Энэ зуны хамгийн чухал арга хэмжээ болох Ази-Европын уулзалт буюу АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтын дагалдах хурлуудын нэг Ази, Европын ард түмний чуулган ирэх долоо хоногт буюу долдугаар сарын 4-6-нд Улаанбаатар болно.
Ази, Европын иргэдийн эв санааны нэгдлийг бий болгох, бүс нутгийн иргэдэд тулгамдаж буй асуудлыг хамтарч шийдвэрлэх, ард түмний дуу хоолойг Засгийн газрын түвшинд хүргэх зорилго бүхий уг чуулганд АСЕМ-ын орнуудын 500 гаруй төлөөлөгч оролцохоос 250 нь дотоодын төлөөлөгч байх аж.
АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтын дагалдах хурлуудын нэг Ази, Европын ард түмний чуулган ирэх долоо хоногт буюу долдугаар сарын 4-6-нд Улаанбаатар болох гэж байна.
“Шударга, тэгш хүртээмжтэй хөгжлийн арга замыг хэрэгжүүлэн, эв санааны шинэ нэгдлийг байгуулах нь” сэдвийн хүрээнд зохиогдох уг чуулганаар Ази, Европын ард түмний итгэл найдварыг илэрхийлсэн, тэдний хөгжлийн тухай үзэл баримтлалын гол сэдвийг хөндөж хэрэгжүүлэх арга замуудыг тодорхойлно. Үүнд, Байгалийн баялгийн шударга хуваарилалт, газрын эрх, оролцоог ханган олборлолтоос гарах стратеги, Хүнсний аюулгүй байдлыг сэргээн бэхжүүлэх арга зам зэрэг 8 асуудлын эргэн тойронд хэлэлцүүлэг өрнөх юм.
Чуулганы хэлэлцүүлэг, семинар, мэтгэлцээнүүдэд дотоодын иргэний нийгмийн төлөөллүүд, төрийн бус байгууллагууд, эрдэмтэн судлаачид оролцох боломжтой.
АСЕМ-ЫН ХҮРЭЭНД НИЙТ ХЭДЭН ХУРАЛ БОЛОХ ВЭ?
№ |
САЛБАР ХУРЛУУД |
ХУГАЦАА |
1 |
Ази-Европын хүнсний аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалт |
VI сарын 20-21 |
2 |
Ази-Европ түмний чуулган-11 |
VII сарын 04-06 |
3 |
АСЕМ-ын Загвар чуулган-2016 |
VII сарын 06-10 |
4 |
Редакторуудын дугуй ширээний VIII уулзалт |
VII сарын 07-08 |
5 |
АСЕМ-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалт |
VII сарын 12-14 |
6 |
Ази, Европын Бизнесийн XV чуулга уулзалт |
VII сарын 13-14 |
7 |
АСЕМ-ын Дээд түвшний XI уулзалт |
VII сарын 15-16 |