Categories
мэдээ нийгэм

Аса аваргад хайртай байсан түүхээ бичсэн охин болзоонд уригдав

Асашёорюү Д.Дагвадорж аваргад дурласан охин өөрийн сонирхолтой мөрөөдлийг “Бидэнд тохиолдсон хүндхэн хөгтэй явдлууд” фейсбүүк хуудаст постлон хуваалцсан нь аваргын чихэнд хүрчээ. Тэрбээр охиныг болзоонд урьж “Никитон”-ы Баачка чамд зориулж дуу дуулж өгнө. Мөн Монголын хамгийн том студи чи, бид хоёрын зургийг авч өгөх болно” гэжээ.

Асашёорюү аваргад дурласан охин “Та нар тэгвэл Аса аваргатай гэрлэнэ гэж бүхэл бүтэн 10 жил мөрөөдөж үзээ юү? Жаахан байхдаа эмээтэйгээ сумо үзээд аваргыг уначихвал уйлдаг хүүхэд байлаа. Тэгээд олон ч жил гэрлэнэ гэж бодож явдаг байлаа ш д хахаха. Одоо бол тийм зүйл боддоггүй ээ. Зүгээр л мундаг хүн шиг санагддаг. Тэгээд сууна гэж бодож явдаг байхад аваргын хурим үндэсний телевизээр гараад үхтлээ уйлж билээ.

Одоо бодоход хүүхдийн гэнэн мөрөөдөл байсан юм шиг байна лээ. Нэг ч удаа уулзаж үзээгүй байж уйлж муйлаад алдаг байлаа шд. Нэг хүн хайрын модонд очоод хэнтэй ярих уу гэхээр нь “Аса аваргатай л ярих юмсан” гэж хэлээд санаа алдаж, нэг насны онигоонд орж билээ. Тэгээд бас Аса аварга хоёр мөсийг хооронд нь үрж гал гаргадаг гээд нэг нийтлэл маягийн юм яваад байсан тэрийг хүртэл уншихдаа мундаг аварга гээд л инээд алдаад ажлынхандаа уншиж өгч байсан. Хахаха одоо бодоход маш хүнд явдал шүү” хэмээн бичжээ. Сошиал ертөнц хэт хөгжих нь нэг талаар сул талтай ч зарим нэгэн хүнд мөрөөдлөө биелүүлэх боломж олгодог ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *