Categories
мэдээ улс-төр

Ардчилсан намаас сонгуулийн явцад гарсан хууль бус үйлдлүүдийн талаар мэдээлэл хийв

УИХ болон НИТХ-ын сонгуулийн явцад хууль зөрчсөн, хууль бус үйлдлүүдийн талаар Ардчилсан намын гүйцэтгэх зөвлөлийн онцгой комиссоос мэдээллээ. Энэхүү зөвлөл нь өнгөрсөн долдугаар сард байгуулагдсан юм. Энэ комисс нь сонгуулийн үеэр гарсан булхай, хууль бус үйлдлүүдийг илрүүлж хууль хяналтын байгууллагад хандах аж. Онцгой комисст 200 гаруй гомдол иржээ. Иргэдээс ирэх гомдол их байгаатай холбогдуулан долоо хоног бүрийн мягмар гариг бүрт мэдээлэл хийж байхаар боллоо гэж Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Батбаяр хэллээ.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *