Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

АСЕМ-ын нөлөө бүхий оролцогчдыг цувралаар танилцуулж байна (II)

Латви Улсын Ерөнхийлөгч Раймондс Вейонис:

966 оны зургаадугаар сарын 15-нд ОХУ-ын Писков хотод төрсөн. 1989 онд Латвийн их сургуулийг Биологич мэргэжлээр төгссөн. Улмаар 1994 онд Таллин их сургуульд Байгаль орчны инженерийн мэргэжил эзэмшжээ. Орос, Англи хэлтэй. 2015 оны долдугаар сарын 8-наас Латви улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Өмнө нь 1987-1989 онд Мадоннагийн ахлах сургуулийн багш. 2002-2011 онд Латвийн Байгаль орчны сайд. 2011-2014 оны хооронд Лативийн парламентын гишүүнээр ажиллаж байжээ.

Болгарын Ерөнхийлөгч Росен Плевнелиев:

2012 онд Болгарын Ерөнхийлөгч болсон. Аав нь Коммунист намын идэвхтэн, ээж нь багш. 1982 онд Влагоградын математик байгалийн шинжлэх ухааны ахлах сургуулийг төгссөн. Дараа нь Микропроцесс технологийн дээд сургуульд элсэн оржээ. Сурч байхдаа 1990 онд улс төрийн тогтолцоо өөрчлөгдөхөд Болгарын коммунист намын гишүүн болсон түүхтэй юм байна. Үүний дараа хувийн барилгын компаниа эрхэлж байсан аж. Англи, Герман хэлтэй. Гурван хүүхэдтэй.

Мьянмар Улсын Ерөнхийлөгч У Тин Чяу:

1946 оны долдугаар сарын 20-нд төрсөн. 1962 онд Английн Методист ахлах сургуулийг төгссөн. Мөн Рангуны нийгэм урлагийн дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн. 1970 оноос сургуульдаа багшилж байгаад 1975 онд Аж Үйлдвэрийн сайд болж байжээ. Тэрбээр 2016 оны гуравдугаар сард Мьянмарын Ерөнхийлөгч болсон билээ.

Хорват Улсын Ерөнхийлөгч Колинда Грабар-Китарович:

1968 оны дөрөвдүгээр сарын 29-нд төрсөн. Загребийн их сургуулийг Англи, Испанийн урлаг судлаач мэргэжлээр төгссөн. 2000 онд тус сургуулийн улс төрийн факультетад мастер цол хамгаалсан юм. 2003-2005 онд Европын Гадаад хэргийн сайд, 2008-2011 онд Хорватаас АНУ-д суух Элчин сайд, 2011-2014 онд НАТО-д нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2015 оны гуравдугаар сард Хорват Улсын Ерөнхийлөгч болсон билээ. Хоёр хүүхэдтэй, охин Картарина нь 2003 онд Уран гулгалтын аварга болж байжээ.

Индонези Улсын дэд Ерөнхийлөгч Мухаммад Юсуф Калла:

1942 оны тавдугаар сарын 15-нд төрсөн. Бизнесмен, улс төрч мэргэжилтэй. Таван хүүхэдтэй. 2004-2009 оны сонгуульд Индонезийн Ерөнхийлөгчид нэр дэвшиж байж. Харин 2014 онд Индонези улсын дэд ерөнхийлөгч болсон аж. 1967 онд Хассандуны их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн. 1968 онд Хажи Калла телевизийн захирлаар ажиллаж байсан тэрбээр 1987 онд парламентын гишүүнээр сонгогдон улс төрд эргэн иржээ. 1992, 1997, 1999 онд давтан сонгогдсон. 2014 оноос хойш Индонезийн дэд Ерөнхийлөгчийн албыг хашиж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ улс-төр

АСЕМ-ын нөлөө бүхий оролцогчдыг цувралаар танилцуулж байна

Ангела Меркел: 1954 оны долдугаар сарын 17-нд Баруун Германы Хамбург хотод төрсөн. Физикч мэргэжилтэй. 1989 онд Берлиний хана нурснаас хойш улс төрд орсон. 2009 онд Германы хамгийн анхны эмэгтэй Канцлер болон одоо болтол ажиллаж байна.Мөн Европын холбооны тэргүүлэгчдийн нэг. 2000 оноос хойш Христийн Ардчилсан холбооны удирдагчаар ажиллаж байна.

Шинзо Абе: Одоогийн Японы Ерөнхий сайд.1954 оны есдүгээр сарын 21-нд Улс төрчийн гэр бүлд төрсөн. Нийгмийн ухааны мэргэжилтэй. 1993-2006 онд Төлөөлөгчдийн танхимийн гишүүнээр ажиллаж байсан.

Дмитрий Медведев: 1965 есдүгээр сарын 14-нд ОХУ-ын Ленинград хотод сэхээтний гэр бүлд төрсөн. Түүний аав Ленинградын их сургуульд багшилдаг байсан. Тэрээр1982 онд Ленинград хотын дээд сургуульд элсэн орсон. 2008 онд Владимир Путинтэй Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байсан. 1989 онд Берлиний хана нурж, ЗХУ-д задрал явагдаж байхад тэрээр хуулийн докторын зэрэг хамгаалж байжээ.

Пак Гын Хе:1952 оны 2 сарын 2-нд төрсөн. 64 настай ба гэр бүл зохиож үр хүүдэд гаргаж байгаагүй. Тэрээр нэг эмэгтэй, нэг эрэгтэй дүүтэй. Пак Кын Хе нь 1963 онд 13 настай байхдаа Солонгос улсын Ерөнхийлөгч байсан аав Пак Жонг Хиг даган гэр бүлээрээ Чонгуадэ буюу Ерөнхийлөгчийн ордонд нүүн очжээ.1979 он хүртэл 16 жилийн турш ерөнхийлөгчийн ордонд амьдарч байхдаа “Ерөнхийлөгчийн ордны охин” хэмээх нэр хүртэл авч байжээ.

Доналд Туск: 2014 оны 12 сарын нэгнээс эхлэн Европын зөвлөлийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа. 1957 оны дөрөвдүгээр сарын 22-нд төрсөн. 2007 оноос хойш Польшийн Ерөнхий сайдаар ажилласан. 1973 онд Ромын Ла Сапиензагийн их сургуулийг улс төрч мэргэжилтэйгээр төгссөн. Франц Англиар чөлөөтэй ярьдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *