Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо/ҮЗХ/-ны хуралдааныг өнөөдөр 11.40 цагт үргэлжлүүлж хийх болсон тухай мэдээллийг бид өмнө нь хүргэсэн. Тэгвэл дээрх хурал цуцлагджээ.
Өчигдөр эхлүүлсэн ҮЗХ-ны хуралдааныг хэзээ үргэлжлүүлэх вэ гэдэг одоогоор тодорхойгүй байна. Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж байж энэ асуудлыг шийдэх аж.