Categories
мэдээ нийгэм

Аргентинчууд Копа Америка тэмцээний хасагдах шатанд шалгарлаа

Аргентины шигшээ баг хэсгийн сүүлийн тоглолтоо Ази тивээс Өмнөд Америкийн цомд урилгаар оролцож буй Катарын шигшээ багтай хийлээ. Энэ тоглолтын өмнө Колумбын шигшээ баг Парагвайг хожсон учраас Аргентинчууд хожиход л хасагдах шатанд шалгарах боломжтой байсан юм.

Тоглолтын эхний гоолыг Интер Милан клубын довтлогч Лаутаро Мартинес оруулснаар тэрээр Аргентины шигшээ багийн төлөө тав дахь гоолоо оруулж байна.

Харин тоглолтын хоёр дахь гоолыг Манчестер Сити клубын довтлогч Серхио Агуеро оруулав. Серхио Агуерогийн хувьд Аргентины шигшээ багийн төлөө 40 гоол оруулсан гурав дах тоглогч боллоо. Агуерогоос гадна Лионел Месси(68) болон Габриел Батистута(54) нар Аргентины өмсгөлтэй 40-өөс олон гоолыг оруулж байжээ.

Өнөөдөр Аргентиний шигшээ багийн бүх цаг үеийн мэргэн бууч, Дэлхийн шилдэг хөлбөмбөгчинөөр таван удаа шалгарсан Лионел Мессигийн төрсөн өдөр тохиож буй юм. Аргентиний шигшээ баг Мессигийн төрсөн өдрөөр чухал хожлыг байгуулжӨмнөд Америкийн цомын тэмцээний хасагдах шатанд шалгарлаа. Копа Америка тэмцээний финалд хоёр дараалан шалгарсан ч Чилийн шигшээ багт хожигдсон Аргентинчууд энэ удаагийн тэмцээнд түрүүлэх зорилготой тоглож байна. Тэд шөвгийн наймд Венесуелийн шигшээ багтай тоглоно.

У.ЧИНЗОРИГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *