Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт дахь Их нартын
байгалийн нөөц газарт 1990-ээд оны сүүлчээр 300 гаруй аргаль угалз байсан
бол өнөөдөр 1000 гаруй болж үржсэн байна.
Орон нутгаас Их нартын байгалийн нөөцийн тусгай хамгаалалттай
газар нутгийг хамгаалах хамгаалалтын захиргааг 2013 онд Даланжаргаланд шинээр
байгуулж, төсөв хөрөнгийг нь баталж өгснөөр байнгын ажилтнуудтай болж байгаль
хамгаалах, ялангуяа аргаль угалзыг хамгаалах чиглэлээр хийсэн ажлууд
тодорхой үр дүнд хүрчээ.
Их нартын байгалийн нөөц газар нь тус аймгийн Даланжаргалан,
Айраг сумын нутгийг хамарсан 50 орчим мянган га газар бөгөөд байгалийн өвөрмөц
тогтоц бүхий аргаль, янгирын өсч үржих тааламжтай нөхцөл бүрдсэн газар нутаг
хэмээн судлаачид дүгнэдэг.