчигч тээврийн онгоц долоо хоногт хоёр удаа Астана-Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэнэ. Ийнхүү хоёр улсын иргэд 3.20 цагийн дотор хүссэн газар газраа саадгүй хүрэхээр болжээ. Компанийн удирдлагууд шууд нислэг үйлдэхээр бэлтгэл ажлаа базааж буй гэнэ. Дээрх чиглэлээс гадна “SCAT Airlines” компани хэд хэдэн чиглэлд шууд нислэг хийхээр төлөвлөжээ. 22 жилийн түүхтэй тус компани 18 нисэх онгоцоор олон улсын 33 чиглэлд нислэг үйлдэж байна.